Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Windows 10 бол Microsoft-н бүтээсэн хамгийн шилдэг Windows системийн хувилбар мөнөөс мөн. Гэвч хэрэглэгчид Windows 10 хэрэглэгчийн үйлдлийг танддаг, мэдээлэл хуулж авдаг гэх мэдээллүүдийн улмаас уг системийг ашиглахгүй байсан нь дээр гэсэн ташаа ойлголттой яваад буйд залруулга хийх үүднээс энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Windows 10 үнэхээр хэрэглэгчидээ тандаж, мэдээлэл цуглуулаад байна уу?
Тийм, гэхдээ тэд хэзээ ч хэрэглэгчийн хувийн мэдээллийг шалгаж, уншиж, цуглуулахгүй, тэгэх ч эрхгүй, тэгэх ч ёсгүй.

Windows 10-г суулгах явцад ямар мэдээллийг цуглуулах талаар мэдэгдсэн байдаг ч хүмүүсийн дийлэнх нь энэхүү хэрэглэх нөхцлийг хайхарч уншдаггүй.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл гэдгээр юуг тодорхойлоод байна вэ?
Хувь хүнтэй холбоотой болон чухал мэдээллийг хэлж байгаа, жишээлбэл: Дансны нэр, дугаар, програмын түлхүүрүүд, төлбөрийн карт, түүнтэй холбоотой мэдээллүүд, хэрэглэгчийн үүсгэсэн хувийн файл болон материалууд, утасны дугаар, хаяг байршил гэх мэт. Эдгээр мэдээллийг цуглуулах нь ямар ч нөхцөлд хууль бус бөгөөд хэрэглэгчдийнхээ хувийн нууцад халдаад байвал тухайн үйлчилгээг авахыг хүсэх хүн олдохгүй л болов уу, тэгэхээр ийм бодлогогүй алхам хэн ч хийхгүй шүү дээ.

Тэгвэл Windows 10 ямар мэдээллийг цуглуулаад байна вэ?
Тэд систем ухаалгаар хэрэглэгчийнхээ үйлдлийг хөнгөвчлөх, цагыг хэмнэх, түүний ажилд тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарим мэдээллийг л цуглуулж, шалгадаг. Үүнд:
- Програмуудын хэрэглээ (ямар програмыг илүү ашиглаж байна, түүнийг ажиллуулахад саадгүй байх нөхцлийг бүрдүүлэх, тухайн програм нь системд хэр нийцтэй ажиллаж байгаа болон ажиллах явцад алдаа гарч байвал түүний шалтгааныг тогтоох, хөгжүүлэгчдэд энэ талаар мэдэгдэх гэх мэт)
- Системийн тохиргоо (хэрэглэгч системийг хэрхэн тохируулж ашиглахыг илүүд үзэж байгааг судлах, системийг дахин суулгах болон шинээр тохируулахад тэрхүү тохиргоонуудыг хэрэглэгчийн сонголтоор шууд тохируулж өгөх зэрэг боломжуудыг хэрэглэгчдэд олгоно. Энэ нь мөн хэрэглэгчийн өөрт тааруулан сонгосон тохиргооны сонголтуудыг олон дахин гүйцэтгэх ажлаас чөлөөлж 1 Windows төхөөрөмж дээр гүйцэтгэгдсэн тохируулгыг cloud-д байршуулж, тэндээс тухайн хэрэглэгчийн бусад Windows төхөөрөмжүүдэд ч тэдгээр тохируулгуудыг гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм)
- Системийн хэрэглээ (хэрэглэгч системийг хэр өргөн хүрээнд ашиглаж байгаагаас хамаарч, түүний хэрэглээг тодорхойлох, ингэснээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг програм болон боломжуудыг судалж, тэдгээрийг цаг үед нийцүүлэн тогтмол шинэчлэн сайжруулах боломж бүрдэнэ гэх мэт)
- Алдаа болон ачааллын график (Системийн ажиллагаанд учирч буй саадыг судлах нь цаашид уг асуудлыг давтагдахаас зайлсхийх боломжыг олгодог давуу талтай, тиймээс тулгарч буй асуудлыг судлахад шаардлагатай мэдээллүүд болох системийн чадал, хэрэглээ, алдаа гарах үеийн нөхцөл байдал, алдаа гарах болсон нөхцлийг бүрдүүлж байж боллох зүйлсийн жагсаалт гэх мэтийг цуглуулж Windows хөгжүүлэгчидрүү илгээдэг бөгөөд хэрэв энэ асуудал нь системийнх бол тэд судалгааны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэж, ээлжит Windows Update-д үүнийг шийдвэрлэх засвар өөрчлөлтийг суулгаж хэрэглэгчдэд хүргэнэ, харин системд бус, програмд байвал тухайн програмыг хөгжүүлэгчид энэ талаар мэдээлж засуулах бөгөөд ингэснээр програмын дараагийн хувилбарт энэ алдаа засагдах боломж бүрддэг)
гэх мэт

Эдгээр нь бүгд судалгаа, шинжилгээ болоод өөрсдийн бүтээлийг хэрэглэгчдэд хэр хүрч, хэдий хугацаанд, ямар хэмжээнд ашиглагдаж, юу дутаж, хаана алдсан байгаагаа мэдэж, түүний үндсэн дээр эдгээрийг хэрхэн засч, сайжруулж, юуг нэмж эсвэл хасах шаардлагатай байгааг тооцоолон гаргах л зорилготой юм.

Windows 10 хэрэглэгчийн хийж байгаа үйлдэл, бичиж байгаа текст нэг бүрийг бүртгэж авч байдаг гэсэн, энэ үнэн үү?
Утгагүй хэрэг, тэгэх хэнд ямар ашигтай гэж, тэр их мэдээллийг тэгж нууцаар, бусдын эрхийг, хуулийн заалтын хамт зөрчиж яах юм, тэндээс юу хожно гэж, энэ бол худал ухуулга, ам дамжсан яриа гэж би хувьдаа бодож байна.

Эдгээр мэдээллийг илгээхийг бүрэн хориглох боломжтой юу?
Windows системээс 100% бүрэн хаах боломжгүй ч, нэмэлт програмаар бүрэн хаах боломж бий.
- Системээс хаах бол гараас Win+R (Windows логотой товчыг R үсэгтэй товчны хамт) дараад "gpedit.msc" (хашилтгүй) бичээд гараас Enter товч дарна. Дараа нь "Computer Configuration -> Administrative Templates -> Windows Components -> Data Collection and Preview Builds" замаар орж "Allow Telemetry" сонголтыг Disabled болгох, тэгэх боломжгүй бол Enabled сонголт дах утгыг нь:
0 - Зөвхөн хамгаалалт, аюулгүй байдалд хамаарах чухал мэдээллүүд
1 - Ерөнхий мэдээллүүд
2 - Их хэмжээний мэдээллүүд
3 - Цогц мэдээллүүд
болгон өөрчилж тохируулах боломжтой талаар Microsoft өөрийн блогоор дамжуулан мэдэгдсэн. Гэхдээ энэ сонголтууд WindowsCore болон Home хувилбарууд дээр тохируулагдах боломжгүй байдаг ба Pro хувилбар дээр 0 болон 1 ижил хэмжээний мэдээллийг илгээхээр тохируулагдсан байдаг. Зөвхөн Enterprise, Education болон IoT хувилбарууд дээр л эдгээр нь бүрэн утгаараа хэрэгжинэ.

Мөн мэдээлэл илгээлтийг илүү хялбар аргаар гүйцэтгэх өөр боломж бий, тэр нь Settings app (Win+I дараад шууд хандах боломжтой)-н "Privacy -> Feedback & diagnostics" замаар ороод дээрхтэй ижил сонголтоос сонгож тохируулж болно.

Дээр дурдсанчлан Core болон Home хувилбар дээр энэхүү өөрчлөлтийг хийх бол Registry Editor-р л системийн бүртгэлүүдийн мэдээллийг өөрчлөх замаар гүйцэтгэх боломжтой, гэхдээ үүнийг гүйцэтгэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд буруу registry-г өөрчлөх, устгах нь системийг гэмтээх аюултай байдаг.

Win+R дараад "regedit" гэж бичээд enter дарна. "HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Policies\Microsoft\Windows\" замаар ороод "DataCollection" нэртэй Windows key хавтас үүсгээд түүн дотроо "AllowTelemetry" нэртэй DWORD key үүсгэнэ. Тэгээд компьютерийг дахин ачааллуулаад л болно доо. AllowTelemetry key-н утга нь дээрхтэй ижлээр тохируулагдах тул "0" утгыг оноож өгөхийг санал болгох байна, ингэснээр мэдээлэл илгээхийг бүрэн хааж болно.

- Програмаар хаах бол "Destroy Windows Spying" гэсэн түлхүүр үгээр Google эсвэл бусад хайлтын site-с хайлт хийхэд л олдоно. Эсвэл ЭНД дараад уг програмын хөгжүүлэгчдийн site-р зочилж, татаж авах боломжтой. Уг site-с мөн Windows болон Office идэвхижүүлэгч KMSPico програмыг ч татах боломжтой.



Нэмж хэлэхэд хүмүүс худлаа шуурцгаах дуртай байдаг юм байна. Тэд ганцхан Windows 10 гарч ирээд л хамаг мэдээллийг нь хулгайгаар хуулж аваад байгаа мэтээр амныхаа зоргоор үлээцгээж байна, үнэн хэрэгтээ Facebook, Google, Mozilla Firefox, Google Chrome, Skype, Amazon, Ebay зэрэг интернэт худалдааны site-ууд, Samsung, Apple, Dell зэрэг томоохон компаниуд, гадаадын болон дотоодын AT&T, Verizon, Mobicom, Unitel, Skytel зэрэг үүрэн болон цахилгаан холбооны компаниуд, мөн гадаад болон дотоодын банкууд, үйлчилгээний газрууд, тэр ч бүү хэл бусад бараг бүх site, үйлчилгээ, програмууд тодорхой хэмжээнд мэдээллийг түүж, цуглуулдаг.

Програмын тохиргоо буюу Settings-г ороод судлахад л "Send anonymous usage report" гэх мэтийн сонголт анхны утгаараа чагтлагдсан буюу зөвшөөрөгдсөн байдаг. Зарим тохиолдолд програмыг суулгаж байх явцад "Allow to collect and send usage report (anonymous)" гэх сонголт байдаг ч, та бид програм суулгахдаа, Next - Next - Next - Finish дараад юуг зөвшөөрөөд, юуг нэмэлтээр татаад суулгаж байгаагаа ч анзаардаггүй шүү дээ. Тийм байтлаа аюулгүй байдал чухал гэж хий дэмий худлаа хашхирч бусдын тархи толгойг мэдэмхийрлээрээ угаах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бодох л асуудал даа.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 10-н тандалтын талаар ..."

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad