Ripple гэж юу вэ?

Анх OpenCoin нэрээр гарч байсан энэхүү зоосыг, XRP Ledger гэх тархмал бүртгэлийн санд суурилсан, төлбөрийн болон арилжааны RippleNet нэртэй сүлжээн дээр хөгжүүлдэг. Банкууд, төлбөрийн хэрэгслүүд болон цахим хөрөнгийн биржүүдийг хооронд нь холбох, зардал багатай, төлбөрийн нэгдсэн шийдлээр хангах нь Ripple-ийн гол зорилго юм.

Түүхэн замнал

Ripple-г анх, 2004 онд Райан Фуггер (Ryan Fugger) гэгч сэдсэн бөгөөд, тэрээр уг санаагаа RipplePay гэсэн нэртэй, төвлөрсөн бус цахим мөнгөний хэлбээр гаргаж байжээ. Уг систем нь, 2005 оноос дэлхий нийтийг холбосон төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэхээр, хэрэглэгчиддээ хүрч эхэлсэн.

2012 онд, түүний энэ төслийг, Жед МакКалеб (Jed McCaleb), Крис Ларсен (Chris Larsen) нар өвлөн авснаар, OpenCoin гэх, АНУ-д бүртгэлтэй технологийн байгууллагын суурь тавигдсан байна. Тэр мөчөөс эхлэн протоколд суурилсан, банкууд болон төлбөрийн хэрэгслүүдийн хооронд гүүр болох төлбөрийн хэрэгслийн жинхэнэ хөгжүүлэлт хөгжүүлэлт эхэлсэн гэж үзэж болно. 2013 онд OpenCoin нэрээ өөрчлөн, Ripple Labs буюу Рипл (Долгион гэсэн утгатай) лаборатори, 2015 онд дахин өөрчилж, өнөөгийн Ripple нэрээ олсон байдаг.

XRP Ledger (XRPL)

Фуггерийн санааг, Биткойны технологитой нэгтгэснээр, 2012 онд Риплийнхэн, Ripple Consensus Ledger (RCL) буюу Риплийн зөвшилцлийн алгоритмыг гаргаж авсан бөгөөд түүн дээр суурилсан уугуул зоос нь Та бидний танил Ripple (XRP) юм. RCL-г сүүлд, XRP Ledger (XRPL) болгон өөрчилж нэрлэсэн.

XRPL нь, дан ганц нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн сан бус, олон төрлийн валютийн хослол хоорондын арилжаа болоод санхүүгийн үйлчилгээний нээлттэй эхийн төлбөрийн систем болж чадсан ба гүйлгээ бүрийг зөвшилцлийн алгоритмын тусламжтайгаар, тухайн сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүрээр баталгаажуулж байдаг.

Гэхдээ, Биткойноос ялгаатай нь, PoW алгоритмын оронд, Рипл нь, Ripple Protocol Consensus Algorithm (RPCA) гэх өөрийн зөвшилцлийн алгоритмыг хэрэглэдэг тул олборлогчидгүйгээр боловсруулалтуудаа гүйцэтгэдэг.

XRPL нь, зангилаа хоорондын мэдээллийг тогтмол тулгаж шалгадаг ба хэн ч баталгаажуулагч зангилааг үүсгэж, ажиллуулах бүрэн боломжтойн хажуугаар, аль зангилааг баталгаат эх сурвалж гэж үзэхийг тохируулж болдог. Гэхдээ Риплийнхэн, өөрсдийн гаргасан найдвартай зангилаануудын жагсаалтыг хэрэглэхийг санал болгодог бөгөөд түүнийг нь Unique Node List (UNL) буюу Өвөрмөц зангилааны жагсаалт гэнэ.

UNL зангилаанууд нь, бүгд санал нийлэх хүртлээ гүйлгээнүүдийн мэдээллийг өөр хооронд харилцан солилцож байдаг. Өөрөөр хэлбэл, UNL зангилаануудын олонхийн хүлээн зөвшөөрсөн гүйлгээг хүчин төгөлдөрт тооцно. 

Рипл нь, хувийн байгууллага бөгөөд нээлттэй эхийн XRPL санд тулгуурлан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байдаг буюу тэдний хэрэгжүүлж буй төсөлд хэн ч гар бие оролцох бүрэн боломжтой юм. Тодруулбал, байгууллага нь үүд хаалгаа барьлаа ч, төсөл нь үргэлжлэн хөгжүүлэгдэж, хэрэгжихэд ямар ч саад байхгүй гэсэн үг.

RippleNet

XRPL-тэй харьцуулахад, RippleNet нь түүн дээр бүтээгдсэн, Ripple байгууллагын хувийн өмч юм. Одоогоор уг сүлжээнд, xRapid, xCurrent, xVia гэсэн 3 төрлийн төлбөрийн шийдлийн багц байгаа.

xRapid

Товчоор бол, xRapid гэдэг нь, фиатуудын хоорондын хөрвүүлэг, шилжүүлгэнд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор XRP-г ашигладаг үйлчилгээ юм. XRP болон xRapid 2-уулаа XRP Ledger-т суурилсан тул уламжлалт хөрвүүлгээс харьцангуй бага шимтгэлтэйн дээр, хурд өндөртэй байдаг.

xCurrent

RippleNet хэрэглэгчдийн хооронд, хил дамнасан шуурхайн гүйлгээ хийх, түүнийгээ хянах боломжыг олгох зориулалттай үйлчилгээг xCurrent гэнэ. Уг шийдэл нь, xRapid-н адилаар, XRP Ledger-г хэрэглэдэггүй буюу XRP-т суурилсан хөрвүүлэлт хийдэггүйгээрээ ялгарах бөгөөд түүний оронд Interledger Protocol (ILP) буюу Олон улсын бүртгэлийн протоколыг ашигладаг. Энэ протокол нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

  1. MessengerRippleNet-н харилцагчдыг хооронд нь 2P2 чатаар холбож өгдөг. Ингэснээр, шимтгэл, санал хүсэлт, гүйлгээтэй холбоотой асуулт, FX үнэлгээ зэргийн талаар мэдээллийг шуурхай солилцох боломж бүрсдэн;
  2. Баталгаажуулагч - Гүйлгээ амжилттай болсон эсэхийг бататгах зорилгойн ба Interledger-руу харилцах үйлдлийг гүйцэтгэнэ;
  3. ILP Ledger - Банкны бүртгэлийн системд тусгагдсан Interledger Protocol-г ийн нэрлэдэг. Энэ бүртгэл нь, 2 талын хооронд дүн мэдээллүүд болон хөрвөх чадвар болж өгдөг бөгөөд энэ бүртгэлд хэрэгжилт шууд хийгдэж байдаг;
  4. FX Ticker - Шилжүүлэг хийгч талуудын хоорондын хөрвүүлэлтийн дүнг тогтооход хэрэглэгдэнэ. ILP Ledger-үүдийнх нь тухайн агшин дахь тохиргоог харьцуулан шалгаж байдаг гэсэн үг;

Фиат валютийн хөрвүүлэлтэнд зориулагдан бүтээгдсэн боловч, крипто валютийн хөрвүүлгэнд ч өргөн хэрэглэгдэж байна.

xVia

Олон өөр төлбөрийн хэрэгслүүдийн өөр хоорондын шилжүүлгийг саадгүй хийх шийдлийг, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах замаар, API суурьтай, жишиг загварт оруулсан нь, xVia юм. 1 банкнаас, RippleNet-д холбогдсон бусад банкруу нэхэмжлэх, гүйлгээ зэргийн мэдээллийг хялбар, хурдан илгээх нөхцлийг энэ үйлчилгээ олгоно.

XRP

Ripple нь, олборлогддоггүй бөгөөд олон олон төлбөрийн систем, банкуудад хүлээн зөвшөөрөгдсөн, хадгалахаас илүүтэйгээр, валют хөрвүүлэгт хэрэглэгддэг токен юм. 100 их наяд нөөцтэйгөөс 2021 оны 6-р сарын сүүлийн хагасын байдлаар, 46 их наяд, 244 сая гаруй ширхгийн буюу 46.24% нийлүүлэлттэй байна.

Давуу талууд

  1. 1 секундэд, дунджаар 1'500 гүйлгээг 7 хоногийн 24 цагийн туршид боловсруулах хүчин чадалтай нь Visa системийнхтэй ойролцоо өндөр үзүүлэлт юм. Өөр өнцгөөс тайлбарлавал, гүйлгээ баталгаажих хугацаа нь энгийн үед 4-5 секунд л байна гэсэн үг.
  2. Шимтгэл тун бага буюу энгийн гүйлгээний үед, үйлчилгээ авсны хураамж болгон төлөх дүн нь ердөө 0.00001 XRP байна.
  3. Фиат, крипто, таваарын ямар ч хөрөнгийг бусад хөрөнгөнд хөрвүүлэхэд хэрэглэж болдог.
  4. Нээлттэй эхийн програм хангамжинд суурилсан тул, хөгжүүлэлтэнд хэн хүссэн нь оролцох боломж нээлттэй.

Дутагдалтай талууд

  1. Тоо хэмжээ нь хязгаарлагдмал буюу 100 их наядаар тогтоогдсон.
  2. Зах зээлд нийлүүлсэн нийт хөрөнгийнхөө бараг 60% буюу 27'700'000'000 орчмыг нь, Риплийнхэн өөрсдөө эзэмшиж байгаа нь, гэнэт энэ бүх хөрөнгөө зараад гарахад, эдийн засгийг хямрааж, олон олон хэрэглэгчдийг хохироох вий гэсэн айдсыг төрүүлж байна. Тиймээс ч XRP-г scamcoin буюу луйврын зоос гэж нэрийдэх нь бий. Уг шалтгааны улмаас мөн Риплийг төвлөрсөн шинж чанартай гэж үзэх хүмүүс бас байдаг. Зоосыг анх мэндлэх үед, хөгжүүлэгчид нь өөрсөддөө ойролцоогоор 20 тэрбум ширхгийг "бэлэглэсэн" нь бас нэгэн хардах шалтгаан болдог байж болох юм.
  3. Өрсөлдөгч буюу адил төрлийн зоосууд байдаг. Жишээ нь: Stellar (XLM).

Рипл, түүний төсөл, тэдгээрийг хөгжүүлэгчидтэй холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, зах зээлийн үзүүлэлтүүдийг харахыг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудсанд нь зочлоорой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!