KYC гэж юу вэ?
Know Your Customer (KYC) буюу Харилцагчаа таних шаардлага нь санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулагч байгууллагуудын заавал хэрэгжүүлэх ажиллагаа байдаг. Хэрэглэгчээ хэн болохыг мэдэж, баталгаажуулах нь Anti-Money Laundering/Combating the Financing of Terrorism (AML/CFT) буюу Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх/Алан хядах ажиллагааг санхүүжүүлэх явдалтай тэмцэхэд чухал ач холбогдолтой. Уг шалгалтын ачаар нийт салбар болон тухайн байгууллагад итгэх итгэл нэмэгдэхээс гадна тэдгээр аж ахуйн нэгжүүдэд эрсдлээ удирдах боломжыг нь бүрдүүлж өгдөг байна. Гэвч энэ шалгалт нь крипто салбарын хувьд, түүний гол давуу тал болсон хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг үгүй хийдэг гэх шүүмжлэлд ихээр өртдөг.
Товч танилцуулгыг доорх холбоосуудаас авна уу.
Хууль бусаар мөнгө олох эсвэл ийм замаар олсон хөрөнгөө гүйлгээнд оруулах, арвижуулахаас сэргийлэх зорилгоор хийгддэг энэ үйлдлийг бараг бүх CEX дээр харилцагчдаасаа заавал шаардана. Ихэнх тохиолдолд KYC баталгаажуулаагүй тохиолдолд биржээс үйлчилгээ авах боломжгүй байдаг ч, цөөн тохиолдолд KYC баталгаажуулалгүйгээр зарим түгээмэл үйлчилгээг, тодорхой хэмжээний хязгаартайгаар авах боломжтойгоор зохицуулагдсан байх нь бий. KYC-ыг дараах бичиг баримтуудаар гүйцэтгэж болдог. Үүнд:
Бичиг баримт дээрх хувийн мэдээллээс гадна, харилцагчдын оршин суугаа болон харъяа бүс нутгийн хаяг байршлын тодорхойлолтыг бас шаардаж болно. Үүнд татвар болон хэрэглээний төлбөр (байр, цахилгаан, ус гэх мэт) төлсөн баримт байх боломжтой. Мөн зарим тохиолдолд бичиг баримтын зургаас гадна, тухайн баримтаа барьсан Selfie буюу Өөрөг илгээхийг шаардах нь ч бий. Мөн тогтмол хугацаанд эдгээр мэдээллээ шинэчлэн баталгаажуулахыг шаарддаг газрууд бас байдаг.
KYC-ын хуулийн зохицуулалт
Улс бүр харилцан адилгүй зохицуулалттай байх боловч шаардлагатай мэдээллийг тодорхойлсон байдал нь дэлхий дахинаа адил заагдсан байдаг. АНУ-д 2001 батлагдсан Patriot Act буюу Эх орончдын хууль өдгөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгддөг бол, Европийн ихэнх улсад Anti-Money Laundering Directive (AMLD) буюу Европийн холбооны Мөнгө угаахтай тэмцэх журам болон PSD2 зохицуулалт үйлчилж байна. Гэхдээ олон улсын хэмжээний зохицуулалтыг ихэвчлэн Financial Action Task Force (FATF) гүйцэтгэнэ.
Крипто салбар дахь KYC-ын хэрэгцээ
Хөрөнгийн эзэмшигчийн хувийн мэдээллийг нь хамгаалдаг онцлог нь крипто валютийг, хууль бус үйлдлээс ашиг олох, гэмт хэргийн санхүүжүүлэлтэнд ашиглах таатай хэрэгсэл болгодог. Жишээлбэл, татвараас зайлсхийх, мөнгө угаах, Ransomware г.м. Тиймээс крипто салбарт зохих хууль зүйн хяналт, зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй бөгөөд дараах 3 гол шалтгааны улмаас KYC-ыг заавал бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг. Үүнд:
KYC-ын ачаар хуурамч бүртгэл, луйврын хэргүүдээс үнэмлэхүй хэмжээгээр сэргийлэх боломж бүрдсэн.
#CoinMarketCap
Давуу талууд
Сул талууд
KYC-ын хувьд, дээр дурьдсанчлан криптогын анхны гол шинж чанар болох хувийн мэдээллийн нууцлалыг алдагдуулж байгаад буруутгагдахаас гадна, дараах дутагдлуудыг дагуулж байдаг. Үүнд:
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation