Байнансын фишингээс сэргийлэх шийдлийг тохируулах заавар

Байнансын хэрэглэгчид, Байнансаас илгээгдсэн ц-шуудангуудыг албан ёсных мөн болохыг танихад зориулан, зөвхөн өөрт ирэх шуудангуудыг тусгай тэмдэглэгээгээр тамгалж болдог. Ийм тамгагүй шууданг, нээж харалгүйгээр, ирсэн даруйд нь хуурамч болохыг таних боломж бүрддэг учраас, аюулгүй байдлыг 1 алхмаар сайжруулж чаддаг байна.

Фишинг гэж юу болох, хэрхэн үйлдэгддэг, түүнээс яаж сэргийлэх боломжтойг ЭНД-ээс уншиж судлаарай.

Хамгаалалтын энэ боломжыг идэвхжүүлж, ашиглахын тулд, Байнансын бүртгэлрүүгээ нэвтэрч ороод (хараахан бүртгүүлж амжаагүй байгаа бол, ЭНД дарж бүртгүүлэх заавартай танилцаарай) бүртгэлийн цэсийг нээж, Security буюу аюулгүй байдал сонголтоор орно. ЭНД дараад, уг хуудаст шууд хандаж болно.

Нээгдсэн тохиргооны хуудсыг доош гүйлгэж, Anti-Phishing Code талбарыг олж, түүний харалдаа байрлах Create Anti-Phishing Code буюу фишингийн эсрэг код үүсгэх товчийг дар.

Гарч ирсэн талбарт хүссэн кодоо зохиож оруулж болох ч, нууц үг зохиохтой адил нухацтай хандаарай. Кодоо 4-өөс 20 тэмдэгтийн урттайгаар зохиож оруулах шаардлагатай бөгөөд, ТОМ болон жижиг үсэг, тоо холилдсон байдлаар зохиовол зохилтой. Гэхдээ, тусгай тэмдэгт, зай болон латинаас бусад үсэг оруулж болдоггүйг анхаараарай.

Кодыг зохиохдоо бусад хүмүүс амархан тааж олж чадахааргүй боловч, өөрөө хараад шууд таних боломжтойгоор тохируулах хэрэгтэй. Нийтлэлийн төгсгөлд, жишээ загваруудыг оруулсан байгаа, шаардлагатай бол тэрийг сонирхож, санаа авч болно.

Кодоо оруулаад, хадгалах гэж оролдох үед, 2FA баталгаажуулалтыг шаардах ба, түүнийг нь гүйцэтгээд л фишингийн эсрэг хамгаалалт идэвхжих бөгөөд, цаашид Байнансаас илгээсэн албан ёсны шуудан бүрт тэрхүү тамга бичигдсэн ирэх болно.

Кодыг яаж солих вэ?

Кодыг солихоор болвол, тохируулсантайгаа адил байдлаар аюулгүй байдлын тохиргооруу нь хандаад, үүсгэх товчний оронд гарч ирсэн байгаа Change буюу шинэчлэх товчийг дараад, шинэ кодоо бичиж оруулаад, 2FA баталгаажуулна.



Код зохиох жишээ

САНАМЖ: Дээрх жишээнүүдийг зөвхөн сонирхуулах, санаа өгөх зорилгоор оруулсан тул, хуулбарлаж ашиглахаас зайлсхийгээрэй. Мөн хэрэг болохуйц нийтлэлүүдийн холбоосыг доор жагсаав.


Дээрхээс бусад нийтлэлүүд болон холбоотой мэдээллийг дараах ангиллуудаас олж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!