Байнанс дээр сүлжээ андуурч илгээсэн хөрөнгөө сэргээж авах заавар
Байнансийн дансруугаа орлого хийх болон зарлага гаргах үед, сүлжээгээ сайтар анхаарч, зөв сонгох нь чухал. BEP-20 болон ERC-20 зэргийг хольж хутгах явдал багагүй тохиолддог тул, ийм нөхцөлд хэрхэх хэрэгтэйг уг нийтлэлээрээ танилцуулахыг зорьлоо.
Хөрөнгө илгээж буй хэтэвч тань ERC-20, BEP-20 гэсэн сүлжээнүүдийн аль алийг дэмждэг бол, ийм асуудал тулгарах вий гэж эмээх шаардлага бараг байхгүй. Хэрэв, эдгээрийн зөвхөн 1-г дэмждэг хэтэвчээс илгээх гэж байгаа бол, тухайн хэтэвчийнхээ далд түлхүүрийг, аль аль төрлийг дэмжих, шинэ, сайн хэтэвчинд суулгаж, түүнийгээ ашиглаж эхлэх хэрэгтэй. Сүлжээ андуурч илгээгдсэн хөрөнгийг сэргээх нь бараг боломжгүйд тооцогдох, маш төвөгтэй ажил байдаг учир, олон сүлжээ дэмждэг хэтэвч сонгох нь зүйтэй байдаг.
Урьд нь Байнансаас гадагш зарлага гаргаж байсан бол, токен бүр дээр 1-ээс 4 сүлжээний сонголт гарч ирж байгааг анзаарсан байх учиртай. Туршлагатай HODL хийгчид хүртэл заримдаа аль сүлжээг сонгох ёстойгоо мэдэхээ байчих үе бий бөгөөд, угтаа бол хүлээн авагчийн ашиглаж чадах сүлжээгээр л илгээх нь зүйтэй байдаг. Ерөнхийдөө бол, Байнанс дээр ERC-20, BEP-20, BEP-2 гэсэн 3 үндсэн сүлжээг төлхүү ашиглана. Блокчэйний сүлжээг андуурч хөрөнгөө илгээсэн үед, ямар төрлийн хэтэвчрүү шилжүүлснээ олж мэдэх нь чухал байдаг. Үр үгсдээ хандах боломжтой хэтэвч бол, эзэмшлийн, хандаж болохгүй байвал тэр нь өмчлөлийн хэлбэрийн хэтэвч гэсэн үг бөгөөд, түүнээс хамаарч дараах 3 аргаас хэрэглэж болно.
ETH мэтийн ERC-20 токенийг, BSC-рүү эсвэл BEP-20 токенийг, Эфириумийн сүлжээгээр илгээчихсэн бол, тэдгээрийгээ сэргээж авах боломжтой учир, тайвширч болно. Ийм үед тохиолдож болох 3 нөхцөл байдаг ба тэдгээрийг тус бүрт нь харгалзах шийдлүүдийн хамтаар доор жагсаав.
BSC, Эфириум 2-ын аль 1-г нь л дэмждэг хэтэвчрүү илгээсэн
Крипто бирж эсвэл өмчлөлийн эрхтэй хэтэвчрүү илгээсэн
Асуудлаа шийдвэрлүүлж чадсан эсэхээс хамаарахгүйгээр, яагаад анхнаасаа ийм нөхцөлд байдалд хүргэснээ сайтар ухаж, ойлгох хэрэгтэй. Тэгж байж, дахин ийм байдалд орохоос сэргийлж чадна.
BEP-20 болон ERC-20 хоорондоо ямар ялгаатай вэ?
Эдгээр нь, токений техникийн зохицуулалтын зааварчилгаа, ажиллагааны журмуудын жишиг бөгөөд, гүйлгээ хэрхэн хийгдэж, байршуулалт, таталт ямар зарчмаар хянагдаж, боловсруулагдахыг шийдвэрлэж байдаг. Эдгээр жишгүүд нь, өөрсдийн сүлжээн дээрх токенуудын ухаалаг гэрээ, төсөл, хэтэвчүүдтэй хэрхэн нийцэж ажиллахыг зохицуулна. Хэдийгээр олон талаар төстэй боловч, ERC-20 нь Эфириумд, BEP-20 нь BSC-д тусгайлан зориулагдсан жишгүүд билээ. Энгийнээр бол эдгээр нь, өөр өөр Блокчэйнд хамаарах токений протоколууд юм. Тэдгээрийн талаар товчхон танилцуулгыг "Крипто тайлбар толь" цувралын харгалзах бүлгүүдээс уншихыг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.
Сүлжээ андууран илгээсэн токений ажиллах хэлбэр, тухайн сүлжээний журамтай нийцэхгүй учир, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж болно. Жишээлбэл, BSC-нд байршсан Эфириумийг, Эфириумийн DApps болон ухаалаг гэрээнд ашиглах боломжгүй байх юм.
BEP-20 эсвэл ERC-20 токенийг буруу сүлжээрүү илгээхэд юу тохиолддог вэ?
ERC-20 токенийг, BSC-рүү эсвэл BEP-20 токенийг, Эфириумруу шилжүүлэх үед, токен нь тухайн сүлжээн дэх харгалзах хаягт байршина. BSC болон Эфириумийн хэтэвчийн хаягууд адил байх ба, 1 ижил далд түлхүүрээр тэдгээрийн аль алинд хандаж болдог. Жишээлбэл, BSC-рүү илгээсэн ETH, BEP-20-н сүлжээнд битүүмжлэгдэнэ. Гүйлгээний дугаараараа BscScan.com дээрээс шүүж харах, Эфириумруу BEP-20 илгээсэн үед, EtherScan.io хэмээх хөтчийг ашиглан, шалгах боломжтой байдаг.
Доорх жишээ зурагт, нэгэн хэрэглэгч ERC-20 сүлжээний хэтэвчинд байсан ETH-аа, BEP-20 сүлжээнд шилжүүлсэн явдлыг, BscScan дээрээс баримтжуулан харуулав. Өөрөөр хэлбэл, улаанаар хүрээлсэн хаяг нь BSC-нд хамаарах боловч, дотроо pegged буюу битүүмжлэгдсэн ETH агуулсан байна.
Азаар ийм үед, хөрөнгө тань хар нүхрүү хаягдсан мэт замхардаггүй, зөвхөн зөв сүлжээрүүгээ шилжүүлэгдэхээ хүлээн гацдаг. Доорх нөхцөл байдлуудыг, өөрт тулгараад байгаатай харьцуулаад, тохирч байвал, харгалзах арга хэмжээг авч болно.
BSC болон Эфириум дэмждэг хэтэвчрүү илгээсэн хөрөнгөө сэргээх зааврыг ДАЛДЛАХ
Хэтэвч дотор тань токен тань харагдаж байх ба, аль сүлжээг харахыг сонгож, идэвхжүүлэх боломжтой. Жишээлбэл, MetaMask дээр Add Token товчийг дараад боломжтой бүх токенуудын жагсаалтыг харж болно.
Хайгаад олдохгүй байгаа үед, token contract буюу токений гэрээний хаягыг нь оруулаад нэмж болдог. Энэ талаарх дэлгэрэнгүйг, уг нийтлэлийн төгсгөлөөс эсвэл ЭНД дараад уншаарай.
Хөрөнгөө зохих сүлжээрүү нь шилжүүлэхдээ, Binance Bridge буюу Байнансийн гүүрийг ашиглах эсвэл гар аргаар шилжүүлэх боломжтой.
Байнансийн гүүрийг яаж хэрэглэдэг вэ?
Хөрөнгөө Блокчэйн хооронд хөрвүүлэн шилжүүлэхэд ашиглах зориулалтын хэрэгслийг Binance Bridge гэнэ. Үүнийг хэрэглэхийн тулд, MetaMask юм уу, Binance Chain Wallet зэрэг хэтэвчүүдийг холбох хэрэгтэй. Аль крипто валютийг хөрвүүлэхээ сонгохын төдийд л хэрэгжих учир, хэл ус, мэдлэг туршлага огт шаардахгүй. Гэхдээ, хийн төлбөр буюу гүйлгээний шимтгэлд тушаах багахан BNB (BSC) эсвэл ETH-ийг (Эфириум) хэтэвчиндээ байршуулсан байх ёстойг мартаж болохгүй шүү! Байнансийн гүүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, тодорхой зааварчилгааг дараа дараагийн дугаараараа танилцуулъя.
Гараар хөрвүүлэх үед хэрхэх ёстой вэ?
Хөрөнгөө, Байнансруу илгээх замаар хөрвүүлж авч болдог. Гэхдээ, үүний тулд токений одоо байршсан байгаа сүлжээ нь, Байнанс бүртгэлийн Spot Wallet-ийн орлогын сүлжээтэй адил байх ёстойг анхаараарай. Мөн, гүйлгээ баталгаажсаны дараа л, түүнийгээ биржээс гадагш гаргаж авах боломжтой болно. Энэ заавартаа, Binance-Peg ETH (BEP-20) буюу BEP-20 дээр битүүмжлэгдсэн ETH-ийг, Эфириумийн ERC-20 сүлжээрүү гаргаж авч байгаа жишээг сонирхуулъя. Ингэхдээ, илгээж буй хэтэвчинд шимтгэлийн BNB-ыг байршуулсан байх хэрэгтэй шүү.
1. Байнансийн Withdraw буюу зарлагын гүйлгээний хуудаст хандаад, ETH-ийг сонгоод, Deposit Network буюу орлого хүлээн авах сүлжээг BEP-20 (BSC) дээр тохируул. Энэ шатанд сүлжээ андуурвал, хөрөнгөө сэргээж авах ямар ч боломжгүй болж, бүр мөсөн алдагдахыг анхаараарай!
2. Байнанс дансанд ETH орж ирмэгц, түүнийгээ Эфириум дэмждэг хэтэвчрүү Ethereum (ETH) ERC-20 сүлжээгээр илгээж, ERC-20 токен болгон хөрвүүлнэ.
Дээрх 2 алхмыг зөв гүйцэтгэж чадсан тохиолдолд, хөрөнгө тань хэтэвчийнхээ, зөв Блокчэйнрүү шилжин орох болно. Хэрэв энэ арга ойлгомжгүй, хэцүү санагдаж байвал, дээр танилцуулсан Байнансийн гүүрийг ашиглах аргыг хэрэглээрэй.
BSC, Эфириум 2-ын аль 1-г нь л дэмждэг хэтэвчрүү илгээсэн хөрөнгөө сэргээх зааврыг ХАРАХ
#CoinMarketCap
Бирж эсвэл өмчлөлийн хэтэвчрүү илгээсэн хөрөнгөө сэргээх зааврыг ХАРАХ
Блокчэйн андуурч шилжүүлсэн хөрөнгийг дээрх нөхцөлд, харгалзах аргаар нь өөрөө сэргээж л авахгүй бол, өөр хэн ч, бүр Байнанс ч, Таньд туслах боломжгүй шүү!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation