Shorting гэж юу вэ?
Санхүүгийн салбарт ашиг олох арга зам, тоймгүй олон бий. TA гүйцэтгээд, арилжаа хийх нэгэн байхад, FA хийгээд хөрөнгө оруулах нь ч бас байдаг. Хүн бүрт, арилжаа болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зохиохдоо хэрэглэж болох арга, хийж болох сонголтууд ч бас маш их бий.
Гэвч, ханш урт хугацааны турш, тасралтгүй унаад (баавгайраад) байвал яах вэ? Тэр үед, орлого олох ямар арга байдаг вэ?
Shorting буюу худалдах гэж, дараа илүү хямдаар худалдаж авахаар тооцож, авсан байсан хөрөнгөө худалдахыг хэлж байгаа бөгөөд, энэ нь уналтаас ашиг олох, хамгийн өргөн дэлгэрсэн арга юм. Энэ арга нь, эрсдлээ зохицуулах боломж олгохын дээр, hedge хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Hedging гэж, оруулсан байгаа хөрөнгө оруулалтаасаа амсаад буй хохирлоо, адил эсвэл өөр хөрөнгөн дээр оруулсан хөрөнгө оруулалтын ашгаар нөхөх замаар алдагдлаа багасгах, нөхөн төлөх үйлдлийг тодорхойлно.
Гадаад валют, бараа таваар, үнэт цаас, крипто валютийн арилжаанд, shorting-г их хийдэг. Хэрэглэгчдээр нь, сонирхогчоос эхсүүлээд, мэргэжлийн баг, санхүүгийн бирж хүртэл бүгдийг нэрлэж болно. Худалдах үйлдлийг богино болон урт хугацааны алинаар ч ашиг олох аль ч төлөвлөгөөний үед хэрэгжүүлэх боломжтой.
Үүний эсрэг буюу, ханш нь унасан хөрөнгийг, дараа эргээд өсөнгүүт нь зарах зорилгоор худалдаж авахыг, long төлөв нээх, longing буюу худалдаж авах гэж нэрлэдэг.
Яаж short ордог вэ?
Short төлвийг ихэвчлэн, зээлдсэн хөрөнгөөр гүйцэтгэдэг ч, зөвхөн хөшүүрэгт арилжаатай холбож ойлгож болохгүй. Ханш цаашид унах нь илэрхий үед, одоо дарж байгаа хөрөнгөө борлуулаад, дараа нь илүү хямдаар эргүүлэн олж авах нь, хөрөнгө, токен эсвэл/болон зоосныхоо тоо хэмжээг ихэсгэх 1 арга болдог. Жишээ нь, өнөөдөр өөрт байгаа 1 BTC-оо $10'000 USD-р зараад, 7 хоногийн дараа $8'000 USD ханшаар, яг адил дүнд 1.25 BTC авч болно.
Short ямар эрсдлүүдийг дагуулдаг вэ?
Худалдах үйлдлийг дагасан цөөнгүй тооны эрсдэл бий. Тэдний 1 нь, үүнээс үүдэн гарч болох алдагдалд хязгаар үгүй гэсэн онол юм. Олон мянган, мэргэжлийн арилжаачид, энэ төлвийг нээснээсээ болоод дампууртлаа "шатсан", одоо ч энэ тоо нэмэгдсээр байгаа.
Бид өмнөх нийтлэлүүддээ, санхүүгийн салбарт учирч болох эрсдлүүд, тэдгээрийг бууруулах аргуудыг танилцуулсан боловч, ийм зохицуулалтыг хийгээгүй үед, ямар аюул нүүрлэх боломжтойг танилцуулъя.
Хэдийгээр, ямар ч үнээр худалдаж авсан байсан гэсэн тухайн хөрөнгийн үнэ цэн 0 төгрөг хүртлээ буурчихгүй л бол, бүхнээ алдах боломжгүй мэт санагдаж болох юм. Гэвч, short орсны дараа ханш өсчихвөл, алдагдлын тань хэмжээ дээшээ хэд ч хүрэх боломжтой буюу өсөлтийн хязгааргүй боломж байгааг тооцоолох нь зөв. Тодорхойлвол, ханш унаад эхэлмэгц, $10'000 USD-р авсан хөрөнгөө $8'000 USD-р зараад, дараа нь $6'000 USD-р авах гээд төлөвлөчихсөн байсан гэж төсөөлье. Гэтэл, ханш $7'700 USD хүрээд, дээшээ пуужиндаж $48'000 USD хүрсэн гэвэл, хадгалсан бол анхны хөрөнгө оруулалтаасаа хойш $38'000 USD ашиг олох байсан боломжоо алдсаны дээр, $2'000 USD алдагдал хүлээсэн байгаа.
Гэхдээ, мэдээж $14'000 USD дээр аваад, $46'000 дээр зарж чадсан бол, алдагдлаа нөхөөд, цаана нь $30'000 ашиг хийх буюу анхны хөрөнгө оруулалтаас 360% ашигтай ажиллах ч боломжтой. Уг онолыг ойлгомжтой тайлбарлах үүднээс, маш хялбарчилсан байгаа шүү. Ерөнхийдөө бол, унана гэж тооцоод short орох үед, ханш дээшээ хэд ч хүрч болох тул учирч болох эрсдлийг хязгааргүй гэж тооцоод байгаа хэрэг.
Бодит байдал дээр, барьцаа хөрөнгө шавхагдаад ирмэгц, арилжааг цаанаас нь хаах зохицуулалт хийгдсэн байдаг тул, ашгийн хувь хасахруу орж, асар өндөр хохирол учруулаад байх магадлал багатай байдаг. Гэсэн хэдий ч, өөрөө өөрийнхөө хөрөнгөнд тогтмол анхаарал хандуулж, болзошгүй эрсдлээс сэргийлэх бүхий л аргыг эрэлхийлж, хэрэглэж хэвшээрэй. Ялангуяа SL зоох зэрэг бэлэн сайхан шийдлүүдийг эзэмших нь том давуу талыг авч ирнэ шүү.
Эсрэг тохиолдолд буюу long орсон байхад, ханш 0-с доош унах боломжгүй учир, нүүрлэж мэдэх алдагдал хязгаартай гэж ойлгож болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation