Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Learn & Earn буюу Суралцаад Мөнгө олох хөтөлбөр нь сэдвийн дагуу харгалзах төсөлтэй нь танилцаж, судлаад, 10 асуултанд зөв хариулснаар шагнал хүртэх урамшуулалт хөтөлбөр юм.


Танилцуулга

  1. Оролцогчийн тоо хязгаартай.
  2. Шагналын хэмжээ оролцогч бүрт адил тэнцүү тогтоогдсон.
  3. Ихэвчлэн харгалзах төслийнхөө цахим хөрөнгө болох крипто валютаар шагналын санг бүрдүүлсэн байдаг.
  4. Өөр өөр сэдвээр, тогтмол зохиогддог.
  5. 1 дор 1-ээс олон ялгаатай сэдвээр, олон тусдаа хөтөлбөр зэрэг зохиогдох боломжтой.
  6. 1 ч алдалгүй зөв хариулснаар шагнал хүртэх ба бүх 10 асуултанд зөв хариултлаа хэдэн ч удаа дахин оролдох эрхтэй байдаг.
  7. Алдаж хариулсан тохиолдолд, тухайн тестийг дуусгаад, шинээр эхнээс нь эхлэхээс өөр аргагүй. Хэдийгээр алдлаа гээд шагналын хэмжээ буурахгүй ч, алдаж хариулсан тохиолдолд тухайн оролдлого дээрээ өмнөх асуултанд дахин хариулах боломжгүй байдаг.
  8. Асуултуудын дараалал нь санамсаргүй түүврээр сонгогдох ч, бүх оролцогчдоос яг адил 10 асуултыг асууна.
  9. Ихэвчлэн 4, ихдээ 5 хүртэлх тооны хариултуудтай тест буюу асуумж хэлбэрээр явагдана.
  10. Сурах материал нь бичлэг (Үзэх & Сонсох) болон текст (Унших) хослосон хэлбэрээр олгогдоно.
  11. Асуумж бөглөхөд ямар 1 хугацаа тоолохгүй хэдий ч, эхэлж зөв хариулсан тодорхой тооны хүн л шагнал хүртэх зарчмаар явагдах тул шагналын сан шавхагдахаас өмнө амжихаар яаравчлах хэрэгтэй.
  12. Шагналыг 10/10 бүрэн зөв хариулснаас 48 цаг буюу 2 өдрийн дараа шилжүүлнэ.
  13. Зарим хөтөлбөрүүд тусгай нөхцөл шаардах буюу бүх харилцагчдад нээлттэй бус байна. Жишээ нь, өмнө нь Staking эсвэл Earn зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг огт авч ашиглаж байгаагүй байх г.м.

Хөтөлбөрүүд


Заавар

0. Юуны түрүүнд Байнанс бирж дээр бүртгэлтэй, түүнийгээ KYC баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв Та хараахан бүртгүүлж амжаагүй байгаа бол ЭНД🔗 дараад бүртгүүлээрэй. Бүртгүүлэх болон бүртгэлээ (KYC) баталгаажуулах зааврыг нийтлэлийн эхэнд байгаа холбоос болон зургуудаас аваарай.

1. Бүртгэлээрээ нэвтэрч ороод үндсэн цэс дэх Learn & Earn🔗 сонголтоор веб хуудсанд нь ханд.

2. Идэвхтэй зохиогдож буй хөтөлбөрүүдээс өөрийн сонирхсоныг сонгоод харгалзах Start Course товч дээр нь 1 товш.

3. Бичлэгээ үзэх эсвэл/болон Танилцуулгыг уншиж судласны дараагаар Start Quiz товчийг дарж, асуумжыг эхлүүлнэ.

4.1. Бүх асуултанд амжилттай хариулсан бол хөтөлбөрийг хаагдаж, шагнал тараагдтал хүлээ.

4.2. Аль 1 эсвэл хэд хэдэн асуултын хариулт дээр бүдэрсэн бол, асуумжуу дуусгаад, Retake Quiz товчийг дарснаар дахин эхлэх боломжтой.

5. Шагнал олголтыг Learn & Earn🔗 хуудасны баруун дээд буланд байрлах Reward History холбоосоор хандаж харах боломжтой. Байнансын шинэ загвар дээр уг холбоос товч болж өөрчлөгдсөнөөс гадна, Activity Rules товчтой зэрэгцэн, дэлгэцийн зүүн хэсэгт байршиж байгаа шүү.

6. Шагнал олгогдсоноос хойш 14 хоногийн хугацаанд багтаж Reward Hub🔗 (хуучнаар Reward Center) орж харгалзах VoucherClaim товчийг нь дарж авахгүй бол цуцлагдах эрсдэлтэй байдгыг анхаараарай.


Хэрэг болохуйц холбоосууд


Хариултууд

Хариултуудыг нь Хөтөлбөрийн жагсаалт дахь харгалзах нэр дээр товшоод, эндээс хараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас🔗болон X хуудас🔗дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Binance Learn & Earn - Заавар & Хариултууд"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad