Байнанс дээр 2FA идэвхжүүлж, хэрэглэх заавар

Хэрэглэгчийн бүртгэл, түүнд хандах нууц үг, хувийн мэдээллийг олж авахын тулд, халдлага үйлдэгчид башир аргыг үй олноор сэдэн, хэрэгжүүлж байдаг. Хэрэглэгчийн мэдлэг туршлага, анхаарал сэрэмжтэй байдал хэр ч өндөр байсан, хүн л болсон хойно алдаж эндэх боломжтой. Тиймээс орчин үед заавал 2, 3, бүр 4 давхар шийдлийг цогцоор нь тохируулж ашиглах хэрэгтэй.

Энэхүү нийтлэлийг бүрэн гүйцэт ойлгохын тулд эхлээд ЭНД дараад, "2FA" гэж юу болох, ямар хэрэгтэй вэ гэдгийг уншиж судлаарай.

2FA нь, 2 шатлалт баталгаажуулалт гэсэн англи үгний товчлол бөгөөд, энгийнээр бол хамгаалалтын нэмэлт давхарга болж өгдөг. Түүнийг дотор нь дараах 3 төрлөөр ангилна. Үүнд:

  1. Хэрэглэгчийн мэдлэгт суурилсан (нууц үг, PIN код гэх мэт);
  2. Хэрэглэгчийн мэдэлд хамаарсан (Ухаалаг гар утас, тусгай төхөөрөмжин түлхүүр гэх мэт);
  3. Хэрэглэгчийн биеийн давтагдашгүй онцлогт суурилсан (хурууны хээ, нүдний хээ, нүүр царай, дуу хоолой, ДНХ гэх мэт).

2FA-ыг идэвхжүүлж хэрэглэхийн тулд, дор хаяж 2 төрлийн түгжих/тайлах аргыг нь хослуулан тохируулж ашиглах шаардлагатай байдаг. Байнансын хувьд, дараах төрлүүдийг ашиглах нөхцлийг нь бүрдүүлж өгжээ. Үүнд:

  1. YubiKey мэтийн төхөөрөмжин түлхүүр - Үүний талаарх танилцуулга, зааврыг удахгүй хүргэхээр төлөвлөсөн байгаа;
  2. Binance Authenticator - Уг хэрэглүүрийн танилцуулга, тохируулж ашиглах зааврыг мөн дараа дараагийн нийтлэлээрээ танилцуулах болно оо;
  3. Google Authenticator - Хэрэв Та манай "2FA гэж юу вэ?" нийтлэлийг уншсан бол үүний талаар хангалттай мэдээллийг авсан байх учиртай. Бидний зүгээс, үүний оронд Microsoft-н хөгжүүлдэг Authenticator-г хэрэглэхийг санал болгодог ба шалтгааныг нь мөн дээрх нийтлэлээс уншиж болно;
  4. Утас буюу SMS - Зурвасаар 1 удаагийн код хүлээн авч ашиглах энэ арга хамгийн түгээмэл хэрэглэгддэг бол, мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу.
  5. Ц-шуудан - 2FA төрлүүд дундаа хамгийн анхны энэ хэлбэрийг одоо ч хэрэглэсээр л байна.

Энэхүү заавартаа бид, хамгийн хялбар, хурдан бөгөөд найдвартай аргууд болох SMS, Google Authenticator 2-ыг жишээ зурагтайгаар тохируулж үзүүлэх болно.

SMS 2FA-ыг идэвхжүүлэх зааврыг ДАЛДЛАХ


Google Authenticator идэвхжүүлэх зааврыг ХАРАХ



Анхаарах зүйлс

Олон 2FA идэвхжүүлсэн байгаа үед, зарлага, тохиргоо өөрчлөх зэрэг бүхий л үйлдэлд, тухай бүрт тэдгээр дээр бүгдэнд нь код авах шаардлагатай болохыг анхаараарай. Түүнчлэн, тэдгээр кодууд дундаас Authenticator-ын кодын хүчинтэй хугацаа хамгийн бага байдаг тул, түүнийг хамгийн сүүлд оруулж байх хэрэгтэй.

Байнанстай холбоотой нийтлэлүүд


Аюулгүй байдалтай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!