OCO order гэж юу вэ?
OCO захиалгын талаар бүрэн ойлголт авахын тулд, эхлээд нэрлэсэн болон нөхцөлт захиалгын төрлүүдтэй танилцсан байх шаардлагатай.
OCO гэсэн нэр томъёо нь, One Cancels the Other буюу 1 нь нөгөөгөө цуцладаг гэсэн үгсийн товчлолоос бүтэх ба, 1 дор 2 захиалгыг оруулах боломжыг хэрэглэгчдэд олгодог давуу талтай. Тэдгээр захиалгуудын 1 нь, нэрлэсэн, нөгөө нь нөхцөлт захиалга байх ба, тэдгээрээс нь зөвхөн 1 нь л биелэх боломжтой. Өөрөөр хэлбэл, уг 2 захиалгын аль 1 нь хэсэгчлэн болон бүтнээр биелсэн даруйд, нөгөө нь шууд цуцлагдана. Мөн, энэ захиалгыг оруулсныхаа дараа, аль 1-г нь цуцалбал, нөгөө нь мөн адил цуцлагдах болно.
Крипто валютийн, дэлхийн хамгийн том бирж болох Байнанс дээр, OCO захиалгаар, арилжаагаа автоматжуулах боломжтой байдаг. Уг биржийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс, крипто валютийн арилжаатай холбоотой суурь мэдлэгийг ЭНД-ээс, захиалгын бусад төрлүүдийн талаар товчхон тайлбарыг ЭНД-ээс, захиалгын төрлүүдийг эрсдлийн зохицуулалтанд ашиглах тухай нийтлэлийг ЭНД-ээс тус тус уншиж болно шүү.
OCO захиалгыг яаж ашигладаг вэ?
Арилжааны самбар/хуудаст хандаад, захиалга оруулах талбараас OCO сонголтыг хийнэ.
Жишээнд харуулж буй, Байнанс биржийн энэ цонхны хувьд, OCO сонголт нь, Stop-Limit унадаг цэс дотор байрласан байна. Хэл устай хэрэглэгчдийн хувьд, ? тэмдгүүд дээр анхаарлаа хандуулаад, тайлбарыг нь харах боломжыг нь Байнансын хөгжүүлэгчид бүрдүүлж өгчээ.
OCO-г сонгомогц, захиалга оруулах самбар өөрчлөгдөж, дараах талбаруудтай болсон байна. Үүнд:
Limit-Order буюу нэрлэсэн захиалга
- Price буюу үнэ: Захиалгын жагсаалт дээр бичигдэх, нэрлэсэн захиалгын ханш.
Stop-Limit буюу нөхцөлт захиалга
- Stop буюу нөхцөл: Нөхцөлт захиалгыг идэвхжүүлэх ханшийн дүнг энд тохируулна. Жишээ нь, 0.0024950 BTC г.м.
- Limit буюу захиалга: Идэвхижсэний дараа захилгыг хэрэгжүүлэх ханшийг энд зааж өгнө. Жишээ нь, 0.0024900 BTC г.м.
- Amount буюу хэмжээ: 5 BNB зэргээр оруулна.
- Total буюу нийт: Захиалгын эцсийн дүн энд харагдана. Жишээний дагуу бол, 0.015 BTC.
OCO захиалгаа оруулсны дараа, цонхны доод хэсэгт байрлах, Open Orders буюу нээлттэй/хүлээгдэж буй/биелэгдээгүй захиалгуудын жагсаалтыг шалгаж болно.
Ханшийг шал шүүрдэж байна, удахгүй өснө гэж итгээд, 5 BNB-г, нийт 0.0026837 BTC-р авсан байсан гэж төсөөлцгөөе. Тэгээд дээрх жишээний дагуу, 0.0030 BTC дээр зарж ашгаа авахаар тооцож, 0.0024900 BTC дээр, SL зоожээ.
Таамаг үнэн байж таараад, ханш 0.0030 BTC хүрж чадвал, нэрлэсэн ханштай захиалга тань биелэгдэж, нөхцөлт захиалга цуцлагдаж, төлөвлөгөө амжилттай хэрэгжих нь тэр. Харин бодсоноос эсрэгээр буюу ханш унаж, 0.0024950 BTC хүрсэн үед, SL цохигдоно. Өөрөөр хэлбэл, 0.0024950 BTC хүрмэгц, 0.0024900 BTC-р зарах захиалга нийтлэгдэх ба ийм байдлаар, ханшийг дахин унахаас өмнө арилжаагаа хааж, алдагдлыг бууруулж болдог.
#CoinMarketCap
OCO захиалга нь, тун энгийн атлаа, маш хэрэгцээтэй багажинд тооцогддог бөгөөд, ашгаа бататгах, алдагдлыг бууруулах, арилжаанд орох, гарах үйлдлүүдийг автоматжуулж, тооцоо, төлөвлөгөөний дагуу ажиллахад тусалдаг. Жишээнийхээ эцсийн үр дүнгүүдтэй танилцаад, энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Ханш унасан бол, -0.0009685 BTC-ийн алдагдал хүлээсэн ч, илүү их алдагдал хүлээхээс сэргийлж чадсан.
Тайлбар зураг
Томоор харах болон татаж, хадгалж авах боломжтой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation