MakerDAO гэж юу вэ?
Унтаад сэрэхэд ханш нь шалаар 1 болчихсон байдаггүй учир, тогтвортой зоосууд их тааламжтай санагдах боломжтой. Фиат валютийг, Блокчэйнд хөрвүүлэн ашиглах ийм тогтолцоог хувийн хэрэглээндээ нэвтрүүлэхийн тулд DAI-г хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл, өөрийн эзэмшлийн крипто валютийг, ухаалаг гэрээнд түгжээд, зохих дүн бүхий токенийг хэвлэж авах боломжыг DAI олгоно. DAI-г, хүүгийн хамтаар эргүүлэн тушааснаар, түгжүүлсэн хөрөнгөө гаргаж авч болох хэдий ч, хэвлэлтээс төвөгшөөж байвал, DAI-г ихэнх биржээс, бэлнээр худалдаад авчих боломжтой байдаг.
Тогтвортой зоосууд нь, уламжлалт санхүүгийн салбар болон дөнгөж нахиалж буй цахим хөрөнгийн салбаруудын дунд орших талбар болоод байгаа ба, фиат валютийн ханшийг даган дуурайх хэдий ч, крипто валютийн зарчмаар ажилладаг онцлогтой. Блокчэйнд суурилсан эдгээр токенууд, ашгаа хамгаалах, алдагдлаас зайлсхийхэд ашиглах боломжтой байдаг тул, хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татах болсон. Өдгөө хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа төрөл нь, фиат валюттай харьцуулсан ханштай токенууд байгаа бөгөөд, ийм токен нэг бүрийн цаана харгалзах мөнгөн дэвсгэртийг, хадгалж байдаг. Энэ төрлийн токений алдартай жишээнүүд нь: USDT, USDC, BUSD, PAX нар юм.
MakerDAO гэж юу вэ?
Maker буюу бүтээгч нь, Эфириумд суурилсан, DAI-г хэвлэх боломжыг олгодог систем юм. DAI нь, АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт болох долларын ханшийг дагадаг, тогтвортой зоос боловч, уг токений нийлүүлэлтийг зохицуулдаг, барьцааг хадгалдаг байгууллага гэж байхгүй. Бүтээгчийг дэмжигч, сонирхогчид нь, MKR хэмээх тусгай товчлол бүхий токенийг эзэмшиж, түүгээрээ сүлжээний аюулгүй байдал, журмуудын ирээдүйн чиг хандлагад санал оруулах, өгөх замаар хөгжүүлэлтэнд гар бие оролцдог. Тийм ч учраас, DAO гэх товчлолыг нэрэндээ шингээсэн байдаг. Уг төвлөрсөн бус экосистемд DAI нь, ухаалаг гэрээ болон тоглоомын онолын ачаар, ханшаа тогтмол барьж чаддаг. Үүнээс бусдаар, тогтвортой зоостой яг ижил гэж ойлгож болно.
Яагаад DAI, криптог барьцаалдаг вэ?
DAI-г хэвлэж авахын тулд, заавал крипто валютийг барьцаанд тавих шаардлагатай ба уг ажиллагааг барьцаалан зээлдүүлэх төв эсвэл банктай зүйрлэж болох юм. Зээлээ, хүүгийн хамтаар эргүүлэн төлж байж л, барьцаанд тавьсан хөрөнгөө гаргаж авах боломжтой болох бөгөөд, эргүүлэн төлөхгүй бол, барьцаанд тавьсан барааг буцаан олгодоггүй. Фиат болон крипто валют барьцаалсан тогтвортой зоосууд нь, үүнтэй яг адил зарчмаар ажиллана. Гэхдээ DAI мэтийн крипто валют барьцаалсан тогтвортой зоосуудын хувьд, зээл олгогч нь, ухаалаг гэрээ байдаг. Уг гэрээний ажиллах зарчим нь, "А хэмжээний ETH бүрт, Б хэмжээний токен олгоно.", "Б хэмжээний токен эргэн төлөгдсөн үед, Г хэмжээний ETH-ийг буцаан олгоно." гэх зэргээр тогтоогдсон байдаг ч, ердийнхээс бага зэрэг ялгаатай зүйлс бас бий.
Өндөр дүнтэй барьцаа ба CDP
Крипто валютийн зах зээл нь, савлагаа ихтэй талбар учир, зээл олгогчдод ээлгүйд тооцогддог. 1 ширхэг ETH-ээ Та өнөөдөр 10 сая төгрөгөөр барьцаалаад, маргааш нь 9 саяын ханшаар буцаан авахаар болвол, зээл олгогчид маш их алдагдалтай байх нь мэдээж. Ийм байдлаар "шатаад" байхгүйн тулд тэд, илүү хэмжээний барьцааг шаардах нь зүйн хэрэг юм. Энгийнээр бол, ханшийн уналтын үед ч, хохирол амсахгүй байх баталгаа нь, авахыг хүсч буй токений тань хэмжээтэй харьцуулахад, илүү хэмжээний хөрөнгийг байршуулахыг шаардах явдал байдаг.
Хэрэглэгчид өөрсдийн Эфирээ, collateralized debt position (CDP) буюу барьцаалан зээлдсэн төлөв гэгч зүйлд түгжүүлэх ба, уг нийтлэлийг бичиж байх үед, байршуулах шаардлдагатай хөрөнгийн хэмжээ 150 хувиар буюу 1.5 дахин өндөр тогтоосон байв. Өөрөөр хэлбэл, 400 DAI авахын тулд, $600 USD-той тэнцэх ETH-ийг барьцаанд өгөх хэрэгтэй гэсэн үг. Хүсвэл үүнээс ч илүү хэмжээний барьцааг байршуулж болох ба, аюулгүйн үүднээс ихэнх хэрэглэгчид илүү хэмжээгээр тушаадаг гэсэн судалгаа бий. Барьцаа хөрөнгийн үнэ ханш 150 хувиас илүү унасан тохиолдолд, ихээхэн торгууль ногдох эрсдэлтэйн дээр, зээлсэн DAI болон түүнд харгалзах хүүг төлж чадахгүй болсон тохиолдолд барьцаагаа бүрэн алдах аюултай байдаг.
DAI-н ханш яаж тогтмол байгаад байдаг вэ?
Ханш унаж эхэлмэгц, CDP-ээ хааж, өрөө төлөхийг шавдуулдаг тогтолцоотой учир, эргэлтэн дэх нөөцийн хэмжээ хорогдоно. Харин, ханшийн өсөлтийн үед харьцаа CDP-ийн буурах тул, сонирхох, хөрөнгө оруулах хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, эргэлтийн хэмжээ өсөх ба, ийм байдлаар ханшаа 1:1 харьцаатайгаар барьж чаддаг аж.
ЭНД дараад, крипто ертөнцийн мэдээ мэдээллийн хамгийн чухал, хамгийн том самбар болох CMC дээрээс, DAI-н талаарх бүхнийг олж мэдээрэй.
#CoinMarketCap
DAI-н хэрэглээ
Бусад тогтвортой зоосуудын адилаар, крипто валютийн арилжаанд, хүлээн зөвшөөрсөн газарт, бараа таваар болон үзвэр үйлчилгээний төлбөрт тушаах зэргээр хэрэглэж болохоос гадна, дургүй хүрвэл шатааж/устгаж ч болно. CDP зэрэг ойлголтууд нь, ярвигтай санагдаж байвал, бусад төстэй токенуудыг сонирхоод үзэж бас болно.
MakerDAO нь, DeFi-ийн ууган төслүүдийн 1 бөгөөд, DAI-г нь хүлээн зөвшөөрсөн олон олон DApps бий. Тэдгээрийн дундаас онцлох жишээгээр, SushiSwap, Pooltogether зэргийг нэрлэх боломжтой юм. PoolTogether-н танилцуулгыг нэг их удаахгүй оруулахыг бодъё.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation