Энэхүү нийтлэлийг уншиж судлахын өмнө, Futures болон Perpetual Futures гэж юу болох, ямар зарчмаар ажилладгыг сайтар судласан байх шаардлагатай. Түүнчлэн энэ төрлийн арилжаа нь эрсдэл тун өндөр бөгөөд, зохих хэмжээний мэдлэг, туршлагыг шаардах тул, судалгаагаа чанартай гүйцэтгэж, эрсдлээ сайтар зохицуулах хэрэгтэй.
Гарчиг
- Байнанс дээр Фьючерс арилжааны данс нээх
- Фьючерс арилжааны дансруугаа хандах
- Харилцах самбар
- Хөшүүргээ (Leverage) тохируулах
- Mark Price болон Last Price-н ялгаа
- Захиалгын төрлүүд, тэдгээрийг ашиглах
- Тооцоолуурыг (Calculator) хэрэглэх
- Hedge Mode ашиглах
- Funding Rate, түүнийг хэрэглэх
- Reduce-Only, түүнийг хэрэглэх
- Force Liquidation
- Auto-deleveraging, түүний нөлөө
Байнанс дээр Фьючерс арилжааны данс нээх зааврыг ДАЛДЛАХ
Байнанс дээр Фьючерс арилжааны данс нээхийн тулд, бирж дээр энгийн данс үүсгэсэн байх буюу өөрөөр хэлбэл бүртгүүлсэн бас бүртгэлээ баталгаажуулсан байх шаардлагатай. Хараахан бүртгүүлж амжаагүй байгаа бол, ЭНД дараад бүртгүүлэх цонхонд хандаарай. Мөн ЭНД дараад бүртгүүлэх, бүртгэлээ баталгаажуулах заавартай танилцаж болно. Манай урилгаар бүртгүүлвэл, арилжаа бүрийнхээ шимтгэлээс 15% буцаан олголт авах боломжтой бөгөөд, үүний тулд дараах кодыг ашиглаарай: SF7QLIOA.
Бүртгэлтэй эсвэл бүртгүүлээд, бүртгэлээ амжилттай баталгаажуулсан бол, түүгээрээ нэвтэрч ороод, үндсэн цэс дэх Futures сонголтоор орно.
Тэр даруйд, дараах жижиг цонх нээгдэх бөгөөд үүн дээрээс ерөнхий мэдээллүүдийг олж авах, танилцуулга болон заавар бичлэг үзэх боломжтой. Мөн, данс нээхийн тулд асуултуудад бүгдэнд нь зөв хариулах шаардлагатай байдаг бөгөөд үүний тулд Take Quiz товчийг дараарай.
Аль асуултанд алдсан, алийг нь зөв хариулсныг тэр даруйд харуулах тул буруу хариулсан ч санаа зовох зүйлгүй байдаг. Бүх асуултанд хариулсны дараа Submit товчийг дарах бөгөөд, тэр үед дүнг танилцуулж, хэрэв 1 ч алдаагүй хариулсан байвал, уг товч Trade Futures болж өөрчлөгдөнө.
Ингээд л Таны фьючерс арилжааны данс бэлэн боллоо.
Хэрэв бодит хөрөнгөө эрсдэлд оруулахгүйгээр, хийсвэр хөрөнгөөр дадлага сургуулилт хийж, туршлага хуримтлуулахыг хүсвэл ЭНД дараад, Байнансын Фьючерс арилжааны туршилтын сүлжээг ашиглаарай.
Фьючерс арилжааны дансруугаа хандах зааврыг ХАРАХ
Хэтэвч болон данс хооронд шилжүүлгийг шууд гүйцэтгэж болох бөгөөд, ийм шилжүүлгүүдэд ямарваа төлбөр хураамж авдаггүй давуу талтай байдаг. Шилжүүлгийг, Wallet буюу хэтэвчийн цэсээс Transfer сонголтоор эсвэл шууд доорх зурагт харуулсанчлан, фьючерс арилжааны самбарын захиалгын баганаас гүйцэтгэж болно.
Гарч ирсэн цонхонд ямар крипто валютийг, аль хэтэвчээс альруу, хэр хэмжээгээр шилжүүлэхийг зааж өгнө. Үүнээс гадна, фьючерс дансны цонхоос, хэтэвчин дэх хөрөнгөө барьцаалж, фьючерс дансаа зээлээр цэнэглэж болдог. Энэ тохиолдолд хөрөнгөө данс хооронд шилжүүлэх ажлаас чөлөөлөгдөх ч, зээлдэж авсан хөрөнгөө, дараа нь хүүгийн хамтаар эргүүлэн төлөх шаардлагатай болохыг анхаараарай.
Харилцах самбар
- Эндээс хэлцлийн төрөл буюу хослолыг сонгох (үндсэн утга нь, BTC/USDT байна), Mark Price, Funding Rate, Байнансын болон TradingView графуудыг хэрэглэх боломжтой.
- Захиалгын жагсаалт
- Сүүлд хэрэгжсэн арилжаануудын жагсаалтыг энд харуулдаг.
- Захиалгын төрөл, дүн хэмжээ, хөшүүргийн хэмжээг (үндсэн утгаар, 20х байна) энд тохируулна.
- Цонхны зүүн доод буланд тухайн хэрэглэгчийн өөрийнх нь захиалгын, арилжааны болон гүйлгээний түүх, нээлттэй болон нийт төлвүүд, хөрөнгүүдийн жагсаалтыг харуулж байдаг.
- Нийт хөрөнгийн хэмжээ, хөшүүргийн зэргийг эндээс харах, нэмэх, хөрвүүлэх, шилжүүлэх үйлдлийг эндээс гүйцэтгэх боломжтой.
Хөшүүргээ (Leverage) тохируулах зааврыг ХАРАХ
Байнанс дээр гэрээ тус бүрт, хөшүүргийн хэмжээгээ гараар, боломжит хэмжээнд хүссэнээрээ өөрчилж тохируулж болдог бөгөөд үндсэн тохируулгаар BTC/USDT-ийг сонгосон байгааг, хэрэглэгчийн харилцах загварын зүүн дээд булан дахь хослолын нэр дээр товшоод сольж болно. Дээрх зургын 1-р хэсэгт харуулсан байгаа.
Хөшүүргийн хэмжээгээ өөрчлөхдөө, дээрх зургын 4 дугаартай баганын дээд хэсэгт байрлах, үндсэн тохиргоогоор 20х гэсэн утгыг харуулж буй товч дээр дараад, 1-100 хооронд өөрчилж болно. Гэвч хөшүүргийн хэмжээ нь, төлвийн хэмжээнээс хамаарч өөр өөр дүнгээр хязгаарлагдахыг анхаараарай. Жишээлбэл, 1-50, 1-20, 1-5 гэх мэт. Мөн, хөшүүргийн хэмжээг өсгөхийн хэрээр, эрсдлийн хэмжээ мөн адил нэмэгдэж байдгыг мартаж болохгүй.
Mark Price болон Last Price-н ялгаа
Ханшийн хэт савлагааны үед шаардлагагүй хөрвүүлэлтээс сэргийлэх зорилгоор Байнанс дээр дараах 2 төрлийн ханшийг ашигладаг. Үүнд:
- Last Price буюу Сүүлийн ханш гэдэг нь, тухайн хэлцлийн хувьд хамгийн сүүлд арилжаалагдсан ханшийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, арилжааны жагсаалтанд бичигдсэн хамгийн сүүлийн арилжааны биелэгдсэн ханш нь энэ ханшийн дүн болно гэсэн үг. Уг дүнгээр харилцагчийн Profit and Loss (PnL) буюу ашиг, алдагдлыг тооцдог.
- Mark Price нь, ханшийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах зорилготойгоор хэрэглэгдэх ханш бөгөөд, цөөнгүй тооны бусад биржээс татсан хөрөнгө оруулалтын болон ханшийн өгөгдлүүдээс тооцоолж гаргасан дүн байдаг. Хөрвүүлэгдэх ханш болон Unrealized PnL буюу бодит бус ашиг, алдагдлыг энэ дүнгээс тооцно.
Эдгээр ханшууд нь хоорондоо зөрж болох ба, SL зоох үедээ эдгээрийн алийг нь барихыг сонгож, тохируулах боломжтой байдаг.
Захиалгын төрлүүд, тэдгээрийг ашиглах зааврыг ХАРАХ
Байнанс дээр, Фьючерс арилжааны үед, нилээд олон төрлийн захиалгыг оруулж болдог.
Limit Order
Нөхцөлт захиалга гэдэг нь, нэрлэсэн ханштай захиалга юм. Энэ төрлийн захиалгыг бараг бүх бирж дээр, бүх төрлийн арилжаанд хэрэглэх боломжтой байдаг бөгөөд илүү дэлгэрэнгүй тайлбар, зааврыг ЭНД-ээс уншиж болно.
Market Order
Шууд захиалга гэдэг нь, яг тухайн агшин дахь зах зээлийн үнээр буюу захиалгын жагсаалт дахь хамгийн боломжит ханшаар өгөгдөх захиалга юм. Энэ төрлийн захиалга нь, Market Taker-т хамаарах тул, төлөх шимтгэлийн хэмжээ илүү өндөр байдаг. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.
Stop Limit Order
Эрсдлийн удирдлагын үндсэн хэрэгслүүдийн 1 бол яах аргагүй SL зоох явдал билээ. Ханшийг тодорхой дүнд хүрмэгц, түүнээс өөр нэрлэсэн ханшаар хэрэгжих захиалгыг, захиалгын жагсаалтруу бичих замаар ажилладаг, энэхүү автомат маягийн захиалгын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулга, зааврыг ЭНД-ээс уншиж судлаарай. Энэ төрлийн захиалгыг оруулахдаа ханшуудаа яг адил оруулахаас зайлсхийх нь зүйтэй байдаг шүү.
Stop Market Order
SL захиалгатай төстэй боловч, заасан ханшинд хүрмэгц, тухайн агшин дахь зах зээлийн үнээр шууд арилжаа хийх захиалгыг оруулдаг энэ шууд арилжааны захиалга хэмээх төрөл нь, захиалга автоматжуулалтын 1 хэлбэрт тооцогддог.
Take Profit Limit Order
SL захиалгатай яг адил боловч, зөвхөн нээлттэй байгаа төлвүүдийг бууруулахад л хэрэглэгддэг энэ захиалгыг, ашгаа хүртээд гарах нөхцөлт захиалга гэнэ. Өөрөөр хэлбэл энэ захиалга нь, эрсдлээ удирдах болон ашгаа барьж авахад ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн энэ захиалгыг SL зэрэг бусад захиалгатай хослуулах замаар төлвөө илүү нарийн удирдах боломжтой. Гэхдээ энэхүү захиалга нь, OCO захиалгаас ондоо болохыг анхаараарай. Өөрөөр хэлбэл, TPL захиалгыг өгсөн үед, түүнтэй давхар тохируулсан байсан SL цохигдсон ч, TPL хүчинтэй/идэхвтэй хэвээр хадгалагдана.
Take Profit Market Order
TPL-тай адил боловч, нэрлэсэн ханшаар бус зах зээлийн үнээр арилжаа хийдэг захиалгын төрлийг, ашгаа хүртээд гарах шууд захиалга гэнэ.
Trailing Stop Order
Нээлттэй төлвүүдийнхээ эрсдлийг бууруулахын зэрэгцээ, боломжыг алдалгүй ашгаа хийгээд гарах зорилгоор ашиглах энэ захиалгын үед, захиалга биелэх ханш нь, төлвөөс хамаарч (long бол өсөлтийг, short бол уналтыг) зах зээлийн ханшийн хөдөлгөөний чигийг дагаж хөдлөх зохицуулалттай байдаг. Харин зорьсны эсрэг хөдөлж байгаа үед, Callback Rate гэх тодорхой хувь хэмжээг барьж, түүнд хүрмэгц төлвийг хаах онцгой зарчмаар ажиллана. Уг захиалгыг идэвхжүүлэх ханшийг, Activation Price гэх бөгөөд үндсэн тохиргоогоор, тухайн агшин дахь Last Price эсвэл Mark Price-р тогтоогдсон байна. Callback Rate нь, ханшийг хэр зайтай дагах болон төлвөөс эсрэг чиглэлд хэдэн хувь хөдөлсний дараа захиалгыг гүйцэлдүүлж, төлвийг хаахыг тодорхойлдог. Энгийнээр бол, энд 1% гэсэн утгыг зааж өгсөн бол, long үед, өсөлтийг 1% зайтай дагаж, 1-ээс илүү хувиар унавал төлвийг хаана. Харин short үед эсэргээр буюу уналтын үед ханшийг 1% зай барин дагаж, 1-ээс илүү хувиар өсвөл, төлвийг хаах юм. Энэ төрлийн захиалгыг мөн, криптогийн деривативаар дагнасан, CEX/DEX хосолсон дэлхийн анхны бирж болох ApolloX дээр ашиглах боломжтой байдаг.
Тооцоолуурыг (Calculator) хэрэглэх зааврыг ХАРАХ
Захиалга оруулах самбар дээрх, тооны машины дүрсээр тэмдэглэгдсэн товчийг дарснаар уг хэрэгсэлд хандах боломжтой. Үүний тусламжтайгаар төлөв нээхээсээ өмнө нарийн тооцооллыг хийж болно. Тооноолуур нь үндсэн 3 хэсгээс бүрдэх ба тэдгээр нь:
- PNL: Зорьж буй оролт/гаралтын ханш, төлвийн хэмжээнээс хамааруулан, Initial Margin буюу хөшүүргийн хэмжээ, Profit and Loss (PnL) буюу ашиг/алдагдлын харьцаа, Return on Equity (ROE) буюу өмчийн өгөөжийг тооцоолоход хэрэглэнэ.
- Target Price буюу Зорьсон ханш: Хүссэн хувиар ашгаа хүртэхийн тулд, ямар ханш дээр төлвөө хаавал зохихыг тооцоолоход хэрэглэнэ.
- Liquidation Price буюу Татан буугдах ханш: Хэтэвчийн үлдэгдэл, оролтын ханш, төлвийн хэмжээнээс хамааруулж, ямар ханш дээр алдагдлаа бүрэн хүлээж, барьцаагаа хураалгахыг тооцоолоход хэрэглэнэ.
Hedge Mode ашиглах зааврыг ХАРАХ
Hedge Mode буюу Шивээ горим нь, 1 гэрээн дээр short болон long төлвүүдийг зэрэг нээн, барих боломжыг олгоно. Энэ горим нь, урт хугацаандаа өсөлттэй байхаар таамаглаж, long орсон ч, ойрын хугацаанд явагдах бага зэргийн засвар хөдөлгөөнөөс ч давхар ашиг хийхийг хүсэж байгаа үед, давхар short орох замаар ашиглахад хамгийн тохиромжтой байдаг. Түүнчлэн, уг богино хугацааны short төлөв нь, урт хугацааны төлөвтөө огтоос нөлөө үзүүлэхгүй байхаар загварчлагдсан. Үндсэн тохируулгаар, One-Way Mode буюу 1 чиглэлт горимыг идэвхжүүлсэн байдаг ба, энэ горимд 1 гэрээн дээр 1 л төлвийг нээх боломжтой байна. Энэ горимын үед, дээрх үйлдлийг хийвэл, төлвүүд тань 1 нөгөөгөө харилцан цуцлах тул, шивээ горимыг ашиглахыг хүсч байвал, түүнийг гараар идэвхжүүлэх шаардлагатай. Үүний тулд:
- Дэлгэцийн баруун дээд булан дахь Preferences буюу Тохируулга цэсэнд ханд.
- Гарч ирэх цонхны, Position Mode сонголтоор ороод, Hedge Mode-ыг сонгож, чагтлаад Confirm дарж хадгална.
САНАМЖ: Ямарваа төлөв нээлттэй байгаа үед, төлвийн горимыг өөрчлөх боломжгүйг анхаараарай.
Funding Rate, түүнийг хэрэглэх зааврыг ХАРАХ
Funding Rate буюу хөрөнгийн үнэлгээ нь, арилжаалагдаж буй гэрээний ханшийг, түүний харгалзах хөрөнгийн үнэлгээтэй (Spot буюу энгийн арилжааны ханштай) аль болох ойролцоо байлгах үүрэгтэй зохицуулалт юм. Арилжаачдын нээсэн байгаа төлвүүдийн аль нь хэрэгжихийг энэ үнэлгээгээр шийддэг гэж ойлгож болно. Уг үнэлгээ эерэг заасан үед long-чууд, short-логчдод төлж, сөрөг заасан тохиолдолд, short-ууд long орсон арилжаачдад мөнгийг нь тушаана гэсэн үг. Байнансын Фьючерст 8 цаг тутамд 1 удаа төлбөрийг шилжүүлэх бөгөөд дараагийн шилжүүлэх хугацаа, үнэлгээ зэргийг цонхны дээд хэсгээс харж болно. Хэрэв гэрээ тус бүрт харгалзах үнэлгээний түүхийг харахыг хүсвэл, Information цэсний Funding Rate History сонголтоор хандаарай.
Reduce-Only, түүнийг хэрэглэх зааврыг ХАРАХ
Limit буюу нөхцөлт захиалга оруулж байгаа үед, Reduce Only буюу нээлттэй байгаа төлвүүдийг бууруулахаар зааварчилж өгч болдог. Гэхдээ энэ зааварчилгааг зөвхөн One-Way Mode дээр л ашиглах боломжтой. Түүнийг ашиглах үед өөрчилж болох сонголтууд нь:
- GTC (Good Till Cancel) буюу Цуцалтал хүчинтэй: Биелэгдэх эсвэл цуцлагдах хүртэл хүчин төгөлдөр байх захиалгын төрөл.
- IOC (Immediate Or Cancel) буюу Шууд хэрэгжихгүй бол цуцлах: Хэсэгчлэн эсвэл бүтнээр хэрэгжих ёстой бөгөөд тэгж чадаагүй тохиолдолд цуцлагдана. Хэсгээр гүйцэтгэгдсэн тохиолдолд, үлдэгдэл нь цуцлагдана.
- FOK (Fill Or Kill) буюу Гүйцэт хэрэгжихгүй бол цуцлах: Захиалгын дүн бүхлээрээ биелэхгүй л бол, захиалгыг цуцална.
Force Liquidation
Margin Balance буюу хөшүүргийн дүн, Maintenance Margin буюу үйл ажиллагааны зардалд хүрэхгүй болсон тохиолдолд, төлвийг албадан хаана. Хөшүүргийн дүн гэдэгт, Байнансын Фьючерс данс болон бодит бус ашиг, алдагдлын хэмжээг нэгтгэн тооцно. Cross Margin буюу солбисон хөшүүргийн үед хөшүүргийн дүн бүх төлвүүдэд хуваагддаг бол, Isolated Margin буюу алслагдсан хөшүүрэгтэй үед дүн нь төлөв бүрт хуваарилагдана. Харин үйл ажиллагааны зардал гэдэг нь, төлвөө нээлттэй барихад шаардагдах хөрөнгийн зөвшөөрөгдөх хамгийн бага дүн юм. Энэ хэмжээ нь, төлвийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй буюу төлвийн хэмжээ ихсэхийн хэрээр, дагаж нэмэгдэж байдаг. Margin Ratio буюу хөшүүргийн зэргээ, цонхны баруун доод буланд байрлах (дээрх зургын дугаар 6) хэмжүүрээс харах боломжтой. Хэрэв уг хэмжүүрийн заалт 100% хүрч дүүрвэл, төлвүүдийг цөмийг нь хүчээр хааж, барьцааг хөрвүүлэн авах болно. Энэ үед бусад нээлттэй байсан төлвүүдийг хүртэл цуцлах бөгөөд илүү өндөр шимтгэл шаардах тул, ийм байдалд хүргэхээс зайлсхийх бүхий л аргыг авч хэрэгжүүлвэл зохилтой. Яг ийм тохиолдолд орсон үед хүчээр хөрвүүлэхээс нь өмнө амжиж, өөрөө төлвөө хаах нь илүү ашигтай байдгыг мартаж болохгүй.
Auto-deleveraging, түүний нөлөө
Дансны үлдэгдэл 0-с бага дүнрүү орсон тохиолдолд, Insurance Fund буюу даатгалын сангаас хохирлыг нөхөн барагдуулдаг. Гэхдээ зарим хэт өндөр савлагааны үед, даатгалын сангаас нөхөн олговор хийх боломжгүй болж, бусад нээлттэй байгаа төлвүүдийн цугуулсан ашгаар хохирлыг барагдуулах шаардлагатай тулгарна. Өөрөөр хэлбэл энэ нөхцөлд, бусад төлвүүдийн орлого ч буурах эрсдэлтэй тулгарна гэсэн үг. Ингэж зохион байгуулахдаа хамгийн өндөр ашиг олсон байгаа дарааллын дагуу төлвүүдийг эхнээс нь танана.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation