Crypto Portfolio гэж юу вэ?

Уламжлалт болон крипто валютийн хөрөнгийн багцуудын хооронд, тэдгээрт агуулагдаж буй хөрөнгийн нэр төрлийн л ганц ялгаа бий. Ийм багцыг үүсгэхдээ, өөрийн арилжааны төлөвлөгөөнөөс хамааруулж, төрөлжүүлэлтээ хийх нь, нийт хөрөнгө оруулалтаас үүсч болох эрсдлийг бууруулахад тустай байдаг. Төрөлжүүлэлт гэдэг нь, хамгийн энгийнээр бол, олон тусдаа криптод хөрөнгө оруулах явдал юм.

Хөрөнгөө төрөлжүүлэх нь, ертөнц дээрх бүхий л зүйлсийн адилаар сайн болон саар талыг агуулж байдаг ба, үүнийг гүйцэтгэх нь үнэхээр үр ашиг дагуулдаг эсэх нь өдийг хүртэл маргаантай сэдэв хэвээр байсаар байна. Гэсэн хэдий ч, зарим хуваарилалт үнэхээр өгөөжтэй байдаг гэдэгтэй дийлэнх хүн тодорхой хэмжээнд санал нийлдэг. Өөр өөр төслүүдэд хөрөнгө оруулах нь, 1 төсөлд хөрөнгө оруулсантай харьцуулахад, алдагдлаа бууруулах болон ашгаа өсгөх боломж, магадлал өндөртэй байдаг. Жишээлбэл, ихэнх крипто валют, Биткойны ханшийг дагаж хөдөлж байхад, зөрж хөдөллөдөг болон ханшаа тогтвортой барьж байдаг хөрөнгүүд бас бий.

Хөрөнгийн ийм багцыг, зориулалтын хэрэглүүрүүд, вебүүд дээр бүртгээд хянаж болох ч, хүсвэл spreadsheet үүсгээд, хэрэглэж бас болно. Зарим веб, аппууд, хэтэвч болон биржтэй холбогдож ажиллах боломжтой байдаг ба, ингэснээрээ бүртгэх, хянах ажиллагааг илүү хялбарчилж өгдөг давуу талтай.

Биткойн, Эфириум мэтийн том зоос эсвэл бусад зоосуудын алинд ч хөрөнгө оруулах сонирхолтой байлаа гэсэн, хөрөнгийн багц үүсгэхдээ, түүнийгээ төрөлжүүлэхийг эрхэмлээрэй. Тэгээд, багцаа тогтсон хугацаанд шинэчлэж хэвшвэл бүр ч сай. Эрсдлийн зохицуулалтаасаа хамаараад, хэрхэн төрөлжүүлэх нь, хүн бүрт өөр байж болох ч, үүнийг чанартай гүйцэтгэхийн хэрээр өндөр өгөөж хүртэх боломжтойг мартаж болохгүй.

Төвлөрсөн болон төрөлжүүлсэн багцуудын ялгаа

Хөрөнгө оруулагчдын өгөх ихэнх зөвлөгөө, хөрөнгөө төрөлжүүлэхийг санал болгосон байдаг ба, түүний ачаар алдагдлыг тогтворжуулж, ашгийн хэмжээг төсөл тус бүрийн өсөлтийн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. Хэдийгээр бүх төсөл өгөөж өгөхгүй ч, сайтар зохион байгуулсан хөрөнгийн багцаас, урт хугацаандаа ихээхэн ашиг хүртэж болдгыг түүх гэрчилнэ. Гэхдээ, хэр их төрөлжүүлнэ, төдий чинээ зах зээлээ дагахыг анхаараарай. Зах зээлийг дагах бус, түүнийг давж байж л илүү өндөр ашиг олж болно. Баттай бус ч, ихэнх хүн үүнд итгэдэг. Тиймээс, юунд хөрөнгө оруулж байгаагаа маш тодорхой мэдсэн хойноо л, хөрөнгө оруулаарай. Хэт том багц үүсгэвэл, төслүүдээ судалж, шинжлэхэд төвөгтэй болохыг бас анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, олон өөр Блокчэйнээс сонгож хөрөнгө оруулах нь, эргээд олон тусдаа хэтэвч хэрэглэх зэрэг шаардлагыг дагуулж болзошгүй дутагдалтай. Төрөлжүүлэх эсвэл төвлөрүүлэх эсэх нь, Таны өөрийн сонголт боловч, багахан хэмжээнд, ядаж 5 хувааж төрөлжүүлэх нь, ямагт хамгийн оновчтой сонголт болдог шүү.

Крипто валютийн төрлүүд

Төлбөрийн зоосууд

Орчин үед, зөвхөн төлбөрийн хэрэгслийн зориулалтаар хөгжүүлэгдэж буй зоос олох нь, нилээдгүй хэцүү ажил болоод байгаа. Гэхдээ, эхэн үеийн зоосуудын төслүүдийг ажвал, тэд бүгд үнэ цэнийг шилжүүлэх системтэйгээр бүтээгдсэн байдаг. Тэдгээрийн жишээгээр, BTC, XRP, BCH, LTC тэргүүтэй крипто валютуудыг нэрлэж болно. Эдгээр зоос, токенууд нь, Эфириум болон ухаалаг гэрээний ойлголтоос өмнө үүссэн, криптогийн анхдагчид билээ.

Тогтвортой зоосууд

Товч танилцуулгыг, ЭНД-ээс, дэлгэрэнгүй тайлбар нийтлэлийг, ЭНД-ээс тус тус уншиж болно.

Хувьцаагаар баталгаажсан токенууд

Тодорхойлолтыг, ЭНД товшоод уншаарай.

Хэрэглээний токенууд

ETH, BNB зэрэг токенууд нь, хэрэглээнд зориулагдан бүтээгдсэн крипто валютанд тооцогддог. Хэрэглээнд зориулагдсан гэдэг нь, бараа эсвэл/болон үйлчилгээг авах түлхүүр, эрх болдог гэсэн санааг илэрхийлэх нэр томъёо бөгөөд, ийм төрлийн токенуудыг бусад зоос/токенуудын адилаар ашиглаж болох ч, мөн DApps хэрэглэсний шимтгэл болгон тушаах боломжтой байдаг. Энэ төрлийн токенууд ихэвчлэн ICO арга хэмжээгээр тараагдаж, хэрэглээнд нэвтрэх ба, тэдний үнэ цэн нь, хэрэглээнээс нь шууд хамаарч байдаг онцлогтой.

Засаглалын токенууд

Блокчэйний орон зайд засаглал гэж юуг тодорхойлдог, ийм эрхийг олгох токенуудын онцлог, хэрэглээ, ашгийн талаарх нийтлэлийг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж танилцаарай.


Санхүүгийн крипто бүтээгдэхүүн

Хөрөнгийн багц, дан ганц крипто валютаас бүтсэн байх албагүй. Олон өөр санхүүгийн бүтээгдэхүүнээр, илүү чанартайгаар тэнцвэржүүлсэн хөрөнгийн багцыг бүтээж болно. Крипто гэгч савлагаа ихтэй салбарт хөрөнгө оруулж байгаа бол, bond буюу өрийн бичиг, ETF буюу биржээр арилжаалагдах сан, хувьцаа зэрэг харьцангуй тогтвортой хөрөнгүүдийг яагаад багцдаа тусгаж болохгүй гэж?

Хөрөнгийн багцын тэнцвэржүүлэлт

Зорилгоо тодорхойлсон үед, багцынхаа тусламжтайгаар, түүндээ хүрэх явцаа бүртгэж, хянах боломж бүрдэнэ. Хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хэмжих, багцын тэнцвэрийг тодорхойлоход дараах хэрэгслүүдийг ашиглаж болно. Үүнд:

  1. CoinMarketCap: Өөрийн гэсэн хөрөнгийн багцыг үүсгэж, хянах боломжыг олгодог, хамгийн өргөн хэрэглэгдэж буй, крипто валютийн мэдээллийн нэгдсэн сан бол яах аргагүй CMC юм. Үүнийг үнэгүй ашиглах боломжтойн дээр, хэтэвч, апп, биржтэй холбох шаардлагагүй, ухаалаг утсан дээр суулгаж, ашиглах хэрэглүүрүүдтэй зэрэг олон давуу талуудтай. Хөрөнгө оруулах үеийн ханшаа оруулж, өнөөгийн ханштай харьцуулсан дүн, хувь хэмжээг харах боломжыг ч олгоно. Уг вебийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс уншаарай. Хэрэв, хэрэглэгчээр бүртгүүлэхийг хүсвэл, ЭНД товших эсвэл, дээрх #CoinMarketCap шошготой, тодруулсан дэвсгэр дээрх холбоосуудын аль нэгээр хандаж болно.
  2. CoinGecko: Крипто валютийн ханшийн болон зах зээлийн үнэлгээний мэдээллийг тандах зориулалттай уг веб дээр мөн, хөрөнгийн багц үүсгэж ашиглаж болдог. CMC-ийн адилаар үнэгүй бүртгүүлж, хэрэглэх, гар утасны аппыг нь татаж суулгаж, хэрэглэж болдог давуу талуудтай. Вебийн холбоос нь: coingecko.com
  3. Delta: Крипто болон уламжлалт хөрөнгө оруулалтын төрлүүдийн аль алинд зориулсан хөрөнгийн багцыг үүсгэх боломж олгодог, уг гар утасны хэрэглүүрийг, 20+ бирж, цөөнгүй хэтэвчүүдтэй холбож ашиглаж болно. Төлбөртэй болон үнэгүйгээр хэрэглэх сонголтуудыг нээж өгсөн давуу талтай боловч, уг апп дотроосоо шууд арилжаанд оролцох боломжгүйг анхаараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!