Крипто төлбөрийн гарц


Албан газрууд, хувиараа бизнес эрхлэгчид сүүлийн үед крипто валютаар төлбөр хүлээн авах нь ихэссэн. Хэдийгээр крипто шилжүүлэг хийхэд 1 их хүндрэлтэй байгаад байдаггүй ч, төлбөрийн гарцуудыг нэвтрүүлж, ашигласнаар илүү хялбар, хурдан, цаашлаад алдаа гаргах эрсдэлгүй болгох боломжтой байдаг. Түүнчлэн крипто карт ашиглах сонголт бас бий шүү.

Криптогоор төлбөрөө төлөх нь, төсөв санхүү болоод цаг хугацаанд хэмнэлттэй байдаг. Тэр тусмаа олон улсын шилжүүлэгт бүр ч илүү тохиромжтой байх нь бий. Төлбөрийн систем нь хэтэвчтэй харьцуулахад хамаагүй энгийн, хялбар ойлголт бөгөөд энэ төрлийн үйлчилгээг үзүүлэгчээс авч болох техникийн тусламж, зөвлөгөө дагалдаж байдгаараа онцлог. Гэхдээ эдгээр системүүдийг нэвтрүүлэх ажиллагаа нь хэтэвч үүсгэхээс их цаг хугацаа шаардаж, удирдлагыг тодорхой хэмжээнд хязгаарлахаас гадна нэмэлт шимтгэл шаардаж болно. Гэхдээ хэрэв цаг үеэ мэдэрсэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, хэрэглэхээр зорьж байгаа бол, Байнанс биржээс санал болгож буй Binance Pay үйлчилгээг судлаад үзээрэй. Энэ үйлчилгээ нь, Байнанс бирж дээр бүртгэлтэй хүн бүрт нээлттэйн дээр ямар ч шимтгэл хураамж нэмж авдаггүйгээрээ давуу талтай. Байнанс Пэй үйлчилгээний эрхээ нээсэн даруйдаа бусад хэрэглэгчид болон зөвшөөрөгдсөн жижиглэнгийн худалдаачдын бүтээгдэхүүн, үйлчилгээг авч, төлбөрийг нь илгээх боломжтой болох ба крипто карт захиалан авч ашиглаж ч болдог.


Орчин цагт том, жижиг гэлтгүй албан газар, хувь хүмүүс бүгд крипто валютаар төлбөр хүлээн авах гарцуудыг нэвтрүүлсээр байна. Түүний гол жишээгээр, Microsoft, Starbucks, Tesla тэргүүтэй байгууллагуудыг нэрлэж болно.

Ажиллах зарчим

Хамгийн энгийн ажиллагаа нь, 1 хэтэвчээс нөгөөрүү гүйлгээ хийх явдал байдаг бөгөөд ингэх явцад төлбөрийн гарцыг холбоогүй байгаа тохиолдолд, хэтэвчийн хаягийг хуулж эсвэл шивж оруулах шаардлагатай тулгарна. Хэдийгээр энэ нь 1 их ярвигтай ажиллагаа биш боловч, шинэ хүмүүст чирэгдэлтэй, ойлгомжгүй санагдуулахгүйн үүднээс мөн цаг хугацааг хэмнэж, өөр Блокчэйнрүү буюу буруу сүлжээгээр илгээх зэрэг алдаа гаргахаас сэргийлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор төлбөрийн гарцийг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй байдаг. Ийм гарцийг Байнанс тэргүүтэй олон олон крипто үйлчилгээ үзүүлэгчид нэвтрүүлсэн байх ба түүнийх нь ачаар дараах хэдхэн үйлдлээр л төлбөрөө маш хялбар, хурдан тушаах боломжтой болсон. Гэхдээ доорх алхмууд төлбөрийн мэдээллийг хүлээн авч, боловсруулагчаас хамаарч үл ялиг өөр байж болохыг анхаараарай.

  1. Төлбөрийг хүлээн авагч нь төлбөрийн гарцаараа дамжуулан нэхэмжлэл үүсгэх боломжтой QR код зэрэг шийдлийг бий болгон ашиглана. Тэрхүү QR код нь, хүлээн авагчийн хэтэвчийн хаягтай холбогдсон байхын хажуугаар, төлвөл зохих дүнг заасан байх юм. Жишээл нь, ₮30'000 төгрөгөөр дэлгүүрээс бараа худалдаж авсан гэвэл, тухайн үеийн ханшаар тооцож, түүнд дүйх харгалзах крипто валютийн хэмжээг тодорхойлсон байна гэсэн үг.
  2. Тушаагч нь тэрхүү QR кодыг уншуулж, нэхэмжилсэн дүнг баталгаажуулаад, гүйлгээг зөвшөөрснөөр шилжүүлэг гүйцэтгэгдэнэ.
  3. Төлбөр нь хүлээн авагчийн данс эсвэл хэтэвчинд байршсанаар төлбөр төлөх үйл явц дуусна.

Өөрөөр хэлбэл, энэ бүх ажиллагаа хэдхэн товшилт, секундэд л гүйцэтгэгдэх боломжтой.

Давуу талууд

Крипто төлбөрийн гарц эсвэл карт ашигласан, ашиглаагүй, криптогоор шилжүүлэг хийх нь дараах давуу талуудыг олгодог. Үүнд:

  1. Биткойн болон бусад алдартай крипто валютуудыг дэлхийн хаана ч, ашиглаж болно. Энд, фиат валютуудыг өөр хооронд хөрвүүлэх ажил болон зардлыг халсан онцлогтойг нь дурьдах нь зөв байх.
  2. Крипто төлбөрийн үйлчилгээг үзүүлэгчээс хамаарч, гүйлгээний хурд асар өндөр, бараг ямар ч хүлээлэггүйгээр гүйцэтгэгдэх боломжтой байдаг. Ялангуяа, илгээгч болон хүлээн авагч адил үйлчилгээ, апп хэрэглэж байгаа бол бүр ч хурдан байх юм. Хүлээлт үүслээ ч, банкны шилжүүлгээс хэд дахин хурдан бөгөөд харьцангуй бага шимтгэлтэй байдаг нь гайхалтай.
  3. Ямар 1 асуудал тулгарсан үед, хэрэглэгчид үйлчлэх төвөөс нь лавлаж, шалгуулах боломжтой. Хэтэвч хоорондын шилжүүлгийн үед саатал эсвэл асуудал үүссэн бол, ёстой хэнээс ч асуух боломжгүй байдаг шүү дээ.
  4. Шинэ харилцагчдаас нарийн мэдлэг, туршлага шаардахгүйн дээр хялбар, хурдан ажиллагааг санал болгоно.

Дутагдалтай талууд

Крипто салбарт мэдлэг, туршлагатай хэрэглэгчдийн хувьд, энэ үйлчилгээг авахад зарим талаар доголдолтой санагдаж болно. Жишээлбэл:

  1. Өөрөө хэтэвч үүсгэж ашигласантай харьцуулахад, хэтэвчээ хянаж, удирдах боломжоор дутмаг байх болно. Хөрөнгөө бүрэн өөрийн мэдэлд хадгалахыг чухалчилдаг олон олон хүн төлбөрийн гарцад, заавал зуучлагч оролцдогоос нь шалтгаалж, энэ төрлийн үйлчилгээг ашиглахаас татгалзах нь бий.
  2. Крипто валютийн зах зээл нь ханшийн хэт савлагаатайд тооцогддог. Тогтвортой зоос л сонгож, хэрэглэхгүй бол гүйлгээ бүрийн дараах үлдэгдлээ тооцоход ихээхэн төвөгтэй болно.
  3. KYC, AML зэрэг цаг хугацаа, баримт бичиг шаардсан ажил гүйцэтгэх шаардлагатай тулгарах боломжтой. Хэдийгээр энэ нь зарим төрлийн эрсдлээс хамгаалдаг ч, өөрөө хэтэвч үүсгэхээс их ажил уддаг.
  4. Төлбөрийн гарцын үйлчилгээ үзүүлэгч зарим газрууд шимтгэл хураамж авдаг.
  5. Криптогоор төлбөр хүлээн авах үйлчилгээ тийм ч их өргөн дэлгэр нэвтрээгүй хэвээр байгаа.



Binance Pay

Байнанс Пэй бол Байнансын харилцагчдад зориулагдсан төлбөрийн гарц юм. Крипто валютийг хил хязгаараас хамаарахгүйгээр, асар богино хугацаанд, зайнаас илгээх боломжыг олгох ба шилжүүлэг хийхийн тулд ердөө л хүлээн авагчийн ц-шуудан, утасны дугаар эсвэл Payment ID буюу төлбөр хүлээн авагчийн тусгай дугаар 3-ын аль 1-ийг мэдэж байхад хангалттай байдаг. Түүнчлэн зохих дүн бүхий QR кодыг үүсгэж, ямар крипто валют хүлээн авахаа сонгож тохируулахаас гадна, илгээгчид зурвас уламжилж болдог. Тэгээд бас, Binacne Pay-н хуудаснаас уг үйлчилгээг нэвтрүүлсэн ААН-үүдийн жагсаалттай ч танилцах боломжтой.

ЭНД дараад Байнанс Пэй хуудсанд зочлоорой.


Байнанс Пэй хэрэглэх заавар

Байнанс бирж дээр бүртгэлтэй бол үндсэн цэсээс Binance Pay сонголтоор орох эсвэл ЭНД дараад харгалзах хуудсанд шууд хандаарай. Ингэх үед, гүйлгээ хийж эхлэхэд шаардагдах, Байнанс Пэй хэрэглэгчийн нэр үүсгэхийг асууна. Тэнд өөрийн сонголтоор нэр оноож өгч болно. Харин бүртгэлгүй хэрэглэгчдийн хувьд ЭНД дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэх зааврыг ЭНД-ээс харах боломжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!