Perpetual Futures Contract гэж юу вэ?

Уг сэдвийг бүрэн ойлгохын тулд, эхлээд Фьючерс хэлцлийн талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй тул, ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншаарай.

Хүчинтэй хугацаагүй товлосон хэлцлийг, perpetual futures contract буюу хугацаагүй фьючерс хэлцэл гэх ба энэ төрлийн арилжааны үед, нээсэн төлвөө хаалгүй хүссэнээрээ удаан хүлээх боломжтой байдаг. Мөн, уг хэлцэл нь индексийн ханшаас хамаарна. Тэрхүү ханшийг нь, томоохон биржүpүдийн дундаж ханш, тэдгээр дээрх арилжааны хэмжээнээс тооцоолдог.

Тиймийн учир, хугацаагүй товлосон хэлцлийн хэрэгжих ханш, энгийн товлосон хэлцэлтэй харьцуулахад, шууд арилжааны ханштай маш ойролцоо эсвэл адил байдаг. Гэвч, зах зээлийн өндөр хэлбэлзэлтэй, маш тогтворгүй байдлын үед, хугацаагүй фьючерсийн ханш, шууд арилжааныхаас өөрчлөгдөж болно.

Анхны зардал хэд байдаг вэ?

Хөшүүрэгтэй төлөв нээх үед, initial margin буюу төлөх шаардлагатай доод дүн нь, 10% байдаг. Өөрөөр хэлбэл, 10х хөшүүрэгтэй нөхцөлд, 12 BNB-г, 1.2 BNB-р худалдаж авч болох ба төлж буй 1.2 BNB тань, барьцаа болон түгжигдэнэ.

Үйл ажиллагааны зардал хэд байх вэ?

Maintenance margin буюу үйл ажиллагааны зардал гэдэг нь, хөшүүрэгт арилжаанд оролцоход барьцаа болгон байршуулсан хөрөнгийн боломжит доод хэмжээ юм. Барьцаа тань хоргодсоор энэ хэмжээнд хүрвэл, нэмж барьцаа байршуулах эсвэл арилжаанаас гарахаас өөр аргагүй болно. Гэхдээ, ихэнх биржүүд, эхний сонголтыг бараг санал болгодоггүй.

Дээрх 2 зардлыг энгийнээр тайлбарлавал, анхны зардал гэдэг нь арилжаанд оролцох, төлвөө нээхийн тулд төлөх дүн, харин үйл ажиллагааны зардал гэдэг нь, орсон байгаа арилжаанаасаа гарахгүй, төлвөө үргэлжлүүлэн нээлттэй барихын тулд эзэмшиж байвал зохих дүн юм.

Суутгалт гэж юу вэ?

Анхны зардлаас үлдсэн хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны зардлын дүнд хүрэхгүй болсон нөхцөлд liquidation буюу суутгах явц хэрэгжих болно.

Ажиллах зарчим бирж бүр дээр харилцан адилгүй байх хэдий ч, тодорхой мөнгөн дүнтэй харьцуулан, хураамжын дүнг тооцож, түүнийгээ шимтгэл болгон суутгаж авах тал дээр бүгд адил байдаг. Жишээлбэл, дэлхийн хамгийн том крипто валют арилжааны бирж болох Байнанс дээр 1-р түвшинд (цэвэр өртөг 500'000 USDT буюу түүнээс бага дүнтэй байгаа үед) уг шимтгэлийн дүн нь 0.5% байдаг.

Мөн, суутгагдсан тохиолдолд нэмэлт хураамж төлнө гэдгээ анхаараарай. Тиймээс, суутгах ханшинд хүрэхээс өмнө, өөрөө төлвөө хаах эсвэл, нэмж хөрөнгө байршуулах хэрэгтэй. Нэмж барьцаа хөрөнгө байршуулах нь, суутгах ханшийг, зах зээлийн тухайн үеийн ханшаас холдуулах давуу талтай.

Санхүүжилтийн хувь хэмжээ гэж юу вэ?

Санхүүжилт нь, худалдагч, худалдан авагч 2-ын хоорондын энгийн төлбөр төлөлттэй адил ойлголт бөгөөд тухайн үеийн ханшаар тооцогдон, гүйцэтгэгддэг. Санхүүжилтийн хувь 0-ээс их (эерэг) байгаа үед long төлөв нээсэн арилжаачид, short төлөвтэй арилжаачдад төлбөр тушаана. Сөрөг байгаа тохиолдолд, эсрэгээрээ гэсэн үг. Уг санхүүжилтийн хувь хэмжээг, хүүгийн хувь хэмжээ болон татаас 2-оос тооцно.

Үндсэн ханш гэж юу вэ?

Арилжааланд зориулан, нэрлэж тогтоосон ханш бус, яг өөрийнх нь бодит үнийг mark price гэнэ. Зах зээлийн хэт ширүүн хөдөлгөөний үед, хэт "зоргоороо" ханш оруулахаас сэргийлж, уг ханшийг тогтоодог ба ихэнх тохиолдолд индексийн үнээс тооцоолдог. Түүнчлэн, үндсэн ханш нь "бодит бус PnL" тооцооллын чухал хэсэг юм.

PnL гэж юу вэ?

Profit and loss буюу Ашиг ба алдагдал гэсэн үгний товчлол. Үүнийг дотор нь, бодит ба бодит бус гэж ангилна. Хугацаагүй фьючерс хэлцэлд, төлөв нээсэн байгаа үед PnL тань бодит бус гэж тооцогдоно. Дүгнэлт нь, зах зээлийн хөдөлгөөнийг дагаад тогтмол өөрчлөгдөж байгаа учраас тэр. Төлвөө хаах үед, харин PnL тань, бүхлээр эсвэл хэсэгчлэн бодит болж хувирна.

Бодит PnL гэж үзэж байгаа шалтгаан нь, төлөв хаагдах үед, үндсэн ханшаас хамааралгүй, захиалгын ханшаар тухайн хэлцэл хэрэгжих учир, хэмжилт хийх боломж бүрдсэнтэй шууд холбоотой. Харин бодит бус PnL нь, тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг учир, суутгалтын гол хөдөлгөгч хүч болдог. Тиймээс, үндсэн ханшийг, бодит бус PnL-г барих тооцоолуур болгон хэрэглэдэг.

Даатгалын сан гэж юу вэ?

Алдагдал хүлээгч талын хөрөнгийг 0-с доош унагахгүй, ашиг хийж буй арилжаачдын орлогыг хамгаалах зориулалттай хамгаалалтын шийдлийг ийн нэрлэдэг.

Жишээлбэл, А хэрэглэгч $2'000 USD-р токен бүрийг $20 USD ханшаар, 10х хөшүүрэгтэй long төлөв нээсэн гэж төсөөлцгөөе. Нөгөө талд яг энэ дүнгээр short нээсэн Б хэрэглэгч байг.

10х хөшүүргийнхээ ачаар, А 1'000 зоос эзэмшиж байгаа. Үүний үнэлгээ нь хэдийгээр $20'000 USD хүрэх ч, барьцаанд байршуулсан хөрөнгө нь, $2'000 USD хэвээр байгаа. Энэ үед, ханш унаж, $18 USD хүрэв. Энэ үед, А-ын барьцаа бүхлээрээ суутгагдан, хураагдана.

Ямар 1 асуудлын улмаас, систем цаг тухайд нь А хэрэглэгчийн төлвийг хааж чадаагүй үед, ханш дахин унавал, төлвийг хаагдтал даатгалын сангаас нөхөн олговрыг гаргана. Энэ нь, А хэрэглэгчид ямар ч ялгаа үзүүлэхгүй боловч, Б-д ашгаа авах боломжыг нь бүрдүүлж өгөх давуу талтай. Бодит байдал дээр, дээрхээс арай өөр буюу А хэрэглэгчийн барьцаанд тавьсан хөрөнгийн дүнг 0 хүрэхээс өмнө төлвийг нь хаадаг.

Даатгалын санг, үйл ажиллагааны зардал нэрээр цуглуулсан шимтгэлүүдээс бүрдүүлэх бөгөөд ихэвчлэн дэгдэлт ихтэй ч, хөрвөх чадвар тааруу үед л уг сангаас нөхөн олговор татагддаг.

Шууд бууруулалт гэж юу вэ?

Auto-deleveraging гэдэг нь, Даатгалын сан ажиллахгүй үед авах арга хэмжээ юм. Үүний явцад, ашиг олж буй арилжаачид, алдагдал хүлээж буй арилжаачдад хувь хүртээхийг шаардлагатай тулгарна. Харамсалтай нь, крипто арилжааны хэлбэлзэл ихтэй байдал, асар өндөр хөшүүрэг санал болгож байгаа зэргээс шалтгаалан ийм үзэгдэл тохиолдохгүй гэх баталгаа байхгүй болоод байгаа.

Өөрөөр хэлбэл, шууд бууруулалт нь, "дампуурсан" талуудын төлөх дүнг, даатгалын сан нөхөж дийлэхгүй болсон үед хэрэгждэг эцсийн алхамд тооцогдоно. Аль өндөр ашиг олсон нь, илүү ихийг тушаах байдлаар шийдэгддэг энэ арга хэмжээнээс бирж бүр тодорхой хэмжээгээр зайлсхийх арга, хэрэгслийг эрэлхийлэн, хэрэгжүүлсэн байдаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!