BAT гэж юу вэ?
Basic Attention Token (BAT)-ы зорилго нь "Орчин цагийн цахим сурталчилгааны системийн алдаа"-г засах явдал юм. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд, BAT-г хөгжүүлэгчид нь, сурталчилгаа үзэгчдийг урамшуулахын хажуугаар, бүтээлчдийг тэтгэдэг системийг бүтээжээ.
Brave гэх Chromium суурьтай интернэт хөтөч дээр тулгуурлан, BAT нь уламжлалт цахим зар сурталчилгааны загварыг өөрчлөхөөр ажиллаж байна. Тэдний хэрэгжүүлж буй энэ шинэ загвар нь бүтээлч туурвилчид, түүний сурталчилгааг үзэгчид болон сурталчлагдад бүгдэнд нь ашигтай орчин нөхцлийг бүрдүүлэх давуу талтай.
Интернэт програмчлалын Javascript хэлийг зохиогч, Firefox интернэт хөтчийг хөгжүүлдэг mozilla.org байгууллагын үүсгэн байгуулагчдын 1 болох Брендан Эйх (Brendan Eich) уг төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа.
BAT нь үзэгчдийн болон уран бүтээлчдийн анхаарлыг сурталчилгааруу хандуулах, түүгээрээ дамжуулан тэднийг урамшуулах зарчмаар ажиллах бөгөөд:
- Бүтээлчдийг, хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан хэмжээгээр нь;
- Үзэгчдийг, онлайн орчны идэвхиэр нь;
Сурталчилгаа байршуулах эрхийг зөвхөн BAT-р л худалдаж авах боломжтой байдаг нь уг зоосны эргэлтийн (эрэлт, нийлүүлэлтийн) баталгаа болно.
BAT нь ERC-20 токен бөгөөд сурталчилгаа үзсэн хэмжээгээрээ урамшуулал хүртэж болдог, нөгөө талаас хэр олон хүний анхаарлыг татаж чадахуйц сурталчилгаа түгээснээс нь хамааруулан шагнадаг, 1 үгээр бол урамшууллын оноо юм.
Уг урамшууллын оноог цуглуулахын тулд заавал, Brave хөтчийг хэрэглэх ёстой. Уг хөтөч нь хувийн нууцлалыг нэн тэргүүнд авч үздэг, хурд хүч сайтай програм юм. Уг хөтчийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад уншаарай.
BAT хэрхэн ажилладаг вэ?
Brave хөтчийг суулгасан даруйдаа урамшуулалд хамрагдах эрхээ нээх боломжтой болно. Эрх нээгдсэн л бол, хөтчийг ашиглаж байх зуураа гарч ирсэн сурталчилгааны мэдэгдэл дээр дарж ороод, түүнийг нээгээд харчихад л зоос тань тохируулсан хэтэвчинд тань орох болно.
Урамшуулал хүртэхээс гадна, цуглуулсан зоосоороо хайртай/дуртай уран бүтээлчдээ хандив өргөж бас болдог.
Brave Rewards гэх урамшууллын системээр BAT-г хэрэглэгчдэд олгох бөгөөд хэтэвч нь Uphold платформ дээр байршина. Эдгээр үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүйн дээр, KYC зэрэг бүртгэл баталгаажуулалт хийх шаардлагагүй байдаг. Гэвч, хэрэглэгчийн татах гэж буй хөрөнгийн дүнгийн хэмжээ $1'000 USD-с давсан тохиолдолд KYC шаарддагыг анхаараарай.
BAT хэр хэрэгтэй эд вэ?
Уламжлалт сурталчилгааны хэлбэр нь төхөөрөмж хамаарахгүй харуулахад төвөгтэйн дээр, зарим үед гар утсанд хэт ачаалал учруулж, интернэтээр хэсүүчлэхэд саад учруулах нь бий.
2018 онд хийгдсэн судалгаагаар гар утасны цэнэгийн 21%-г зар сурталчилгаа ховх сорж байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Үүний хажуугаар, сурталчилгаа нь анхаарал сарниулах болон хэрэглэгчийн хувийн мэдээлэлрүү өнгөлзөх зэрэг сөрөг талуудыг агуулдаг болоод байгаа.
BAT-н хэрэглээ
Google, Facebook зэрэг байгууллагуудад USD төлж сурталчлуулдагтай адил зарчмаар ажиллах бөгөөд үзэлт, товшилт зэрэг дүн мэдээллүүдийг нарийвчлан харах боломж бүрэн нээлттэй.
Сурталчилгаа байршуулаад, хэрэглэгч татахынхаа хажуугаар урамшууллын оноо цуглуулж, түүнийгээ арилжих боломжтой гэхээр бас дажгүй сонсогдож байгаа биз?
Өөрийн гэсэн веб, блог, Youtube суваг, Twitch бүртгэл г.м. онлайн орон зайтай хэн бүхэн контент хөгжүүлэгчээр бүртгүүлж болох ба түүгээрээ дамжуулан бусад хэрэглэгч, зочдоосоо гар цайлгах BAT хүлээн авч болно.
Цуглуулсан BAT-аа дарах
Олсон BAT тань шууд Uphold хэтэвчинд хуримтлагдах ба тэндээ хураан, хадгалах бүрэн боломжтой. Гэхдээ хүсвэл өөр олон бирж, хэтэвчрүү зөөж, тэндээ хав дарж ч болно.
Арилжих
Уг токенийг арилжаалах биржийн сонголт их арвин бий. Байнансаас эхсүүлээд бүх том биржүүд дээр хэд хэдэн хослолын сонголттойгоор бүртгэгдсэн байгаагаас гадна манай дотоодын Trade, BitMonEx дээр ч шууд төгрөгөнд хөрвүүлэн зарж болно.
Зах зээлийн үнэлгээ
Уг зоосны үнэ ханш, төслийн хөгжүүлэлт болон бусад мэдээ мэдээлэл, тоон болон граф үзүүлэлтүүдийг харахыг хүсвэл ЭНД дараад, CMC дээрх хуудсаар нь зочлоорой.
САНАМЖ: Уг нийтлэл нь мэдээлэл хүргэх зорилгоор бичигдсэн бөгөөд санхүүгийн зөвлөгөө биш болохыг анхаарна уу!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation