ApolloX биржийн талаар

ApolloX нь, derivative буюу санхүүгийн хэрэгслийн арилжааны бирж бөгөөд, уламжлалт санхүүгийн томоохон байгууллагын болон мэдээллийн технологи, крипто валютийн бусад алдартай биржүүдэд ажиллаж байсан мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм.

ApolloX гэх нэр, хүний гараар бүтсэн, саран дээр газардсан анхны сансрын хөлөг болох Apollo-ын нэр дээр, криптог илтгэх X утгыг залгаснаар бүтсэн аж. Энэхүү бирж нь, арилжааны маш таатай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, захиалгын жагсаалтын дажгүй хөрвөх чадвартай буюу халтиргаа үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх зорилтыг урдаа тавьжээ.

Биржийн давуу болон онцлог талууд

  1. Загвар, өнгө үзэмж сайтайн дээр, хялбар ойгомжтой байдлыг чухалчилсан.
  2. Аюулгүй байдал, хамгаалалтанд дээд зэргээр анхаарсан.
  3. Шимтгэл боломжын бага. Дэлгэрэнгүйг доор танилцуулъя.
  4. Хөрвөх чадвар давгүй, цаашид нэмэгдэх их ирээдүйтэй.
  5. Захиалгын төрөл ихтэй.
  6. Derivative буюу санхүүгийн хэрэгслүүдийг, Perpetual буюу хугацаагүй фьючерс хэлцлээр арилжаалах боломжыг олгодог.
  7. Бүртгэлээ ц-шуудан эсвэл утасны дугаарын аль 1 эсвэл аль алинаар нь үүсгэж болно. Бүүртгүүлэх бол, ЭНД дарна уу.
  8. Нийгмийн сүлжээ болон хэрэглэгчийн төв нь тун идэвхтэй ажилладаг.
  9. Хэрэгцээт мэдээллүүдийг ил тод, бүрэн танилцуулсан.
  10. Арилжааны болон бусад уралдаан, урамшууллуудыг тогтмол зохион байгуулдаг.
  11. Найзаа урьж, урамшуулал хүртэх боломжтой. Урьсан найзуудынхаа гүйлгээний шимтгэлийн 70% хүртэлх дүнгээр урамшуулал хүртэх, тусгай хөтөлбөрөөр USDT ваучер хожиж болно.
  12. Ханшийг өөр өөр фиат валютаар харж болно. Уг нийтлэлийг бичиж байх үед, нийт 9 орны мөнгөн дэвсгэртээс сонгох боломжыг бүрдүүлсэн байв.
  13. Олон орны хэл дээр ашиглах боломжтой. Энэ нийтлэлийг бичиж байх үед, 6 хэлнээ орчуулагдсан байсан.
  14. Нүсэр том биш цомхон боловч, хүчтэй бас хурдтай ажиллагаатай.
  15. Хөрөнгө хөрвүүлэгч нь маш хялбар, ойлгомжтой.
  16. KYC баталгаажуулалтгүйгээр, хөрөнгө байршуулах болон гаргаж авах хамгийн өндөр дүнг хүлээн зөвшөөрсөн.
  17. 2021-10-27 - Android үйлдлийн системтэй гар утасны апп хэрэглээнд нэвтэрлээ! Татах холбоос: Play Store. iOS удахгүй гарна.

Биржийн сул буюу дутагдалтай талууд

  1. Бусад биржүүдтэй харьцуулахад арилжааны хэмжээ багатай байгаа ч, энэ нь нээлтээ хийгээд удаагүйтэй нь холбоотой. Олонд танигдаад ирэх цагт, өсөх нь маргаангүй.
  2. Одоохондоо, зоос/токен болон арилжааны хослолууд цөөн байгаа. Гэхдээ, хөлөө олоод ирэх үед нэмэгдэх нь тодорхой.
  3. Төвлөрсөн бүтэцтэй бирж учир, ашиглахын тулд заавал бүртгэл үүсгэх шаардлагатай. Гэхдээ, бүртгүүлэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй зүйл огт гарахгүй. Бүртгүүлэх зааврыг энэхүү нийтлэлийн үргэлжлэлээс уншаарай.
  4. Цагаан өнгийн загвар сонирхдог хэрэглэгчдэд, өөрчлөх тохируулгыг олгоогүй гэсэн үндэслэлээр таалагдахгүй байж болох юм.

ЭНД дараад бүртгүүлээрэй.

Уг биржийн талаарх бүхий л мэдээллийг, ЭНД товшоод CMC дээрх харгалзах хуудсаас нь авах боломжтой ба, nomics дээрх мэдээллэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дараарай.


Бүртгүүлэх заавар ХАРАХ

Хөрөнгө байршуулах заавар ХАРАХ

Арилжаа хийх заавар ХАРАХ

Хөшүүрэг ашиглаж болдог уу?

Хөшүүрэгт арилжаа гэж юу болохыг, ЭНД-ээс уншаарай.

ApolloX, BTC/USDT зэрэг хослолын Perpetual гэрээн дээр 100x хүртэлх хөшүүргийг санал болгодог бөгөөд, энэ нь өөрийн хөрөнгөөс 100 дахин их хэмжээгээр төлөв нээж, тэр хэмжээгээр ашгаа өсгөх боломжыг олгодог гэж ойлгож болно. Гэхдээ хөшүүрэгт арилжааны үед, ханш эсрэг чиглэлд 1% хөдлөхийн төдийд л барьцаа хөрөнгөө бүрэн алдах хүртэлх эрсдэлтэй байдгыг мартаж болохгүй. Тиймээс хөшүүргээ зохих мэдлэг, туршлагын хэмжээгээр тохируулж, хэрэглэвэл зохистой байдаг. Түүнчлэн ApolloX дээр, 2 төрлийн маржн захиалгыг оруулж болдог ба, тэдгээр нь Cross Margin, Isolated Margin юм.

Захиалгын ямар төрлүүдийг санал болгодог вэ?

Бусад ихэнх биржийн адилаар, шууд болон нөхцөлт (Limit, Stop-Limit, Stop-Market) захиалгыг оруулах боломжтойн дээр, Trailing Stop буюу ханшийн засвар эсвэл эргэлтийн үед захиалгыг гүйцэлдүүлэх, дагах захиалгыг бас оруулж болдог. Гэвч, дагавар захиалгыг хангалттай мэдлэг туршлагыг хуримтлуулсан хэрэглэгчид хэрэглэх нь илүү оновчтой байдаг.

Шивээ горим гэж юу вэ?

Анхны тохиргоогоор, One-Way-Mode буюу 1 чиглэлийн горим дээр тохируулагдсан байх хэдий ч, хэрэглэгч түүнийг Hedge Mode-д шилжүүлэн тохируулах бүрэн боломжтой байдаг. Уг горим нь, ханшийн хөдөлгөөний 2 чиглэлд буюу short болон long төлвүүдийг нэгэн зэрэг нээх боломжыг олгодог ч, үүнийг дадлага туршлагатай хэрэглэгчид ашиглах нь илүү зохимжтой байдгыг анхаараарай.

Шимтгэл нь хэр вэ?

Хөрөнгө байршуулахад ямар ч татвар татаас авахгүй. Харин Withdraw буюу гаргаж авах үед, сүлжээний жишиг хураамжыг тушаах шаардлагатай байдаг. Энэ нийтлэлийг бичиж байх үед шимтгэлийн хэмжээг доорх байдлаар тогтоосон байсан ба, шинэ крипто валют нэмэгдэхийн хэрээр шинэчлэгдэн, өөрчлөгдөх тул, бодит хэмжээг ЭНД дараад хараарай.

Санхүүгийн хэрэгслийн арилжааны үед, санхүүжилтийн хувь хэмжээг харах нь чухал анхаарах зүйлсийн 1-д тооцогддог ба, ApolloX тэрхүү үзүүлэлтийг шууд, бодитоор харуулдаг давуу талтай. Харахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн, санхүүжилтийн хувийн түүхэн бүртгэлийг ЭНД-ээс харж болно.

Дээрхээс бусдаар, биржийн авах нийт шимтгэл нь Maker-т 0%, Taker-т 0.08% байдаг.

Хөрвөлтийн даатгалын сан гэж юу вэ?

Хүчээр хөрвүүлэгдэх явдлаас хэрэглэгчдээ хамгаалахаар тусгаж өгсөн нэмэлт шийдэл нь, ApolloX-ийн 1 онцлог чимэг болсон. Хөрвүүлэлтийн даатгалын сан гэх энэ өвөрмөц шийдлээрээ тэд, "дампуурсан" хэрэглэгчдийнхээ хохирлыг тодорхой хэмжээгээр бууруулж тусладаг.

Аюулгүй байдал нь хэр вэ?

Эл нийтлэлийг бичиж байх үед, ямарваа халдлагад өртсөн, луйвар хийсэн гэх саар мэдээлэл олдоогүй бөгөөд, хэрэглэгчдийнхээ хөрөнгийн ихэнхийг хүйтэн буюу интернэт холбогддоггүй хэтэвчинд хадгалж байгаагаас гадна, SMS, 2FA, танигдаагүй IP хаягийн хандалтыг мэдэгдэх зэрэг хамгаалалтуудыг тусгаж өгжээ.

Хэрэглэгчийн төв нь хэр вэ?

Нийгмийн сүлжээнүүд болон, тусламж хүссэн зурвасын бэлэн талбаруудыг гаргаж өгснөөр, асуултандаа хариулт авах, тулгарсан бэрхшээлээ мэдээллэхэд хялбар, хурдан болж чадсан. Хэрэглэгчийн төв нь 24/7 ажиллахын хажуугаар, Telegram дээрх бүлгээрээ чалчих өрөөнд нь админууд болон бусад хэрэглэгчидтэй чөлөөтэй, нээлттэй харилцах боломжыг бүрдүүлсэн байна. Уг чатанд нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай. Түүгээр ч зогсохгүй, суралцах, мэдэх хүсэлтэй хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, индексийн ханш, санхүүжилтийн хувь болон түүний түүхийг харуулах мэдээллийн төвийг хүртэл хөгжүүлсэн байна.


Бүртгүүлэхээр шийдсэн үү? Тийм бол, ЭНД дарна уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!