Market Makers болон Market Takers гэж хэн бэ?
Арилжааны талбар бүрт, Market Makers буюу Хүлээцтэй арилжаачид, Market Takers буюу Шууд арилжаачид зэрэгцэн оршдог.
Хүлээцтэй арилжаачид нь, тэр даруйд биелэгдэхгүй захиалгуудыг оруулдаг ба ингэснээрээ тэд тухайн биржийн хөрвөх чадварыг өсгөхөд хувь нэмрээ оруулж байдаг.
Харин шууд арилжаалагчид гэж тухайн үеийн ханшаар нь гялс "маналзуулагчдыг" хэлэх бөгөөд тэдгээрийн ачаар хүлээцтэй арилжаалагчдын захиалгууд биелэгдэж, зах зээл тогтмол хөдөлгөөнд орж байдаг.
Арилжаанд оролцогч бүр дээрх 2 ангиллын аль 1-нд заавал хамаарна. Мэдээж, зарим тохиолдолд аль алинд нь ч хамаарах боломжтой. Ийм төрлийн хэрэглэгчид нь дийлэнх биржийн гол амин судас нь болж байдаг ба тэдний тоо толгой нь тухайн биржийн хэр чанар чансаатайг илтгэнэ.
Makers
Биржийн, зах зээл дээрх үнэлгээг нь ихэвчлэн түүн дээрх захиалгын жагсаалт дахь хөрөнгийн дүнгээр нь тооцоолдог. Өөрөөр хэлбэл, зарах болон авах бүх захиалгын хэмжээг нийлүүлж тоолдог.
Шууд биелчих гүйлгээг хийлгүй, тодорхой хугацаанд оршин байх захиалга оруулснаараа тэд зах зээлийг "бүтээгч" гэж тооцогдож болох юм. Энэ төрөлд том тоглогчид буюу халимнууд илүү төлхүү хамаарах боловч, нэрлэсэн захиалга оруулж буй хүн бүрийг нэгтгэн тоолно.
Жиших юм бол, бирж гэдэг нь хүнсний зах, харин maker-үүд нь ногооны худалдаачид юм. Тэд зарах ногоонуудаа, лангуун дээрээ дэлгэн сонирхуулсан байх ба тэр нь энэхүү жишээний хувьд, зарах захиалга болно.
Takers
Дээрх жишээг үргэлжлүүлэх юм бол, taker-үүд нь худалдан авагчид юм.
Энэ ангилалд хамаарагчид нь ерөнхийдөө бол, бусдын оруулсан захиалгыг гүйцэлдүүлж буй хүмүүс байдаг учир арилжаа хийж үзсэн хүн бүр үүнд хамаарах боломжтой. Бүүр нэрлэсэн захиалга оруулагчид ч энд багтана.
Maker-taker шимтгэл
Ихэнх биржүүд, ашгынхаа багагүй хувийг арилжаануудын шимтгэлээс олж байдаг. Бирж бүр дээр, хийгдэж буй гүйлгээ бүрт ямар 1 хэмжээгээр шимтгэл ногдсон байдаг ба тэр нь тухайн биржийн зарласан дүнгээс хамаарч, бирж тус бүр дээр харилцан адилгүй байж болно. Мөн, 1 бирж доторх хэрэглэгчдийн хувьд өөр өөр байх ч боломжтой.
Дийлэнх тохиолдолд taker-үүд илүү шимтгэл төлдгийн учир нь, maker-үүд тухайн биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж байхад, taker-үүд түүнийг нь бууруулж байдагтай холбоотой юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation