Байнанс дээр, тоос хөрвүүлэх заавар
Крипто валютийн ертөнцөд, маш бага, бутархай дүнтэй зоос, токений үлдэгдлийг тоос гэж нэрлэдэг. Хэт бага дүнтэй учир, ихэвчлэн түүнийг анзаарахгүй, тоохгүй байх нь бий. Ялангуяа тэдгээрийг шилжүүлэхэд зарцуулах шимтгэлийг давахгүй дүнтэй буюу хэт бутархайг ийн нэрлэх бөгөөд, арилжаа бүрийн дараа ийм бага дүн үргэлж үлдэж байдаг. Тэгвэл тэдгээрийг BNB-д хөрвүүлж, ашиглах боломжыг хэрэглэгчиддээ ганцхан Байнанс олгодог.
Тоосыг хөрвүүлэхийн тулд, эхлээд үндсэн цэсний Wallet буюу хэтэвч цэсний, Fiat and Spot буюу фиат валют болон эгэл арилжааны хэтэвчийн сонголтоор хандах хэрэгтэй.
Үлдэгдлийн цонхны дээд хэсэгт Convert Small Balance to BNB буюу бага дүнтэй хөрөнгүүдийг BNB-д хөрвүүлэх гэсэн холбоос байгаа, түүнийг дар.
Түүн дээр дарснаар, BNB-д хөрвүүлж болох крипто валютуудын жагсаалтыг харж болно. BNB-д хөрвүүлэх токений нийт ханш, 0.001 BTC-оос дээш, тус бүрдээ 0.0012 BTC-той дүйцэх эсвэл түүнээс илүү бага үнэлгээтэй шаардлагатай.
1 дор олон зоосыг нэгтгэн хөрвүүлж болох ба, хөрвүүлэх токенуудаа сонгосны дараа доод буланд нь нийт хичнээн BNB-той тэнцэж байгааг харуулдаг. Уг тооцоолол нь, яг тухайн үеийн ханшаар бодогдох бөгөөд Convert товчийг дармагц, баталгаажуулах цонх нээгдэнэ.
Авах BNB-ын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Confirm буюу батлах дарснаар, хөрвүүлэлт амжилттай гүйцэтгэгдсэн талаарх цонх нээгдэх болно. Хэрэглэгч тус бүр, ийм хөрвүүлэлтийг 6 цагийн хугацаанд 1 л удаа гүйцэтгэж болох хязгаартай бөгөөд, Conversion History буюу хөрвүүлэлтийн түүх цэсээр тайлангаа харах боломжтой. Гэхдээ, зөвшөөрөгдсөн жагсаалтанд тодорхойлогдоогүй зоосуудыг хөрвүүлэх боломжгүйг анхаараарай. Мөн, хөрвүүлэлт нь, хэдхэн минутанд гүйцэтгэгддэг онцлогтой байдаг.
#CoinMarketCap
Байнанс хэрэглээний зааврыг агуулсан цуврал нийтлэлүүдийг шат дараатайгаар хүргэхээр бэлдэж байгаа тул, сонирхож байвал манай блог болон нийгмийн сүлжээнүүдээр ойр ойрхон зочилж байгаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation