Байнанс дээр хөшүүрэгт арилжаа хийх заавар

Юуны түрүүнд хөшүүрэгт арилжаа гэж юу болох, ямар эрсдэлтэйг сайтар судалж, ойлгосон байх хэрэгтэй бөгөөд, зохих хэмжээнд эрсдлийн зохицуулалтаа гүйцэтгээд, алдаж чадах хөрөнгөөрөө л арилжаанд орно уу. Таны гаргасан шийдвэрт, Таны өмнөөс өөр хэн ч хариуцлага хүлээхгүй тул, бүрэн гүйцэт ойлгоогүй эсвэл хангалттай бэлтгэлгүй үедээ яаран шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.


Байнас дээр Margin арилжааны данс нээх зааврыг ДАЛДЛАХ


Данс хооронд хөрөнгө шилжүүлэх зааврыг ХАРАХ


Хөрөнгө зээлэх зааврыг ХАРАХ


Хөшүүргийн түвшин

Цонхны дээд хэсэгт, хөшүүргийн түвшинг заагч самбар байрласан байх бөгөөд, түүн дээрээс зээлдсэн хөрөнгөтэй харьцах эрсдлийн түвшинг буюу нийт өрийн хэмжээг, барьцаа хөрөнгийн хамтаар харж болно.

Эрсдлийн түвшин нь, зах зээлийн чиг хандлага, хөдөлгөөнөөс хамаарч өөрчлөгдөж байх бөгөөд, таамаглалын эсрэг хөдөлж байгаа үед, барьцаа хөрөнгийг суутгаж болзошгүй тул, түвшинг буулгаж байдаг. Хүчээр ингэж хөрвүүлэгдэх үед, нэмэлт шимтгэлийг бас тушаах шаардлагатай тулгарахыг анхаараарай. Хөшүүргийн түвшинг тодорхойлох томъёог доор тодорхойлон харуулав.

Хөшүүргийн түвшин = Нийт хөрөнгийн үнэлгээ / (Нийт зээлдсэн хөрөнгө + Хуримтлагдсан нийт хүү)
Хэрэв хөшүүргийн түвшин 1.3-аас доош буурвал, Margin call буюу барьцаагаа нэмэх эсвэл зээлдсэн хөрөнгөө эргүүлэн төлөх хэрэгтэйг сануулсан мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд, 1.1 хүрэх үед, барьцааг хүчээр хөрвүүлнэ. Яг одоо нээлттэй байгаа төлвүүдээ хянаж, удирдахын тулд Positions буюу төлвүүд цэсээр орж болно. Хэрэв, төлвийнхөө ханшийн үзүүлэлтийг USDT-ээр харахыг хүсвэл цонхны баруун дээд булан дахь, USDT Benchmark сонголтыг идэвхжүүлээрэй.



Арилжаанд оролцох зааврыг ХАРАХ


Авсан зээлээ төлөх зааврыг ХАРАХ


Хөрөнгөө буцааж шилжүүлэх зааврыг ХАРАХ


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!