Binance NFT Marketplace гэж юу вэ?

Байнансын NFTзах нь уран бүтээлч, цуглуулагчдад зориулагдсан NFT-ыг хэвлэж, арилжих боломжыг олгодог талбар билээ. Орчин цагт NFT-ыг хэн ч бүтээж, давтагдашгүй чанрынх нь үр өгөөжийг хүртэж, цахимаар эзэмшиж, өмчилж болдог болсон бөгөөд NFT-ыг хэвлэхэд ердөө л, үнэ хүрэхүйц гэж үзсэн бүтээл, шимтгэлд тушаах багахан хөрөнгө, хэдхэн минут л шаардлагатай байдаг.

Сүүлийн үед, NFT болон түүний хэрэглээ маш эрчтэйгээр нэмэгдэж, олонд танигдсан уран бүтээлчдээс гадна, эгэл жирийн ардууд ч үүнийг ихээр сонирхох болжээ. Тэгвэл Байнанс ч бас энэ боломжыг нь харилцагчиддаа бүрдүүлж өгөхөөр ханцуй шамдан ажиллаж, өөрсдийн нэрийн NFTзахыг бий болгоод байна. Энд хэвлэж, арилжиж, хадгалж, цуглуулж болохоос гадна бусад зах болон хэтэвчээс NFT-оо зөөн авч ирж зарж, авч болно. NFT-ыг бий болохоос өмнө, цахим бүтээлийн оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах боломж бараг огт байдаггүй байсан бол, өдгөө маш хялбархнаар албан ёсны бүтээл мөн болохыг баталгаажуулж, таних боломжтой болсон.

Binance NFT Marketplace-д хэрэглэгчид нь, BSC болон Эфириум дээр токеноо бүтээж болох ба, тэдгээрийгээ дээрх Блокчэйнүүдийн хооронд шилжүүлэх боломжтой байна. Түүнчлэн, дуудлага худалдаагаар дамжуулан, ховор NFT-уудыг олж авч болно. Энд бүтээлээ зарах болон бусдын бүтээлийг худалдаж авах бүрт үнийн дүнгийн 1% тэнцэх урамшууллыг олгодог.

Бусад захаас ямар давуу талтай вэ?

Байнанс шиг асар олон хэрэглэгчдэд шууд хүрч чадах ийм зах өөр хаана ч байхгүй гэдэг нь, түүний онцлох давуу тал байж болох юм.

NFT үүсгэх ямар хэрэгтэй байдаг вэ?

Дахин давтагдашгүй, хуулбарлах боломжгүй байдал нь, NFT-ыг онцгой болгодог. Түүний талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг, ЭНД-ээс уншиж танилцаж болно.

Хүмүүс яагаад NFT-ыг цуглуулаад байна вэ?

NFT-ыг ихээр сонирхох болсон хэдэн шалтгаан бий. Эхнийх нь, цуглуулга бүтээх. Тодруулбал, шуудангын тэмдэг, арилжааны хөзөр, пянз мэттэй адилтган төсөөлж болохуйц, дахин давтагдашгүй бүтээл гэдэг утгаараа маш олон хүний анхаарлыг татаж чадсан. Зураач, дуучин, тамирчин, томоохон брэндүүд цөм NFT-руу тэмүүлж байгаа нь, тэдний шүтэн бишрэгч, дагагчдыг ч энэ салбарлуу ихээр татан оруулж байна. Түүнчлэн, NFT-ы хүрч чадах үнэ цэнд нь татагдах цуглуулагчид бас их бий. Жишээлбэл, BakerySwap зэрэг биржийн NFT нь, гадаслалаас хүртэх урамшууллын хэмжээг нэмдэг байхад, PancakeSwap-ны NFT-уудыг CAKE-р сольж болдог онцлогтой байдаг.

Дэлхий ертөнцийг доргиох болсон шалтгаан нь юу вэ?

Дээр дурьдсанчлан, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах дорвитой шийдэл, NFT-ыг гарч ирэх хүртэл огт бүрдээгүй байсан нь, түүнийг сонирхох гол шалтгаан болсон байж болох юм. NFT-ы хувьд, одоо хэн эзэмшиж байна, өмнө нь хэнээс хэнд шилжүүлэгдэж байсан гээд бүхий л түүхийг нь ил тод харж болдог давуу талтай.


Өөрийн NFT-ыг бүтээх зааврыг ДАЛДЛАХ

NFT-ыг худалдаж авах зааврыг ХАРАХ

NFT-ыг зарах зааврыг ХАРАХ



Нууцат хайрцаг гэж юу вэ?

Mystery Box нь, цуглуулгаас санамсаргүй түүврээр бүрдүүлсэн NFT-уудыг хожих боломжыг олгодог. Хайрцгаас гарах NFT-ууд нь ховрын зэргээр өөр өөр байх ба, normal (N) буюу энгийн, rare (R) буюу ховор, super rare (SR) буюу маш/нэн ховор, super super rare (SSR) буюу туйлын ховор зэргээр ангилагдсан байна. Ийм хайрцгыг эзэмшиж байгаа үед, хэдийд нээх нь эзэмшигчийн өөрийнх нь сонголт байх юм.

Нууцат хайрцгууд нэрлэгдсэн үнээр зарагдах бөгөөд, худалдан авагч нь зөвхөн хичнээн ширхгийг авахаа л сонгож болдог. Тухайн хайрцгын дэлгэрэнгүй танилцуулгын талбараас нь, олж болох хөрөнгийн магадлалын хувийг, нийт тоо хэмжээний хамтаар харах боломжтой байдаг.

Нэгэнт худалдаад авчихсан хайрцгыг буцаах боломжгүй ч, түүнийг зах дээр борлуулах замаар мөнгөө эргүүлэн олж авч болдог.

Хөтөлбөр, арга хэмжээ гэж юу вэ?

Events талбарт, том брэнд болон алдартай бүтээлчдийн дээд зэрэглэлийн болон шилмэл бүтээлүүдийг байршуулдаг тул, үе үе орж сонирхож болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!