NFT Mystery Box гэж юу вэ?

Гэнэтийн бэлгэнд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Тэр тусмаа нэн ховор NFT-оор гэнэтийн бэлэг барьвал бүр ч их баярлана биз. Нууцат хайрцгийн адилаар, NFT-ий нууцат хайрцаг нь харгалзах 1 NFT цуглуулгаас санамсаргүй түүврээр, бүх төрлийн NFT-ийг агуулсан байх ба азтай 1 нь хэдэн мянга бүр хэдэн сая долларын үнэ бүхий нэн ховор NFT-ийг ч хожих боломжтой байдаг. Аз таараагүй үед ч гэхдээ энгийн NFT-уудаар цуглуулгаа баяжуулж болно. Ийм нууцат хайрцгуудыг NFT-ий захуудаас худалдаж авч, задлалгүйгээр эсвэл задлаад, NFT-уудыг ширхэглэн арилжаалж, солилцож болох бөгөөд тэдгээрийн дундаас Байнансийнхийг онцлон танилцуулахаар, энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Нууцат хайрцаг дотроос юу ч гарч ирэх боломжтой бөгөөд зөвхөн авсан хойноо л нээж, үзэх боломжтой байдаг. Ийм хайрцгуудыг өөртөө эсвэл өрөөлд бэлэг болгон авах нь элбэг бөгөөд, түүн дотроос энгийн, ховор, маш ховор, нэн ховор төрлийн NFT-ууд санамсаргүй байдлаар шигшигдэн гарч ирэх нь сэтгэл догдлуулсан, азын сугалаа мэт мэдрэмжийг төрүүлдэг нь гарцаагүй юм. Ийм байдлаар арилжаалагдаж буй хайрцгуудын доторх маш ховор, нэн ховор NFT-уудын үнэлгээ нь, зарим тохиолдолд ширхэглэн зарагдаж эсвэл дуудлагаар худалдаалагдах ханшаас олон дахин бага байх нь бий. Тиймээс үүнийг худалдан авах хэрэглэгчдийн дунд насны ялгаа гэж байхгүй бөгөөд тэд бүгд сонирхолдоо хөтлөгдөн эсвэл азаа сорих гэж авдаг бөгөөд нууцат хайрцгуудыг дотроос нь тоглоом гардаг, шоколадан өндөгтэй зүйрлэцгээдэг байна. Мэдээж ийм хайрцгийн арилжаалагдах тоо нь нөөцийн хязгаартай байх ба өдгөө асар олон веб дээр, түмэн өөр нэр төрлөөр зарагдаж байна. Нууцат хайрцгийн санаа анх 2021 оны эхэн үед, NFT-ий огцом цэцэглэлтийг дагаж крипто зах зээлрүү орж ирсэн гэдэг. Тодорхой 1 цуглуулгыг хамарсан байдаг учир, ямар ямар NFT-уудаас гарч ирэх боломжтойг хайрцаг дээрээс нь харж болохоос гадна, зарим тохиолдолд ховорын зэрэглэл бүрээс гарч ирэх магадлалыг хувиар харуулсан байх нь ч бий.

NFT нууцат хайрцаг дотроос зөвхөн зураг гарч ирнэ гэж бодож болохгүй, Axie Infinity, DeHero, Metamon тэргүүтэй Блокчэйн дээр суурилсан тоглоомууд ч ийм хайрцгуудыг борлуулдаг бөгөөд түүнээс нь тоглоомд хэрэглэж болох дүр, газар, загвар, тоноглол зэрэг олон төрлийн NFT гарч ирэх боломжтой байна. Хайрцгаас гарч ирсэн энгийн буюу түгээмэл олдоцтой NFT-ы үнэлгээ анхдагч арилжааны дараа ханшаа алдаж болох ч, эрэлт хэрэгцээ нь байгаа үед ховор NFT-ууд анхны зардлыг хэд дахин нугалж өгөх нь бий. Ийм аз тохиосон үед, тэдгээрийгээ NFT-ий захууд дээр ханш нэрлэн зарах эсвэл үнэ хаялцуулан худалдаалж болдог.

NFT нууцат хайрцгыг хаанаас олж авч болох вэ?

NFT зардаг бараг бүхий л платформ дээр Mystery Box-ууд бүхий цэс, самбар бий. Гэхдээ тэдгээрийн дийлэнх нь луйвар байх эрсдэлтэй тул Binance NFT Marketplace, OpenSea, Rarible, SuperRare мэтийн нэр хүндтэй, харилцагч ихтэй талбарыг сонгох нь зүйтэй. Эдгээр захуудын зарим нь тогтмол хугацаанд олонд танигдсан, томоохон брэндүүдтэй хамтарч нууцат хайрцаг гаргах нь ч бий. Жишээлбэл, Vogue Singapore дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан мандах нарны зургын цомгоор NFT нууцат хайрцаг бүтээн гаргаж байсан.

Байнанс дээрээс NFT нууцат хайрцаг худалдаж авахын тулд, хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, түүнийгээ баталгаажуулсан (KYC) байх шаардлагатай. Бүртгүүлэх болон хэрхэн бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах зааврыг доорх холбоосуудаар ороод хараарай.


NFT нууцат хайрцаг худалдаж авахын тулд мөн, Эфириум эсвэл BSC-ний сүлжээг дэмждэг криптогийн хэтэвчтэй байх хэрэгтэй. Аль төрлийн платформыг ашиглаж байгаагаас хамаарч, түүнтэйгээ ижил сүлжээний хэтэвчийг сонгох ёстой, эс бөгөөс NFT хөрөнгөө алдаж болохыг анхаарна уу. Гэхдээ аль ч тохиолдолд, MetaMask, Trust Wallet, Binance Chain Wallet зэрэг хэтэвчүүдийг ашиглах боломжтой. Түүнчлэн, NFT нууцат хайрцаг худалдаж авахад төлбөрийг ихэвчлэн ETH, BNB, BUSD зэрэг крипто валютаар тушаахыг шаардах ба түүнийг нь Байнанс бирж дээрх Spot буюу шууд арилжааны хэтэвчээсээ шилжүүлж болно. Уг хэтэвчийг хэрхэн хэрэглэх заавар буюу Байнанс хэрэглээний суурь мэдлэг олгох нийтлэлийн холбоосыг доор нийтлэв.

Байнанс хэрэглээний суурь мэдлэг

Байнанс дээр NFT нууцат хайрцаг авах заавар

1. Байнансийн NFT-ий захаар (binance.com/en/nft) зочилж, бүртгэлээрээ нэвтэр.

2. Хуудасны дээд хэсэгт байрлах цэсээс Mystery Box-ыг сонгож, дээр нь товш. Бүх цуглуулгыг үзэхийн тулд, All Collections холбоосыг дараарай.

3. Хүссэн нууцат хайрцгаа сонго.

4. Бид зааврынхаа жишээ болгон "Lazio Legendary Jersey I" цуглуулгыг сонголоо. Харин Та хүссэн хайрцгаа олж, сонгосон бол түүн дээрээ дараад, танилцуулгын хуудаст нь зочлоорой.

LAZIO багийн дэмжигчдийн токен мөн Байнанс бирж дээр арилжаалагддаг. Дэмжигчдийн токен гэж юу болохыг мэдэхийг хүсвэл, ЭНД дараад танилцуулга нийтлэлийг нь уншаарай.

5. Багцын танилцуулгын хуудсанд товч тайлбар, үнэ, лангуунаас татагдан буух огноо зэрэг чухал мэдээлүүдийг харуулсан байна. Сайтар танилцаад авахад гэмгүй.

Түүнчлэн, шүүлтүүрүүдээс өөрийн сонирхолд нийцүүлэн, тохируулж ашиглаарай.

  1. Filters буюу Шүүлтүүр, Search item буюу Хайлт, Recently listed буюу Шинээр нэмэгдсэн нь эхэндээ (энэхүү уналттай цэс дотор мөн Ending soon буюу Удахгүй хаагдах, Price low - high буюу Багаас их ханшаар, Price high - low буюу Ихээс бага ханшаар жагсаах сонголтууд бий)
  2. Status буюу Төлөв - Unopened буюу Задраагүй, SR буюу Маш ховор, R буюу Ховор, N буюу Энгийн
  3. Sale Types буюу Зарах төрөл - Fixed Price буюу Нэрлэсэн ханшаар, Live Auction буюу Дуудлага худалдаагаар
  4. Currencies буюу Валют - LAZIO, BNB, BUSD, ETH зэрэг шүүлтүүрүүдээс гадна, Price буюу Ханш гараар бичиж оруулаад тодорхой үнийн дүнд багтаан хайх талбарууд байна.

6. Series дарж ороод цуврал дахь NFT-уудыг, хамгийн ховроос нь эхлэн жагсаан харах боломжтой. Энд мөн ханшийн өсөлт/уналтыг хувиар, нийт болон одоо арилжаалагдаж буй тоо ширхэг, хамгийн дээд, доод болон шал үнийн хамтаар харуулна.

7. Авахыг хүссэн NFT дээрх, Buy Now буюу Худалдаж авах товчийг дарахад, боломжит бүх сонголтуудыг харуулах бөгөөд, тэндээс алийг нь авахаа шийдсэний дараа, сонгогдсон NFT-ий дэлгэрэнгүй тайлбар бүхий цонх нээгдэнэ.

8.1. Танилцаж дууссаны дараа, сэтгэлд нийцэж байвал, дахин Buy Now товчийг дараад төлбөрөө хийж болно.

8.2. Эсвэл Make Offer товчийг дараад, өөр үнэ санал болгож болно. Уг NFT-ийг зарахаар зэхэж буй хэрэглэгчид тэрхүү санал таалагдвал, заасан хугацаанаас өмнө зөвшөөрч, арилжааг хийж болдог. Энд заасан дүн бүхий хөрөнгө тань, дуудлага худалдааг дуустал түгжигдэхийг анхаараарай.


Дуудлага худалдаанд оролцох заавар

1. Авахыг хүссэн нууцат хайрцаг тань үнэ хаялцуулах худалдаагаар зарагдаж байгаа бол, хугацааг нь дуусах үед хамгийн өндөр дүнг амласан байх шаардлагатай болно. Үнэ санал болгохдоо, Place a Bid товчийг дарна.

Зарим тохиолдолд Buyout Price товч гарч ирсэн байх ба энэ нь дуудлага худалдааг хааж, тухайн товч дээрх үнээр шууд худалдаж авах боломжыг олгоно.

2. Үнэ хаялцуулахдаа, Current Bid буюу Хамгийн өндөр зарлагдсан байгаа дүнгээс Minimum Markup буюу Зөвшөөрөгдсөн хэмжээгээр илүү дүнг оруулах шаардлагатай. Түүний дараа, Bid Now товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэнэ.


Нууцат хайрцгаа нээх заавар

Худалдаж авсан NFT нууцат хайрцаг тань, Profile - Collected - цэсэнд байршсан байх ба хайрцгаа задалж үзэхийг хүсвэл дараах алхмуудыг гүйцэтгээрэй. 

САНАМЖ: Нэгэнт задарсан хайрцгыг эргүүлэн хаах боломжгүй болохыг анхаарна уу.

  1. Хайрцгаа сонго.
  2. Дарж ороод, тайлбар хуудсанд зочил.
  3. Reveal товчийг дармагц гарч ирэх баталгаажуулах цонхноос Open box товчийг дарж нээнэ. 1-ээс олон адил төрлийн хайрцаг авсан бол, энэ цонхонд хичнээнийг нь нээхээ сонгож болдог.
  4. Задарч гарч ирсэн NFT, хайрцгын оронд байршсан байна.

ЖИЧ: Манай блогын ерөнхий админ (RLT) дээрх NFT-оо зарахаар төлөвлөөд байгаа юм. Хэрэв Та үүнийг авахаар сонирхож байгаа бол, ЭНД дараарай.


Нууцат хайрцгаа зарах заавар

Задлаагүй хайрцаг эсвэл задраад гарч ирсэн NFT-оо буцаагаад зарахаар болсон бол, Байнансийн NFT-ий зах дээр нэрлэсэн ханшаар эсвэл дуудлага худалдаагаар арилжиж болно. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэхэд л хангалттай байдаг:

  1. Зарах NFT-оо сонгоод List NFT товчийг дар.
  2. Дуудлагаар худалдахыг хүсч байвал Highest Bid товчийг дарж, Minimum bid (total price) талбарт эхлэх үнийг зааж өгнө. Buy-out Price (total price) талбарт шууд зарагдах үнийг оруулж өгч бас болно. Хэрэв дуудлагаар бус нэрлэсэн ханшаар зарахаар шийдсэн бол, Set Price сонголтыг хийгээрэй.
  3. Зарах үнээ BNB, BUSD, ETH 3-ын аль нэг дээр тохируулах боломжтой бөгөөд, амжилттай арилжаалагдсаны дараа заасан дүнгээс татвар суутгагдаж, харгалзах хэтэвчиндээ байршсан байх болно.
  4. Арилжааны үргэлжлэх хугацааг 12 цагаас, 7 хоногийн хооронд л зааж өгөх боломжтой.


NFT-г хэтэвчрүүгээ татаж авах заавар

Одоогоор худалдаж авсан нууцат хайрцгыг гаргаж авах боломжгүй байгаа. Гэхдээ түүнийгээ задлаад, гарч ирсэн NFT-уудаа 1, 1-ээр нь зөөж авч болно. Үүний тулд дараах зааврыг дагаарай:

  1. NFT-оо сонгоод, дээр нь товшиж, тайлбарын хуудсанд нь ханд.
  2. Withdraw товчийг дар.
  3. Network талбарт авах гэж буй хэтэвчийн сүлжээг сонгох боломжтой байвал сонгоод, Destination Wallet Address талбарт, хэтэвчийн хаягыг зааж өг. Ингэхдээ хэрэв урьд нь огт гаргаж авч байгаагүй бол, Add Wallet товчийг дараад, хэтэвч холбох цонхруу шилжиж, тэнд холболтыг гүйцэтгэнэ. Гаргаж авч байсан бол, уналттай цэсээс хэтэвчийн хаягаа сонгоод хэрэглэж болно.

САНАМЖ: Сүлжээ андуурч илгээсэн хөрөнгийг эргүүлэн сэргээж авах боломжгүйгээр алдах эрсдэлтэйг анхаараарай.



R347i6HT-н NFT цуглуулга

Манай ерөнхий админ (RLT) тун удахгүй өөрийн NFT цуглуулгыг гаргах гэж байна. Хэрэв Та сонирхож байвал ЭНД дараад, Байнансийн NFT-ий зах дээрх бүртгэлийг нь дагаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!