Төлвийн хэмжээг тооцоолох заавар

Хөрөнгийн хэр ч том багц үүсгэсэн байлаа гэсэн, эрсдлээ зохих хэмжээнд зохицуулсан байх хэрэгтэй. Эс бөгөөс, хүлээх алдагдлын хэмжээ хэт их болж мэднэ. Тааруухан зохицуулалтын балаг, олон сарын тань ашгийг хуу хамах ч боломжтой.

Арилжаа болон хөрөнгө оруулалтын аль ч үед, анхаарах гол зүйл бол сэтгэл хөдлөлдөө автахгүй байх явдал юм. Ямар ч эрсдлийн үед, сэтгэл хөдлөл нь, гал дээр нэмэх тос болох аюултай байдаг ба, санхүүгийн салбарын хувьд энэ нь хүлээн зөвшөөрч болохгүй асуудал байдаг. Тиймээс, арилжаа болон хөрөнгө оруулалтын шийдвэр, гүйцэтгэлдээ баримтлах дүрмүүдийг заавал боловсруулж, түүнийгээ яс мөрдөх нь, авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээ болох учиртай.

Тэдгээр дүрмүүдийг, арилжааны тогтолцоо гэж нэрлэе. Энэ тогтолцоо бидэнд, эрсдлийг бууруулах, буруу болон хэрэгцээгүй шийдвэр гаргахаас сэргийлэхэд тусална. Ийм дүрмийг зохиож, түүнийгээ тууштай дагаж чадсан арилжаачид болон хөрөнгө оруулагчид, алдаа гаргах нь бага байдаг ба, цаг нь ирэх үед эдгээр дүрмүүд шиг чухал туслагч байдаггүй гэдэг.

Дүрмээ зохиохдоо, "нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?", "хэр хэмжээний алдагдлыг хүлээж чадах вэ?" гэх зэрэг олон асуултанд хариулах хэрэгтэй болно. Тэдгээрийнхээ дагуу, төлвийн хэмжээгээ тодорхойлсноор, өөрөө өөрийгөө, өөрөөсөө хамгаалах даатгалыг бий болгож болно. Уг нийтлэлийг гүйцэт ойлгохын тулд эхлээд ЭНД дараад, position буюу төлөв гэж юу болохтой танилцаарай. Мөн товчхон тайлбарыг уншихыг илүүд үзэж байвал, ЭНД дараад, харгалзах бүлгийг нь уншиж болно.

Хөрөнгө оруулалтын хэмжээгээ хэрхэн тодорхойлох вэ?

Энгийн боловч, чухал энэ алхмыг заавал гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Ялангуяа, анхлан суралцагч, сонирхогч бол, өөр өөр төлөвлөгөөг туршиж үзэх, өөрийн чадварыг олж нээх, зах зээл болон арилжаа, хөрөнгө оруулалттай танилцах үед, эрсдлээ зохицуулж сурахад, төлвийн хэмжээгээ тодорхойлох явц, ихээхэн тус болно. Урт хугацаанд дарахаар сонгон авч, хэтэвчиндээ хадгалсан хөрөнгийг арилжааны төлвийн хэмжээнд хамруулж тоолохгүйг анхаараарай.

Дансны эрсдлийг яаж тооцдог вэ?

Хөрөнгө оруулах хэмжээгээ тодорхойлсний дараа, нэгж арилжаа тутамд, хүлээж чадах алдагдлын хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй.

2% дүрэм

Уламжлалт арилжааны зах зээлд, 2 хувийн дүрэм гэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байдаг. Энэ дүрмээр бол, арилжаачин, хөрөнгө оруулалтынхаа дүнгийн 2 хувиас илүүг алдаж болохгүй гэж заасан байдаг ч, крипто шиг савлагаа ихтэй салбарт үүнийг арай өөр дүнгээр тохируулж ашиглах нь зүйтэй болов уу.

Энэ дүрмийг, зөвхөн урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний үедл төлхүү ашигладаг тул, крипто валютийн арилжаанд хэрэглэхдээ, үүнийг 1% дүрэм болгон өөрчилж хэрэглэе. Энгийнээр бол, хохирол хүлээх дээрээ тулвал, арилжаа тус бүрт оруулж буй дүнгийнхээ 1 хувиас илүүг нь алдахгүй байх зохицуулалтыг байнга авч хэрэгжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арилжаа нээхийнхээ өмнө, хаах дүнгээ тооцоолж, түүнд харгалзах SL-г зоож хэвших явдлыг 1 хувийн дүрэм гээд байгаа хэрэг.

Нэгж арилжаанд оруулах хөрөнгийн хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?

Дараагийн шатанд, нэгж арилжаанд хэр их хөрөнгөөр орохыг тодорхойлно. Үүний тулд, арилжааны санаа тань, хаана эндэж байгааг тогтоох шаардлагатай. Уг алхам нь, арилжааны бараг бүх төлөвлөгөөний үед гүйцэтгэгддэг, зайлшгүй хэмжүүр болдог бөгөөд, арилжаа болон хөрөнгө оруулалтын үед, алдагдал хүлээх нь жам ёсны үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс зугтах, нуугдах, бултах ямар ч арга байхгүй, тиймээс эртхэн хүлээн зөвшөөрч, зохих арга хэмжээг авч, түүнийг боломжит хэмжээнд бууруулах нь ямагт ухаалаг шийдвэр байх болно. 

Зарим арилжаачид, зах зээлийн төлөв байдлыг ихэнхдээ буруу таадаг ч, түүнээсээ ашиг олоод байж чаддаг нь, эрсдлийн зөв зохицуулалт, түүндээ үнэнч байдлынх нь ач гавъяа юм. SL зоох бүсээ хэрхэн тогтоох нь, хувь хүн, түүний төлөвлөгөөнөөс шууд хамаарах хэдий ч, үүнийг TA-ний утгууд, шал болон таазын үзүүлэлтүүд, зах зээлийн төлөв байдал болон эдийн засгийн болон нийгмийн бусад хүчин зүйлсээс хамааруулж тодорхойлж болдог. Гэхдээ, ямар ч нөхцөл, төлөвлөгөөнд тохирдог 1 өвөрмөц арга бий.


Төлвийн хэмжээг яаж тодорхойлдог вэ?

Дээр танилцуулсан алхмуудын тусламжтайгаар, энэ хэмжээг тогтооно. Хэрхэн тооцоолохыг жишээн дээр танилцуулъя. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ тань 5 сая төгрөг байгаа гэж төсөөлцгөөе.

1% дүрмийн дагуу, арилжаа тус бүрт золиослож чадах хэмжээг 50'000 төгрөг болж байна. Ханш унах үед, түүний 5 хувийн уналтын хэмжээ нь, мөнгөн дүнгээр, ₮50'000 MNT-тэй тэнцэнэ гэж үзвэл, бидэнд дараах утгууд болон томъёо үлдэж байна.


Нэгж арилжаа буюу тоглолтонд оруулах хөрөнгийн тань дүнгийн дээд хэмжээ, 1 сая төгрөгтэй тэнцэж байгаа боловч, илүү үр дүнтэй тооцооллыг хийхийн тулд, төлөх шимтгэлийн хэмжээг томъёонд тусгаж өгөх, хөрвөх чадвар багатай нөхцөлд, халтиргаа үүсч болзошгүйг тооцох шаардлагатай.

Эдгээрийг тооцсоны дараа, SL зоох зай тань 10% болж өссөн гэвэл, томъёоны бусад өгөгдлийг өөрчлөлгүйгээр, шууд тооцоолж болно. Жишээлбэл:


SL-ийн зай, анхны хөрөнгө оруулалтын дүнгээс 2 дахин холдсон хэдий ч, нэгж арилжаанд золиослож чадах дүн өөрчлөгдөөгүй үед, арилжаанд оруулах буюу төлвийн хэмжээгээ 2 дахин багасгах хэрэгтэй болох нь ээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!