Axie Infinity гэж юу вэ?

"Pokemon + CryptoKitties = Axie Infinity" гээд зүйрлүүлчихвэл ойлгогдож байна уу? Эфириумийн Блокчэйн дээр бүтээгдсэн, цахим тэжээвэр амьтдыг үржүүлдэг, энэхүү NFT-ий экосистем бүхий тоглоомын уугуул зоосыг Axie Infinity Shard (AXS) буюу Акси Хязгааргүйн хэлтэрхий гэдэг.

CryptoKitties-г санааг нь тусгаж, Эфириум дээр бүтээсэн эл тоглоом 2018 оноос хойш тасралтгүй хөгжүүлэгдэж, тоглогчдынхоо тоо нь зогсолтгүй нэмэгдсээр байна.

Axie Infinity-ийн экосистемийн үндсэн төлбөрийн хэрэгсэл буюу крипто валют болох AXS нь тоглоомынхоо мөнгөний үүргийг давхар гүйцэтгэдэг. ERC-20 жишиг дээр, 2020 оны 11-р сард гарсан уг крипто нь, засаглалын эрхийг олгодог хөрөнгө юм. AXS-г биржээс худалдан авах, зарах, тоглоомоосоо хожих боломжтой.

Мөнгөнөөс гадна, дүр, эд зүйлс, амьтад зэрэг токенууд агуулагдсан байх ба тэдгээр нь ERC-721 болон ERC-20 жишгээр бүтээгдсэн буюу NFT байдаг.

Axie Infinity экосистемийн талаар?

Axie Infinity дахь амьтдын дүрүүдийг нийтэд нь, Axie гэж нэрлэнэ. Тэдгээр дүрүүд нь NFT байх бөгөөд тоглогчийн өөрийн эзэмшил болон удирдлаганд бүрэн хамаарна. Өөрөөр хэлбэл, тоглогч тэрхүү дүрээ хэтэвчиндээ хадгалж, Эфириумийн өөр бусад хаягруу шилжүүлж, Блокчэйнд суурилсан биржүүд дээр бусад тоглогчидтой наймаалцаж болно гэсэн үг. Axie-уудаас гадна, газар нутаг, эд юмс нь мөн ERC-721 токен байна.

Экосистем дотроо тоглогчид:

  1. Баг болж, Adventure mode буюу адал явдалт горимд (PvE - Player vs. Environment буюу хүрээлэн буй орчинтойгоо тулалдах) Axie Infinity-ийн хаант улс Lunacia дахь мангасуудтай байлдах;
  2. Arena mode буюу халз тулааны горимд (PvPPlayer vs. Player буюу хоорондоо тулалдах) хоорондоо тулж, хүчээ сорих боломжтой.

Ялалт байгуулах бүрт, Small Love Potion (SLP) буюу жижигхэн хайрын бодис гэх ERC-20 хэлбэрийн токен хөрөнгөөр шагнах ба түүний тусламжтайгаар тэжээмэл амьтдаа хооронд нь эвцүүлж, шинэ төрлийн мангас гарган авч болдог. Гэхдээ SLP нь, NFT учир, түүнийг крипто зах дээрээс худалдаад авчихаж ч болно.

Эфириумийн хийн төлбөр ихэссэн, Axie хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан, уг тоглоомыг шинээр тоглож эхлэхэд зардал өндөртэй санагдаж болох юм. SLP-оос гадна, үржүүлэх ажиллагаа нь бас хийн төлбөр шаардах тул, гарааны хөрөнгөгүйгээр эхлэх, хөгжих боломжгүй тоглоом гээд хэлчихэд 1 их буруудахгүй байх. Гэхдээ, Ronin Ethereum буюу Ронин Эфириум гэх Axie Infinity-д зориулагдсан дэд хэлхээ нь уг асуудлыг шийдвэрлэж чадсан.

Axie Infinity Shard гэж юу вэ?

AXS зоос нь, Axie Infinity экосистемд саяхнаас л нэвтэрсэн шинэ боломж юм. AXS эзэмшигчид нь, үүнийхээ тусламжтайгаар хөгжүүлэлттэй холбоотой санал асуулгад оролцох боломжтойн дээр, тоглоомоосоо AXS шагнал болон хожил болгон авч болдог. Тоглогчдын худалдан авалтаас хамаарч дүүрч байдаг Community Treasury буюу нийгмийн баялаг гэх сангаас тэрхүү шагнал урамшууллуудыг олгоно.

AXS нь нийт, 270 сая ширхгийн нөөцтэй. Тэдгээрийг, нээлттэй худалдаагаар борлуулах, тоглоомын шагналд олгох болон төслийн хөгжүүлэгч, зөвлөхүүдийг урамшуулах зэргээр хуваарилна. Анхны нээлттэй арилжаагаар 60 хүрэхгүй саяыг л зах зээлд нийлүүлсэн бөгөөд 2026 оныг хүртэл тасралтгүй нийлүүлсээр байх төлөвлөгөө боловсруулсан байна.

AXS-ийг юунд хэрэглэж болох вэ?

Тоглоомын ерөнхий зорилго нь, тоглогчдыг ихээр татаж хамруулах, сонирхогчдын томоохон нийгмийг бүтээх, "ланзгар" экосистем цэцэглүүлэх явдал юм. Pokemon болон Final Fantasy сонирхогчдод ялангуяа, ихэд таалагдаад байгаа. 2021 оны 2-р сарын байдлаар, нийт идэвхтэй тоглогчдын тоо 27'000 давсан байгаа ба цаашид эрчээ хадгалж, илүү олон тоглогчдыг хамруулж чадвал, зорилгодоо хүрэх бүрэн боломжтой гэж үзэх хүмүүс ч олон бий. Ронин дэд хэлхээг нэвтрүүлснээр, үнэгүй тоглох боломжыг бүрдэх ба тэр үед л экосистем нь жинхэнэ утгаараа мандаж болох юм.

Тоглоомын явцад AXS болон SLP-г олох олон арга замууд байдаг тул нэгэнт хөлөө олчихсон тоглогчдын хувьд, илүүдэл токеноо крипто валютаар арилжих замаар тогтмол орлогожих боломж ч байгаа.

AXS-г хаана хадгалах боломжтой вэ?

ERC-20 токен учир, ERC-20-ийн сүлжээг дэмжих ямар ч хэтэвчинд хадгалж болно. Жишээлбэл, өргөн хэрэглэгддэг, Trust Wallet, Coinomi, Exodus зэрэг програмын суурьтай болон, Trezor One, Ledger Nano X зэрэг төхөөрөмжин хэтэвчүүдийг нэрлэж болох юм.

AXS-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж болох вэ?

CMC дээрх хуудсаас нь хангалттай ихийг олж болно. Тус хуудасруу зочлох бол, ЭНД дараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!