Чиглүүлэгч ба хоцролттой үзүүлэлтүүд
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн чадлын үнэлэмжийг тогтоох хэмжүүрүүдийг leading and lagging indicators гэнэ. Тодорхойлвол, чиглүүлэгч үзүүлэлтүүд нь, зах зээлийн хандлага болон эдийн засгийн эргэлтийг даган хувьсаж байдаг бол, хоцролттой үзүүлэлтүүд нь, тухайн 1 бирж эсвэл эдийн засгийн түүхэн үйл явдал, өгөгдөл мэдээллүүдийн талаарх ойлголтыг өгч байдаг.
Өөрөөр хэлбэл, чиглүүлэгч үзүүлэлтүүд нь, ямарваа 1 үзэгдэл, чиглэлийг урьдчилан таамаглах дохиог өгч байхад, хоцролттой үзүүлэлтүүд нь, бүрэлдээд эхэлсэн чиг хандлагыг мэдээлэх дохиог илгээнэ. Эдгээр үзүүлэлтүүдийг гадаад валютийн, үнэт цаасны, крипто валютийн зэрэг олон төрлийн арилжааны TA-нд, өргөнөөр хэрэглэдэг.
Санхүүгийн салбарт, TA үзүүлэлтүүд нь 20-р зууны эхэн үеэс хэрэглэгдэж эхэлсэн түүхтэй ч, Доуны онолыг дагаж буюу 1902 оноос, 1929 оны хооронд хурдтайгаар хөгжүүлэгдсэн гэдэг. Уг онолоор бол, зах зээлийн хөдөлгөөн нь санамсаргүй байдаггүй буюу дээрх болон бусад үзүүлэлтүүдийн тусламжтайгаар түүнийг урьдчилан таамаглах боломжтой байдаг. Түүнчлэн, уг үзүүлэлтүүдийг, эдийн засгийн өөрчлөлт, төлвийг тодорхойлоход буюу ханш, индексийн түвшинг тогтооход зэрэгт хэрэглэж болно.
Ажиллах зарчим
Чиглүүлэгч үзүүлэлт
Дээр дурьдсанчлан, хараахан бүрэлдэн тогтоогүй байгаа чиг хандлагыг баримжаалах боломжыг олгох учир, ханшийн өсөлт болон уналт ирж буй эсэхийг тогтоох гол хэрэгслүүдийн 1 болох нь бий. Уг үзүүлэлтийг, богино болон дунд хугацааны шинжилгээнд хэрэглэх нь зохимжтой.
Хоцролттой үзүүлэлтүүд
Энэ төрлийн үзүүлэлт нь, өнөөгийн зах зээлийн зорьж буй чиглэлийг, өнгөрснөөс өдгөөг хүртэлх төлөв, шинж чанаруудаас нь тооцоолон олж мэдэх зорилгоор хэрэглэгддэг ба, харуулах үр дүн нь хэдийн тодорхой болсон зүйлийг баталгаажуулж, гэрчилнэ гэдгийг нэрнээс нь шууд ойлгох боломжтой. Хоцролттой үзүүлэлтүүдийг голчлон урт хугацааны шинжилгээнд хэрэглэнэ.
Давхцалтай үзүүлэлтүүд
Крипто валютийн арилжааны үед, coincident indicators гэх 3 дахь төрлийн үзүүлэлтүүдийг илэрхийлэх ойлголттой таарч болно. Уг үзүүлэлт нь, дээрх 2 төрлийн үзүүлэлтийн завсар орших буюу зах зээлийн өнөөгийн чиг хандлагыг, бодит агшинд нь харуулдгаараа онцлог.
Эдгээр үзүүлэлтүүдийн хоорондын ялгааг тодорхойлсон тайлбарууд нь хангалттай оновчтой байдаг гэдгийг сануулах нь зүйтэй байх. Арга хэлбэр болон сэдвээсээ шалтгаалан 1 үзүүлэлт, нөгөөгийнхөө тайлбарт нийцэх боломжтой байдаг. Ялангуяа, Gross Domestic Product (GDP) буюу дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн үзүүлэлтийн үед ийм үзэгдэл элбэг тохиолдоно. ДНБ нь, түүхэн тоон өгөгдлүүдээс тооцоологдох учир, хоцролттой үзүүлэлтэнд хамаарах хэдий ч, эдийн засгийн огцом өөрчлөлтийг шуурхай хүлээн авдаг тул, давхцалтай үзүүлэлтэнд хамааруулах ч боломжтой байдаг.
Шинжилгээнд хэрэглэх нь
Чиглүүлэгч болон хоцролттой үзүүлэлтүүдийн аль алиныг TA-нд өргөн хэрэглэх хэдий ч, бүхий л TA үзүүлэлтүүдийн адилаар эдгээр үзүүлэлтүүд нь ямагт, 100% баттай үр дүнг харуулдаггүй гэдгийг анхаараарай.
Чиглүүлэгч үзүүлэлтийг, RSI болон Санамсаргүй RSI зэрэг аргуудад төлхүү хэрэглэнэ. Гэхдээ, нарийвчлан авч үзвэл, загвар үүсгэж байдгын учир, лаануудыг ч энэ төрлийн үзүүлэлтэнд багтаан авч үзэх боломжтой.
Харин, хоцролттой үзүүлэлтийг ерөнхийдөө MA-ыг тооцоход хэрэглэдэг. Ийм төрлийн үзүүлэлтүүдийг, чиг хандлагын өөрчлөлтийн дараахан хэмжиж, хэрэглэх нь илүү үр дүнд хүргэнэ.
Уг 2 үзүүлэлтийг хослуулдаг, Ишимокугын үүлийн графын систем зэрэг шинжилгээний хэрэгслүүд байдгыг бас мартаж болохгүй. TA-ний үед, эдгээр үзүүлэлтүүдийн аль алинд, давуу болон сул талууд бий. Дэлгэрүүлвэл, урьдчилж таамаглах үед, хуурамч дохио авах нь их, тулгаж шалгах үед, боломжоосоо хэдийн хоцорсон байх боломжтой.
Макро эдийн засагт хэрэглэх нь
Дээр танилцуулсантай адил хэрэглэгдэх бөгөөд, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, орон сууцны үнэ, үйлдвэрлэлийн зардал, ажилгүйдэл, инфляци зэрэгт өргөн хэрэглэгдэнэ. Зарим улсуудад, GDP-ийн хамтаар, consumer price index (CPI) буюу хэрэглээний үнийн индексийг мөн хэмжиж, тооцоолох, тэдгээрийг хооронд нь харьцуулах нь ч бий.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation