Крипто карт

Крипто картууд нь крипто урамшууллууддаа хүлээн авах, төрөл бүрийн үзвэр, үйлчилгээ авахдаа төлбөрөө крипто валютаа фиатруу хоромхон зуурт хөрвүүлж, тушаах боломжыг олгодог. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаана ч, крипто валютаараа шууд гүйлгээ хийж болно гэсэн үг.

Урьдчилсан төлбөрт крипто карт нь, төлбөрийн буюу дебит картын адилаар ажиллах ба зарцуулах криптогоо эхлээд дансандаа байршуулсан байх шаардлагатай байдаг. Ийм картыг найдвартай крипто валютийн арилжааны бирж эсвэл банкнаас авах боломжтой. Гэсэн ч, зах зээлийн савлагааг дагаж, картан дахь крипто валютийн ханш унах эрсдэл байсаар байхаас гадна, хийх гүйлгээ бүрт татвар, шимтгэл ногдохыг анхаараарай. Крипто картууд нь энгийн карттай адил зарчмаар ажиллах ч, крипто урамшууллыг дагуулж байдаг буюу картынхаа төлбөрийг фиат валютаар тушаагаад, түүндээ харгалзах урамшууллыг авч болдог. Байнанс биржийн хувьд KYC, AML нөхцлүүдийг зөвшөөрч, шаардлагад нийцсэн хэрэглэгчиддээ өөрийн нэрийн Binance Visa Card-ийг санал болгодог. Хэрэв Та гүйлгээний болон данс хөтөлсний хураамж татдаггүй, буцаан олголт болон төрөл бүрийн урамшууллуудыг өгдөг, ийм карттай болохыг хүсч, сонирхож байвал доорх холбоосуудад хандаад суурь мэдлэг олгох нийтлэлүүдтэй танилцаарай.


Крипторуу чиглэсэн ихэнх хандлага хөрөнгө оруулалтан дээр төвлөрч байдаг ч, бусад төрлийн хэрэглээрүү хандсан сонирхол мөн адил өсөн нэмэгдсээр байгаа. Сатоши Накамото анх Биткойныг, тэрбумтнуудыг төрүүлэх гэж бүтээгээгүй, харин дэлхий дахиныг хамарсан, нэгдсэн төлбөрийн системийг зохиох гэж оролдсон гэдгийг санах нь зүйтэй. Энэ зорилгыг нь гүйцэлдүүлэхэд туслах чухал зүйлсийн 1 нь яалт ч үгүй, крипто карт юм. Өдгөө ийм картууд олон мянган харилцагч, хэрэглэгчдийн амьдралыг илүү хялбар дөхөм, цахим болгоод байна. Крипто картаар төлбөр хийх үед, карт нь холбогдсон хэтэвч дэх үлдэгдлээс зохих дүнг хөрвүүлэн илгээж, хүлээн авагчийн дансанд цахим хөрөнгө бус, тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн (ихэвчлэн үндэсний мөнгөн тэмдэгт) фиат валютийг байршуулдаг. Крипто картыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, Visa болон MasterCard-ийн алинаар нь ч захиалж эсвэл худалдаж авч хэрэглэгчиддээ санал болгох боломжтой бөгөөд үүнийх нь ачаар тус төлбөрийн шийдлийг улс орон, бүс нутаг харгалзахгүй хэрэглэх таатай нөхцөл бүрджээ.

Ажиллах зарчим

Ойлгоход хялбар болгох үүднээс жишээн дээр тайлбарлая. Таны Байнансын картын Funding Wallet буюу Санхүүжилтын хэтэвчинд $500 АНУ доллартай тэнцэх BNB байлаа гэж төсөөлцгөөе. Түүнээсээ ямар 1 үйлчилгээний төлбөрт $100 USD-ыг тушаахдаа, Байнансын картаа уншуулжээ. Тэр үед Байнанс, тухайн агшин ханшаар $100 USD-той тэнцэх BNB-ыг арилжаалж, шилжүүлгийг гүйцэлдүүлнэ гэсэн үг. Үүний дараа, Таны хэтэвчинд $400 USD-той тэнцэх BNB үлдэж, харин үйлчилгээ үзүүлэгчийн дансанд $100 USD нэмж байршсан байх юм. Энэ бүх үйлдэл гэхдээ хэдхэн секундын дотор хэрэгжинэ. Түүнчлэн, крипто картаараа, зөвшөөрөгдсөн бүхий л ATM-д орлого/зарлагын гүйлгээг хийх боломжтой ба бэлэн мөнгө гар дээрээ гаргаж авахад дээрхтэй адилаар гүйцэтгэгдэнэ.

Уламжлалт картууд болон крипто картын хоорондын ялгаа

Та бидний хэрэглэж заншсан банкны картуудаас, крипто картын ялгарах онцлог нь, хэрэглэгч өөрөө эхлээд дансандаа крипто валютаа байршуулах, дансаа фиат валютаар бус зөвхөн крипто валютаар л цэнэглэх шаардлагатай байдаг явдал юм. Дараа төлбөрт (зээлийн гэх нь ч бий) буюу крипто кредит карт нь харин уламжлалт зээлийн картын адилаар, эхэлж төлөөд, дараа нь төлөх боломжыг олгоно. Gemini болон BlockFi зэрэг томоохон биржүүд ийм крипто картуудыг гаргасан байгаа сонгодог жишээ болоод буй бөгөөд эдгээрийн аль аль нь буцаан олголтын урамшууллыг карт эзэмшигчиддээ амладаг. Эдгээр крипто карт дээрх төлбөрийн үлдэгдлээ фиат валютаар хийж болдог учир, уг картыг урамшуулын кредит карт гэж нэрийдсэн ч болно.

Крипто карттай болохын тулд, ийм карт санал болгодог бирж эсвэл банкинд хэрэглэгчээр бүртгүүлж, бүртгэлээ KYC болон AML баталгаажуулсан байх шаардлагатай. Түүнчлэн хэрэв зээлийн карт сонирхож байгаа бол, нэмээд орлого тодорхойлох баримт бичгүүдийг бүрдүүлж, хянуулах шаардлагатай болно.

Крипто карт ашиглахын давуу талууд

Өдөр тутмын амьдрал, ахуйдаа крипто валютийг хэрэглэх боломжыг олгох нь крипто картын санал болгох гол давуу тал юм. Хүлээн авагч нь криптог судалж, ойлгож, нэвтрүүлж, төлбөрт хүлээн авах сонирхол, мэдлэг дулимаг, хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа зэрэг шалтгаануудын нөлөөгөөр крипто валютийг ингэж өргөн хэрэглэхэд ихээхэн хүндрэлтэй байсан нь үнэн. Тэгээд ч Биткойн тэргүүтэй зарим зоосууд гүйлгээг баталгаажуулах гэж хагасаас, бүтэн цаг хүлээгдэж, ханш нь огцом хэлбэлзэж байдаг нь ч асуудал болж байлаа. Тэгвэл одоо энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн гаргалгаа нь крипто картууд болоод байна. Эдгээр карт бүр өөр өөрсдийн гэсэн урамшуулал, боломжуудыг дагуулж байдаг. Жишээлбэл, буцаан олголт, Spotify, Netflix зэрэг нэр бүхий хамтран ажиллагчдын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт, хямдралын эрхийг дагалдуулна. Тиймээс боломжит бүх картуудаас бүгдийг нь судалж, өөрт хамгийн их тохирохыг нь сонгож, авч хэрэглээрэй. Тэгэхдээ, биржийн шимтгэлийг заавал тооцох хэрэгтэй шүү. Учир нь, гүйлгээ хийх бүрт хөрвүүлэлт хийсний шимтгэл суутгагдаж байх ба тэр нь тухайн картыг нийлүүлсэн биржийн арилжааны шимтгэлээр тооцогдож байдаг.

Крипто картын дагуулах эрсдэл болон сул талууд

Крипто карт эзэмших нь, крипто валютийг HODL хийхтэй адил эрсдлийг дагуулна. Энгийнээр бол, картанд байршсан BTC, ETH тэргүүтэй, савлагаа ихтэй зоос, токенууд цөм хэтэвчинд байршсантай адилаар фиат валюттай харьцах үнэлгээний хүчтэй өөрчлөлтийн нөлөөнд автсан хэвээр байх юм. Энэ нь эргээд гүйлгээ хийх үед санаснаас их эсвэл бага дүнг суутгуулах, биржийн ханшаас шалтгаалан дансны үлдэгдлийн дүн үргэлж хэлбэлзэж (фиатаар тооцох үед) байна гэсэн үг. Түүнчлэн өөрийн оршин суугаа улсын крипто валют болон цахим мөнгөний хуулийн дагуу нэмэлт албан татварыг төлнө гэдгийг бас ямагт анхаарч байвал зохино. Боргол авч уухаас эхсүүлээд үл хөдлөх зарах зэрэг ямар ч хэлбэрийн шилжүүлэг хийсэн бай хамаагүй, криптогоор ямарваа орлого эсвэл зарлагын гүйлгээ хийсэн л бол татвар заавал төлөх заалттай байдаг. Дээрх асуудлуудаас зайлсхийхийн тулд авч болох хамгийн энгийн, хялбар арга нь дансандаа тогтвортой зоос байршуулах явдал билээ.



Байнансын карт

Байнансын карт гэдэг нь, Байнанс дээрх бүртгэлтэй тань холбогдсон Visa дебит карт юм. Картын данс нь, Funding Wallet буюу хөрөнгө оруулалтын хэтэвчинд холбогдсон байх ба Visa картаар төлбөравахыг хүлээн зөвшөөрсөн бүхий л газарт ашиглах боломжтой байдаг.

Байнансын картыг авч, ашиглах боломжтой улсууд

Энэхүү нийтлэлийг бичиж байх үед дараах улсууд зөвшөөрөгдсөн байв. Үүнд:


Мөн дараах крипто валютуудийг байршуулан, ашиглах боломжтой.


Байнансын картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг, ЭНД дараад албан ёсны веб дээрээс нь уншиж, танилцаарай.

Байнансын картыг захиалж авах заавар ХАРАХ


Байнансын картын санал болгох онцлог давуу талууд

Visa картаар төлбөр төлөх боломжтой бүхий л газарт ашиглаж болохоос гадна, крипто карт нь дараах боломжуудыг эзэмшигчиддээ олгож байдаг. Үүнд:

  1. Шимтгэлгүй - Байнансын хэрэглэгчид энэ картыг үнэ төлбөргүй захиалан авч, хэрэглэх боломжтой. Данс хөтөлсний болон гүйлгээний хураамж гэж байхгүйн дээр, жил эсвэл сар бүрийн суутгал гэсэн ойлголт огтхон ч байдаггүй гэж байгаа. Гэхдээ 3-дагч талын янз бүрийн татвар татаас байнга нэмэлтээр суутгагдаж байхыг анхаараарай.
  2. Криптогоо хөрвүүлэх шаардлагагүй - Ямар 1 зүйл худалдаж авахын тулд, крипто валютаа арилжаалж, фиатаар банкны дансруу татах ажлаас бүрэн чөлөөлөгдөнө.
  3. 8 хүртэлх хувийн cashback буюу буцаан олголт - Сар бүр, хэрэглэгчийн хэтэвчин дэх BNB-ны үлдэгдэлд тулгуурлан, тухайн сард хийсэн худалдан авалт бүрийн дүнгээс, 8 хүртэлх хувийг буцаан олгоно.
  4. Картын данстай холбогдсон хэтэвчин дэх бүх хөрөнгө SAFU - Байнансын хамгийн найдвартай, өндөржүүлсэн хамгаалалтан дор санаа зовох зүйл үгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!