Impermanent Loss гэж юу вэ?
DeFi сонирхож байсан хэн ч, энэ нэр томъёотой таарч байсан байх учиртай. Ханш, санд хөрөнгөө байршуулах үеийнхээс өөрчлөгдөхөд үүсэх зөрүүг зуурдын алдагдал гэнэ. Энэ зөрүү хэдий чинээ ихэснэ, хүлээх хохирол төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг.
UniSwap, SushiSwap, PancakeSwap зэрэг DeFi төслүүд дээрх арилжааны тоо хэмжээ, хөрвөх чадвар хурдцацтай нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ийм Automated Market Maker (AMM) хөрвүүлэлтийн протоколуудын тусламжтайгаар, шимтгэлээс ашиг хүртэх, зах зээл бүтээгч болох боломж нээгдэж байна. Крипто орон зайн хөгжилд, ардчилсан төлөв загвар нэн чухал үүрэгтэй ч, түүнд бас дутагдал байгааг анхаарах нь зүйн хэрэг.
Зуурдын алдагдлыг энгийнээр, хөрөнгөө байршуулах үеийн ханшаас бага ханшаар гаргаж авах эрдэл гэж ойлгож болно. Ханшийн бага хэлбэлзэлтэй хөрөнгүүд ийм эрсдэлд бага нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тогтвортой зоосууд болон битүүмжлэгдсэн хувилбаруудтай зоосууд дээр ийм алдагдал хүлээх магадлал, хүлээсэн ч учрах хохирлын хэмжээ бага байх юм.
Уг алдагдлыг, шимтгэлээс олж буй ашгаараа дарах боломжтой байдаг тул, хөрвүүлэлтийн санд хөрөнгө байршуулахыг илүүд үзэх хүмүүс цөөнгүй бий. Арилжаа, шинжилгээ хийх гэж олон цагаар дэлгэц ширтэх, өдөр бүр их, бага гэлтгүй цаг зарцуулах шаардлагагүйгээр, тогтмол орлогожих боломжтой учраас тэр.
UniSwap дээр IL эрсдэл өндөр ч, түүнийгээ орлогоороо дараад, цаана нь ашигтай үлдэх боломжтой байдаг давуу талтай. Шимтгэлийн 0.3% тэр чигтээ санг бүрдүүлэгчдэд зориулагддаг учраас, хэдий чинээ их арилжаа хийгдэж байна, тэр чинээгээр өгөөж нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь, ямар хөрөнгө байршуулсан, ямар протоколд суурилсан, ямар хослолууд дээрх санг ашиглаж байгаа, зах зээлийн чиг хандлага ямар байгаа зэргээс ихээхэн хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг шүү.
Зуурдын алдагдал яаж тохиолддог вэ?
Өдийд, хангалттай ойлголт авсан байгаа байх. Гэхдээ, 1 л сайн ойлгож дөнгөхгүй байвал доорх жишээтэй танилцаарай.
Хэрэглэгч, санд 1 ETH, 100 DAI байршуулсан гэж төсөөлцгөөе. Протоколын дагуу, хослолын дүнгүүд адил үнэлгээтэй байх ёстой буюу хөрөнгөө байршуулах үед 1 ETH, 100 DAI-тэй тэнцэж байсан гэж үзье. Өөрөөр хэлбэл, байршуулах үеийн хөрөнгийн нийт үнэлгээ нь, $200 USD-той тэнцэж байв.
DAI нь, USD-той тэнцүү ханштай тогтвортой зоос юм.
Тухайн үед санд нийт, 10 ETH, 1'000 DAI хуримтлагдсан байсан гэвэл, уг хэрэглэгч маань, нийт 10'000-ийн хөрвөх чадвартай сангийн 10 хувийг ганцаар бүрдүүлж байна. Гэтэл удалгүй, ETH-ийн ханш 400 DAI хүрч, өссөн гэж бодъё. Энэ үеэр, арбитрын арилжаачид, ETH-г авч, DAI-г нэмсээр, үнийн харьцааг, шинэ ханштай нийцтэл, санг хоосолж орхив. Захиалгын жагсаалт гэж байхгүй учир, сан доторх хөрөнгүүдийн тоо хэмжээнээс, ханш шууд хамаарна. Энэ тохиолдолд, хөрвөх чадвар 10'000-аасаа алдагдахгүй хэдий ч, харьцаа өөрчлөгдөхөөс аргагүйд хүрнэ.
1 ETH = 400 DAI тэнцэх учир, сан дахь хөрөнгө 5 ETH, 2'000 DAI болсон байна. Энэ үед, хэрэглэгч маань хөрөнгөө гаргаж шаардлагатай тулгарч, авлаа гэхэд, сангийн 10% буюу 0.5 ETH, 200 DAI-г хэтэвчиндээ тосон авна гэсэн үг. Энэ нь нийт, 400 АНУ доллартай тэнцэх хөрөнгө бөгөөд анх ердөө 200-г байршуулсан гэвэл, 100% ашиг олсон байгаа биз? Гэхдээ хэрэв энэ хөрөнгөө, санд оруулалгүй 1 ETH, 100 DAI чигт нь хадгалсан байсан бол, өдгөө $500 USD-тай буюу 150% ашиг олж болох байсан.
Ингээд бодохоор, энэ жишээний хувьд, санд байршуулснаас, HODL хийх нь ашигтай харагдаж байна. Үүнийг л зуурдын алдагдал гээд байгаа юм. Алдагдлын хэмжээ, дээрх жишээнийх шиг бага бус, маш их байж болохыг бас анхаараарай.
Зуурдын алдагдлыг хэрхэн тооцоолдог вэ?
Хослол дахь хөрөнгийн үнэ ханшийн өөрчлөлтөөс, уг алдагдлын хохирлын хэмжээ шууд хамаарна. Үүнийг доорх зурагт хялбарчилж харуулсан боловч, ингэхдээ шимтгэл зэрэг бусад зардлыг тооцоогүй болохыг анхаарна уу.
HODL-тай харьцуулахад хэр ялгаа гарахыг доор жагсаав.
Ханшийн х1.25 өөрчлөлт = 0.6% алдагдал
Ханшийн х1.50 өөрчлөлт = 2.0% алдагдал
Ханшийн х1.75 өөрчлөлт = 3.8% алдагдал
Ханшийн х2 өөрчлөлт = 5.7% алдагдал
Ханшийн х3 өөрчлөлт = 13.4% алдагдал
Ханшийн х4 өөрчлөлт = 20.0% алдагдал
Ханшийн х5 өөрчлөлт = 25.5% алдагдал
Ханш өсөх, буурахын алинд ч, уг IL тохиолддог гэдгийг мартаж болохгүй. Зуурдын алдагдлын анхаарах 1 зүйл нь, хөрөнгө байршуулах үеийн ханшийн харьцаа байдаг.
AMM-д хөрвөх чадвар нэмэхийн эрсдэлтэй талууд
Зуурдын гэж нэрлэх болсон шалтгаан нь, хөрөнгөө гаргаж авах үедээ зөрүү үүсч байгааг анзаардгаас үүдэлтэй. Нэгэнт гаргаад авчихсаны дараа, уг алдагдал зуурдын биш болж хувирах нь ойлгомжтой. Гэхдээ л, энэ нэршил нь хангалттай оновчтой нэршил болж чадаагүй гэдгийг олонхи хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг.
AMM-д, хөрөнгө байршуулахдаа маш нухацтай хандах хэрэгтэй. Учир нь, энэ төрлийн зарим сангууд, уг эрсдэлд бусдаасаа харьцангуй илүү мэдрэг байдаг ба ханшийн савлагаа ихтэй хөрөнгөн дээр, алдагдлын хэмжээ мөн адил өндөр байна. Тиймээс, хөрвүүлэлтийн санд хөрөнгө байршуулахаар шийдсэн бол эхлээд алдсан ч харамсахгүй, бага дүнгээр орж, туршлага судлаарай.
Хэн хүссэн нь, ийм солилцооны зах үүсгэчих боломжтой тул, олонд танигдсан, найдвартайг нь сонгож хэрэглэхийг эрхэмлээрэй. Эс бөгөөс, хөрөнгөө залилуулах, хулгайд алдах, түгжүүлэх зэрэг эрсдэлтэй шүү. Тэгээд бас, өндөр өгөөж амлаж байгаа биржүүдээс холуур тойрох хэрэгтэй, учир нь тэдний ихэнх нь луйвар байдаг юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation