Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

CryptoPunks нь, Эфириумийн Блокчэйн дээрх, NFT хэлбэрийн, крипто уран бүтээлийн цуглуулга бөгөөд 8 бит зураглалаар дүрслэгдсэн, нийт 10'000 гаруй, өөр хоорондоо адилгүй punk төрхүүд юм. Олны анхаарлыг ихээр татаж чадсан анхны NFT-уудын 1 болж чадсан уг цуглуулга ERC-721 токений жишгийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тооцогддог. 2021 онд зохиогдсон дуудлага худалдаагаар, зарим дүрүүд олон саяын үнэд хүрсэн нь, CryptoPunks орчин цагийн хамгийн өндөр үнэлгээтэй NFT-уудын 1 болгосон байна.

Хальт харахад, эдгээр 8 бит хөргүүдэд, ямар ч онцгой, гайхалтай гэх зүйлс байхгүй мэт санагдаж болно. Малгайтай, янжууртай, гаанстай, юүдэнтэй, нарны шилтэй, харийн гэх зэргээр өөр хоорондоо өчүүхэн ялгаатай гэмээр эдгээр дүрүүд нь, NFT ертөнцөд бол харагдаж байгаагаасаа өөрөөр үнэлэгддэг урлагын бүтээлүүд юм.

Эдгээрээс 1-г нь л эзэмшиж байхад, түүгээрээ 1 өрөө байрнаас, олон саяын үнэлгээтэй орд харш худалдаж авах боломжтой гээд төсөөл дөө. 10-хан мянган ширхэг учраас эдний эрэлт ч тун өндөр байдаг байна. Эдгээр дүрсүүд нь, хөдөлгөөнгүй, чамин зураглалгүй, дуугүй, харагдахаас өөр ямар ч шидгүй боловч, NFT-ийн түүхэнд анхдагч гэдэг утгаараа ийм өндөр үнэ ханшинд хүрч чадсан байна.

CryptoPunks-г хэн бүтээсэн бэ?

Нью-Йорк хотод байршилтай Larva Labs-ын бүтээл бөгөөд крипто урлагыг хөгжүүлэх, таниулах зорилгоор 2017 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн төсөл юм.

10'000 зургын, 3'840 нь эмэгтэй, 6'039 нь эрэгтэй, үлдсэн нь сармагчин, харийн амьтан, зомби гэх мэт төрлөөр дүрслэгдсэн байх бөгөөд бүгд дахин давтагдашгүйгээр бүтээгдсэн.

Анхандаа эдгээр загварууд үнэгүйгээр тараагдсан бөгөөд, гүйлгээний шимтгэлийг тушаагаад л, авчих боломж бүгдэд нээлттэй байсан. NFT-ийг сонирхогчид олширохын хэрээр, CryptoPunks ч алдаршиж эхэлсэн бөгөөд түүний ачаар зарим бүтээлүүд нь дуудлагаар худалдаалагдаж, NFT-ийн ханшийн түүхэнд тун өндөр амжилтыг тогтоогоод байна.

Одоогоор, цуглуулга дотроо хамгийн өндөр үнэд хүрээд байгаа хөргүүд нь, 4'200 ETH буюу тухайн үеийн ханшаар 7.58 сая долларын үнэлгээнд хүрсэн ба энэхүү нийтлэлийг бичиж байх үед хамгийн өндөр үнэд хүрсэн NFT-ий амжилтаа хадгалсан хэвээр байна. Түүний дараагийн хамгийн үнэтэй NFT нь мөн CryptoPunks цуглуулгын дүр бөгөөд, дээрхтэй адил үнэлгээтэй боловч, зарагдсан үеийн ETH-ийн ханшаас хамаарч, доллараар үнийг нь тооцоход үл ялиг зөрүүтэй дүн гарч байгаа.

Нийт NFT-ий хувьд, дээрх 2 токен нь, үнэлгээгээрээ #2 болон #3 байруудыг эзэмшдэг. Тэднийг, Beeple-ийн "Everydays: The First 5000 Days" гэх бүтээл, 69'346'250 АНУ долларын үнэлгээтэйгээр тэргүүлж байна.



CryptoPunks-н бүтэц

Төслийг анх гаргах үед, өнөөгийн ERC-721 жишиг үүсээгүй байсан учир, бүтээгчид нь ERC-20 дээрээ учрыг нь олох шаардлагатай тулгарсан. ERC-20 жишгийн кодыг багахан өөрчилж, NFT үүсгэх боломжтой болгосноор тэд энэхүү зорилгоо хэрэгжүүлсэн ба тэр нь удалгүй ERC-721 жишгийг бүтээх санааг бий болгожээ.

CryptoPunks-ийн жинхэнэ үү, хуурамч/дуураймал уу гэдгийг танихдаа, зураг дахь хэшийг, токений гэрээн дэх хэштэй харьцуулах боломжтой. Зургуудыг Блокчэйнд хадгалахад дэндүү их багтаамж шаардагдах гээд байсан учир, бүтээгчид нь бүх зургуудаа нэгтгэж, түүнийхээ хэшийг CryptoPunks-ийн токений гэрээнд тусгаж өгсөн байдаг.

Энэ дундаас, нэгж зургыг шалгахдаа харгалзах дугаараар нь ялгаж болно. Жишээлбэл, CryptoPunk #7804 гэдэг нь, 7804 дэх дүр юм.

Хаанаас худалдаж авч болох вэ?

CryptoPunks-ийн өөрийнх нь зах/веб дээрээс худалдаад авч болно. Уг зах дээр эдгээр бүтээлүүдийг арилжихдаа MetaMask холбож ашиглах бүрэн боломжтой.

Эфириумийн хамгийн том NFT зах болох OpenSea дээрээс мөн авч болно. Гэхдээ, эндээс авбал ERC-721-рүү хөрвүүлсэн хувилбарыг авах учир, тэдгээрийгээ бусад бүхий л NFT арилжааны талбарлуу чөлөөтэй зөөх боломжтой юм.

Битүүмжлэгдсэн ийм NFTERC-20, зөрүүлээд ERC-20ERC-721-рүү битүүмжлэх бүрэн боломж нээлттэй байдаг ба, ингэхийн тулд wrapped punks вебд хандахад л болно. Энэ вебийг ашиглаад шууд, MetaMask дээрээ хөрвүүлэх ч боломжтой гэж байгаа.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CryptoPunks гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad