BNB Auto-Burn гэж юу вэ?
Coin Burn буюу Шатаалт нь эргэлтэн дэх зоосны тоо хэмжээг бууруулах зорилгоор гүйцэтгэгддэг, нийт нөөц буюу нийлүүлэлтийн хэмжээг бүр мөсөн багасгах, чухал нөлөө бүхий үйлдэл юм. BNB-ын хувьд 2 тусдаа шатаах ажилбар гүйцэтгэгдэж байдаг ба тэдгээрийн ачаар, алсдаа нийт зоосны тэн хагас буюу 50 хувийг зах зээлээс бүрэн арчих боломж бүрдсэн байгаа. Тэдгээрийн эхнийх нь BNB хэлхээн дээр хийгдсэн гүйлгээний шимтгэлээс хуримтлагдсан дүнгийн тодорхой хэсгийг тогтмол шатаах замаар (BEP-95 протоколд танилцуулагдсан байдаг), харин 2 дахь нь улирал бүр, тогтмол хугацаанд гүйцэтгэгдэж байхаар тохируулагдсан байдаг.
Урьдын цагт улирлын шатаалтыг, Байнанс бирж дээр хийгдсэн нийт арилжааны хэмжээнээс хамаарч гүйцэтгэдэг байсан бол, 2021 оны 12-р сараас BNB Auto-Burn хэмээх шинэ аргыг нэвтрүүлэн хэрэглэх болсон. Уг шинэ арга нь, тухайн улиралд шинээр үүсгэгдсэн нийт блокын тоо болон BNB-ын ханшаас хамааралтайгаар шатаах хэмжээг тодорхойлдог бөгөөд үүний ачаар BNB сонирхогчдын хувьд алдсан токеноо, BNB Pioneer Program буюу BNB-ын анхдагчдын хөтөлбөрөөр дамжуулан нөхөн олговор хэлбэрээр сэргээж авах, хэлхээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, дараагийн шатаалтын дүн, хувь хэмжээг илүү бодитойгоор урьдчилан таамаглах зэрэг боломжуудыг олгох давуу талтай болсон.
BNB-ын шатаалт
BNB-ын экосистемийг тэжээж буй гол хэрэглээний токен нь BNB юм. Анхны загвараар BNB-ны нийт нөөцийг 200'000'000 ширхэг байхаар заасан байдаг бөгөөд үүнийг төслийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөний дагуу, тогтмол гүйцэтгэгдэх шатаалтаар 50% буюу 100'000'000 ширхэгт хүргэх зорилт тусгагдсан байдаг.
BNB-ын улирлын шатаалт
Уг нийтлэлийг бичиж байх үед нийт 20 удаагийн шатаах арга хэмжээ зохиогдсон байлаа. Тэдгээрийн үр дүнд нийт, 38'683'447.66 BNB шатаагдсан нь нийт нөөцийн 19.34 хувьтай тэнцэж байв. Одоо цаана нь нийт 161'316'552.34 BNB үлдсэн байна.
18 дахь улирлын шатаалт нь, анхны BNB Auto-Burn арга хэмжээ байсан бөгөөд нийт 1'684'387.11 BNB шатаагдсаны 6'296.305493 нь Pioneer Burn Program-д хамаарч байв.
BEP-95 Шатаах аргачлал
2021 оны эхээр Байнансын гүйцэтгэх захирал CZ, нийт шатаах ажиллагааны үр дүн анхны төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаатай холбоотойгоор, шатаах ажиллагааг түргэсгэх шинэ саналаа танилцуулсан нь BEP-95 хэмээх журам байлаа. Түүний энэ шинэ санал тус оныхоо 11-р сард хэлхээнд амжилттай нэвтэрсэн бөгөөд уг протоколын ачаар BNB Chain (хуучнаар BSC)-д бодит хугацааны шатаалтыг гүйцэтгэх боломж бүрдсэн юм. Тус Binance Evolution Proposal буюу Байнансын хувьслын санал нь баталгаажуулагчдын хааж буй блок бүрээс хуримтлагдсан хий буюу түлшний шимтгэлээс тодорхой хувийг цуглуулж шатаах зарчмаар ажилладаг тул BNB Chain-ий хэрэглээ өсөхийн хэрээр шатаах хэмжээг нэмэх онцлогтой юм. Энэ нийтлэлийг бичиж байх үед өдөрт дунджаар 252 BNB шатаагдаж байсан ба шатаалттай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дараад Twitter дээрх харгалзах хаягт хандаарай. BEP-95 гэх энэхүү журам нь BNB Chain-ий сүлжээнээс бүрэн хамааралтай ажилладаг учир, нийт BNB-ны хэмжээ 100'000'000 ширхэгт хүрсний дараа ч шатаалтаа үргэлжлүүлсээр байх аж.
#CoinMarketCap
BNB Auto-Burn
Уг шатаах арга нь, шатаах дүнгээ BNB-ны ханш болон эрэлт-нийлүүлэлтийн харьцаанд тулгуурлан тодорхойлдог, хувьсамтгай утга бүхий нөөцийг танах арга хэмжээ юм. Энгийнээр тодорхойлбол, BNB-ны ханш унахын хэрээр, шатаах хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Улирлын шатаалтаас ялгаатай нь, Auto-Burn нь Байнанс бирж дээрх BNB-ны арилжааны хэмжээнээс хамаарахгүй буюу хэлхээн дээрх мэдээлэлд үндэслэн дүнгээ тодорхойлдгоороо онцлог. Зах зээл дээрх нийт эргэлтийн дүнг 100'000'000 ширхэг BNB-д хүрэх үед уг ажиллагаа дуусгавар болох бөгөөд шатаалтын хэмжээ нь доорх томъёогоор тодорхойлогдоно.
BNB-ын анхдагч шатаалтын хөтөлбөр
2020 онд анх танилцуулагдсан Binance Pioneer Burn Program нь BNB хөрөнгөө алдсан харилцагч нарт туслах зорилгоор бүтээгдсэн хөтөлбөр бөгөөд тодорхой шалгуурт нийцэж байгаа тохиолдолд, хүсэлт гаргаад, алдагдсан хөрөнгөө шатаалгаж, нөхөн олговор авах боломжыг олгодог, тун хэрэгтэй шийдэл билээ. Тэдгээр шалгуур нь:
гэж заажээ. Ингээд шаардлагад нийцсэн тохиолдолд тэдгээр хөрөнгийн дүнг, ирэх улирлын шатаах дүнгээс суутгаж, нөхөн олговрыг харгалзах харилцагчдын дансанд зохих дүнгээр тараагаад, алдагдсан хэмээн тодорхойлогдсон хөрөнгүүдийг шатаах замаар хохирлыг барагдуулна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation