Play-to-Earn гэж юу вэ?

Товч танилцуулгыг, ЭНД товшоод "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 25-р дугаараас уншаарай.

крипто валют болон NFT цуглуулж, зах дээр арилжих боломж олгодог тоглоомуудыг P2E буюу орлоготой тоглоом гэнэ. Тоглохын хэрээр төрөл бүрийн цахим хөрөнгө цуглуулж, тэр чинээгээрээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой тул ажлаа багасгаж эсвэл бүр болиод, энэ төрлийн тоглоомонд бүхий л анхаарлаа хандуулах хүмүүс ч цөөнгүй болсон. Гэвч үүнрүү хөл тавихын өмнө, крипто салбарын савлагаа, гарааны хөрөнгө оруулалт, төслийн багийн найдвартай байдал зэрэг зайлшгүй анхаарч, судлах шаардлагатай зүйлс бишгүй байгааг заавал харгалзаж үзэх хэрэгтэй.

Блокчэйн технологийн ачаар, цуглуулгын болон хэрэглээний цахим эд зүйлсийг үнэ цэн бүхий, биет бус хөрөнгө болгож чадсан бөгөөд түүнийг NFT-той хослуулснаар дахин давтагдашгүй байдлыг бүрдүүлж чадсан юм. Тэдгээр хөрөнгийг зөвшөөрөгдсөн бүхий л бирж дээр арилжаалж, мөнгө болгох боломжтой. Гэхдээ, шууд мөнгөн дэвсгэртрүү хөрвүүлэх боломж хомс тул тогтвортой зоос эсвэл өөрийн сонирхдог крипто валютаараа солиод, түүнийгээ зарах замаар орлогоо гар дээрээ авч болдог. Бидний зүгээс Байнанс биржийг санал болгож байгаа бөгөөд, уг биржийн нэрийн Binance Visa Card-ыг ашигласнаар, тогтвортой зоосоо дахин фиатруу хөрвүүлэхгүйгээр гүйлгээ хийх боломжтой байдгыг онцлох нь зүйтэй болов уу.


Блокчэйн дээр хөгжүүлэгдэж буй тоглоомууд, CryptoKitties шиг энгийн цуглуулгын NFT зардаг байсан үеэс харьцангуй ихээр хөгжсөн. Ховор NFT-ийг олоогүй байсан ч тоглох зуураа орлого олох боломжтой болсон нь цахим спортын салбарт өөрчлөлт авч ирэхийн хажуугаар, крипто ертөнцийг өргөтгөх чухал нөлөөг үзүүлж байна. Тоглоом бүр харилцан адилгүй ч, шагналын санг ихэвчлэн өөрийн токений газар тариалан, гадаслал эсвэл арилжаалах боломжтой NFT-ыг хэвлэх замаар бүрдүүлдэг. Эхэн үед нийтлэгдсэн Блокчэйнийн тоглоомуудын дийлэнх нь азанд түшиглэдэг байсан бол, P2E-ын хувьд тоглоом доторх эдийн засаг болон бизнесийн загваруудыг бүтээсэн байдаг. Эфириум дээр хөгжүүлэгдэж буй Axie Infinity нь үүний нэгээхэн, тод томруун жишээ билээ. Уг тоглоом нь, анхны Блокчэйн дээрх тоглоомуудын загварыг, уламжлалт тоглоомын эд хэсгүүдтэй нэгтгэснээрээ, тоглогчдын сонирхлыг ихээр татаж чадсан. Тодруулбал энэ тоглоомд, даалгавар биелүүлж, үе давдаг Adventure Mode, тоглогч хоорондын тулааны PVP Battle, амжилтаараа өрсөлдөх Tournaments зэрэг горимууд багтжээ. Түүнчлэн уг тоглоомыг Windows, MacOS, Android, iOS зэрэг бүхий л алдартай үйлдлийн системүүд дээр суулгаж, тоглох боломжтой байгаа нь, хэр сайн дэмжлэг хүлээж байгааг нь илтгэнэ.

Ажиллах зарчим

Тоглоомыг, санхүүтэй холбож өгсөн байдаг учир, P2E нь Game-Fi ангилалд хамаардаг. Хэдийгээр олон үе, даалгавар, тоглох хэв маяг байгаа ч, 1 үйлдлээ ахин дахин давтах байдлаар ашиг олж болдог ба ингэхдээ дараах 2 төрлийн аргыг хэрэглэнэ. Үүнд:

  1. Тоглоом доторх крипто валютийг цуглуулах - Үүний 1 жишээ нь, Axie Infinity-гийн Smooth Love Potion (SLP) юм. Өдөр тутмын даалгавруудыг гүйцэтгэх, бусад тоглогчид эсвэл мангасуудтай тулалдсанаар үүнийг олж авч болдог.
  2. Тоглоом доторх NFT-уудыг цуглуулах - NFT бүр тусдаа эд зүйлс, дүр эсвэл хөрөнгийг төлөөж болох бөгөөд тоглоомоосоо хамаараад ховор, чухалд тооцогдох боломжтой.

NFT тоглоомуудаас ялгаатай нь, P2E-нд гэхдээ орлого олох 3 дахь өөр арга бас бий. Тэр нь, гадаслал юм. Зарим P2E, тоглогчдыг крипто валютаа, ухаалаг гэрээнд түгжээд, түүнээсээ хүүгийн ашиг хүртэх боломжыг санал болгодог. Жишээлбэл, MBOX токенийг түгжээд, оронд нь MOMO NFT нууцат хайрцаг авах боломж бий. Хайрцаг бүрээс олдоцын хувьд ялгаатай, санамсаргүй түүврээр сонгогдсон NFT гарч ирэх бөгөөд тэдгээрийг арилжих боломж нь эзэмшигчдэд нь бүрэн нээлттэй байдаг. Гэхдээ их хэмжээний урамшуулал хүртэхийн тулд, түүнтэйгээ дүйх хэмжээний хөрөнгийг байршуулах шаардлагатай болно.

Блокчэйний олгох давуу тал

Дийлэнх нь MMORPG төрлийнх гэдгийг эс тооцвол, фиатаар дуудлага худалдаа хийх самбартай эсвэл алтны аж ахуй эрхлэгчдийн захтай, P2E загварын, онлайн хэлбэрийн тоглоом зөндөө бий. Тэдгээрээс, крипто валютийн тоглоомуудын ялгарах гол онцлог нь, валют болон эд зүйлс нь Блокчэйн дээр хадгалагддагт оршино. Ингэснээрээ тэдгээр тоглоом дахь эзэмшил, албан ёсны бодит болон ховор байдал нь төгс баталгааждаг. Өөрөөр хэлбэл, Блокчэйн нь эдгээр тоглоомын өөрчлөгдөшгүйгээр бүтээгдсэн өгөгдлийн сан нь болдог. Тоглоомыг тоглодог хүн бүрийн компьютер дээр уг өгөгдлийн сан тодорхой хэмжээгээр нөөцлөгдсөн байх тул, өөрчлөх, устгах бараг ямар ч боломжгүй болдог гэж ойлгож болно. Түүнчлэн энэ шинж чанарынхаа ачаар, Блокчэйн дээр хөгжүүлэгдэж буй тоглоомуудын мэдээлэл устгагдах, алдагдах, зөвшөөрөлгүйгээр хуулбарлагдах, хакдуулах зэрэг уламжлалт тоглоомонд учирдаг ихэнх асуудлаас ангижирч чадсан. Энэ төрлийн тоглоомуудын хамгийн чухал хэсэг нь, эд зүйлсийн олдоцын хувь хэмжээ буюу ховор байдал нь болдог. Блокчэйн дээр хуулбарлах гэсэн ойлголт байхгүй учир, маш ховор эд зүйлсийн үнэ тэр чинээгээр өндөр байх юм.

Хүмүүсийн олж буй орлогын хэмжээ

Ердийн тоглоомууд зүгээр тоглосны төлөө ашиг өгнө гэж бараг огт байдаггүй. Тиймээс, уламжлалт тоглоомоор тоглож өссөн зарим хүнд, Блокчэйн дээрх тоглоомоор тогтмол цалинжих боломж байгааг ойлгоход төвөгтэй санагдаж байж болох юм. Ихэнвчлэн хөгжингүй улсуудаас, Axie Infinity тэргүүтэй тоглоомоор ажлаа сольж, амьдралаа авч яваа түүх цөөнгүй сонсогддог. Аж ахуй эрхлээд, тасралтгүй, тогтвортой орлого олох боломжтой ч, энэ нь хувь хүний тоглоомдоо хэр чадварлаг байх хийгээд хэр их цаг хугацааг зарцуулах боломжтойгоос нь бүрэн хамаарна. Филиппин улсад ажилгүй хүмүүс нь Axie Infinity тоглоом дээр SLP-ны аж ахуй эрхлэн, зах зээлийн байдал болон тоглоомд зарцуулах хугацаанаас хамаарч, сарын $200 - $1'000 USD олж байна. Мэдээж, аж ахуй нь NFT амьтдыг арилжаалахаас хамаагүй бага орлого авч ирэх хэдий ч, тогтмол орлогын эх үүсвэр болдгоороо давуу талтайд тооцогддог.

Axie Infinity мэтийн тоглоом дээр амьтдаа буюу Axie-уудаа эвцэлдүүлж, шинэ төрөл гаргаж авч болдог боловч шинээр гарч ирэх Axie-гын хэр ховор, хэр үнэтэй байхыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Энэхүү нийтлэлийг бичиж байх үед, хамгийн өндөр үнээр зарагдсан Axie нь Angel хэмээх мангас байсан бөгөөд тэрээр 2020 оны 11-р сарын 7-нд $131'970 USD-оор зарагдаж байсан ба өдгөө Ξ 3'000 ETH үнэлгээтэйгээр шинэ эзнээ хүлээж байна. Гэвч, яг одоо зах дээр нь зарагдаж байгаа хамгийн өндөр ханшаар нь жагсаавал, үлгэрийн гэмээр өндөр үнэлгээтэй, нилээд олон тооны Axie нэмэгдсэн байгааг харж болно.

Юунаас эхлэх вэ?

Тоглоом бүрийн, шинэ тоглогчдод тавих шаардлага өөр өөр. Гэхдээ ерөнхийдөө MetaMask, Binance Chain Wallet мэтийн хэтэвчтэй, түүндээ гарааны хөрөнгөө байршуулсан байхад л болчихно. Дижитал крипто эдийн засагт хөл тавихад ер нь бол үнэгүй биш гээд ойлгочихож болно. Уг нийтлэлийг бичиж байх үед Axie Infinity-д хамгийн хямд 3 мангас авч гараагаа тавихад, $21 USD шаардагдаж байв. Энэ ханш нь баавгайн улирлын ачаар ийм сул үнэлгээтэй гарсан юм. Бухын улиралд, тодруулбал 2021 оны 10-р сард гарааны хөрөнгө $600 USD-той тэнцэж байлаа шүү дээ. Хэдийгээр хэдхэн сарын дараа зардлаа нөхчихөж болох ч, бас л чанга үедээ чанга байгаа биз? Гэхдээ бас гараагаа үнэгүй тавьж, эхлүүлэх 1 арга бий. Тэр нь тэтгэлэгт хамрагдах. Тэтгэлэг гэдэг нь өөр бусад тоглогчдоос Axie-г нь үнэгүй түрээслэж авч, ашиглаад, цаашид олсон ашгаасаа хуваалцах явдлыг хэлж байгаа юм. 1 л баг бүрдүүлээд, өдөр бүр өгөгдсөн даалгавруудыг биелүүлээд байхад SLP гэх, арилжаалж болдог ERC-20 токенийг олоод байх боломжтой болохоор, ийм замаар тоглоомоо эхлүүлж болдог аж.



Орлогоо хэрхэн гар дээрээ авах вэ?

BSC дээр хөгжүүлэгдсэн тоглоомын NFT-уудыг Binance NFT Marketplace дээр шууд арилжаалах боломжтой байдаг. Гэхдээ үүний тулд эхлээд, Байнанс бүртгэлийн баталгаажуулалт (KYC) хийсэн байх шаардлагатайн дээр, зарахыг хүссэн давтагдашгүй токен тань бүртгэлтэй улсад тань зөвшөөрөгдсөн эсэхийг нягтлах хэрэгтэй.

P2E тоглоомоос криптогоо гаргаж авах заавар ХАРАХ


P2E тоглоомоос NFT гаргаж авах заавар ХАРАХ


Татварын тухайд

Байнансаар дамжуулж, орлогоо гаргаж авах гэж оролдох үед харъяа улсынхаа хуулиас шалтгаалсан хэд хэдэн сонголттой тулгарч болно. "Криптогын хуульчлал"-ын талаар нийтлэлийг яваандаа оруулахаар төлөвлөсөн байгаа ч, хэрэв уншихаар яарч байвал доор сэтгэгдэл үлдээж, бидэнд мэдэгдээрэй. Хэр олон сэтгэгдэл бичигдэхээс шалтгаалж, тэрхүү нийтлэлийг эрт оруулах учир энэхүү нийтлэлийг найз нөхөд, гэр бүл, цаашлаад нийгмийн сүлжээгээр түгээж, бусдад хүргэхийн зэрэгцээ, бидний хөдөлмөрийг дэмжээрэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!