BETH гэж юу вэ?

Байнанс дээр гадаслаж, токенжуулсан ETH-ийг BETH гэнэ. Үүнийг хэвлэн авч хэрэглэх, хамгийн наад захын, энгийн арга нь ETH 2.0 Beacon Chain буюу Эфириум 2 хувилбарын дохиологч хэлхээний гадаслалд оролцож урамшуулал хүртэх, цаашлаад BSC дээрх үйлчилгээнүүдэд хандах явдал байдаг. Тиймээс түүнийг Beacon ETH гэж томъёолох нь ч бий.

Beacon Chain-г 2020 оны 12-р сард нэвтрүүлсэн бөгөөд, энэ нь ETH 2.0 шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй, өргөжих чадварын сайжруулалтын цуврал ажлын 1 хэсэг юм. Уг шинэчлэлтийн 0 буюу суурь шатны хүрээнд, дээрх хэлхээнд хөрөнгө байршуулж, түүнээсээ өгөөж хүртэх боломж бүрдсэн байгаа бөгөөд урьд нь байсан хэлхээнээс ялгаатай нь, энэ хэлхээн дээр гадасласан хөрөнгөө хүссэн үедээ шууд гаргаж авч болдог.

1 BETH = 1 ETH ханштай байх бөгөөд, BETH тус бүр Эфириум дээр гадаслагдсан 1 ETH-ийг төлөөлнө. ETH 2.0 шинэчлэлтийн үндэс суурь болох дохиологч хэлхээ нь, хэлтлэх боломжыг нэвтрүүлэх зорилготойгоор гүйцэтгэгдэж байгаа бөгөөд, 2021 оны 3-р сард бүрэн ажиллагаанд орж, 4 гаруй сая ETH-ийг цуглуулаад байна. Уг хэлхээнд хөрөнгө байршуулах гэрээ нь 1 урсгалаар ажилладаг буюу ETH 2.0 бүрэн нэвтэртэл хөрөнгөө гаргаж авах боломжгүйгээр загварчлагдсан. Тиймээс энд хөрөнгө оруулах гэж байгаа бол, ETH 2.0 шинэчлэлт бүрэн нэвтэртэл дахиад хэдэн жилийн зай байгааг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Түүнчлэн, энд байршуулж болох хөрөнгийн хэмжээ нь 32-ын зэрэгтүүдээр л зөвшөөрөгдөхийг мартаж болохгүй. Гэхдээ хэрэв үнэхээр л хүсэж байвал, гадаслалын санд нь нэгдэж, бусад бага ETH байршуулж буй хэрэглэгчидтэй хүчээ нэгтгэж болно. Байнанс бирж дээр ийм боломжыг аль эртнээс бүрдүүлж өгсөн байгаа бөгөөд, 1:1 харьцаагаар тооцуулахаас гадна, эргүүлэн ETH-д хөрвүүлж авч ашиглах ч боломжтой байдаг.

BETH-ийн хэрэглээ

Дээр танилцуулсан гадаслалаас гадна, BSC дээрх DApps-д хэрэглэж болно. Хамгийн өргөн ашиглагдаж буй хэрэглээний төрлүүдийг доор товчхон танилцууллаа.

Binance Launchpad

Launchpad-д BETH гадаслах боломжтой хөтөлбөр хааяа хааяахан зохиогддог бөгөөд түүнийг ашиглан, хөрөнгөө арвижуулж (шинээр нэвтэрч буй токеноос хувь хүртэх) болно.

Binance Liquid Swap

Байнансын хөрвүүлэх солилцоонд ашиглаж, харгалзах урамшууллаас хүртэх боломжтой. Энд, ETH, BETH 2-ын аль 1 эсвэл аль алийг нь байршуулж болох ч, хосоор нь байршуулж чадвал, шимтгэлээс өндөр дүнгээр чөлөөлөгдөх давуу талтай байдаг.

Binance Borrow-Lending

Байнансын зээлийн протоколууд буюу Venus мэтийн аппаар дамжуулан хүүгийн өгөөжийг хүртэх боломж бүгдэд нээлттэй байдаг.

PancakeSwap

PancakeSwap дээр BETH/ETH зэрэг хослолыг үүсгэж, хөрвөх чадварыг нэмэгдүүлээд, CAKE-р цалинжиж болно. Гэхдээ PancakeSwap нь UniSwap-той адил зарчмаар ажилладаг тул, ийм байдлаар ашиг олохыг зорьж байгаа тохиолдолд, байршуулах ETH болон битүүмжлэгдсэн ETH-ийн тоо хэмжээ адил байх шаардлагатайг анхаараарай. Уг солилцооны биржийг ашиглахын давуу тал нь, эдгээр криптогын ханшийн хоорондын зөрүү асар бага байдаг буюу зуурдын алдагдал хүлээх эрсдэл бусад биржээс харьцангуй бага байх явдал юм.

Yield Aggregator

BETH-г ашиглан, Байнанс дээр ургац хурааж болно. Үүний тулд, BETH-аа байршуулаад, протоколоос санал болгосон (тухайн агшин дахь хамгийн өндөр өгөөжтэйг нь цаанаасаа шууд олж, зааж өгдөг) аж ахуйгаас сонгоод, түүнд хөрөнгөө түр байршуулаад, ашиг олох боломжтой. BETH дэмждэг, өргөн хэрэглэгдэж буй аж ахуйнууд нь одоогоор, Beefy болон AutoFarm нар байна.

Уг токений талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, граф болон тоон үзүүлэлтийг харах, нийгмийн сүлжээнд нь хандахыг хүсвэл ЭНД дараад, крипто орон зайн, дэлхийн хамгийн том мэдээллийн самбар болох CMC дээрх хуудсаар нь зочлоорой.


BETH, ETH-аас илүү үнэд хүрэх боломжтой юу?

Байнансын арилжаа болон солилцоонууд дээрээс BETH/ETH зэрэг хослолуудын ханшийн харьцаа багагүй зөрүүтэй байгааг харж болно. Хэдийгээр бирж дээр 1:1 харьцаагаар үнэлэгддэг боловч, 1 адил хөрөнгө биш учир, арилжаанд оролцогчдын шийдвэрээс бүрэн шалтгаалж, өөрчлөгдөж байдаг. Түүнээс гадна, BETH нь, ETH-ийн токенжуулсан хувилбар учир, ашиглалт, үүрэг зориулалтаараа өөр, тэр ч утгаараа ялгаатай үнэлгээтэй байх боломжтой юм. Хэдийгээр эзэмшигчиддээ, өгөөжийг авч ирдэг боловч, түүнийг одоогоор ETH-д хөрвүүлэх боломжгүй тул, ETH-тай харьцуулахад уян харимхай чанар муутайд тооцогдож болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!