Шал болон таазын талаар суурь мэдлэг
Санхүүгийн салбар, TA-ний салшгүй, чухал сэдвүүдийн 1 нь яахын аргагүй support буюу дэмжлэг (ихэвчлэн шал гэж дууддаг), resistance буюу эсэргүүцэл (цаашид тааз гэх) билээ. Эдгээрийг, бүхий л төрлийн арилжааны граф дээр хэрэглэж болдог.
Хэдийгээр ойлгож ядаад байхааргүй амархан сэдэв боловч, бүрэн эзэмшихэд ихээхэн төвөгтэй хэрэгслүүд юм. Хэрхэн тодорхойлох нь, тухайн зах зээлийн нөхцлөөс шалтгаалан хувьсаж байдгын дээр, дотроо олон өөр төрөл байдаг тул тэдгээрийг тус бүрд нь таньж, ялгах, түүний тулд олон янзын граф ажиглаж, судлах хэрэгтэй.
Товч тайлбар, танилцуулгыг ЭНД дараад, крипто тайлбар толь цувралын 6-р дугаарын харгалзах сэдвүүдээс уншиж болно.
Хамгийн энгийнээр бол шал, тааз гэдэг нь, ханш очоод тогтох, сэтэлж дийлэхгүй байгаа 1 төрлийн хаалт юм. Уг хаалт нь, маш олон ойролцоо дүнтэй захиалгуудаас бүрдэх ба үүнээсээ шалтгаалан, сэтлэхэд төвөгтэй байдаг. Граф дээр 1 шулуун шугамаар дүрслэгдчих энэ ойлголт, амьдрал дээр ийм энгийн байдаггүй. Зах зээл, үнэ ханшийг тодорхой үеээс халиулахгүй барьж байдаг, ямар 1 физикийн хууль гэж байхгүй. Тиймээс, шал/таазыг шугам гэхээс илүүтэйгээр бүс гэж үзэх нь зохимжтой. Тэгээд, тэрхүү бүс дотроо арилжаачдын гүйцэтгэх, авч хэрэгжүүлэх үйлдлүүд мэдэгдэхүйц их байна гэж тооцож болно.
Шалыг жишээ болгон авч үзье л дээ. Ханш уруудаж, энэ бүсрүү орох бүрт, арилжаачдын худалдаж авах сонирхол нэмэгдэж байгааг харж болно. Олон дахиж сэтрэх, эсэх нь шалгагдсанаар, энэ бүсийн орших байршил тодорхой болсон. Баавгайнууд буюу худалдаалагчид, энэ бүсээс доош цөмлөж, ханшийг унагааж чадахгүй байгаа учир, ханш эргээд өсөөд байгаа хэрэг.
Харин одоо, таазыг мөн адил зурагтай жишээн дээр тайлбарлая. Ханш уналттай байгаа нь тодорхой байна. Өсгөх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтсэн нь бүгд 1 тодорхой бүсэд багтаж байгаа биз? Энэ нь, таазыг үүсгэж байгаа бөгөөд худалдан авагчид, үүнийг сэтлэж дийлэхгүй байгаагаас шалтгаалан уналт цааш үргэлжилсэн байна.
Арилжаачид, энэ бүсийг яаж хэрэглэдэг вэ?
Ханшийн граф дээрх, их хэмжээний арилжааны захиалга зарлагдсан газруудыг олж тогтоох зорилгоор хэрэглэнэ. Тэдгээр бүсүүд нь, ханш эргэх эсвэл дүр саатах орчин нь болж өгдөг.
Арилжааны сэтгэл зүй нь, эдгээр бүсүүдийн бүрэлдэхэд онцлох үүргийг гүйцэтгэнэ. Олон олон арилжаачид, граф шинжлэгчид уг бүсүүдийг тогтоож, ашигладаг тул, тэнд хөрвөх чадвар маш өндөр болсон байдаг ба энэ нь халимнуудад арилжаанд орох эсвэл гарах таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Түүнчлэн, эрсдлийн зохицуулалтаа төлөвлөхөд шал, тааз ихээхэн чухал. Бүсүүдийг зөв таньж, ашиглах нь цөөнгүй давуу талуудыг олгоно. Ханшийн хөдөлгөөн, эдгээр бүсрүү орох үед, гарах 2 л үр дүн бий. 1 бол мөргөөд буцаад ойно, үгүй бол нэвтлээд, цааш үргэлжлүүлэн замнана. Нэвтлэсний дараа, ихэнх тохиолдолд дараагийн бүсрүү чиглэдэг хэдий ч, заримдаа эргээд саяны бүсээ дахин нэвтлэх нь бий.
Яг шал/таазын бүс орчмоор арилжаанд орох/гарах нь хамгийн ашигтай төлөвлөгөө байж болох юм. Учир нь, энэ бүсэд л хамгийн олон SL зоогдсон байгаа бөгөөд бүс сэтрэх үед SL-ээ цохиулаад, бага алдагдалтай гарах боломж энд л хамгийн өндөр байна. Эндээс хэр холдож, арилжаанд орно, тэр чинээ төлөвлөгөө хэрэгжих магадлал буурч болно.
Анхаарах шаардлагатай өөр нэгэн чухал зүйл бол бүсүүдийн хувьсал. Сэтэрсний дараа, тухайн бүс нь өөр бүс болж хувирах нь түгээмэл. Жишээлбэл, саяхан сэтэрсэн шал, сэтлэлтийн дараа тааз болж болдог. Энэ үзэгдлийг support-resistance flip буюу урвуугаараа эргэх эсвэл шал/тааз солигдох гэнэ.
Уг хувирал нь, загвар бүрэлдсэнийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, уг бүсээ эргээд шалгаж байвал, арилжаанд орох таатай нөхцөл бүрэлдсэний дохио болдог.
Шал/таазын чанарыг хэмжихдээ, хичнээн удаа дахин шалгасныг тоолох нь зөв. Учир нь, олон шалгахын хэрээр, сэтлэх баталгаа бэхжиж байдаг. Ханшийн өөрчлөлтийн хувьд, ерөнхийдөө ийм байна. Одоо, шал/таазын бусад төрлүүдтэй товчхон танилцацгаая.
Сэтгэл зүйн дэмжлэг ба эсэргүүцэл
Эдгээр шал, таазууд нь, TA-ний ямар ч загвартай нийцдэггүй буюу хүмүүсийн сэтгэл санаанаас шалтгаалан үүсдэг бүсүүд юм. Хүмүүс, хүрээлэн буй орчноо ойлгох, хялбаршуулах гэж байнга оролдож байдаг шүү дээ. Наад захын жишээ л гэхэд бид, бялууны 14.93 хувийг идчих юмсан гэж боддоггүй, дэлгүүрт ороод 13'678'254 ширхэг будаа авъя гэж хэлдэггүй биз дээ?
Яг үүнтэй адилаар, санхүүгийн салбарт, тэр дундаа крипто валютийн арилжаанд ийм хялбаршуулалттай их таарч болно. Аливаа хөрөнгийг, $8.0674 USD-р аваад, $9.9765-р зарах нь, $8 USD-р аваад, $10 USD-р зарах хоорондын хэрэгжих магадлалын ялгаа маш их байдаг учраас шал/тааз бүхэл тоогоор илэрхийлэгдэх нь их байдаг.
Ийм болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ба үүний ачаар, frontrun буюу амдах үйлдэл гүйцэтгэх боломж бүрдэж, үүнийг хэрэгжүүлэгч арилжаачид гарч ирсэн. Амдалт гэж, шал болон таазын бүсийн яг дээр эсвэл доор (ямар бүс гэдгээс хамаарч) захиалга оруулах явдлыг тодорхойлно.
Жишээ нь, дээрх зурагт 100-ын тааз дээр маш их захиалга байгаа, тэр хүрчих л юм бол унах магадлал их гэж дийлэнх үзэж байгааг, зарим арилжаачид өөрсдөд ашигтайгаар эргүүлэн, 100 хүрэхээс өмнө ашгаа гаргаж авахаар оролдсон нь олонхид нөлөөлснөөр, ханш 100-руугаа хүрж чадалгүй унасан байна.
Чиг хандлагын шал болон таазын шугамууд
Графын загварууд, ханшийн хөдөлгөөний хаалт болж болно. Доорх жишээ зургаас, өсөлтийн гурвалжны загвар үүсч, ханш дээш сэтлэх хүртлээ уг гурвалжинд баригдсан байгааг харж болохоор байна.
Чиг хандлагын шугамуудыг, шал болон таазын шугамуудтай хавсран хэрэглэснээр ямар загвар үүсч, ямар үр дүнд хүрж болохыг дээрхтэй төстэй байдлаар илрүүлж болдог. Ингэхдээ, загвар бүрэн бүрэлдэхээс өмнө илрүүлж чадвал, илүү үр дүнтэй байх ч боломжтой.
MA-ын шал/тааз
Ханшийн граф дээр гүйцэтгэгдэх TA-ний аргуудын зарим нь шал болон таазын шугамтай нийцэн ажиллах нь бий. Тэдний 1 нь MA юм. Уг үзүүлэлтийг, ханшийн шал, тааз гэхээс илүүтэйгээр зах зээлийн эрүүл өсөлтийн хэмжүүр болгон ашиглах нь түгээмэл хэдий ч, ханш эргэх цэгийг тодорхойлоход бас ашиглаж болно.
Фибоначчийн шал ба тааз
Фибоначчийн эргэлтийн хэрэгслийг ашиглаж дүрсэлсэн зураасууд нь мөн шал болон таазын үүргийг гүйцэтгэх боломжтой байдаг.
Дээрх жишээн дээрээс, 61.8% хэдэнтээ шал шалгаж, 23.6% тааз болсон байгааг харж болохоор байна.
TA-ний уулзвар гэж юу вэ?
Шал/таазанд түшиглэсэн арилжааны төлөвлөгөөний хамгийн үр дүнтэй хэлбэр нь, өөр өөр аргууд, үзүүлэлтүүдийг харьцуулсны дараа шийдвэр гаргах явдал байдаг. Confluence буюу уулзвар гэж, үүнийг тодорхойлох ба, дээрх төрлүүдээс сонгон, харьцуулах замаар уулзварыг жишээлэн тайлбарлая.
Шал #1, дараах өгөгдлүүдтэй давхцаж байгаа:
Шал #2, дараах нөхцлүүдэд нийцэж байгаа:
- Өмнөх шалны бүс;
- Бүхэл тоон ханш;
Сайтар анзаарвал, шал #1 ханшийн дүнг илүү бодитоор таамаглах боломжыг олгож байна. Гэвч, ханш түүнийг сэтлээд гарчих магадлал ч бас өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, шал 1-ийн шал, эргээд тааз болох магадлал нь, шал #2-ынхоос илүү байна. Арилжааны үед, яг ингэнэ, тэгнэ гэж хэлэх нь утгагүй, маш зохимжгүй зүйл боловч, загварууд биелэлээ олох боломж өндөр байдаг тул, тэднийг бас судалж, нүдлэх, төлөвлөгөөндөө тусгах нь оновчтой шийдвэр болж болох юм.
Олон янзаар шинжилж, тэдгээрийгээ харьцуулж гаргасан шийдвэрүүд ямагт хамгийн зөв байсаар ирсэн гэдгийг түүх гэрчилнэ. Уулзвараар арилжаалагчид, шинжилгээндээ их цаг зарцуулдгаас гадна, арилжааны аргуудаас голж шилэх нь их байдаг ч, тэдний үзүүлсэн амжилт, бусдынхаас хамаагүй илүү байх нь олонтаа.
Хэдий тийм боловч, эрсдлээ зөв тооцож, зохицуулах хэрэгтэй. Ханш яаж ч "галзуурч" магадгүй. Бүүр хамгийн нарийн, зөв тооцоолол ч, алдах нь бий. Урхи, хуурамч сэтлэлт, гэнэтийн том шийдвэрээс үүдсэн, ноцтой өөрчлөлт гээд байгалийн гамшигтай зүйрлэж болохуйц юу эс тохиолдохыг тэр гэх билээ дээ.
Хамгийн сайнд найдаж, хамгийн мууд бэлд!
Манай нийтлэлүүд, мэдээллийн чанартайгаар бэлтгэгдэн хүрдэг болохоос САНХҮҮГИЙН ЗӨВЛӨГӨӨ БИШ гэдгийг ухаарч, судалгаагаа сайтар гүйцэтгэж, шинжилгээгээ зөв хийж, эрсдлээ гүйцэт ойлгож, төлөвлөгөөгөө оновчтой гаргаж, шийдвэртээ эзэн болж, хариуцлагаа бүрэн ухамсарлаж сурсныхаа дараа л арилжаанд оролцох хэрэгтэй гэж захимаар байна. Шийдвэр тань мэргэн байх болтугай!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation