Байнансаас зарлага гаргаж болох хаягын жагсаалтыг тохируулах заавар
Байнанс нь аюулгүй байдлыг чухалчилдаг бирж учир, 2FA (SMS болон Authenticator), KYC/AML, Фишингээс сэргийлэх шийдэл зэрэг боломжуудыг санал болгож, шаардлагуудыг тавьдаг. Withdrawal Whitelist буюу зарлага гаргах зөвшөөрөгдсөн жагсаалтыг тохируулж, идэвхжүүлээгүй үед, ямар ч хаягруу хөрөнгө илгээх боломжтой байдаг. Харин тохируулсан үед, тэнд зааж өгсөн хаягуудруу л шилжүүлэг хийж болдог болох юм. Энэ хамгаалалт нь, фишингт өртсөн үед, хөрөнгийг алдагдахаас хамгаалах, түр хугацааны зохицуулалт болж өгдөг давуу талтай.
Хэрхэн идэвхжүүлэх вэ?
Байнансын бүртгэлээрээ нэвтэрч ороод, Profile буюу хэрэглэгчийн хувийн бүртгэлийн цэсрүү ханд. Уг цэс нь, хэрэглэгчийн ц-шуудангийн хаягын эхний зарим үсгүүдээр дүрслэгдсэн байх бөгөөд, түүн дээр дармагц нээгдэх цэсээс Security буюу аюулгүй байдал сонголтоор ороорой.
Нээгдсэн цонх дахь, Address Management буюу хаягийн зохион байгуулалтын самбар дахь Manage буюу тохируулах товч дээр дар.
Үүний дараа нээгдсэн доорх цонхны Whitelist Off буюу зөвшөөрөгдсөн жагсаалтыг идэвхжүүлэх унтраалгыг дар. Эсвэл шууд, дээрх цонхны адил унтраалгыг дарж болно.
Унтраалгыг дармагц, идэвхжүүлэхдээ итгэлтэй байгаа эсэхийг бататгах цонх нээгдэнэ.
Turn on буюу идэвхжүүлэх товчийг дармагц, 2FA шаардах ба, энэ заавартаа зөвхөн Authenticator-р баталж байгаа жишээг харуулав. Үүнийг тохируулаагүй бол, мэдээж өөр тохируулсан 2FA шаардана. Тохируулсан хэдий ч, аппдаа хандах боломжгүй үед Switch to Phone verification холбоосыг дараад SMS-р баталгаажуулалтаа хийгээрэй.
Түүний дараа, Add Withdrawal Address буюу зарлагын хаяг нэмэх товчийг дарж, хаяг нэмэх цонхонд хандана.
Тэгээд дараах мэдээллүүдийг оруулна.
- Coin - Криптогоо сонгоно. Нэр болон тусгай товчлолоор нь хайж болно.
- Select Network - Блокчэйний сүлжээг сонгоно. Энд заасан сүлжээ, хүлээн авах хэтэвчийн сүлжээнээс зөрж болохгүй шүү.
- Wallet Label - Хараад танихад хэрэглэх нэрээ энд оноож өгч болно.
- Address - Хаягыг энд хуулна.
- Add to Whitelist - Зөвшөөрөгдсөн жагсаалтанд нэмж, хадгалах эсэх.
Хэтэвч болон криптогоос хамаарч зарим тохиолдолд MEMO гэх тусгай дугаарыг шаардах ба, түүнийг нь хүлээн авах хэтэвчийн хаягийн самбараас олж болдог.
Мэдээллүүдийг оруулж дуусаад Submit буюу хадгалах товчийг дармагц, идэвхжүүлсэн байгаа 2FA бүрээр баталгаажуулах цонх нээгдэнэ.
Ц-шуудан, SMS, Authenticator тус бүрийн кодыг, харгалзах талбаруудад нь оруулаад, Submit дарснаар, тухайн хаяг, зөвшөөрөгдсөн жагсаалтанд бүртгэгдэнэ.
#CoinMarketCap
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation