Крипто тайлбар толь [11-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Идэвхтэй зохион байгуулалт
Active management-г хөрөнгийн идэвхтэй ЗБ, эсвэл идэвхтэй хөрөнгө оруулалт гэж орчуулах ба хөрөнгийг, түүнийг хариуцаж буй зохион байгуулагч, баавгай, бухын алинд ч, ашиг олох зорилгоор арилжаалж, "эргэлдүүлж" байх тэрхүү үйл ажиллагааг ингэж нэрлэдэг. ЗБ нар нь, товхондоо бол зах зээлийн үр ашиггүй байдлыг эрэлхийлж, ашиг олох боломж олдлоо гэж итгэсэн үедээ буюу индексийн хувьд, тодорхой зорилгод хүрэх нөхцлийг ашиглаж байдаг.
Бие даасан ЗБ-ийн хувьд, арилжааг тасралтгүй гүйцэтгэж, тэр хэмжээгээр ашгийг татан төвлөрүүлж байх ба зах зээлийн таатай хандлагыг цаг алдалгүй ажиглаж, түүндээ тулгуурласан шийдвэрүүдийг гаргаж байдаг. Гэвч, бүлгийн зохион байгууллаттайгаар, сонгосон хөрөнгүүдийн төрлүүд дээр арилжаа хийдэг зохион байгуулалт бас бий.
Энгийнээр бол, судалгаа шинжилгээнд суурилсан, арилжаа хийх шийдвэрийг идэвхтэй арилжааны ЗБ гээд байгаа юм. Энэ төрлийн арилжааг гүйцэтгэгчид нь, зах зээлийн чиг хандлагыг баримжаалж, мэдэрч чаддаг, зарим тохиолдолд удирдан залж байдаг гэдэгтээ итгэдэг байна. Гэвч, зарчмын хувьд, энэ үзэл нь EMH-той авцалдахгүй байгааг эрх биш, Та ч гадарлаж байгаа байлгүй.
Дээрхээс дүгнэвэл, идэвхит хөрөнгө оруулалтын амжилт нь, тэр чигтээ тухайн хөрөнгийг удирдаж байгаа зохион байгуулагчаас шууд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, зохион байгуулагчийн таамаглах, төлөвлөх, хэрэгжүүлэх чадвараас л ашиг хийх, алдагдал хүлээх болон үр дүн нь хэр өндөр байх нь шийдэгдэж байгаа гэдэгтэй маргах аргагүй болж байгаа юм.
Тогтмол ажиллагааг шаардаж байдаг тул, ийм төрлийн ЗБ нь, нөгөө төрлөөс харьцангуй илүү шимтгэл шаардах бөгөөд мөн илүү өндөр эрсдлийг дагуулж байдаг.
Тогтсон зохион байгуулалт
Тогтонги буюу байнгын хараа хяналт шаарддаггүй хөрөнгийн ЗБ-ын хэлбэрийг passive management гэнэ. Зах зээлийн индексийг баримтлан гүйцэтгэгддэг энэ төрөл нь, "зах зээлийн хөдөлгөөнийг таамаглах боломжгүй тул, хараад л, дагуулаад л явж байхад, аяндаа бүтнэ" гэсэн зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл, уг ЗБ-ын хэлбэр нь EMH-ыг мөрдөж байдаг гэж үзэж болно.
Зах зээлийн үр ашиггүй байдлыг танддаггүй учир, хүний оролцоогүйгээр ажиллаж байдаг ЗБ-ын төрөл гэж ойлгож болох ба олон төрлийн хөрөнгийн өгөгдөл, мэдээлэл дээр дүгнэлт гаргах шаардлагагүй байдаг тул бусад төрлийн ЗБ-ын хэлбэрээс хялбар, ажиллагаа багатайд тооцогддог. Тийм ч учраас, илүү зардал, шимтгэл болоод эрсдэл бага байдаг.
Тогтсон ЗБ, ихэвчлэн exchange-traded funds (ETF) буюу биржээр арилжаалагдах хөрөнгүүд дээр гүйцэтгэгдэх бөгөөд идэвхтэй ЗБ-г бодвол хамаагүй илүү үр дүнтэй, ашигтай байдаг гэдгийг түүхэн үзүүлэлтүүдээс харах боломжтой боловч, уг үзүүлэлтийн дийлэнх хувь нь шимтгэлээс хамаарч байдаг. Эдгээрээс гадна, ямар хөрөнгийг арилжаалж байгаагаас үл хамаарч, хүний гаргаж болох алдаанд өртөх магадлал бага. Энэ төрлийн ЗБ-ын арга нь, 2008 оны эдийн засгийн хямралаас хойш, өргөнөөр хэрэглэгддэг болсон.
Cул гарт
Weak Hands - Төлөвлөсөн дүндээ хүртэл хүлээлгүй, ханшийн хэлбэлзэлд сандарч, panic sell хийдэг, туйлбаргүй хөрөнгө оруулагчийг ийн нэрлэдэг.
Ажиглалтын жагсаалт
Watchlist - Тогтмол харж, хянаж, чагнаж, тандаж байгаа эд зүйлс, бараа таваар, хүн амьтны жагсаалт, бүртгэл.
Бараг бүх крипто валютийн мэдээллийг харуулдаг, дэлхийн хамгийн том крипто зах зээлийн мэдээний талбар CMC дээр ажиглалтын жагсаалтаа үүсгэж хэрэглээрэй.
Сар
Moon - Хүчтэй өсөх ханшийг чиглэлийг "пуужиндах" буюу "Сарлуу хөөрлөө" гэж ярих нь элбэг. Бүхий л салбарын адилаар, крипто зах зээл дээр энэ мэтчилэн олон нэр томъёог үүсгэн хэрэглэж байдаг боловч, бодит байдал дээр энэ үг хэт их хэрэглэгдэж, хийсвэрлэл болох нь олонтаа. Зарим тохиолдолд, тодорхой 1 зоосны ханшийг хөөрөгдөх зорилгоор, нөлөө бүхий хүмүүс нийгмийн сүлжээнд, энэ үгийг хэрэглэх нь бий. Гэвч, тэдний дийлэнх нь өөрийн дарж буй хөрөнгийн үнэлгээг өсгөх гэж л тийм, цуурхал дэгдээсэн байдаг. 2017 оны Биткойны ханшийн тэсрэлт нь ийм төрлийн нөлөөллөөс үүдэлтэй.
Алдагдлаа хүлээн зөвшөөрөх
Rekt гэдэг нь "сүйрсэн", "дампуурсан", "шатсан" зэрэг утгыг илтгэх бөгөөд ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөр байгаа үед хэрэглэгдэнэ. Энэ хэллэг нь, wrecked буюу сүйрсэн гэх үгийн хурдан дуудлагаас гаралтай. Санхүүгийн салбарт, оруулсан хөрөнгөө гаргаж авах боломжгүй болсон буюу алдагдлаа хүлээж, сөрөг дүнтэйгээр арилжаагаа хаахыг илэрхийлнэ.
Лаа
Хөрөнгийн арилжаан дахь, ханшийн өөрчлөлтийг дүрслэн харуулахад, графын candlestick буюу лаан төрлийг ашигладаг. Энэхүү граф нь, харгалзах хугацааны мужын нээлт, дээд, доод болон хаалтын ханшуудыг зураглаж харах боломжыг олгодог давуу талтай.
Хэдийгээр, ийм төрлийн графыг өөр төрлийн өгөгдлүүдэд бас хэрэглэдэг ч, санхүүгийн салбарын шинжилгээнд хэрэглэх зорилготойгооор анх 1970-аад оны үед энэхүү графыг, нэгэн япон арилжаачин бүтээж байжээ.
1 цагийн граф дээрх тэгш өнцөгт бүр, 1 цагийн хугацаан дахь ханшийн хөдөлгөөнийг харуулна. Нээлт болон хаалт нь, лааны их бие болдог буюу өргөнөөр дүрслэгддэг бол, дээд болон доод ханшийг, нарийн зураасаар зурах ба wick буюу гол гэж нэрлэнэ.
Ханшийн хэлбэлзлээс үүдэн, дээрх 4 дүн лаа бүр дээр харилцан адилгүй байх бөгөөд ханшийн чиглэлээс хамаарсан өнгөтэй байдаг. Тодорхойлбол, өсөлттэй лаа ногоон эсвэл хар (битүү будагдсан), харин уналттай лаа улаан эсвэл цагаан (өнгөгүй болон гол нь хөндий, гадуур нь хүрээлсэн байж болно) өнгөтэй байна.
Өсөлттэй лаа
- Дээд гол - тухайн хугацаанд хүрсэн хамгийн өндөр ханш;
- Хаалт - тухайн хугацаанд хийгдсэн хамгийн сүүлчийн арилжааны ханш;
- Нээлт - тухайн хугацааны мужын хамгийн эхний арилжааны ханш;
- Доод гол - тухайн хугацаад хийгдсэн арилжаанууд дундаас, хамгийн бага үнэлгээтэйгээр гүйцэтгэгдсэн арилжааны ханш;
Бууралттай лаа
- Дээд гол - тухайн хугацаанд хүрсэн хамгийн өндөр ханш;
- Нээлт - тухайн хугацааны мужын хамгийн эхний арилжааны ханш;
- Хаалт - тухайн хугацаанд хийгдсэн хамгийн сүүлчийн арилжааны ханш;
- Доод гол - тухайн хугацаад хийгдсэн арилжаанууд дундаас, хамгийн бага үнэлгээтэйгээр гүйцэтгэгдсэн арилжааны ханш;
Графын их олон төрөл байдаг боловч, лааны хэлбэртэй энэхүү графын төрлийг арилжаачид болон графчид хамгийн өргөн хэрэглэдэг. Line буюу шугаман болон bar буюу баганан графуудыг бодвол лаа нь илүү ойлгомжтой байдаг нь маргаангүй. Хэрэглээний маш их дэлгэрсний дээр, лаан граф нь өдгөө санхүүгийн зах зээлийн чухал хэрэгсэл болоод байна.
Зарлага/Орлогын тэнцэтгэл
Санхүүгийн нэр томъёонд, олсон нийт орлого болон зарцуулсан нийт зардлын дүн тэнцэж байгаа тохиолдолд түүнийг Break-Even Point (BEP) гэдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч ашиггүй ажилласан атлаа ямар ч алдагдал хүлээгүй байвал энэ нь BEP болж таарч байгаа юм.
Санхүүгийн шинжилгээ хийх явцад, BEP их чухал үүргийг гүйцэтгэх буюу ханшийн дүн үүнийг давж гарч чадаж байж л ашиг олж эхлэлээ гэж үзэх, нөгөө талаас үүнд хүрэхгүй л бол алдагдал хүлээж байна гэдгээ харж, мэдэх боломжыг энэ хэмжүүр олгодог. Ашигтай арилжааны нөхцлөөс, ханш яг одоо хэр зөрж байгааг харуулдаг тул анхлан суралцагчаас эхсүүлээд, санхүүгийн чиглэлийн бүхий л салбарын мэргэжилтнүүд үүнийг хэрэглэдэг.
Уг хэмжээсийг мөн олборлолтын ашгаа тооцоолоход ч хэрэглэж байна. Энэ тохиолдолд, нийт зардалд, цахилгааны хэрэглээ, интернэтийн хэрэглээ, төхөөрөмжинд зарцуулсан дүнгийн, эргэн төлөгдөх хугацаагаар тооцсон дундаж, олборлож буй крипто валютийн өнөөгийн ханш зэрэг үзүүлэлтүүдийг бүгдийг нь тусгах нь зүйтэй.
Маналзуулах
Flippening - 2017 онд Эфириум, Биткойныг зах зээлийн үнэлгээгээр давж, Биткойны ноёрхлыг даран гарч ирэх тун дөхсөн үед энэ нэр томъёо анх үүссэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээгээр Эфириум хамгийн том крипто валют болох үзэгдлийг ийн нэрлэнэ.
Биткойн бараг байнга зах зээлийг ноёлож, тэргүүлж байдаг боловч, сүүлийн үед энэ байр суурь нь хүчтэй "ганхах" болсон. 2017 оны ханшийн хэт хэлбэлзлийн үеэр, Эфириумийг дэмжигчид, түүхэндээ анх удаа Эфириум, Биткойныг давж гарч ирэхийг туйлын ихээр хүсч, хүлээсэн ч, найдвар талаар болсон юм.
Таналзуулах
Flappening гэдэг нь, 2018 онд Litecoin (LTC) зах зээлийн үнэлгээгээрээ, Bitcoin Cash (BCH) буюу Биткойн Кэшийн зах зээл дээрх үнэлгээг давж гарсан үеийг нэрлэсэн нэр томъёо юм. Flippening буюу маналзуулах гэдэг үгийг хошигнол байдлаар хэрэглэсэн нь, эл нэр томъёог үүсгэсэн гэдэг.
Маналзуулалт хэзээ ч бодитоор хэрэгжээгүй, харин таналзуулалт үнэхээр бүтсэн гэдгээрээ ялгаатай. Уг түүхэн үйл явдал, 2018 оны 12-р сарын 14-нд тохиож байсан ба өдгөө уг нэршил нь, шинэ/жижиг токенуудын, томоохон токений зах зээлийн үнэлгээг давж гарах үйл явдал бүрийг нэрлэх гол түлхүүр үг болон хэрэглэгдэж байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation