BSCScan гэж юу вэ?

BSC нь сүүлийн үед нилээд эрчимтэй хөгжиж, тогтвортой өсөлтийг үзүүлэх болсон. Ил Блокчэйний 1 гоё онцлог нь түүн дээрх тоон утгууд, бүх төрлийн статистик үзүүлэлтүүдийг хэн ч, хэдийд ч харах боломжтой буюу нээлттэй байдаг явдал юм. Үүний тулд, хамгийн энгийн хэрэгсэл болох Блокчэйний хөтчийг хэрэглэж болно, BSC-ний хувьд түүн дээрх сонгодог жишээ бол BSCScan (bscscan.com) юм. Уг вебийн, Resources цэс дээр хулганы заагч сумыг байршуулснаар, Charts & Stats зэрэг хамгийн чухал боломжуудад хандах боломжтой. Өөрөөр хэлбэл эндээс бүртгэгдсэн байгаа давтагдашгүй хаягууд, тэдгээрийн нийт тоо, өдөр тутам хийгдэж буй гүйлгээний хэмжээ, шилдэг токен болон бусад хэрэгцээт мэдээллийг олж болно. Мөн BSCScan-ийн тусламжтайгаар, ухаалаг гэрээний найдвартай байдлыг харах, шинэ гарсан NFT цуглуулгыг шалгах боломжтой байдаг.

Нийтийн Блокчэйнд, өөрийн гэсэн хаягтай хэн ч шууд, чөлөөтэй хандаж, ашиглаж болдгоос гадна, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай хэн ч түүн дээр DApp хөгжүүлэн гаргаж болдог. Үүний ачаар DeFi орон зай асар хурдтайгаар өргөжин тэлэх боломж бүрдсэн. BSC хэдийгээр он залуу Блокчэйн боловч, аль хэдийн өөрийн гэсэн орон зай, нэр хүндийг олж авч чадсан, хүчирхэг, хурдтай, тэргүүлэгчдийн 1 билээ. BSCScan-ийг, EtherScan-г хөгжүүлсэн баг хөгжүүлсэн бөгөөд одоогоор дараах зорилгуудад ашиглах боломжтой байна. Үүнд:

  1. BSC дээр хөгжүүлэгдсэн DeFi төсөл, түүний явц, үр дүн, хөгжүүлэлт, бүтээгчдийн талаарх мэдээллүүдийг, тоон үзүүлэлтийн хамтаар харж, хянах.
  2. Гүйлгээг хайж олж, харах, явцыг нь хянах.
  3. Блокчэйнд нэмэгдсэн хамгийн сүүлийн блокыг харах.
  4. Хэтэвч хайж олох, нийт хэтэвчүүдийн жагсаалтыг харах, тэдгээрийн гүйлгээний түүхийг үзэх.
  5. Блокчэйн дээр суурилсан ухаалаг гэрээнүүдийг хайж олох, унших, тэдэнтэй харилцах.
  6. Токен болон бусад крипто валютийн нийлүүлэлт, нөөц, эргэлтийг судлах, харах.

Дээрх бүх мэдээллийг бүртгэл үүсгэхгүйгээр мөн ямар 1 төлбөр төлөхгүйгээр, хэзээд ч, хаанаас ч харах боломжтой байдаг ба BSCScan вебийн үндсэн загвар нь ойлгох, хэрэглэхэд хялбар, цомхон байдлаар бүтээгдсэн байна.

Хэрэглэх шаардлага

Найдвартай баг хөгжүүлдгээс гадна, BSC-ний Блокчэйнтэй холбоотой бараг бүхий л мэдээлэлд хандах боломжыг олгодог учир хэрэглэхгүй байхын аргагүй юм. Ашиглаж сурахад мэдлэг, туршлага бараг шаардаад байхгүйн дээр, DApps-ийг өргөн хэрэглэдэг хүмүүсийн судалгаа, ажиглалтандаа ашиглах хамгийн чухал багаж болох ч боломжтой. Сонирхож буй төслийнхөө ухаалаг гэрээ нь баталгаажсан эсэхийг, мөн хэрэглэх шаардлагатай байгаа DApp-ийн тань API нь нурсан үед ухаалаг гэрээтэй нь шууд харьцах зэрэг олон олон боломжыг энэхүү хөтчөөр дамжуулан олж авч болно. Түүгээр ч зогсохгүй, өндөр дүнтэй гүйлгээнүүд хийгдэх үед буюу халимны нүүдлийг цаг алдалгүй мэдэгдэл авч байх ч боломжтой байдаг.

Тариалангийн аж ахуйг олох

BSCScan дээрх Yield Farming List буюу тариалангийн аж ахуйн самбараас энэ төрлийн бүхий л нээлттэй байгаа боломжуудтай танилцаж болдог. Уг цонхонд хандахын тулд, доорх зурагт харуулсны дагуу Resources цэсээр дамжих шаардлагатай.

Нээгдэх цонхноос одоогоор идэвхтэй зохиогдож буй аж ахуйнуудын жагсаалтыг харах, тэдгээртэй холбоотой үзүүлэлтүүдтэй танилцаж, хандах замыг олж, бас хэрхэн ажилладгыг нь мэдэж авч болно. Аж ахуй буюу хөрвөх чадварын олборлолт гэдэг нь, өөрт байгаа крипто валютийг ашиглан, адил эсвэл өөр бусад төрлийн криптогоор орлого олох аргуудын 1 юм. Үүний сонгодог жишээгээр, PancakeSwap-г нэрлэж болно. Эфириумийг бодвол, BSC дээрх шимтгэл харьцангуй бага байх тул, BSC-ний сүлжээ нь бага хэмжээний хөрөнгөтэй тоглогчдод хамаагүй илүү тохиромжтой байдаг. Гэхдээ, криптог дагасан луйвар "борооны дараах мөөг лугаа" ихээр цэцэглэх болсныг мартаж болохгүй. Ямагт DYOR, тэгээд бас алдаж чадахаасаа илүүг бүү дэнчинд тавиарай.

BSCScan-тай төстэй, BSC дэх DApps-ийг шалгахад хэрэглэж болох өөр нэгэн вебийг мөн энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол, MathDAppStore (mathdapp.store). Энэ вебрүү хандаж орсны дараа, дэлгэцийн зүүн талд байрлах самбараас BSC-г сонгоод л, найдвартай DApps-ийн жагсаалтыг харж болно.

Хийн ханшийг харах

Хийн төлбөрийг, Resources - Charts & Stats - Average Gas Price Chart замаар орж харах боломжтой. Эсвэл ЭНД дараад, уг талбарт шууд хандаарай.

Эндээс хүмүүс гүйлгээндээ, хэр их хийн хураамж төлж байгааг бас байсныг харж болно.

BSC-д 1 Гвей нь 0.000000001 BNB-той тэнцдэг бөгөөд хийн дундаж үнэ 6.5 Гвей орчимтой байдаг учир хийн төлбөр нь, 10 BNB шилжүүлэхэд 10 цент, 1'000 BNB илгээхэд 20 цент тус тус хүрэхгүй гэсэн үг.

Эфириумаас нүүж ирсэн зарим хэрэглэгчид тэнд сурсан зуршлаараа хэт өндөр шимтгэл тушааж байсныг хийн дүнгийн бүртгэлээс харж болно. BSC-ний сүлжээний ачаалал хэтэртлээ өдий тул, хийн төлбөрийг дундажаа барьж тушаахад ямарваа асуудалтай тулгарах эрсдэлгүй юм.

Давтагдалгүйгээр үүсгэгдсэн хаягуудын тоог харах

BSC дээрх давтагдашгүй хаягийн тоог ЭНД дараад буюу Resources - Chart & Stats - Unique Addresses Chart сонголтоор орж харах боломжтой.

Мэдээжийн хэрэг, 1 хэрэглэгч хичнээн л бол хичнээн хаяг үүсгэж ашиглаж болох тул энэ тоо нийт хэрэглэгчдийн тооноос хол илүү зөрүүтэй байгаа. Гэсэн хэдий ч, энэ үзүүлэлтийн тусламжтайгаар, сүлжээний тэлэлтийг багцаалдан хэмжиж болно.

Өдөрт хийгдэж буй гүйлгээний хэмжээг харах

Хийгдсэн нийт гүйлгээний тоо гэдэг бас их чухал үзүүлэлт юм. Түүнийг, Charts & Stats цэсээс эсвэл ЭНД дараад, шууд харж болно.

Зарим ухаалаг гэрээ, бусдаасаа олон гүйлгээг хийж байж боловсруулалтаа гүйцэтгэдэг ч, энэ графын тусламжтайгаар сүлжээний ачаалал, хэрэглэгчдийн сонирхлыг баримжаалж болно.



Шилдэг BEP-20 токенууд

Token Tracker нь, BEP-20 токенуудыг зах зээлийн үнэлгээ болон арилжааны хэмжээгээр шүүж, шилдгүүдийг нь тодруулдаг талбар юм.

Эндээс анзаарах шаардлагатай гол зүйл нь, токений мэдээлэл байдаг. Тэдгээр мэдээллийг хөгжүүлэгчид нь өөрсдөө шинэчлэх боломжтой учир, түүнд нь шууд итгэж болохгүй буюу BSCScan-ийн хөгжүүлэгчдийн баталгаажуулалтыг нь шалгаж хэвших нь зүйтэй. Мөн энд, битүүмжлэгдсэн токенууд их байгааг харж болно. Жишээлбэл, Binance-Peg ChainLink (LINK) гэдэг нь, ERC-20 жишгийн LINK токенийг, BSC-ний BEP-20 стандартад хөрвүүлсэн байгааг илэрхийлж байгаа юм. Хэрэв Та битүүмжлэлтэй токенуудын талаар сонирхож байгаа бол, доорх холбоосуудаар хандаж, харгалзах нийтлэлүүдийг нь уншаад үзээрэй.


Шилдэг ERC-721 токенууд

Token Tracker-ийг бас, ERC-721 жишгээр бүтээгдсэн токенуудын шилдгүүдийг харахад хэрэглэж болдог. ERC-721 болон BEP-721 жишгүүдийн хооронд бараг ямар ч ялгаа байхгүй гэж хэлж болох юм. BEP-721 нь, ERC-721-н цөөн хэдэн өөрчлөлтийг агуулсан сэт салаалалт мэтээр бүтээгдсэн хэдий ч, суурь нь адил учир уг тандагчаар, дээрх 2 жишгийн аль алинд хайлт хийх боломжтой байдаг аж. Уг цонхонд, үндсэн тохируулгаар, сүүлийн 24 цагт гүйлгээнд хамгийн их орсон токенуудыг шүүж харуулдаг.

BSCScan ба NFT

BSC дээрх бүхий л цахим хөрөнгүүд болон тэдгээрийн ухаалаг гэрээнүүдийг, BSCScan ашиглан харж, шалгаж болно. BSC дээрх хамгийн өргөн хэрэглээтэй NFT-ийн жишгүүд нь, BEP-721 болон BEP-1155 байдаг бөгөөд жишээ болгон PancakeSwapPancake Squad NFT-ийг доор сонирхуулав.

Түүний ухаалаг гэрээний хаяг нь:

0x0a8901b0E25DEb55A87524f0cC164E9644020EBA

байгаа ба үүнийг хайлтын мөрөнд хуулж, шүүлгэхэд дараах мэдээллүүд дэлгэцэнд гарч ирнэ.

Энэ цуглуулга дотроос хичнээн тооны, ямар ямар NFT, хэзээ, хаашаа, ямар хэтэвчинд шилжиж, байршсан зэргийг эндээс 1 бүрчлэн харж болохоор байна. Харамсалтай нь, BSCScan дээрээс эдгээр токенд харгалзах зураг, дуу, бичлэг зэрэг фаялуудыг харах боломжгүй юм. Учир нь, фаялуудыг Блокчэйн дээр бус, хөндлөнгийн веб дээр байршуулж, NFT-ийн хураангуй өгөгдөлд холбосон байдагтай холбоотой. Ингэхдээ ихэвчлэн, үүлэн технологид суурилсан, фаял байршуулах үйлчлгээг ашигласан байдаг.

Баталгаажуулагчдыг харах

Баталгаажуулагчид байгаагүйсэн бол, BSC оршин тогтнож, өсч торнихгүй байх байсан гэж ойлгож болно. BNB-оо барьцаанд тавьснаар тэд гүйлгээг хянаж, баталгаажуулах эрхийг олж авдаг тул, зүй зохисгүй аашилж, хөрөнгөө хураалгахгүй нь мэдээж. Түүнчлэн, BSC-ний сүлжээний хөгжилд хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн, тэднийг тухайн гүйлгээний шимтгэлд хураагдсан дүнгээр нь урамшуулдаг буюу PoSA хэмээх зөвшилцлийн алгоритмыг ашигладаг. Үүний ачаар, блокыг хурдан үүсгэж, зардлыг бууруулах боломжтой болсон юм.

Validators - Validators Leaderboard цэсийн тусламжтайгаар, баталгаажуулагчдын жагсаалтыг харж (ЭНД дараад шууд хандах боломжтой) болно. Хэн ч баталгаажуулагч болж болох ч, үүний тулд нилээдгүй өндөр шалгуурыг давах шаардлагатай байдаг. Эцсийн эцэст, тэд сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хангах учир, тэгэх нь ч аргагүй биз.

Ухаалаг гэрээг шалгах

Блокчэйн дээр ажиллаж буй код нь, эмхэтгэл дээрхтэйгээ таарч байгаа эсэхийг шалгахдаа, тухайн ухаалаг гэрээний хаягаар хайлт хийгээд мэдэж болно. Ямар ч зөрүү илрээгүй тохиолдолд Code самбарт, ногоон "зөв" тэмдэглэгээ болон Contract Source Code Verified зурвас гарч ирсэн байдаг.

Хэрэглэгч өөрөө, эх кодын үнэн бодит байдлыг хянаж шалгах боломжтой байна гэдэг гайхалтай хэрэг. Энэ нь эргээд BSC-ний сүлжээний ил тод, нээлттэй байдлыг нэмж бататгаж өгөхийн зэрэгцээ, хэрэглэгчдийн мэдлэгийг тэлж, хариуцлагатай байдлыг өндөржүүлэх давуу талтай юм. Мөн BSCScan дээр, MetaMask, Binance Chain Wallet зэрэг хэтэвчийг холбоод, ухаалаг гэрээтэй шууд харилцах ч боломжтой байдаг шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!