Technical Analysis гэж юу вэ?
Урьд өмнөх ханшийн өөрчлөлт болон арилжааны хэмжээний графыг нь шинжилсний үндсэн дээр тухайн зах зээлийн чиглэлийг таамаглах оролдлогыг Technical analysis (TA) буюу Техник шинжилгээ гэнэ. Ийм шинжилгээг үнэт цаас болон бусад хөрөнгийн зах зээлд хэрэглэсээр ирсэн бөгөөд өдгөө цахим арилжаанд ч хэрэглэгдэж байна.
FA-тай харьцуулахад, TA нь маш цөөхөн хүчин зүйлсийг хамруулж шинжилдэг буюу бараг зөвхөн ханшийн түүхтэй л харьцдагаараа ялгаатай. Тийм ч учраас, арилжаачид уг шинжилгээг хийх нь илүү түгээмэл байдаг.
Уг шинжилгээний аргыг анх хэрэглэж эхэлсэн түүхээс нь сөхвөл, 17-р зууны үед Амстердамаас гараагаа эхэлж, 18-р зууны үеэс Японд дэлгэрсэн боловч, орчин цагийн TA нь Wall Street сэтгүүлийн сурвалжлагч Чарльз Доу (Charles Dow)-н ачаар бүрэлдэн буй болсон юм. Тэрээр хөрөнгийн үнэ ханш болон хөрөнгө оруулагчдын хандлагыг хэсгүүдэд хувааж, тэдгээр дээрээ нарийвчилсан ажиглалт хийсний дүнд, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ цаашид хэрхэх төлөвтэйг тогтоох боломжтойг анзаарсан цөөн хэдэн хүний 1 билээ.
Эхэн үед, TA-г цаасан дээр, гараар зурж, тооны машинаар тооцоолж гүйцэтгэдэг байсан бол, техник технологийн хөгжлийн ачаар, ихээхэн ажиллагаа багатай, нарийн тооцоолол гаргах боломжтой, хялбар болж хөгжсөн.
TA-г яаж гүйцэтгэдэг вэ?
Одоогийн болоод өмнөх ханшын дүнг ажиглан, шинжлэх замаар гүйцэтгэнэ. Ханшийн хэлбэлзэл/дэгдэлт нь санамсаргүйгээр бүрэлдэж байдаг тохиолдлын зүйл биш бөгөөд тэдгээр нь, цаг хугацааны аясад тодорхой чиг хандлагыг бүтээж байдаг, түүнийг нь олж таних арга барилыг TA гэнэ.
Гэвч, нарийвчлан авч үзвэл, TA-г эрэлт болон нийлүүлэлтийн хүч, арилжаалагчдын сэтгэл зүйгээс шууд хамааруулан тогтоох ч боломжтой. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн ханш нь тухайн хөрөнгийг авах болон зарах гэж буй талуудын байр сууриас ихээхэн хамааралтай байх бөгөөд тэрхүү байр суурь нь тэдгээр талуудын сэтгэл санааны байдлаас (шунал ба айдас) шалтгаалан хувьсаж байдаг юм.
TA-г энгийн нөхцөлд, их арилжаалагдаж буй, хөрвөх чадвар сайтай үед гүйцэтгэх нь илүү бодит, дөхүү дүгнэлтийг гаргахад тусладаг гэж үздэг ба том, их хэмжээний хөрөнгө арилжаалагдаж буй зах зээл нь ханшийн зохиомол хэлбэлзэлд тэсвэртэй байдаг тул, түүн дээр тооцоолол хийх нь, хуурамч дохио, түүнээс үүдэн гарч болох алдаатай TA хийхээс сэргийлэх тустай.
Чанартай тооцоолол хийж, түүнээсээ ашиг олох зорилгоор арилжаачид болон хөрөнгө оруулагч нар графтай ажиллах олон төрлийн indicator буюу үзүүлэлтүүдийг ашигладаг. TA үзүүлэлтүүд нь тухайн агшин дахь болон удахгүй бүрэлдэж болох чиг хандлагыг тогтоох боломжыг олгоно. TA үзүүлэлтүүд нь дангаар, яг таг таамаглалыг дэвшүүлэхгүй учир зарим арилжаачид олон үзүүлэлтүүд дээр үндэслэн учирч болох эрсдлийг багасгахад анхаарч ажиллах нь бий.
Голлох үзүүлэлтүүд
Ханшийн чиглэл, өөрчлөлт, зах зээлийн хандлага, графын төрлөөс хамааруулаад хэрэглэх үзүүлэлтүүд хүртэл өөр өөр байдаг боловч simple moving averages (SMA) буюу хөдөлгөөний дундаж олох энгийн арга нь хамгийн өргөн хэрэглэгддэг. Уг арга нь, тодорхой хугацааны муж дахь хаалтын ханшуудын дүнгээс тооцоолох замаар ажиллана. Харин, SMA-тай ихээхэн төстэй боловч, ханшийг хугацаанаас нь хамааруулж ялгаатайгаар тооцоолдог аргыг exponential moving average (EMA) буюу хөдөлгөөний дундаж олох өсөлтөт арга гэх ба уг арга нь, сүүлийн үеийн ханшуудад илүү ач холбогдол өгдөг.
Бас 1 чухал үзүүлэлт нь, oscillators буюу хэлбэлзүүрүүд гэх ангиллын үзүүлэлтүүдийн 1 болох relative strength index (RSI) буюу Харьцангуй чадлын дүйцлийн арга юм. Энэ арга нь, цаг хугацаанаас хамааруулан, ханшийн дунджуудыг харьцуулахын оронд, математикийн томъёон дээр үндэслэн заасан мужид харгалзах дүнг тооцоолно. Ингэхдээ дүнг 0-100 хооронд хэд гарахыг олох ба түүнийхээ тусламжтайгаар зах зээлийн чигийг тамаагладаг байна.
Bollinger Bands (BB) буюу Боллинжерийн тууз нь хэлбэлзүүрүүд төрлийн өөр нэгэн алдартай үзүүлэлт юм. Уг үзүүлэлт нь, хөдөлгөөний дунджыг бүслэн дагаж байдаг, хос зураас хэлбэрээр дүрслэгдэх бөгөөд дэгдэлтийг хэмжих болон хэт их арилжааг тодруулан харуулах боломжуудыг олгодог.
Энгийн, хялбар олон TA үзүүлэлтүүд байдаг боловч, өөр үзүүлэлтэнд тулгуурлан тооцоолол хийдэг, төвөгтэй үзүүлэлтүүд бас байдаг. Тэдгээрийн 1 нь Stochastic RSI буюу Санамсаргүй RSI арга бөгөөд уг үзүүлэлт нь, энгийн RSI дээр, математик томъёо хэрэглэж, эцсийн дүгнэлтээ гаргадгаараа өвөрмөц.
Дээрхээс гадна, moving average convergence divergence (MACD) буюу хөдөлгөөний дунджын ойролцооны зөрүүг тооцох аргыг мөн арилжаачид их өргөн хэрэглэдэг. Энэ аргын үед, 2 тусдаа EMA-н 1-г нөгөөгөөс нь хасах замаар үндсэн шугам буюу MACD шугамыг олдог ба, түүнээсээ дахин EMA тооцоолсны үндсэн дээр 2 дахь шугам болох signal line буюу дохионы шугамыг бүтээдэг. Эдгээр шугамуудын хоорондын ялгааг харуулах - histogram буюу давтамжын хэмжээг мөн тооцдог.
Арилжааны дохио
Үзүүлэлтүүдийг тооцоолсноор зах зээлийн хөдөлгөөний ерөнхий хандлагыг баримжаалах давуу боломжтойн дээр, хөрөнгө оруулах, ашгаа гаргаж авах эсвэл учирч болзошгүй алдагдлаа бууруулах үеэ тодорхойлж бас болдог. Тэрхүү, орох, гарах үеийг зааж буй цэг/бүсийг trading signals буюу арилжааны дохио гэнэ. Эдгээр дохио нь, тодорхой арга хэмжээний нөлөөгөөр, үзүүлэлтийн граф дээр харагдаж болно. Жишээлбэл, RSI шинжилгээний үед 70 гэсэн дүн гарсан гэж үзвэл, тухайн хөрөнгө хэт өндрөөр, 30 гэж гарсан бол, хэт багаар үнэлэгдэж байна гэсэн дүгнэлтэнд хүрч болдог.
TA-н адилаар дохио нь ч мөн, баталгаатай таамагладаггүйг анхаарах нь зүйтэй. Сайны хажуугаар саар гэгчээр, хуурамч дохи илгээгч, худал TA үйлдэгчид ч бас их байдгыг мартаж болохгүй шүү. Ялангуяа уламжлалт зах зээлтэй зүйрлэхийн аргагүй, жижигхэн байгаа крипто зах зээлийн үед, хэлбэлзэл хэт өндөр, эрсдэл маш их байдаг тул бүр ч илүү нухацтай хандаж байгаарай гэж захимаар байна.
Шүүмжлэл
TA-г олон өөр зах зээл, санхүүгийн салбар чиглэлд өргөнөөр хэрэглэж байгаа ч, түүнийг хуурмаг, утгагүй гэж үзэх хүмүүс бас их олон байдаг. Ялангуяа олонхи нь ижил таамаглал, шинжилгээг дагасны улмаас тэрхүү таамаглал нь биелэгдэх үед уг шинжилгээний аргыг "таалалдаа нийцүүлсэн зөгнөл" хэмээн нэрийдэх нь ч бий.
Олон хүн дэмжихийн хэрээр, биелэгдэх магадлал нь өсөж, байдаг учир баталгаатай бус гэж үзэх нь ч үндэслэлгүй зүйл биш юм. Гэвч, олон өөр шинжилгээний арга хэлбэрийг, хүн бүр өөрсдийн арга барил, дадал зуршил, мэдлэг туршлага, харах өнцөг дээр түшиглэн үйлдэж байгаа тул, бүгд өөр өөр дүгнэлт гаргах боломжтой байдаг.
FA ба TA
Fundamental Analysis (FA) буюу Суурь шинжилгээ гэж юу болохыг ЭНД-ээс уншаарай.
TA нь өнөөг хүртэлх ханшийн түүхийг судалсны үндсэн дээр, цаашид хэрхэхийг таамаглахаар оролддог бол, FA нь ханшинд нөлөөл болох бүхий л хүчин зүйлсийг нэгд нэгэнгүй, нарийвчлан судласны дараа ирээдүйд хэр үр дүнг харуулахыг бодитоор тооцоолохыг зорьдог.
Тиймээс, TA-г урьдчилан таамаглах хэрэгсэл, харин FA-г үнэ цэнийг тодорхойлох, хэт хөөрөгдөл үүсч байгаа эсэхийг шинжилдэг хэрэгсэл гэж зүйрлэж болох юм.
Дээрхээс гадна, FA-г урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхол/төлөвлөгөөтэй, сангийн зохион байгуулагчид төлхүү хэрэглэдэг байхад, TA-г ихэвчлэн богино хугацаанд ашиг олох зорилготой арилжаачид хэрэглэдэг.
Хэдийгээр TA нь бодит дүнгүүдэд тулгуурлан хийгдэж байгаа ч, эцсийн дүгнэлтэнд түүнийг үйлдэж буй хүний хувийн үзэл бодол, баримжаа болон хандлагын нөлөө орж байдгыг үгүйсгэх боломжгүй. Өөрсдөө ч мэдэлгүй шинжилгээгээ, тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл зүйдээ нийцүүлчих магадлал байдгын дээр, зах зээлийн чигийг баримжаалах боломжгүй буюу хэт тогтвортой үед TA нь үр дүнгүй буюу маш зөрүүтэй дүгнэлтэнд хүргэж болзошгүйг анхаараарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation