Байнанс дээрх дэмжигчдийн токен
- Binance Fan Token-ууд нь, токен эзэмшигчиддээ онцгой ашиг, брэнд болон баг, хамтлагийн тусгай эрхийг олгоно. Олны танил хүн, хамтлаг, баг хамт олон, брэнд, клубүүд Байнанс дээр дэмжигчдийн токен үүсгэснээр, дэмжигчдийн цар хүрээгээ өргөтгөх, тэднийг урамшуулах боломж бүрдэх юм.
- Байнанс дээрх дэмжигчдийн токен нь, орлох чадвартай байх тул NFT-д тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, BTC зэрэг крипто валютийн адилаар 1 нэгжийг нь, нөгөөгөөр солих, тэнцүүлэх боломжтой байдаг.
- Байнанс дээрх дэмжигчдийн токенийг эзэмшигчид нь, цөөхөн хувь хэвлэгдэх, онцгой NFT-д хандах тусгай эрхтэй болох ба, клубын ирээдүйг тодорхойлох чухал шийдвэрт, зохих хэмжээгээр санал өгөх тусгай эрх, Fan Badge буюу дэмжигчийн ховор тэмдэг хүртэх болоод бусад өвөрмөц бараа, боломжуудад хандах эрхийг олж авах давуу талтай.
- Хэрэглэгчид шинээр гарч буй, дэмжигчдийн токенийг, эхлээд Binance Launchpad буюу Байнансийн хөөргөлтийн талбараас (хувь тэнцүүлэн олгох, анхдагч зах зээлийн захиалгат арилжаа) л авах боломжтой байх боловч, түүний дараагаар нээгдэх 2 дахь зах зээлийн арилжаанд Spot, P2P, төлбөрийн болон зээлийн картаар шууд авах боломжтой байна.
Крипто орон зайд, хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчдийн дадлыг нэвтрүүлэх түлхүүр нь, дэмжигчдийн токен юм. Уг токен нь, цахимжуулалт болон Блокчэйний хэрэглээний хурдацтай хөгжлийн нэгээхэн хэсэг бөгөөд, энэ ажлын хүрээнд Байнанс, томоохон брэнд, баг, клубуудтай хамтран ажиллаж, тэднийг дэмжигчидтэй нь улам бүр ойртуулж өгч байна.
Байнанс дээрх дэмжигчдийн токен нь, тамирын болоод урлаг соёлын томоохон брэнд, клуб, багийн хөгжөөн дэмжигчдэд давуу эрх, тусгай боломжуудыг санал болгох, хэрэглээний токен юм. Тухайлбал, Байнанс дээрх хөл бөмбөгийн клубын дэмжигчдийн токенийг эзэмшигчид нь, тоглолтын тасалбар захиалах, худалдаж авах үед давуу эрхийг эдлэх боломжтой гэх мэт. Түүгээр ч зогсохгүй, шинэ уриа зохиох, өмсгөлийн загвар гаргах зэрэг бүтцийн өөрчлөлтийн үед, санал өгөх эрхийг ч олж авч болно.
Энэ төрлийн токенийг ихэвчлэн олон дагагчидтай, алдартай хүмүүс, ААН-үүд хөгжүүлэн гаргадаг ба, одоогоор Juventus, AS Roma, FC Barcelona тэргүүтэй клубууд өөрсдийн нэрийн токенийг гаргасан байгаа нь зах зээлд амжилттай нийлүүлэгдээд байгаа билээ. BTC, ETH зэргээс ялгаатай нь, ийм токенуудын үнэ цэн нь, цаад технологиосоо бус, дэмжигчиддээ авч ирэх онцгой урамшууллуудаас шууд хамаарч байдаг. Түүний жишээ болгон, энэхүү нийтлэлдээ удахгүй буюу 2021 оны 10-р сарын 21-нд танилцуулагдан, анхдагч арилжаанд гарах, S.S. Lazio Fan Token (LAZIO) буюу S.S. Lazio дэмжгчдийн токенийг танилцуулахаар онцоллоо. Уг токен нь эзэмшигчиддээ, Байнанс дээрх дэмжигчдийн токений талбарыг ашиглан, шийдвэр гаргахад нөлөөлөх эрхийг олгоно. Тодруулбал, багийнхны дэвшүүлсэн төрөл бүрийн санал асуулгад оролцох боломжыг, токенийг эзэмших замаар олж авч болох юм. Тэрхүү платформруу хандахыг хүсвэл, ЭНД дараарай. Алсдаа, тоглоом зэрэг бусад хэлбэрээр ашиглах боломжтой, зөвхөн Байнанс дээрх дэмжигчдийн токенийг эзэмшигчдэд зориулсан, NFT-д хандах эрхийг олгох сурагтай.
Байнанс дээрх дэмжигчдийн токен, эзэмшигчдийг юу хүлээж байгаа вэ?
- Нууцат хайрцгууд болон NFT - Ховор NFT агуулдаж байж болох нууцат хайрцгуудыг худалдаж авах боломж.
- Санал өгөх эрх - Токен нь засаглалын эрхийг олгох онцлогтой тул, багийн оролцох тоглолт, арга хэмжээ, бэлэг тэмдэг, сурталчилгааны бараа зэргийг сонгох сонгуульд оролцох боломжтой болно.
- Дэмжигчийн тэмдэг - Токентойгоо харьцахын хэрээр, дэмжигчийн тэмдгүүдийг цуглуулж, тэдгээрийн урамшууллыг хүртэх боломж бүрдэнэ.
Дээрх 3 үндсэн боломжыг, Байнанс дээрх бараг бүх дэмжигчийн токенууд санал болгох боловч, тухайн токений онцлогоос хамаарч, нэмэлт урамшуулал, давуу талуудыг мөн амлаж, олгох боломжтой.
Байнансаас дэмжигчдийн токенийг яаж авах вэ?
Байнансаар үйлчлүүлэхийн тулд, Байнанст бүртгүүлж, KYC баталгаажуулсан байх шаардлагатай. Байнанс биржийн танилцуулгыг, ЭНД-ээс унших боломжтой.
Түүний дараа, үндсэн цэсээр дамжин, Launchpad буюу хөөргөлтийн талбарлуу хандаад, шинээр зарлагдсан анхдагч арилжаанд оролцож болно. Хэрэв арилжаанд хэдийн нэвтэрсэн токен сонирхож байгаа бол, Spot буюу шууд арилжааны самбарын тусламжтайгаар, фиат болон крипто валютаар арилжаа хийх боломжтой. Хэрэв шимтгэлгүй бөгөөд хялбар, хурднаар крипто валют авахыг хүсч байвал, Байнансийн P2P буюу хэрэглэгч хоорондын наймааг сонирхоорой. Дээрх бүх үйлчилгээг, Байнансийн веб болон апп, програмуудын алинаар ч хандан авах боломжтой ба, арилжаа амжилттай гүйцэтгэгдсэн тохиолдолд, дэмжигчийн токеныг Spot Wallet-д байршуулсан байх болно.
#CoinMarketCap
Байнансийн Launchpad-аас дэмжигчийн токен худалдаж авах үед анхаарах зүйлс
Байнансийн хөөргөлтийн талбар нь, шинэ токенийг зах зээлд нэвтрүүлэх, анхдагч арилжааны цонх болдог. Тэдгээрт оролцохын тулд хэрэглэгч нь, өөрийн хэтэвчинд зохих хэмжээний BNB-ыг байршуулж, түүгээрээ шинэ гарч буй токенийг авах захиалга оруулсан байх шаардлагатай. Анхдагч арилжааны захиалга хаагдсаны дараа, хэрэглэгчийн оруулсан хэмжээ, нийт захиалгуудын хэдэн хувьтай тэнцэж байгаагаас хамааруулан, харгалзах дүн бүхий токенийг хэтэвчинд байршуулж, түүний нэрлэсэн дүнтэй тэнцэх хэмжээний BNB-г суутган авна. Өөрөөр хэлбэл, Таны захиалгын дүн, бүх захиалгын дүнгийн 1 хувьтай тэнцэж байвал, Та нийт олгох токений 1 хувийг хүртэх буюу хувь тэнцүүлэн олгох зарчмаар ажиллах юм.
Хэрэгтэй холбоосууд
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation