Крипто тайлбар толь [26-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах нэр томъёо, үг хэллэгийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
- Шал/Support [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Тааз/Resistance [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Захиалгын жагсаалт
- Өндөр давтамжтай арилжаа
- Халимнууд буюу Том тоглогчид
- Суурь шинжилгээ [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- IPO
- IEO
- Зөвшөөрөгдсөн жагсаалт
- SEC
- Санамсаргүй түүврийн арга
- Хөрөнгийн багц/Portfolio [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Сатоши
- Танилцуулга/Whitepaper
- Фьючерс хэлцэл [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Гадаад валютийн арилжаа/Forex
- Барьцаа
- Хөрөнгө оруулагч сахиусан тэнгэр
- Нэр дэвшигч блок
- Буулт
Эцэслэлт
Крипто валютийн гүйлгээний өөрчлөгдөж, буцаагдаж, цуцлагдахгүйгээр баталгаажих төлвийг Finality гэнэ. Блокчэйний хоцролтийн зэрэг нь хэлхээний эцэслэлтийн зэрэгт ихээхэн нөлөөлдөг. Энгийнээр бол эцэслэлт гэдэг нь, гүйлгээ бүрэн баталгаажсан болохыг тодорхойлох төлвийн нэршил юм. Крипто валютаар төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчдийн хувьд уг төлвийг сайтар анхаарч байх хэрэгтэй. Түүнчлэн төлбөрийн системийн хувьд хоцрогдолгүй эсвэл хоцролт маш багатай байх нь нэн чухал. Блокчэйний хувьд эцэслэх чадвараараа, өөрчлөгдөшгүй чанартай байж чаддаг ч, энэ чадвар нь цаг хугацаанаас шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас Блокчэйн бүрийн шилжүүлгийг эцэслэх хугацаа нь, тэдгээрийн хоцрогдлоос шалтгаалан өөр өөр байна.BEP-721
BEP-721 нь, BSC дээр NFT үүсгэх боломж олгодог токений жишиг юм. Үүнийг, Эфириумийн хамгийн алдартай NFT-ий жишиг болох ERC-721 загвараас хуулбарлан бүтээсэн учир, BEP-721 нь EVM-тай бүрэн нийцэж ажилладаг. Уг жишгээр бүтээгдсэн токен бүр дахин давтагдашгүй бөгөөд 1-ийг нь нөгөөгөөр орлуулах боломжгүй. BEP-721 нь, өгөгдлийг токенжуулж, тусгай тэмдэглээтэй болгох буюу цор 1 хувь хэвлэх боломжыг хэрэглэгчдэд олгодгоороо, BEP-20 жишгээс ялгардаг. BEP-20 нь 1 ухаалаг гэрээн дотор олон тооны адил токенийг үүсгэж болдог байхад, BEP-721 дээр токен бүр тусдаа токений дугаартай байна. Тийм ч учраас, цуглуулгын болон давтагдашгүй токенуудыг, BEP-721 жишгээр бүтээдэг. Эзэмшигчид нь, тэдгээрийг зах зээлийн үнэ ханшаар арилжаалах боломжтой байх ба үнийг нь олдоц болон хэрэглээ нь тодорхойлж байдаг. BEP-721 жишгээр, дараах төрлийн токеуудыг бүтээж болно. Үүнд:
- Дижитал болон бодит урлагын бүтээлүүд
- Цуглуулгын эд зүйлс
- Тоглоом доторх эд зүйлс
- Бодит хөрөнгүүд болон үл хөдлөх, тэдгээртэй холбоотой баримт бичгүүд
- Сугалаа, тасалбар, эрхийн бичиг г.м.
BSC дээрх бүтээгдсэн бусад төрлийн токенуудын адилаар, BEP-721 токенуудыг хэвлэх болон шилжүүлэхэд хийн төлбөрийг BNB-оор тушаах шаардлагатай. Энэ төрлийн токенийг, Binance NFT Marketplace, Featured By Binance, BakerySwap, Juggerworld зэрэг BSC дээрх олон өөр платформ дээрээс хэвлэх боломжтой. BEP-721 нь, BSC-тэй харьцахдаа дараах хэдэн үйлдлийг гүйцэтгэх боломжтой байх ба тэдгээрийн зарим нь BEP-20 жишигт адил тусгагдсан байдаг.
- name буюу нэр: Бусад гэрээнд танигдах, BEP-721 токений нэрийг тодорхойлно.
- symbol буюу тэмдэглэгээ: Нэрийн товчлол, тусгай дүрслэл.
- balanceOf буюу үлдэгдэл: Тухайн хаяг дахь токений хэмжээ.
- totalSupply буюу нийт дүн: Үүсгэгдсэн нийт токений тоо ширхэг.
Дээрхээс гадна, эзэмшилтэй холбоотой бусад үйлдлүүд тусгагдсан эсвэл нэмэлтээр тусгах боломжыг хураангуй өгөгдөлд нь байдаг. Тэр нь, tokenMetadata буюу токений хураангуй өгөгдөл хэмээн нэрлэгдэх бөгөөд энд урлагын бүтээлийн холбоос эсвэл бусад тодорхойлох хөрөнгийг замчилна. Жишээлбэл, CryptoPunk бүр өөрийн хураангуй өгөгдөлд, 10'000 өөр дүрийн яг алийг нь тодорхойлж байгааг нь заасан чиглүүлэгчтэй байдаг. Гэхдээ CryptoPunks нь, BEP-721 жишигт суурилан бүтээгдээгүйг анхаараарай.
Токений худалдаа
1 токенийг өөр бусад крипто валютаар арилжаалахаар зах зээлд нийлүүлэх буюу ICO зарлах явдлыг өөрөөр, Token Sale хэмээн нэрийддэг.
Хэмжээний хязгаар
Cap буюу тоо хэмжээний дээд хэмжээ хязгаарыг илэрхийлэгч нэгж нь дотроо Hard Cap, Soft Cap гэсэн 2 төрөлтэй байна. Hard Cap нь, ихэвчлэн ICO дээр нийт зарагдах зоосны тоог эсвэл уг арга хэмжээний үеэр, төслийн багийнхны татан төвлөрүүлэхээр төлөвлөөд буй хөрөнгийн хэмжээг илтгэхэд хэрэглэгдэнэ. Энэ тоонд хүрч чадсан тохиолдолд, хангалттай санхүүжилт татсан буюу анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хаасанд тооцож болно. Hard Cap-ыг Зорилтот хэмжээ гэж нэрлэж болох бөгөөд хөгжүүлэгчид энэ дүнг өөрсдийн хүссэнээр эсвэл хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой байдаг. Гэхдээ зарим сурвалжууд энэ нэршлийг, ямар нэгэн зоос эсвэл токений дээд хэмжээг илэрхийлэхэд ашиглаж байгаа харагддаг. Хэдийгээр энэ нь зохисгүй үйлдэл биш боловч, нэр томъёог ингэж өөр утгаар ашиглах нь хожим үл ойлголцлолд хүргэж болзошгүй юм. Харин Soft Cap буюу Зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь, тухайн төслийн төлөвлөгөөт хөгжүүлэлтийг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын дүнг илтгэнэ.
BEP-95
BSC-ний шатаалтыг нэвтрүүлсэн, Байнансын хувьслын төлөвлөгөөг, BEP-95 хэмээн нэрийддэг. Үүний ачаар, BNB-ны эрэлт, хэрэгцээний уялдаа, төвлөрсөн бус чанар улам бүр нэмэгдэж байх учиртай бөгөөд BEP-95 нь баталгаажуулагчдын цуглуулсан хийн хураамжаас тодорхой хувийг шатааж байхаар загварчлагдсан байдаг. Тэрхүү хувь хэмжээг нь, BSC-ний засаглалын аргаар тогтоож байх ба BNB-ны тоог хүргэхээр зорьж буй 100-н сая ширхэгт хүрсний дараа ч шатаалтыг гүйцэтгэсээр байх юм. Ингэж тоо хэмжээг бууруулах нь, үнэ цэнийг өсгөхөөс гадна, баталгаажуулагчдын хүртэх хувь хэмжээг багасгах давуу талтай. Ингэхдээ BEP нь гүйлгээний шимтгэлээс хуримтлагдаж буй дүнг:
- System Reward Contract буюу Системийн шагналын гэрээ - Нийт хийн шимтгэлийн 1/16 нь энэ гэрээнд хуримтлагдах бөгөөд 100 BNB хүрмэгц, тэдгээрийг хэлхээ дамнах татаасанд хэрэглэнэ.
- ValidatorSet Contract буюу Баталгаажуулагчдын гэрээ - Үлдсэн 15/16 хэсгийг энд цуглуулж, баталгаажуулагч нарт зохих хувиар, өдөр бүр олгоно.
Шатаах явц нь, ValidatorSet-д тодорхойлогдсон burnRatio хувьсагчийн утгыг (одоогоор 10% дээр барьж байгаа), gasFee буюу хийн шимтгэлээр үржүүлэх хялбархан тооцооллын дагуу явагддаг. BSC-ний баталгаажуулагчид санал хураалтаар burnRatio-ийн дүнг өөрчлөх боломжтой бөгөөд баталгаажуулагч болж, сүлжээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ илгээхийн тулд багадаа 2'000 BNB-ыг саналдаа гадаслаж өгөх шаардлагатай. Санал хураалт дууссаны дараа, хөрөнгөө эргүүлэн авах боломжтой болох бөгөөд саналыг нийт баталгаажуулагчдын 50% дэмжсэн тохиолдолд батлагдсанд тооцож, өөрчлөлтийг шууд нэвтрүүлнэ.
#CoinMarketCap
Үүл
Компьютерийн шинжлэх ухаанд, интернэтээр дамжуулан олон хэрэглэгч хандах боломжтойгоор тохируулсан нөөцийн нэгдсэн санг, Cloud гэж тодорхойлдог. Ийм нөөцийг ихэвчлэн фаял хадгалах болон тооцооллын хүчин чадлыг өргөтгөх зэргээр хэрэглэдэг хэдий ч бусад апп, сервер, сүлжээ болон бусад төрлийн үйлчилгээнд ч өргөнөөр хэрэглэх болсон. Үүлэнд суурилсан нөөцүүд нь хялбар бөгөөд хурдан хандах боломжыг олгохын дээр, хэрэглээндээ нийцүүлэн өргөтгөх эсвэл өөрчилж тохируулахад тун тохиромжтой байдаг. Орчин цагт үүлийг асар өргөн хүрээнд нэвтрүүлэн хэрэглэж байгаа ба үүн дээр тулгуурлан бүтээгдсэн апп, үйлчилгээнүүд ч олширсоор байна.
Үүлэн технологийн талаар анх бичиж байсан нийтлэлийг, цөөнгүй жишээний хамтаар уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Netflix мэтийн киногоо сонгоод шууд үзэж болдог үйлчилгээнүүд, үүлэн технологийн ачаар өнөөгийн гайхалтай амжилт, үр дүнг үзүүлээд буй юм. Түүнчлэн, зурвас, дуудлагын алдартай Skype, WhatsApp, ажил хэрэг, бичиг баримтын Microsoft Office 365, Google G Suite зэрэг аппууд бүгд үүлэнд суурилсан байдаг. АНУ-ын үндэсний стандартын хүрээлэн үүлэн тооцооллыг үйл ажиллагааны 3, суурилуулалтын 4 загвартай технологи хэмээн тодорхойлжээ. Тэдгээрээс эхлээд үүлэн тооцооллын үйлчилгээний 3 загвартай танилцацгаая:
- Infrastructure as a service (IaaS) буюу Дэд бүтцийн үйлчилгээ - Тооцололд нэн чухал нөөц болох өгөгдөл боловсруулалт, өгөгдөл хадгалалт болон сүлжээний боломжуудыг энэ ангилалд хамааруулан авч үзэх бөгөөд энэ төрлийн үйлчилгээний жишээгээр, Amazon EC2, Microsoft Azure, Google Compute Engine нарыг нэрлэж болно.
- Platform as a service (PaaS) буюу Платформын үйлчилгээ - Хэрэглэгчдэд үүлэн тооцооллын платформ дээр апп хөгжүүлэн, байршуулах боломжыг олгох платформыг санал болгоно. Энэ загварын алдартай жишээнүүд нь, AWS Elastic Beanstalk, Heroku, Google App Engine зэрэг болой.
- Software as a service (SaaS) буюу Програм хангамжын үйлчилгээ - Платформ болон дэд бүтцийг нийлүүлснээр, энэ загвар үүссэн. Тус загварыг хэрэглэн үйлчилгээ үзүүлэгч нь, өөрийн хэрэглэгчдэд програм хангамжын аппууд болон өгөгдлийн сангуудад хандах, ашиглах боломжыг олгодог ба онцлох жишээ нь Salesforce, Microsoft Office 365, Slack нар байна.
Харин, суурилуулалтын загварын хувьд:
- Нийтийн - Эзэмшиж, ажиллуулж байгаа этгээд нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд байж болох бөгөөд бүх нийтийн хэрэглээнд зориулагдсан байдаг.
- Хувийн - 1 байгууллагаас хөгжүүлэн, санал болгож буй үйлчилгээг энд хамааруулж ойлгоно. Зөвхөн үйлчилгээнд хамрагдсан байгууллага эсвэл хувь болон бүлэг хүмүүст л хүртээмжтэй буюу нийтэд зориулагдаагүй байх юм.
- Нэгдлийн - 1 зорилгын төлөө эвлэлдэн нэгдсэн хүмүүс, бүлэглэлүүд болон хэрэглэгч, харилцагчдын нийгэмлэгүүдийн хэрэглэдэг үйлчилгээ. Санал гомдлын систем, харуул хамгаалалтын сүлжээ зэрэг нь үүний жишээ болно.
- Хосолмол буюу Hybrid - Дээрх загваруудаас 2 эсвэл түүнээс олон төрлийг нэгтгэсэн, багц эсвэл цогц үйлчилгээнүүдийг энэ ангилалд хамааруулна.
Доллар, өртгийн дундажлал
Dollar Cost Averaging (DCA) гэж, тогтсон хугацаанд, тодорхой 1 дүнгээр хөрөнгө оруулах явдлыг нэрлэдэг. Жишээлбэл, 7 хоног бүр $20 г.м. Хөрөнгө оруулагчид, ханшийн савлагааны нөлөөллийг бууруулах буюу учирч болох эрсдлийг багасгах зорилгоор энэ аргыг хэрэглэх нь бий. Доллар, өртгийн дундажлал хэмээн нэрийдэх болсон шалтгаан нь, ханш өндөр байгаа үед худалдан авч байгаа хөрөнгийн тоо ширхэг эсвэл хэмжээ багасч, ханш унасан үед ихсэх байдлаар цугларсаар, 1 дор их дүнгээр арилжаанд орсонтой харьцуулахад зардлын хэмжээ ханшийн дундажтай ихээхэн ойр байдагтай нь холбоотой. Үүнийг ойлгомжтой болгох үүднээс, жишээн дээр тайлбарлая л даа. 1-р сарын 1-нд А болон Б харилцагчид 2-уулаа Биткойнд хөрөнгө оруулахаар шийдсэн байлаа гэж төсөөлцгөөе. Б нь 1 бүтэн BTC-той болтлоо сар бүр $500 USD-ыг зарцуулж байхаар шийдсэн бөгөөд дараах үр дүнг үзүүлжээ.
Дээрх дүнгүүдийг 2018 оны ханшийн мэдээнээс иш татан тооцсон бөгөөд, Б харилцагч ханшийн хэлбэлзлийг үл харгалзан, 7 хоног бүр 1 удаа $500 USD-т таарсан BTC авсаар, нийт $9'500 USD зарцуулсан байна. Харин А нь, шийдвэрт хүрсэн даруйдаа, 1 бүхэл BTC-ыг 1 удаагийн арилжаагаар худалдаж авсан гэвэл:
Нийт $13'400 USD зарлагаджээ. Мэдээжийн хэрэг А харилцагч ханш унатал хүлээгээд, зардлаа багасгах боломж байсан. Гэхдээ жишээний дагуу харьцуулахад, DCA арга хэр ашигтай байж болохыг харж болохоор байна.
Блумын шүүлтүүр
Bloom Filter бол, харгалзах 1 зүйлийг ямар 1 бүлэг, багцад хамаардаг эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг өгөгдлийн зохион байгуулалт юм. Хэдийгээр энэ арга нь, тухайн нэгжийг багцийн хэсэг мөн болохыг баттай нотлохгүй ч, биш гэдгийг найдвартай хэлж өгч чадна. Анх 1970 онд, Бёртон Блум (Burton Howard Bloom) гэгч уг аргыг сэдсэн бөгөөд орон зай ашиглалтын ашигтай байдлаараа олон төрлийн хэрэглээнд тун ихээр нэвтэрсэн аж. Түүнчлэн энэ арга нь, ихэнх крипто валют, ялангуяа Биткойны Simplified Payment Verification (SPV) буюу Хялбаршуулсан төлбөрийн баталгаажуулалтанд голлох үүргийг гүйцэтгэдэг. SPV хэрэглүүрийн тусламжтайгаар хэрэглэгч бүтэн зангилаа үүсгэхгүйгээр Биткойны сүлжээтэй харьцах боломжтой байдаг ба SPV нь мөн, багтаамжын болоод тооцооллын хүчин чадлын хувьд тааруу, гар утас, таблет, хэт хуучин компьютер г.м. төхөөрөмжүүдийг ашиглахад таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл SPV хэрэглүүр нь, бүхэл зангилааруу хүсэлт илгээх замаар хэрэглэгчийн хэтэвчтэй холбоотой мэдээллүүдийг түүж харуулдаг аж. Үүний тулд, бүхэл зангилаанд хэрэглэгчийн түлхүүрийг таниулна. Энэ нь, хэрэглэгчийн мэдээллийг алдагдуулж буй, сүлжээн цорын ганц том сул талыг бий болгож байгаа ч, өөрийн хайсан мэдээллийг олохын тулд бүх мэдээллийг татаж авна гэдэг цаг хугацаа, интернэтийн эрхийг үрэн таран хийсэн, утгагүй хэрэг болно шүү дээ. Блумын шүүлтүүрийн ажиллах зарчмыг жишээн дээр тайлбарлая.
Хэрэглэгч А, бүхэл зангилаа ажиллуулагч Б хэрэглэгчид, өөрийн өндөр дүнтэй гүйлгээг мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж бодъё. Тэгээд тэрээр 10 орон бүхий Блумын шүүлтүүрийг бүтээсэн ба тэр нь доорх байдлаар харагдана.
Тэрээр, өөрийн харах гээд байгаа гүйлгээний мэдээллийг 2 тусдаа хэшлэлээр оруулаад, 2 оронг нь өөрчилж Б хэрэглэгчрүү илгээв. Тэдгээр оронгууд нь, 4 ба 7 байсан гээд төсөөлцгөөе.
Ингэснээр, А хэрэглэгчийг ямар өгөгдлийг шүүлтүүрт дамжуулсныг хэн ч мэдэх боломжгүй болох юм. Мэдээж, өгөгдлийг нь агуулж байгаа багц нь байгаа тохиолдод, тэндээсээ хэшилж үзэх замаар олж болох ч, яг аль оронг ямар хэшээр хөрвүүлснийг олж мэднэ гэдэг бараг бүтэшгүй зүйл билээ. Ингээд арга буюу Б хэрэглэгч, А-д боломжит бүх илэрцийг дамжуулах бөгөөд А тэдгээрээс өөрийнхөөг ялгаж аваад л харчихаж болно. Гэхдээ дээрх жишээг ойлгомжтой болгох үүднээс хэт хялбарчилсан гэдгийг анхаараарай. Зарчмын хувьд, Блумын шүүлтүүр нь, хэрэглэгчийн жинхэнэ зорилгыг нууцлах зориулаттайгаар хэрэглэгддэг. Хэдийгээр хангалттай найдвартай бус санагдахуйц боловч, одоогоор үүнээс илүү нууцлалын аргыг боловсруулаагүй байгаа учир, зангилаанд илгээх мэдээллээ ил тод зарласнаас, ингээд ч болов хамгаалсан нь дээр шүү дээ.
Гаднын данс
Данс эзэмшигчийн харъяа, оршин суугаа нутгаас ондоо харъяалалд бүртгэлтэй дансыг, Offshore account гэнэ.
Вей
Эфириумийн сүлжээнд хэрэглэгдэх Эфир хэмээх крипто валютийн хамгийн бага, бутархай нэгжийг Wei гэдэг. 1 Эфир нь, 1018 Вейтэй тэнцэх бөгөөд, бичихдээ 1e18 Вей гэж тэмдэглэнэ. Эфир болон бусад крипто валютийн үнэ өсөхийн хэрээр, Блокчэйн дээрх гүйлгээний хэмжээ багасдаг. Жишээлбэл, ханш нь $10 USD-той тэнцэж байгаа үед, $100 USD-ыг шилжүүлэхийн тулд Ξ10 Эфир илгээхэд хангалттай. Харин ханш нь $150 хүрсэн үед, адил дүнг шилжүүлэхэд шаардагдах хэмжээ нь ердөө Ξ0.67 ETH болно. Шилжүүлгийн хэмжээ багасахын хэрээр, бутархай дүнг бичихэд төвөгтэй болох нь мэдээж. Тийм ч учраас хэт бага дүнг илэрхийлэхэд, Гвей, Вей болон бусад задгай нэгжүүдийг хэрэглэсэн нь амар байдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation