Cloud гэж юу вэ?


"Cloud" буюу "Үүл" санах байгууламж, технологи гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал онлайн сейф юм. Өөрөөр хэлбэл интернэт орчинд таны файлуудыг хадгалах hard/хатуу диск гэж ойлгож болно.

Тусгай хавтсанд хуулсан таны файлуудыг интернэт холболттой үед нөөцлөн, онлайнд хадгалснаар утас эсвэл компьютер тань ямар 1 нөлөөний улмаас гэмтэж, мэдээллээ алдсан тохиолдолд файлуудаа интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөө эргүүлэн авах боломжтой юм.

Дурын төхөөрөмжөөс..., өөрөөр хэлбэл та утаснаасаа өөрийн зургаа хуулаад таблет болон компьютероос тэрийгээ үзэх, татаж авах боломжтой.

Хэр найдвартай вэ? гэж үү? Найдвартай, доор санал болгосон Cloud-ууд найдвартай ажиллагаа болон хэрэглэгчид санал болгож байгаа боломжуудаараа шалгарсан шилдэгүүд нь...

1. Google Drive

  • Google компаний cloud үйлчилгээ
  • шинэ хэрэглэгчдэд 15 GB шууд ҮНЭГҮЙГЭЭР өгдөг
  • Бүртгэлийн хураамжгүй
  • 100 GB-с эхлэн хүссэн хэмжээгээний зай нэмж худалдаж авах боломжтой
  • Хуулж болох файлын дээд хэмжээ 10 GB
  • Ямар ч төрлийн файл хуулж болно /бичлэг, дуу, бичиг баримт, програм, архив, г.м./
  • Google-н бусад үйлчилгээ, програмуудтай шууд уялдаатай ажиллах боломжтой бөгөөд browser-уудаар болон Android, Windows, iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр суун ажиллах боломжтой
  • Энгийн ойлгомжтой загвартай, хэрэглэхэд хялбар
  • Хуулж байршуулсан мэдээллээ бусдад түгээх, бусдаас нууцлах сонголтуудыг хийх боломжтой
  • Бусад Google-н хэрэглэгчидтэй файлуудаасаа хуваалцах боломжтой
  • 2-Step Verification буюу 2-алхамт нэвтрэлт ашиглах боломжтой
  • Ашиглахгүй хэр ч удсан бүртгэл болон, файлуудыг тань устгахгүй
drive.google.com

2. Dropbox

  • Windows, Mac, Linux, Android, iOS дээр суун ажиллах болон дурын browser-р орж ашиглах боломжтой
  • Бүртгэл нээхэд ҮНЭГҮЙ
  • Шинээр бүртгүүлэх үед 2 GB зай өгнө
  • Ямар ч төрлийн файл хуулах боломжтой
  • Хуулах файлын дээд хязгаар гэж байхгүй, тиймээс өөрийн эзэмшиж буй нийт сул зайд багтах ямар ч файл хуулж болно
  • Хэнтэй ч хуваалцах, түгээх боломжтой, сонголтууд бий
  • Найзыгаа урьж элсүүлэх замаар 500 MB-р нэмсээр 16 GB хүртэл өсгөх боломжтой
  • Зай нэмж худалдаж авах боломжтой
  • Samsung-н Android утаснуудад цаанаасаа сууж ирдэг тул өргөн ашиглагддаг
  • Facebook болон Twitter бүртгэлээрээ ашиглах боломжтой
  • 2-Step Verification буюу 2-алхамт нэвтрэлт ашиглах боломжтой
  • Энгийн ойлгомжтой загвартай, хэрэглэхэд хялбар
  • Идэвхигүй буюу бүртгэлээ ашиглахгүй хэр ч удсан таны бүртгэл болон файл устахгүй, харин бүртгэлээ та өөрөө хаасан тохиолдолд файлууд хамт устгагдана
dropbox.com

3. MediaFire

  • Бүртгүүлэхэд ҮНЭГҮЙ
  • Windows, Mac, Android, iOS дээр суулган ашиглах, мөн browser-р орох боломжтой
  • Facebook, Twitter, Google зэрэг social media аишглах нэвтрэх боломжтой
  • Бусдад тараах, түгээх, хувиаалцах сонголтуудтай
  • Анх элсэхэд 50 GB ҮНЭГҮЙ өгөх ба найзуудаа урих, болон бусад аргаар зай нэмж авах боломжтой
  • Зай нэмж худалдаж авах боломжтой
  • Ямар ч төрлийн файл хуулах боломжтой
  • 2-Step Verification буюу 2-алхамт нэвтрэлт ашиглах боломжтой
  • Татах хурд өндөртэй
  • Хуулж болох файлын дээд хэмжээ 20 GB
  • Файл болон таны бүртгэлийн идэвхигүй байдлаас хамаарч файлыг багадаа 30, ихдээ 60 хоног л хадгална, шалтгаан нь MediaFire-н анхны зорилго нь Share сайт, тиймээс татагдаагүй удсан болон хэрэглэгч бүртгэлрүүгээ нэвтрээгүй удсан тохиолдолд цэвэрлэгээ хийх эрхтэй. Тодорхой тайлбарлавал таны файл ямар ч хандалт авахгүй 30 хоновол устна, та бүртгэлрүүгээ огт нэвтрэлгүй 60 хоновол бүх файл устана гэсэн үг.
mediafire.com

4. OneDrive (SkyDrive)

  • Бүртүүлэхэд ҮНЭГҮЙ
  • Microsoft-н үйлчилгээ, Live, MSN, Microsoft гишүүнчлэлтэй/бүртгэлтэй бол бусад төхөөрөмж, үйлчилгээтэй уялдаатай ажиллах боломжтой, жишээлбэл Office 2013 онлайнд хадгалах, Windows 8, 8.1 үйлдлийн системд цаанаасаа сууж ирдэг
  • Шинээр бүртгүлсэн хэрэглэгчид 15 GB ҮНЭГҮЙ өгдөг
  • Цаашид худалдаж авах замаар зай нэмж болно
  • Ямар ч төрлийн файл хуулах боломжтой
  • 2-Step Verification буюу 2-алхамт нэвтрэлт болон бусад хамгаалалтын шийдлүүд ашиглах боломжтой
  • Ямар ч төрлийн файл хуулах боломжтой
  • Windows, Android, iOS, Windows Phone, Mac-д суулгаж, эсвэл browser-р орж ашиглах боломжтой
  • Хуулж болох файлын дээд хэмжээ 2 GB
  • Түгээх, хуваалцах боломжтой
  • Бүртгэл болон хуулсан файлуудыг тань таны идэвхигүй буюу бүртгэлээ ашиглаагүй сүүлийн 270 хоногийн турш хадгална. Огт ашиглахгүй орхичон тохиолдолд 271 хоногийн дараа устгагдана гэсэн үг
onedrive.live.com

5. Box

  • Бүртгүүлэхэд ҮНЭГҮЙ
  • Шинээр бүргүүлэх үед 10 GB өгдөг ба зай худалдаж авах болон бусад аргаар үүнийг өснөх бүрэн боломжтой
  • Хамгийн ихдээ 5 GB хүртэл хэмжээтэй файл хуулах боломжтой
  • Android, Blackberry, iOS, Windows, Windows Phone, болон browser-р орж ашиглах боломжтой
  • 2-Step Verification буюу 2-алхамт нэвтрэлт ашиглах боломжтой
  • Ямар ч төрлийн файл хуулж болно
  • Түгээх, хуваалцах боломжтой
  • Хэр ч удаан идэвхигүй орхисон устгахгүй
box.com

Эдгээрээс бусад олон иймэрхүү үйлчилгээ байгаа ч бид эдгээрийг танд санал болгоно, өөрийн файлыг онлайн ертөнцөд эрсдэлгүй, баталгаатай хадгалах, бусадтай хуваалцах эсвэл бусдаас нууцлах, бүх нийтэд түгээх зэрэгт тодорхой хэмжээнд байр суурь эзлэсэн үлйлчилгээнүүд юм.