Binance Earn гэж юу вэ?

Арилжаа хийх сонирхолгүй байлаа ч, криптогоо өсгөх арга хайж байвал, Binance Earn буюу Байнанс орлогын цэсийг сонирхоод 1 үзээрэй. Банкны санал болгож чадахаас өндөр APY, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний өргөн сонголтыг зөвхөн эндээс л олох боломжтой. Энгийнээр бол, Binance EarnБайнанс дээрх хадгаламжын данс гэж ойлгож болно.


Унтаж байхдаа ч ашиг олох боломжыг олгохын хажуугаар, Таны өмнөөс бүх ажлыг гүйцэтгэх учир Binance Earn шиг таатай, хялбар үйлчилгээ өөр хаана ч байхгүй гэж хэлж болно. Энд буй хадгаламжын бүтээгдэхүүнүүд нь хугацаа, хэрэглэх нөхцөл, өгөөжийн хувь хэмжээ, эрсдлийн түвшнээр олон төрөлд ангилагдах тул, сонголт арвинтай байдаг. Хэрэглэгчид энд PoS хэлбэрийн зоосуудаа гадаслах, зээлдүүлэх, Байнансаар дамжуулан DeFi төслүүдэд нийлүүлэх боломжтой.

Flexible Savings гэж юу вэ?

Уян хатан нөхцөлтэй хадгаламж - Хэрэглэхэд маш хялбар бөгөөд харилцагчдад хадгаламжаа удирдах хэтэрхий гэмээр чөлөөт нөхцлийг бүрдүүлж өгсөн энэ төрлийн хадгаламжын цэсрүү шууд хандахыг хүсвэл ЭНД дарна уу. Өөрөөр хэлбэл, энд байршуулсан хөрөнгөө хэрэглэгч, хуримтлагдсан хүүгийн нь хамтаар хүссэн үедээ гаргаж авч болдог. Spot буюу энгийн арилжааны хэтэвчинд, ямар ч ашиггүй, дэмий хадгалж, тоосонд даруулж байхаар, хэрэглэх хүртлээ багаар ч болтугай өсгөж л байвэл дээргүй юу? Энэ төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Хөрөнгийг байршуулсан өдрөөс бус, түүний дараах өдрөөс нь хүүг тооцож эхэлдэг.
  2. Хөрөнгөө гаргаж авах үед мөн тухайн өдрийн хүүг олгохгүй. Ийн зохицуулсан шалтгаан нь, хөрөнгө байршуулсан болон гаргаж авч байгаа өдрүүд нь тус тусдаа бүтэн хоногт хүрэхгүй байгаатай холбоотой.
  3. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.
  4. Бусад хадгаламжын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хүү бага боловч, эрсдэл ч маш багатайд тооцогддог.
  5. Шилжүүлгүүдийг автоматжуулж болдог.
  6. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  7. Хүүгийн хэмжээ өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг.
  8. Цаанаас нэр заасан хөрөнгүүдийг л байршуулах боломжтой.1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болно.


Locked Savings гэж юу вэ?

Хугацаатай хадгаламж - Уян хатан нөхцөлтэй хадгаламжыг бодвол илүү өндөр хүүтэй ч, хугацааны нарийн заалттай энэ бүтээгдэхүүний цэсрүү хандахыг хүсвэл ЭНД дараарай. Энэ төрлийн хадгаламжын хүү болон хугацааг өөрчлөх боломжгүйгээр тохируулсан байх ба 7 хоногоос 90 хоног хүртэлх хугацаагаар, тэдгээрт харгалзах хүүтэйгээр хадгалуулж болно. Энэ төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Хадгаламжинд байршуулах хөрөнгөө, байршсан байх хугацаанд нь гаргаж авах, хэрэглэх шаардлагатай тулгарахгүй байх талаас нь тооцох хэрэгтэй. Заасан хугацаанд хүрээгүй байхад гаргаж авбал, хүртэх ашиг маш ихээр, ямар ч ашиггүй болтол буурч болно.
  2. Тухайн үед биржээс нэрлэсэн байгаа хөрөнгүүдийг л байршуулах боломжтой байдаг.
  3. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  4. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.
  5. Эрсдэл тун бага бөгөөд SAFU-тай.


Activities гэж юу вэ?

Үйл ажиллагаа - Үе үе зохиогдох тусгай урамшуулал, арга хэмжээний мэдээллүүдийг ЭНД-ээс харж, оролцож болдог. Ийм хэлбэрээр санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь тусгайлан заасан хэмжээний хязгаартай байх тул, зарлагдсан даруйд нь оролцохгүй л бол, амжихгүй байх боломжтой. Онцгой хөтөлбөрүүд нь ихэвчлэн хугацаат хадгаламжаас өндөр хүүг санал болгодог ч, тэнцүү эсвэл бага хүүтэй байж бас болдог. Энэ төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Захиалга нээснээс, дүүрэх хүртэлх хугацаанд багтаж үйлчилгээнд бүртгүүлэх шаардлагатай тул, биржийн мэдээ, мэдэгдлийг тандаж, үйл ажиллагааны цэсрүү дор хаяж өдөртөө 2 удаа зочилж байх хэрэгтэй.
  2. Тухайн агшинд зарлагдсан хөрөнгөнд л хамаарах үйлчилгээ тул, бүх харилцагчдад зохимжгүй байж болно.
  3. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  4. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.
  5. Эрсдэл тун бага бөгөөд SAFU-тай.


Locked Staking гэж юу вэ?

Хугацаатай гадаслал - Гадаслаж болох хөрөнгийг, Spot буюу энгийн арилжааны хэтэвчиндээ дарж байхдаа л ашгийг нь хүртэж болдог. Гэхдээ түүнээс илүү өндөр өгөөж хүртэх боломж байхад, яагаад ашиглаж болохгүй гэж? Энэхүү хадгаламжын бүтээгдэхүүн нь, уян хатан нөхцөлт болон хугацаат хадгаламжуудтай адил боловч, PoS хэлбэрийн буюу гадаслагдах хөрөнгүүдэд л зориулагдсан үйлчилгээ юм. Дээрхийн адилаар 7-оос 90 хоног хадгалуулж, өндөр ашиг олж болохоос гадна, хүссэн үедээ хөрөнгөө гаргаж авах боломжтойгоороо онцлог. Энэ төрлийн үйлчилгээг авч ашиглахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Биржээс санал болгож буй, гадаслаж болох хөрөнгөнд харгалзах үйлчилгээг нь л авах боломжтой.
  2. Хөрөнгө бүрт харгалзах доод хэмжээ, өгөөжийн хувь, нийт дүнг заасан байгаа ч, хэрэглэгчид хэмжээ болон хугацаагаа сонгох эрхтэй байна.
  3. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  4. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.
  5. Эрсдэл маш бага бөгөөд SAFU-тай.
  6. Хадгаламжинд байршуулах хөрөнгөө, байршсан байх хугацаанд нь гаргаж авах, хэрэглэх шаардлагатай тулгарахгүй байх талаас нь тооцох хэрэгтэй. Заасан хугацаанд хүрээгүй байхад гаргаж авбал, хүртэх ашиг буурахыг анхаараарай.


Launchpool гэж юу вэ?

Хөөргөх сан - Байнанс дээр зохиогдож буй IEO (энгийнээр бол Launchpad) болон тариалангын аж ахуйн (эсвэл хөрвүүлэлтийн сан) хосолсон арга хэмжээг ийн нэрлэх бөгөөд түүний хуудсаар зочлохыг хүсвэл, ЭНД дараарай. Launchpad буюу хөөрөх талбар гэж юу болох, ямар зориулалтаар, яаж ажилладаг, хэрхэн ашиглах заавар, дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс уншиж болно. Зарим шинэ, төсөл, токенууд эдгээрийн аль алин дээр зэрэг нээлтээ хийх нь бий. Хөөргөх сан нь, токенуудаа гадаслах зардлаар л шинэ токен олж авах болож олгодог тул, тогтмол орлогын эх сурвалж болох боломжтой. Тэр ч бүү хэл, хөрөнгөө арга хэмжээний дундуур, хүссэн үедээ гаргаад авч болдог нь энэ төрлийн үйлчилгээний онцлог билээ. Уг үйлчилгээг авч ашиглахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Зарласан арга хэмжээнд, харгалзах хугацаанд нь багтаж хамрагдах шаардлагатай.
  2. Ихэвчлэн BUSD, BNB зэрэг Байнанс биржийн нэрийн криптог гадаслана. Гэхдээ, бусад зоос, токенуудыг байршуулах боломжтой хөтөлбөр үе үе зохиогддог.
  3. Хувь тэнцүүлэх зарчмаар явагддаг.
  4. Эрсдэл бага ч, ашиг нь сонирхогчдын тоо хэмжээ, хөрөнгийн дүнгээс хамаарч харилцан адилгүй байж болно.
  5. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  6. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.



Asset Management

Хөрөнгийн зохион байгуулалт - Энэ цэсэнд илүү ахисан түвшний үйлчилгээнүүдийг санал болгодог бөгөөд, тэдгээрийг доор танилцуулав. Хэдийгээр илүү мэдлэг, туршлага шаардах ч, эдгээр үйлчилгээг авах, хэрэглэхэд хэцүү зүйл огт байхгүй. Дээр танилцуулсан үйлчилгээнүүдийг бодвол

Binance Liquid Swap гэж юу вэ?

Хөрвүүлэх солилцоо - Захиалгын жагсаалтаас бус тусгай алгоритмаар үнэ ханшийг нь тодорхойлсон хөрөнгийн арилжааны өвөрмөц биржийг ийн нэрлэх ба, энэ нь UniSwap-тай адил зарчмаар ажиллана. Энгийнээр, энэ үйлчилгээг AMM гэж ойлгож болно. Ерөнхийдөө UniSwap, Curve зэрэгтэй төстэй боловч, түүнийг хариуцан ажиллуулагч байгууллага нь Байнанс байх юм. Өөрөөр хэлбэл, ЭНД л тогтвортой зоос тэргүүтэй хөрөнгүүдийг маш бага шимтгэл болон халтиргаатайгаар өөр хооронд нь солих боломжтой байдаг. Market Maker болсноор, хүүгийн ашгаар цалинжиж болохоос гадна, хүртэх ашиг нь зарим тохиолдолд бусад хадгаламжын бүтээгдэхүүнүүдээс өндөр өгөөжтэй байх нь бий. Энэхүү үйлчилгээг авч ашиглахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Солилцооны биржүүдийн адилаар, зуурдын алдагдал хүлээх зэрэг эрсдлүүдийг агуулж байдгыг ямагт санаж явах хэрэгтэй.
  2. Анхлан суралцагчдад төвөгтэй, ойлгомжгүй санагдаж болохоос гадна, эрсдлийн удирдлагыг чанартай гүйцэтгэх шаардлагатай байдаг тул, туршлагатай харилцагчдад илүү зохимжтой.
  3. Гарааны хөрөнгө өндөр бөгөөд дор хаяж 2 өөр хөрөнгөөс бүрдсэн байх шаардлагатай.
  4. 1 хэрэглэгч, хичнээн ч төрлийн хадгаламжын бүтээгдэхүүнд, хэдэн ч өөр криптог байршуулж болдог.
  5. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.

Dual Investment гэж юу вэ?

Хосолмол хөрөнгө оруулалт - Эрсдлийг бууруулангаа, давхар орлогожих, орлогоо өсгөх боломжыг олгодог энэхүү санхүүгийн бүтээгдэхүүний өгөх ашиг нь ханшийн уналт, өсөлтийн аль ч үед өгөгдсөөр байдгаараа онцлог. Крипто валют байршуулаад, өгөөжөө 2 өөр хөрөнгийн ханшийн хөдөлгөөнөөс хамааруулан тооцож авах замаар ажиллах энэ үйлчилгээг ашиглах үед, гадасласан хөрөнгийн тань үнэлгээ өсөхийн хэрээр хүртэх өгөөж нэмэгдэж байдаг. Алсдаа уг үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй танилцуулга, зааврыг хүргэхээр төлөвлөсөн байгаа ч, түүнийг эрт оруулуулахыг хүсч байвал уг нийтэлийн төгсгөлд сэтгэгдэл үлдээх эсвэл манай нийгмийн сүлжээгээр бидэнтэй холбогдоорой.

BNB Vault гэж юу вэ?

BNB-ы хуримтлал - Хадгаламж, BNBDeFi дэх гадаслал, Launchpool 3-г нэгтгэж, байж болох хамгийн өндөр APY-г санал болгодог энэ үйлчилгээ нь ашиглахад тун хялбараар бүтээгдсэн.

BNB-оо түгжүүлээд, түүнд харгалзах үр шимийг BNB-оор, өдөр бүр хүртэж болох энэ хадгаламжын бүтээгдэхүүнийг ашиглах явцдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байдаг. Үүнд:

  1. Хөрөнгийг байршуулсан өдрөөс бус, түүний дараах өдрөөс нь хүүг тооцож эхэлдэг.
  2. Хүүг хоногоор тооцох буюу цаг, өдрөөр тулгаж хэмжихгүй. Өөрөөр хэлбэл, байршуулсан болон яаралтайгаар гаргаж авах өдрүүдэд харгалзах хугацааг нэгтгэж тоолохгүй гэсэн үг.
  3. Хөрөнгөө гаргаж авахдаа, өчигдрийн хүүг тооцуулж, өнөөдөртөө багтаан гаргаж авах эсвэл өнөөдрийн хүүг тооцуулаад, тооцогдсон даруйд нь буюу маргааш эрт гаргах сонголтыг хийж болно.
  4. Хөрөнгө байршуулах болон гаргах ажиллагаа нь минут хүрэхгүй хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой ч, сүлжээний болон биржийн ачааллаас хамаарч удаж болно.
  5. Шилжүүлгүүдийг автоматжуулж болдог.
  6. Эрсдэл тун бага бөгөөд SAFU-тай.


Байнанстай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!