Байнанс P2P гэж юу вэ?

Байнансын харилцагч хоорондын арилжааны гүүр болсон P2P Trading платформ (p2p.binance.com) нь уламжлалт Peer-to-Peer (Person-to-Person ч гэж нэрлэх нь бий) системийг шинэчлэн бүтээгдсэн хүчирхэг бөгөөд сонгодог хэрэглүүр юм. Өдгөө тус үйлчилгээгээр 90 гаруй улсын мөнгөн тэмдэгтээс, 300 гарын төлбөрийн хэрэгслийг ашиглан, дэлхий даяар, өдөр тутам олон сая солилцоог шуурхай, шимтгэлгүйгээр гүйцэтгэх болжээ.

P2P арилжаа нь крипто зах зээлд хөл тавих, өдөр тутам хэрэглэж болох олон олон аргын дундаас хамгийн энгийн хялбар нь ч байж болох юм. Тус хэлбэрийн арилжаа нь Биткойныг бүтээгч Сатоши Накамотогын зорилго, крипто валют бүтээх санаатай нь ихээхэн нийцдэг билээ. Анхны бүтэц хэлбэрийн хувьд, гадны оролцоогүйгээр буюу арилжааны биржээр дамжихгүйгээр, 2 талын хоорондын харилцан солилцоо, наймааг гүйцэлдүүлэх явдлыг P2P арилжаа хэмээн тодорхойлж байсан бол, сүүлийн үед төвлөрсөн бус биржээр дамжих эсвэл төвлөрсөн биржийг ийм хэлбэрийн арилжааны санал болон харилцагчаа хайж олоход хэрэглэх болсон. P2P арилжаа нь криптогын хөгжлийн эхэн шатанд тус салбарт тулгамдаад байсан арилжааны сонголтын хомсдолтой байдлын ачаар өдгөө ихээхэн чухал хэсэг нь болон дэлгэрчээ. Гэвч уламжлалт P2P арилжааны хөндлөнгийн хянагч, зохицуулагчийн оролцоогүй байдлыг нь ашиглан луйвар, залилан үйлдэх явдал ихээр үйлдэгдэж байсан тул, Байнанс өөрийн нэрийн, илүү найдвартай хувилбарыг бүтээн харилцагчиддаа санал болгосон нь Binance P2P юм.

Тус үйлчилгээг анх 2019 онд хэрэглээнд нэвтрүүлж байсан бөгөөд харилцагчиддаа шууд өөрийн оршин суугаа улсын мөнгөн дэвсгэртээр, өөрт боломжит төлбөрийн гарцыг ашиглан, хүссэн крипто валютаа, сонирхсон ханшаараа сольж авах боломжыг нь олгох зорилготойгоор бүтээсэн байна. Энэ арилжаа нь биржээр дамжин гүйцэтгэгдэх боловч, шууд бусад харилцагчидтай холбогдон гүйцэтгэгддэгээрээ онцлог. Мэдээж найдвартай, аюулгүй байдлыг бирж талаас боломжит бүх хэмжээнд сайжруулсан байдаг ч, залилагчид бас цөөнгүй байх боломжтойг ямагт анхаарч байвал зохилтой.

Мэдэж байвал зохих нэр томъёо, тэдгээрийн тайлбар

Funding Wallet

Байнанс дээр олон өөр төрлийн арилжааны цэс, сонголтууд байдаг бөгөөд тэдгээрт хэрэглэгдэх хэд хэдэн ялгаатай хэтэвчийн төрлүүд бас бий. Урьд нь P2P арилжаанд, P2P Wallet буюу P2P хэтэвчийг хэрэглэдэг байсан бол өдгөө тус хэтэвчийг, Funding Wallet буюу Хөрөнгө оруулалтын хэтэвчрүү нэгтгэн, ашиглах болсон. Өөрөөр хэлбэл P2P арилжаагаар худалдан авсан крипто хөрөнгө тань Funding Wallet-нд байршина гэсэн үг. Мөн, P2P-р крипто валют арилжаалахын тулд түүнийгээ эхлээд Funding Wallet-нд байршуулсан байх хэрэгтэй. Түүнчлэн Funding Wallet-ийн дансны үлдэгдэлд харагдах дүн нь дараах данснуудын нийлбэрээс бүрдэнэ.


Ad

Ad буюу Зар сурталчилгаа (бүтнээр Advertisement) нь харилцагчдын үүсгэсэн крипто валют арилжаалах мэдээлэл бөгөөд энд авах эсвэл зарах хүсэлтээ, сонирхож буй ханш, тоо хэмжээ, солилцох фиатийн төрөл, арилжаа хийх боломжит хугацааны муж, гүйлгээг гүйцэтгэх боломжит төлбөрийн гарц, үйлчилгээний нөхцөл, холбоо барих мэдээллийн хамтаар нийтлэсэн байна.


Дараагийн нийтлэлээрээ хэрхэн ийм Ad үүсгэх зааврыг бүр анхан шатнаас нь, зурагтайгаар танилцуулах болно. Stay tuned!

Order Limit

Тухайн зарын хувьд арилжаалах боломжтой хөрөнгийн дүнгийн дээд болон доод хязгаарыг энд зааж өгөх юм. Жишээлбэл, BNB/USD хослол дээр 100 - 500 USD-ын Order Limit буюу Захиалгын хязгаар бүхий АВАХ зар үүсгэвэл, зарагч тал Таны нэрлэсэнтэй адил ханшаар, 100 доллараас багагүй, гэхдээ 500 доллараас хэтрэхгүй ханштай дүйх хэмжээний BNB-ыг л илгээх боломжтой байх юм.


Payment Window

Зарлагч талын гүйлгээг гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тодорхойлсон хугацааг, харгалзах зарынх нь Payment Window буюу Төлбөрийн боломжит хугацаа талбараас нь харах боломжтой байдаг. Үүнийг 15 минутаас, 6 цаг хүртэлх хугацаагаар тохируулах боломжтой байдаг.

Nickname

Nickname буюу Хоч нэр нь, тухайн харилцагчийн Байнанс дээрх арилжаанд оролцоход хэрэглэхээр, өөрийн бүртгэлд оноож өгсөн нэр байх ба Ad оруулахын тулд заавал ийм нэрийг тохируулсан байхыг шаарддаг.

Release Time

Төлбөрийг хүлээж авснаас хойш, хэдий хугацааны дотор захиалгыг хэрэгжүүлэх боломжтойгоо зарлагч тал, Release Time буюу Гүйцэтгэлийн хугацаа дээр зааж өгсөн байна. Хэрэв энэ хугацааны дотор захиалга биелж, арилжаа хаагдахгүй бол Байнансын хэрэглэгчийн төвийн ажилтан тухайн арилжааг хянан шалгах шатанд хүлээн авч, ямарваа зөрчил үүссэн бол шийдвэрлэх арга хэмжээг авахаар ажиллаж эхэлнэ. Гэсэн хэдий ч, арилжаагаа эхлүүлэхээсээ өмнө, зарлагч талын Nickname дээр дарж ороод, бүртгэл дэх Avg Release Time буюу Гүйцэтгэлийн дундаж хугацааны хэмжүүрийг нь шалгаад үзэх хэрэгтэй. Энэ хэмжүүр нь тухайн зарыг байршуулагчийн урьд өмнө нь хийсэн арилжаануудаа дунджаар хэдий хугацаанд хааж байсныг нь харуулах, чухал давуу талтай юм. It's Better to be Safe than Sorry!

Pay Time

Зарын дагуу холбогдож буй харилцагч хэрэв арилжааг хийхээр сонгосон, тэгэхдээ шуурхай бус хэлбэрээр төлбөрөө шилжүүлж байгаа бол, уг Pay Time буюу Шилжүүлгийн хугацаанд багтаж гүйлгээгээ хийх ёстой байдаг. Энэ хугацаа нь хэтэрсэн тохиолдолд Release Time-н адилаар, Байнансын хэрэглэгчийн төвөөс шалгаж эхэлнэ. Тухайн хэрэглэгчийн Avg Pay Time буюу Гүйлгээний дундаж хугацааг мөн адил тухайн хэрэглэгчийн Хоч нэр дээр дарж ороод, бүртгэлийнх нь дэлгэрэнгүйгээс харах боломжтой. Эндээс тухайн хэрэглэгчийг өмнөх гүйлгээнүүдээ хэр хурдан эсвэл удаан хугацаанд гүйцэтгэж байсныг олж мэдэж болдог.

30d Trades

Сүүлийн 1 сар буюу 30 хоногийн хугацаанд тухайн харилцагч нийт хичнээн гүйлгээг амжилттай гүйцэтгэснийг эндээс харж болно.

30d Completion Rate

30d Гүйцэтгэлийн зэрэг = 1 - Сүүлийн 30 хоногийн хугацаанд цуцласан гүйлгээний тоо / Сүүлийн 30 хоногийн хугацаанд амжилттай гүйцэлдүүлсэн арилжааны тоо.

Худалдан авагч тал захиалгаа цуцласан тохиолдолд түүний Completion Rate буюу Гүйцэтгэлийн зэрэг буурахыг анхаараарай. Гэхдээ энэ тохиолдолд борлуулагч талын зэрэгт огтхон ч нөлөө үзүүлдэггүй.

Appeal

2 талын хооронд маргаан үүсч, гуравдагч талаар таслан шийдүүлэх шаардлагатай тулгарсан тохиолдолд Appeal буюу Давж заалдах цэсийг ашиглаж болдог. Давж заалдах хүсэлт гаргасан даруйд тухайн арилжаанд хамаарах бүх хөрөнгө түр түгжигдэх бөгөөд хянан шийдвэрлэх эрх нь Байнанст олгогдож, тэндээс гарсан эцсийн шийдвэрийн дагуу түгжээг харгалзах харилцагчид нь гаргаж өгнө.

Байнанс дээр Appeal хийхтэй холбоотой илүү дэлгэрэнгүй заавар, мэдээллийг дараа дараагийн нийтлэлээрээ хүргэхээр төлөвлөөд байгаа тул хэрэв Та сонирхож байвал, блогоор маань тогтмол зочлох эсвэл нийгмийн сүлжээн дээрх хуудсуудыг маань дагаарай.

Maker

P2P платформ дээр Ad байршуулагчийг, Maker буюу Зарлагч гэнэ.

Taker

Зарын дагуу арилжаанд оролцогчийг, Taker буюу Үйлчлүүлэгч гэнэ.

P2P Merchant

P2P платформ дээр фиат валютийн төлбөрийн шийдлийн сонголтыг баяжуулж, дэлгүүр үүсгэн ажиллуулж, түүнээсээ өндөр өгөөж хүртэж буй харилцагчийг, Merchant буюу Худалдаачин (Наймаачин гэсэн ч болно) гэнэ. Эдгээр харилцагчдын ачаар P2P зах дээрх хөрвөх чадвар нэмэгдэж байдаг давуу талтай.

Merchant болохоор сонирхож байвал манай блогыг нийгмийн сүлжээгээр дагаад, удахгүй орох танилцуулга, заавар нийтлэлтэй танилцаарай.



Байнанс P2P арилжааны давуу тал, боломжууд

Escrow

Escrow буюу Тусгай нөхцөлт байршуулалтын (Эскроу гэвэл илүү ойлгомжтой байж ч болох юм) ачаар харилцагчдын хөрөнгийн аюулгүй байдал 1 шатаар ахисан гэж ойлгож болно. Энгийнээр бол үүний ачаар, тохиролцооны нөхцлийг бүрэн, зөв гүйцэлдүүлэлгүйгээр арилжааг хэрэгжүүлэх эрсдлээс бүрэн ангижирсан юм.

Zero Fees

Taker-үүдийг шимтгэлээс бүрэн чөлөөлсөн нь Байнансын P2P арилжааны хамгийн том ололт ч байж магадгүй юм шүү.

Payment Methods

Төлбөрийн асар олон гарц, шийдлүүдийг дэмжсэн байдаг нь Байнансын хувьд том давуу талуудынх нь 1 болдог. Жишээлбэл, Монголоос ихэнх томоохон банкны данс, тэдгээрийн онлайн төлбөр, гүйлгээний систем, аппуудаар дамжуулан арилжаанд шууд ТӨГРӨГӨӨР оролцох боломж хэдийн нээгдсэн байгаа. Зарим банк бус ч бас боломжтой гээд төсөөл дөө, ийм өргөн боломжыг одоохондоо бол өөр ямар ч биржээс олж харахгүй л байх шүү.

Quick Transaction Times

Байнанс P2P дээр хүлээлгийн хугацаа асар богино байдаг онцлогтой.

24/7 Customer Support

Байнанс P2P хэрэглэх явцдаа ямар 1 асуудалтай тулгарвал, олон орны хэл дээр, шууд тусламж, заавар эсвэл зөвлөгөө авах боломж дэлхийн хаанаас ч, өдөр шөнө ялгалгүй авах бүрэн боломжтой байдаг.

Байнанс дээр P2P-р арилжаанд оролцох ЗААВАР


Доорх 4 хялбархан үйлдлийг гүйцэтгээд л арилжаа хийх боломжтой. Үүнд:

  1. Байнанс дээр бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлэх, бүртгэлтэй бол түүгээрээ нэвтэрч ор. Бүртгүүлэх зааврыг ЭНД-ээс үзээрэй.
  2. Бүртгэлээ баталгаажуул (KYC). Хэрхэн баталгаажуулах талаарх Монгол хэл дээрх, зурагтай зааврыг ЭНД товшоод үзэж болно.
  3. Төлбөрийн хэрэгсэл(үүд)ээ сонгож, тохируул.
  4. Худалдан авах гэж байгаа бол, Та одоо шууд арилжаанд оролцоход бэлэн болсон. Харин зарж борлуулах гэж байгаа бол Та энэ шатанд Funding Wallet-ндээ арилжаалах хөрөнгөө зохих дүнгээр нь байршуулах хэрэгтэй.

Зурагтай заавруудыг .pdf хэлбэрээр татах бол ЭНД дараарай. Эсвэл доорх зургууд дээр дараад, тус бүрийг бүтэн хэмжээгээр нь харах боломжтой. Бүтэн хэмжээтэй зургууд шинэ tab-нд нээгдэхийг анхаарна уу.


Хэрэг болох холбоосуудыг доор нийтлэв. Үүнд:


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!