Хүү

Ашиг олохгүй юм бол мөнгө зээлдүүлэх хэрэг бараг байхгүй бөгөөд, зээлдүүлснээр олж болох нэмэлт орлогыг хүү гэнэ. Хүү нь, эдийн засаг, санхүүгийн салбарын салшгүй хэсэг бөгөөд, түүний хувь хэмжээ, тэрхүү хэмжээний өөрчлөлт нь хүмүүсийн аж амьдралд, ажил хөдөлмөрт чухал нөлөөг үзүүлдэг.

  1. Өндөр хүү нь, мөнгө хадгалах таатай нөхцлийг бий болгож, хуримтлалын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлдэг давуу талтай. Учир нь, энэ үед банкинд мөнгөө хадгалуулаад, олж болох ашиг нэмэгдэнэ.
  2. Бага хүү нь, зээл авахад таатай орчныг бүрдүүлж, мөнгөө хадгалахын оронд эргэлдүүлэх шалтгаан болдог.

Эдийн засаг яаж ажилладгыг одоо бид бүгд мэддэг болсон. Мэдэхгүй байгаа бол, ЭНД дараад, "Эдийн засгийн ажиллах зарчим" нийтлэлийг уншаарай. Зээл нь, эдийн засгийн хөдөлгүүрийн тос болдог ба, үүнгүйгээр уг хөдөлгүүр тогтвортой ажиллаж чадахгүй.

Зээлдэгч тал, зээлдүүлэгчээс мөнгийг нь авч ашигласныхаа төлөөс болгож, зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхдөө, урьдчилан тохирсон хэмжээгээр тодорхой дүнг нэмж тушаах ёстой. 30 хоногийн хугацаанд, 5 % хүүтэй эргүүлэн төлөхөөр тохиролцож, 1 сая төгрөг зээлсэн гэж төсөөлвөл, төлөх дүн нь 1'050'000 төгрөг буюу, нийт хүү нь ₮50'000 MNT байна.

Ингэхдээ, сарын 5% гэж тохирсон гэвэл, өрөө төлж барагдуулах хүртэл, анхны дүнгийн 5 хувьтай тэнцэх буюу нийт 50'000 төгрөгийг сар бүр нэмж төлөх шаардлагатай болно. Жишээлбэл, 1 сарын дотор төлж барагдуулвал, нийт тушаах дүн нь, 1.05 сая, 2 сарын дотор бол 1.1 сая, 3 болвол ₮1'150'000 г.м.

Харин, өнөөгийн банкуудын ашигладаг зарчмын дагуу, хүүгээс хүү бодох тохиолдолд, эхний сард 1.05 сая, дараагийн сард 1.05 саяас дахин 5% буюу ₮52'500 хүү бодогдож нийт ₮1'102'500, 3 дахь сард үүнээс дахин 5% хүү буюу ₮55'125-г тооцон нийт 1'157'625 төгрөгийг тушааж байж өр дарагдах жишээтэй.

Хүү ямар хэрэгтэй вэ?

Бараг бүхий л шилжүүлэгт хүү тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Бүх төлбөрөө DogeCoin (DOGE)-р тушаах арга оллоо ч, хүүнээс зайлах боломжгүй. Эдийн засагт, хүү гээч ойлголт тийм чухал орон зайг эзэлдэг учраас тэр.

Хүүгүйгээр, зээл олгох 1 ч арилжааны банк байхгүй. Хүүгүй бол, банкинд мөнгөө хадгалуулах сонирхол хэнд ч төрөхгүй. Гэхдээ, арилжааны банкуудын зээл болон хадгаламжын хүүний хэмжээг төв банк хянаж, зохицуулж байдаг, уг зохицуулалт нь, инфляцийг тогтвортой барих мөнгөний бодлогынх нь чухал хэсэг болдог.

Хүүг өндөр тогтоосон үед, аль болох зээдүүлээд, өгөөжийг нь хүртэх сонирхол илүү төрөх нь ойлгомжтой боловч, нөгөө талаас эргүүлэн төлөх хэмжээ маш их байх учир зээлдэхээс зайлсхийх явдал ихэснэ. Харин хүү бага байвал, зээлдүүлээд олох ашиг бага тул, сонирхол буурах ч, зээлдэхийг хүсэгчид олшрох давуу талтай. Эндээс, хүүг өөрчлөн зохицуулах замаар, зээлдэх, зээлдүүлэх чадвар, зан төлвийг удирдах боломжтойг харж болохоор байна.

Хүүг буулгах замаар, эдийн засгийг сэргээж болох хэдий ч, энэ арга нь түр хугацаанд л үр дүнгээ өгч, инфляцийг өдөөх эрсдэлтэй. Эсрэгээр, ханш өсөөд байгаа үед, хүүгийн хэмжээг нэмэх замаар, инфляцийг тогтворжуулж болох боловч, үүнээс улбаалан эдийн засгийн өсөлт саарч байдаг.



Сөрөг хүү гэж юу вэ?

Зээлдэж авсан мөнгөнийхээ тодорхой дүнтэй тэнцэх ашиг хүртэж болох, 0-с бага хувийн хүүтэй зээлийн талаар ойлголт байдаг. Банкинд мөнгөө хадгалуулах эсвэл, бусдад мөнгө зээлдүүлэхийн тулд төлбөр тушаах нь энэ төрлийн хүүгийн жишээгээр нэрлэгдэж болно. Энэ нь, зээлдүүлэх, хадгалуулахын аль алинд ашиггүй байдлыг бий болгодог сул талтайгаас гадна, ямар ч хэрэггүй, утгагүй зүйл мэт санагдаж болох юм. Гэвч, нөхцөл байдал маш хүндэрчихээд буй эдийн засгийн хувьд, сэргэх сүүлийн найдвар нь, хасах дүнтэй хүү болох нь бий. Мөнгөө эргэлтэнд оруулахаас эмээж, эдийн засгийг улам бүр дордуулах аюулыг гэтлүүлэхийн тулд ийм байдлаар зохицуулах нь, иргэдэд мөнгөө хөдөлгөх шалтгаан болж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!