Байнанс хэрэглээний суурь мэдлэг

Амтай бүхэн криптог ярьж, шинэ төслүүд цаг, минутаар мэндэлж байхад, Та чихээ таглаад, нүдээ аниад алхсаар л байх уу? Жаахан ч гэсэн FOMO-роод байвал, дэлхийн хамгийн том, хэрэглэхэд хамгийн хялбар, олон төрлийн үйлчилгээ, хөрөнгө бүхий шилдэг бирж болох Байнансийг сонгож яагаад болохгүй гэж?

Байнанс биржийн танилцуулгыг ЭНД-ээс, бүртгүүлэх болон бүртгэлээ баталгаажуулах зааврыг ЭНД-ээс тус тус унших боломжтой.

Крипто валют худалдаж авах зааврыг ДАЛДЛАХ

Байнансаар үйлчлүүлэхийн тулд, KYC баталгаажуулсан байх шаардлагатай тул, ЭНД танилцуулсан бүртгэл баталгаажуулах зааврын дагуу гүйцэтгэж, арилжаанд оролцох эрхээ нээлгээрэй. Бүртгэлээ баталгаажуулснаар дараах аргуудыг ашиглаж, арилжаанд оролцох эрх үүснэ. Үүнд:

  1. Төлбөрийн болон зээлийн картаар - Шинэ хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтой, хялбар арга нь энэ байх болов уу. Зааврыг доор сийрүүллээ.
  2. Spot буюу энгийн арилжааны хэтэвчиндээ фиат валют байршуулах - Банкны данснаасаа мөнгөн тэмдэгтийг шилжүүлж, хэтэвчээ цэнэглэх зарчмаар ажиллана. Мөнгө байршуулах зааврыг удахгүй оруулна аа.
  3. P2P буюу хэрэглэгч хоорондын арилжаа - Байнанс дээрх бусад хэрэглэгчидтэй, шууд наймаалцана. Шимтгэлгүй гэдэг том давуу талтай ч, харилцагчаа сайтар судлах хэрэгтэй байдаг шүү.

Төлбөрийн болон зээлийн картаар худалдаа хийх заавар

Байнансийн эхлэл/нүүр хуудас дээрх, Buy Crypto буюу крипто худалдаж авах цэсэнд хандаад, Credit/Debit Card дэд цэс дээр дар.

Авах зоос/токен, тушаах фиат валютаа сонгоод захиалгаа шивж оруулаад, Continue буюу үргэлжүүлэх дараарай. Түүний дараа, төлбөр төлөх картаа сонгох/тохируулах цонх нээгдэх ба, хэрэв өмнө нь картаар худалдаа хийж байсан бол Recurring Buy буюу давтан худалдан авалт сонголтоор, өмнө ашиглаж байсан картаа сонгож болно. Уг зааварт, жишээ болгон £100 GBP буюу Английн фунтаар, BTC-ыг худалдаж авч үзүүлэв.

Картаар анх удаа худалдаа хийж байгаа бол, гарч ирэх талбаруудад харгалзах мэдээллийг нь оруулаад л, онлайн худалдаатай яг адил зарчмаар худалдаа хийж болно.

Add New Card буюу шинэ карт нэмэх товчийг дарж, картын мэдээлэл оруулах цонхонд хандах ба, харгалзах талбаруудын тайлбарыг доор нийтэллээ.

  1. Name on Card: Карт дээрх хэрэглэгчийн нэр;
  2. Card Number: Картын дугаар (4, 4-өөр таслагдсан 4 хэсэг, нийт 16 орон бүхий, товгор дугаар);
  3. Expiry Date: Хүчинтэй хугацаа;
  4. Security Code (CVV): Картын ар хэсэгт байрлах, гарын үсэг зурах мөрний хойно хэвлэгдсэн 3 оронтой код.
САНАМЖ: Карт дээрх нэр, бүртгэлийн нэрээс хэт зөрүүтэй байж БОЛОХГҮЙ!

Бүх мэдээллийг алдаагүй, үнэн зөв оруулсны дараа Next буюу үргэлжлүүлэх товч идэвхжих бөгөөд, түүнийг дарснаар төлбөр төлөгчийн хаягийн мэдээллийг оруулах цонх нээгдэнэ. Энд дараах мэдээллүүдийг оруулна.

  1. Country: Оршин суугаа улс;
  2. Street: Хаяг;
  3. City: Хот;
  4. Postal Code: Шуудангийн хаяг - Шуудангийн хайрцаггүй байсан ч, Zip буюу бүсийн код болон байр бүрт харгалзах шуудангийн тусгай дугаарыг үүсгэж, бүртгэлжүүлсэн байдаг тул, zipcode.mn вебрүү хандаад, өөрийн хаяг байршлаар хөөн олж, харгалзах кодыг авч болно. Жишээлбэл, 11000 гэсэн zip кодтой, 11000-0037 гэсэн шуудангийн хаягтай байж болно. Өөр бусад зарим веб дээр энэ кодыг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой ба тэр үед 11000 кодын урд 2-г нэмж, 211000 гэх зэргээр оруулж болдог.
САНАМЖ: 976 нь утасны дугаарын улсын код учир, хаяг болон шуудангийн кодоос зөрдөг. Тиймээс үүнийг энд бичиж болохгүйг анхаараарай.

Хаягийн мэдээллийг оруулж дууссаны дараагаар Add Card буюу карт нэмэх товчийг дарж, оруулсан мэдээллүүдээ хянах цонхонд хандана. Заавал тулгаж шалгасны дараа, ялангуяа мөнгөн дүнгүүдээ цэг, таслал, оронгоор нь нягталсны дараа Continue дарж хэвшээрэй. "," нь мянгатын оронг, "." нь бутархай орныг илтгэнэ. Жишээ нь, 1,200.8 гэсэн байвал "мянга хоёр зуу, аравны найм" гэж ойлгоно шүү.

Захиалга баталгаажуулах цонхыг ахин 1 удаа хянаад, цонхны доод хэсэгт байрлах Terms of Use буюу хэрэглэх нөхцөл, Privacy Policy буюу нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэх сонголтыг чагтлаад/зөвлөөд, Confirm буюу баталгаажуулах товч дээрх хугацааг дуусахаас өмнө дарж, захиалгаа илгээнэ.

Захиалга амжилттай гүйцэтгэгдсэн даруйд, худалдаж авсан крипто валют тань Fiat and Spot Wallet буюу фиат валют болон энгийн арилжааны хэтэвчинд байрших болно. Бүртгэл үүсгэж, баталгаажуулаад, дээрх зааврын дагуу крипто худалдаж авах нийт ажиллагаа нь, ердийн үед 10 минут л шаардана.

Арилжаа хийх зааврыг ХАРАХ


Байнанс бүртгэлээ хамгаалах зааврыг ХАРАХ


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!