Binance Dual Investment гэж юу вэ?
Хямд дээр нь аваад, үнэ хүрэнгүүт нь зарж, хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэхийг хэн ч мэднэ. Тэгвэл үүнийг гүйцэлдүүлэх өргөн боломжыг олгохын зэрэгцээ, нэмэлт өгөөж авч ирдэг, Байнанс биржээс санал болгодог нэгэн сонирхолтой үйлчилгээ байдаг нь, Dual Investment буюу Давхар хөрөнгө оруулалт юм.
Давхар хөрөнгө оруулалт нь дараах давуу талуудтай. Үүнд:
- Зах зээлийн хөдөлгөөн хаашаа чиглэж байгаагаас хамааралгүйгээр ашиг олох;
- Buy Low Dual Investment буюу Доод ханшаар давхар хөрөнгө оруулах сонголтыг ашиглан ирээдүйд ханш унамагц худалдаж авах замаар ашгаа өсгөх;
- Sell High Dual Investment буюу Дээд ханшаар давхар хөрөнгө оруулалтаа хаах сонголтоор, ирээдүйд тохиох ханшийн өсөлтийн үеэр ашгийг дориу хийх;
- Target Price буюу Зорьсон үнэд хүрмэгц, авах/зарах захиалга хийгдэнэ. Харин хүрээгүй тохиолдолд оруулсан хөрөнгөө, ашгийн хамт гаргаж авах боломжтой байна;
- Auto-Compound буюу Авто-Нэгтгэл сонголтын тусламжтайгаар, орлогоо нэгтгэх эсвэл төлвүүдээ өргөтгөж болно.
Онцлох боломжууд
- Buy Low or Sell High буюу Хямд авах эсвэл Үнэтэй зарах - Хямдаар авах эсвэл илүү өндөр үнээр зарах;
- High Interest Yield буюу Өндөр өгөөжтэй хуримтлал - Зах зээлийн чиг хандлагаас хамааралгүйгээр, тодорхой хугацаанд, их хэмжээний ашиг хүртэх;
- Wide Selection буюу Өргөн сонголт - Хөрөнгийн олон төрлөөс сонгож, өөрийн хүссэн ханшийг нэрлэж, боломжит хугацаагаа зааж тохируулах;
- No Trading Fees буюу Арилжааны шимтгэлгүй - Зорьсондоо хүрч, авах/зарах захиалга биелэгдсэн тохиолдолд ямар ч хураамж төлөхгүй.
Ажиллах зарчим
Ирээдүйд хямд авах эсвэл үнэтэй зарах сонголтыг олгох энэхүү үйлчилгээ нь, зарим харилцагчдын хувьд Байнансын арилжааны талбар дээрх, нөхцөлт захиалгын өөр 1 загвар болж өгдөг. Энэ арилжаа нь дээр дурьдсанчлан, үндсэн 2 төрлийн захиалгын төрөлтэй байх ба тэдгээр нь, Buy Low болон Sell High юм. Buy Low буюу Хямд авах захиалга нь, хожим ханш унах үед, хүссэн үнээрээ авах, харин Sell High буюу Үнэтэй зарах захиалгын төрөл нь, алсдаа үнэ өсөх үед, төлөвлөсөн дүнгээрээ зарах боломжыг олгоно.
Buy Low Dual Investment
Хямд авахаар давхар хөрөнгө оруулалтыг хэрэглэх дараах 2 гол шалтгаан бий.
- Өөрийн авсан байгаа тогтвортой зоосоороо, сонирхсон крипто валютаа, хүссэн үнээрээ, сонгосон үедээ авахын хажуугааар, нэмэлт ашиг олох;
- Өгөөжөө хурааж, тогтвортой зоосныхоо хэмжээг арвижуулах боломжыг олгоно.
Sell High Dual Investment
Дээрхтэй адилаар, Үнэтэй зарахаар давхар хөрөнгө оруулах үед дараах 2 давуу талыг олж авдаг.
- Өөрийн дарж буй крипто хөрөнгийг зорьсон ханшаараа, сонгож тохируулсан хугацаандаа зарах, тэгэхдээ бас давхар ашиг олох;
- Өгөөжөө хурааж, крипто валютийнхаа хэмжээг өсгөх боломжыг олгоно.
Арилжааны төлөвлөгөө
Дээрх захиалгын төрлүүдийг, давхар хөрөнгө оруулалтын хэд хэдэн аргад хэрэглэж болох бөгөөд тэдгээр аргуудыг бид "Крипто" цуврал нийтлэлийнхээ дараагийн дугаарт танилцуулах болно. Эдгээр аргууд нь ашгаа тултал нэмэгдүүлэх боломжыг олгох учир, Та доорх холбоосоор хандаад, товчхон ч болтугай гарчиглахыг хичээгээрэй.
"Давхар хөрөнгө оруулалтын шилдэг 6 төлөвлөгөө" нийтлэлийг УНШИХ
Чухал нэр томъёонууд
Ажиллах зарчмыг нарийн ойлгохын тулд, зайлшгүй мэдэж байх ёстой нэр томъёонуудтай танилцах хэрэгтэй. Тэдгээрийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар, дор жагсаав. Үүнд:
- Subscription Amount буюу Захиалгын дүн - Давхар хөрөнгө оруулалтын захиалга хийх үед оруулах хэмжээ
- Target Price буюу Зорилтот дүн - Крипто валют худалдаж авах эсвэл зарахыг хүссэн ханш
- Settlement Date буюу Төлбөрийн огноо - Арилжаа хийх огноогоо энд зааж өгнө. Мөн энэ өдрийн 16:00 цагт (Улаанбаатарын цагаар) Зорьсон дүнд хүрсэн эсэхийг эцэслэн шалгаад, хөрөнгө оруулалтын өгөөжийг олгоно.
- Settlement Price буюу Төлбөрийн дүн - Төлбөрийн огноонд заасан өдрийн 15:30-аас өмнө зах зээл дээрх үнэ ханшийн дунджыг заах бөгөөд энэ дүн, Зорилтот дүн 2-оор хямд авах эсвэл үнэтэй зарж чадах эсэхийг тогтооно.
- Annual percentage yield (APY) буюу Жилийн өгөөжийн хувь - Хөрөнгөө давхар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд бүтэн жил түгжүүлвэл, хэдий хэмжээний өгөөж хүртэх боломжтойг заана. Жишээлбэл, APY 36.5% гэж зааж байвал, өдрийн 36.5 / 365 = 0.1% хүүтэй байна гэж ойлгож болно.
- Subscription Period буюу Захиалгын хугацаа - Захиалга оруулсан өдрөөс, Төлбөр хийх өдрийг хүртэлх хугацааны хоногийн зөрүүг харуулна.
Давхар хөрөнгө оруулалтын захиалга өгөх
Ямар зарчмаар ажилладгыг нь мэддэг бол, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхэд ойлгож ядаад байх, хүндрэлтэй зүйл ер тохиолдохгүй болов уу. Гэсэн хэдий ч, хэрхэн ашиглах зааврыг аль болох товч бөгөөд тодорхой танилцуулахыг хичээе.
1. Байнанс биржийн вебийн толгой хэсэг дэх үндсэн цэсээс Earn сонголтоос задарч гарч ирэх Dual Investment сонголтоор, бүтээгдэхүүний хуудсанд нь зочил. ЭНД дараад шууд хандаж болно.
2. Зарах эсвэл авах гэж буй крипто валютаа сонго.
3. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг анх удаа хэрэглэж үзэх гэж байгаа үед мэдлэг шалгах сорилыг заавал бөглүүлдэг тул, түүнийг нь гүйцэтгээд, давхар хөрөнгө оруулах эрхээ нээ. Ингэхдээ алдах вий гэж санаа зовох шаардлагагүй, 1 хэрэглэгч уг сорилыг тэнцэтлээ хичнээн ч удаа өгч болох бөгөөд алдаа гаргасан тохиолдолд, сорил дуусмагц түүнийг нь зөв хариуны хамтаар харуулах учир, 2-оос ихгүй оролдлогоор л эрх олж авах боломжтой байдаг.
4. Buy Low эсвэл Sell High сонголтоо хий.
5. Зорьж буй ханш, боломжит огноогоо сонгож тохируул.
6. Захиалгын хэмжээгээ оруулаад, өмнөх оруулсан мэдээллүүдээ дахин 1 нягтласны дараагаар, Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, танилцсан гэдгээ бататгаад, Subscribe товчийг дарж захиалгаа оруулна.
7. Ийм л амархан шүү дээ. Хөрөнгө тань Захиалгын огноонд заасан өдрийн 20:00 цагаас өмнө боловсруулагдсан байх ба өмнө нь оруулж байсан захиалгуудынхаа жагсаалтыг History буюу Түүхийн хуудсаас нь харж болно. Тус хуудсанд шууд хандахыг хүсвэл ЭНД дарна уу.
Анхан шатны горим
Анхлан суралцагч, сонирхогчдын хувьд, хялбаршуулсан загвар бүхий, Beginner Mode гэж бий. Энэ горимд хийх үйлдлүүдийг алхам алхмаар тайлбарлаж өгөх учир, захиалга оруулахаасаа өмнө гүнзгийрүүлэн суралцаад авах боломжтой байдаг. Тус горимруу шилжих, эргээд үндсэн горимд шилжих үйлдэл нь, унтраалга хэлбэрийн товчийг дарахын төдийд л хэрэгжихээр зохион байгуулагдсан байдгаараа онцлог.
#CoinMarketCap
Өгөөжийн тооцоолол
Давхар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд, Interest Income буюу Хүүгийн орлого, Subscription Amount буюу Захиалгын дүн гэсэн 2 орлогын хэлбэр бий. Харилцагчийн хүртэх ашгийн хэмжээ нь, Зорилтот дүндээ хүрч чадсан эсэхээс бүрэн хамаарна. Хямд авах давхар хөрөнгө оруулалтын үед, түүнийг хэрхэн тооцоолохыг доор дэлгэрэнгүй танилцуулав. Үүнд:
Хүүгийн орлого = Захиалгын дүн * APY% * Захиалгын хугацаа (өдрөөр) / 365
Хямд авах давхар хөрөнгө оруулалтын үед дараах 2 үр дүнд хүрч болно.
1. Захиалгын огноонд заасан өдрөө зорилтот дүндээ хүрч ЧАДСАН тохиолдолд
(Жишээлбэл: Ханш нь, Зорилтот дүнтэй тэнцүү эсвэл түүнээс бага дүнд хүрсэн байх)
Захиалгын дүн болон Хүүгийн орлого, заасан крипто валютийг, зорилтот дүнгээр худалдан авахад хэрэглэгдэнэ. Үүнийг томъёолвол:
(Захиалгын дүн + Хүүгийн орлого) / Зорилтот дүн
2. Захиалгын огноонд заасан өдрөө зорилтот дүндээ хүрч ЧАДААГҮЙ тохиолдолд
Захиалгын дүн болон Хүүгийн орлогоо ямар ч өөр нэмэгдэлгүйгээр буцаан авах бөгөөд томъёо нь дараах байдлаар бичигдэнэ.
Захиалгын дүн + Хүүгийн орлого
Харин үнэтэй зарах давхар хөрөнгө оруулалтын үед дараах үр дүнгүүдийн аль нэгэнд хүрэх болно. Үүнд:
1. Захиалгын огноонд заасан өдрөө зорилтот дүндээ хүрч ЧАДСАН тохиолдолд
(Жишээлбэл: Ханш нь, Зорилтот дүнтэй тэнцүү эсвэл түүнээс өндөр дүнд хүрсэн байх)
Захиалгын дүн болон Хүүгийн орлого, заасан крипто валютийг, зорилтот дүнгээр зарж борлуулахад хэрэглэгдэнэ. Үүнийг томъёолвол:
(Захиалгын дүн + Хүүгийн орлого) * Зорилтот дүн
2. Захиалгын огноонд заасан өдрөө зорилтот дүндээ хүрч ЧАДААГҮЙ тохиолдолд
Захиалгын дүн болон Хүүгийн орлогоо ямар ч өөр нэмэгдэлгүйгээр буцаан авах бөгөөд томъёо нь дараах байдлаар бичигдэнэ.
Захиалгын дүн + Хүүгийн орлого
Auto-Compound хийх заавар
Хөрөнгө оруулалтаа өсгөхөд тун өргөнөөр хэрэглэгддэг 1 арга бол орлогуудаа нэгтгэх явдал байдаг. Давхар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь, энэ үйлдлийг автоматаар хэрэгжүүлэх боломжыг санал болгодог. Энэ нь, ашгийг нэмэгдүүлж, ажиллагааг бууруулах давуу талтай бөгөөд захиалгын огноонд заагдсан өдөрт хүрч, захиалга хаагдах үед автоматаар дахин захиалгын төлөв нээх зарчмаар ажиллана. BTC болон ETH-ийн захиалгын огноо 7 хоног бүрийн Мягмар болон Баасан гарагуудад тохиодог. Бусад бүх хөрөнгүүдийн захиалгын огноо харин зөвхөн Баасан гарагт байхаар загварчлагдсан байдаг. Авто-Нэгтгэлийг, захиалга хаагдахаас 30 минутын өмнө хүртэл хэдийд ч цуцалж болох бөгөөд энэ боломжыг ашиглахдаа, дараах 2 нөхцлөөс сонгож тохируулж болно. Үүнд:
1. Үндсэн тохируулга
- Ханш нь, Зорилтот дүнд хүрч чадсан тохиолдолд, Авто-Нэгтгэлийг цуцлаад, төлвийг хааж, орлогыг хэрэглэгчийн дансанд байршуулна.
- Ханш нь, Зорилтот дүнд хүрч чадаагүй тохиолдолд, Авто-Нэгтгэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байж, цаашид үргэлжлэн гүйцэтгэгдэнэ. Өөрөөр хэлбэл зорилтот дүнд хүрэх эсвэл хэрэглэгч цуцлах сонголт хийх хүртэл, төлвөө ахин дахин үүсгэсээр байна гэсэн үг.
2. Ахисан түвшний тохируулга
- Ханш нь, Зорилтот дүнд хүрч чадсан тохиолдолд, шинэ төлвийг, эсрэг чиглэлд үүсгэн, ажиллагааг үргэлжлүүлнэ.
- Ханш нь, Зорилтот дүнд хүрч чадаагүй тохиолдолд, шинэ төлвийг, адил чиглэлд үүсгэн, ажиллагааг үргэлжлүүлнэ. Энгийнээр бол, ханш нь зорьсон дүнтэй тэнцэж, үнэтэй зарах захиалга биелэгдээгүй тохиолдолд, хугацаа дуусах бүрт захиалгыг давтан оруулсаар байх болно гэсэн үг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation