Байнанс P2P дээр Ad үүсгэх заавар

Байнанс бирж дээр харилцагчид нь өөр хоорондоо арилжаа хийх боломжтой байдаг ба тэрхүү боломжыг нь Binance P2P Trading platform олгодог. Энгийн арилжаанаас, P2P арилжаа нь, өөрийн хүссэн төлбөрийн хэрэгслээр дамжуулан, шууд фиат валютийн дансаараа дамжуулан, шуурхай бөгөөд шимтгэлгүйгээр арилжаанд оролцох боломжыг олгодог давуу талтай байдаг.


Байнансын P2P арилжааны платформ нь салбартаа манлайлагч бөгөөд маш энгийн ойлгомжтой загвар, харилцагчиддаа санал болгох найдвартай, аюулгүй байдал, арилжааны уян хатан нөхцөл, таатай боломжуудыг олгодгоороо бусдаас эрс ялгардаг билээ. Гэвч, арилжаанд оролцохоор үүсгэж буй Ad тань Таны амжилтанд асар их нөлөөг үзүүлдэг болохыг огтхон ч мартаж болохгүй. Тиймээс зар байршуулж, арилжаанд оролцож эхлэхээс өмнө арилжааны төлөвлөгөө болон сурталчилгааны тохируулгатай холбоотой дараах чухал хэдэн зүйлийг мэдээд авах хэрэгтэй.

Зар үүсгэх эрх олж авахад тавигдах шаардлагууд

  1. Байнанс дээрх бүртгэл нь 30 хоног буюу түүнээс багагүй хугацааны өмнө үүсгэгдсэн байх
  2. Биеийн байцаалт (KYC) гүйцэт мэдүүлж, SMS баталгаажуулалалтыг идэвхжүүлсэн байх
  3. P2P-ээр 20 USD буюу түүнээс өндөр дүнд арилжаанд оролцсон байх
  4. Сүүлийн 30 хоногийн гүйцэтгэлийн зэрэг 80% буюу түүнээс дээш байх
  5. 10 буюу түүнээс олон тусдаа, өөр өөр харилцагчидтай P2P арилжааг амжилттай гүйцэтгэсэн байх

Зар үүсгэх заавар

0. P2P арилжааны хуудас буюу p2p.binance.com-руу зочлох.

Тэндээс Advertising Mode буюу Сурталчилгааны горимд шилжээд, "+" бүхий товч дээр товшсоноор Зар үүсгэх цонх нээгдэх болно.


1. Зар болон ханшийн төрлөө сонгож тохируулах.

Нэн түрүүнд, Ad Type буюу Зарын төрлийг сонгоно.


Түүний дараа, крипто хөрөнгийн нэр төрөл болон түүнийг арилжаалах фиат валютийг сонгоод, доорх 2 төрлийн Price Type буюу Ханшийн төрлөөс өөрийн сонголтонд нийцүүлэн тохируулна. Үүнд:

2. Арилжаалах хэмжээ болон төлбөрийн нөхцлийг тохируулах.

Дараагийн шатанд, арилжаалах хөрөнгийн нийт дүн, нэгж захиалгын хувьд арилжаалах хэмжээний доод болон дээд хязгаар болон 3 хүртэлх тооны төлбөрийн сувгыг зааж өгөх ёстой. Мөн эдгээрийг тохируулсны дараа, харилцагчийг төлбөрөө шилжүүлж, гүйлгээгээ баталгаажуулах хүртэл хэдий чинээ хугацаанд хүлээхийг мөн энд тохируулна. Өөрөөр хэлбэл энд заасан хугацаанд захиалга биелээгүй бол тухайн захиалгыг хүчингүйд тооцно гэсэн үг.


Дээрхийг хялбараар тайлбарлах үүднээс жишээн дээр танилцуулъя л даа. Харилцагч хэтэвчиндээ нийт $7'000 USDT-тэй, түүнийхээ:


Дээрх жишээний дагуу, бусад харилцагчид түүнээс $70, $610 г.м. дүнгээр USDT-ийг авч болох ч, $25 эсвэл $1'600-ыг авах боломжгүй байх юм.

ЗӨВЛӨМЖ: Хэрэв ханшийн өрсөлдөөнд хүч үзэх сонирхолгүй байвал, нэгж арилжааны хэмжээний илүү уян хатан сонголтоор үйлчилүүлэгчдийг татаж болно. Жишээлбэл, USDT/USD хослолын ханш $0.99 байх үед, $0.93 доллараар арилжаалах нь ашиггүй санагдаж байвал, бусад заруудын хэмжээг ажиглаад, тэнд байхгүй сонголтыг гаргаж тавиарай. Жишээ нь, дийлэнх зар Min: $100, Max: $1'000 заасан байвал, Min: $70, Max: $2'500 г.м. оруулж болох юм.

3. Зартайгаа холбоотой нэмэлт мэдээллийг сайтар тусгаж өгөх.

Бусдын анхаарлыг татах, ойлгомжтой байдлыг нэмэгдүүлэх үүднээс дараах алхмуудыг авч хэрэгжүүлвэл зохино. Үүнд:


САНАМЖ: Харилцагч талыг хязгаарлахдаа хэт өндөр шаардлага тавьсан тохиолдолд зар тань хангалттай олон хүнд хүрч чадалгүй, сулхан үр дүнг үзүүлэх магадлалтайг анхаарна уу.

НЭМЭЛТ: Үүсгэсэн зараа түгээх ЗААВАР



Зараасаа өгөөж хүртэх 4 арга, төлөвлөгөө

1. Арбитрын урлагт суралцах

1 газраас хямд авч, нөгөө газарт үнэтэй зарах замаар, ханшийн зөрүүнээс ашиг унагах аргыг Arbitrage буюу Арбитр гэнэ. Энэ аргыг хэрэглэдэг арилжаачид маш олон байдаг бөгөөд хэрэгжүүлэхэд ихээхэн хялбар төлөвлөгөө юм. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншиж судлах боломжтой шүү. Амжилт!

2. Фиат валютийн ханшийн ялгааг ашиглах

Фиат валютийн хослолтой арилжаанууд бүгд ижил ханш бариад байх боломжгүй нь мэдээж, тэгвэл яагаад энэ байдлыг нь ашиглаад, шалмагхан хөдлөөд байж болохгүй гэж?

3. Өндөр эрэлттэй төлбөрийн хэрэгслийг ашиглах

Хэдийгээр Байнансаас 300 гаруй төлбөрийн сувгыг санал болгож байдаг ч, зар нийтлэгчдийн дийлэнх нь ойролцоо аргыг сонгон хэрэглэсэн байвал, тэдгээрээс зөрж, үйлчлүүлэгчдийн хайж байж болохуйц өөр шийдлүүдийг ашигласнаар, тэднийг татаж болох юм.

4. Хөрөнгөө "дар"-ангаа, шимтгэлээс чөлөөлөгд.

Тогтмол арилжаа хийх сонирхолгүй эсвэл боломжгүй харилцагчдын хувьд, хөрөнгөө хялбар, хурдан, ямар ч шимтгэлгүйгээр хүссэн үедээ оруулж, гаргахаас гадна, аюулгүй хадгалах боломжыг гагцхүү Байнансын P2P л олгоно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!