Байнанс дээр ухаалаг утсаар Опшнс арилжаалах заавар

Байнанс бирж нь крипто салбартаа дэлхийд толгой цохидгын хувьд, крипто валютийн, цахим хөрөнгийн бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой санхүүгийн үйлчилгээний асар олон төрлийг нэвтрүүлж, харилцагчиддаа санал болгож байдаг. Spot буюу энгийн, Margin буюу хөшүүрэгт, Байнанс DEX гээд л арилжааны олон хэлбэрээс сонгож, үйлчлүүлж болохоос гадна, Байнансын Savings буюу хадгаламжын бүтээгдэхүүнүүдийг ашиглан хөрөнгө зээлдэж, зээлдүүлэх, Staking буюу хөрөнгөө гадаслаж, түүнд харгалзах өгөөжийг хүртэх зэргээр тогтмол орлого олох боломж бий. Тэр ч бүү хэл, Байнансын Фьючерс хэлцлийн арилжаагаар дамжуулан Derivative буюу санхүүгийн үүсмэл хэрэгслийг ч арилжаалж болно. Энэхүү нийтлэлээрээ, iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжөөр хэрхэн Options хэцлийн арилжаа хийхийг бодит жишээн дээр харуулан, заахыг зорьлоо.


ЖИЧ: Уг нийтлэлийг бүрэн гүйцэт ойлгохын тулд, эхлээд Опшнс арилжаа гэж юу болохыг судласан байх шаардлагатай. Үүний талаар хангалттай ойлголтгүй байгаа бол, ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншаарай.


Байнанс дээр Опшнс арилжаа хийхийн өмнө зайлшгүй мэдэж авсан байх шаардлагатай зүйлс

Юуны түрүүнд, энэ төрлийн арилжаан дээр хийсэн бүхий л үйлдэл тань, Байнансын Фьючерс хэлцлийн арилжааны данстай шууд хамааралтайгаар ажиллахыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Опшнс хэлцэл дээр хийсэн үйлдэл тань, Фьючерс хэлцэл дээрх төлвүүдэд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тиймээс маш анхаарал сэрэмжтэй хандвал зохино. Түүнчлэн Опшнс хэлцлийн арилжааны үед захиалгын жагсаалт гэж байхгүй буюу худалдаж авсан хэлцэл тань хэрэгжүүлэх эсвэл хүчинтэй хугацаа нь дуусгавар болох хүртэл л хүчин төгөлдөр байхыг анхаараарай. Энэ төрлийн арилжааны үед анхаарах зүйлсийг доор жагсаав. Үүнд:

  1. Premium буюу Татаас : Хэлцэл худалдаж авахын тулд төлөх төлбөр. Байнансын хувьд үүнийг Фьючерсийн хэтэвчийн дүнгээс суутгадаг.
  2. Expiry Date буюу Хүчинтэй хугацаа : Тухайн Опшн буюу хэлцлийн хүчинтэй хугацааг 10 минут, хагас цаг, 1 цаг, 8 цаг, 1 өдөр зэргээр сонгож болох ба, тэрхүү хугацаанд амжиж хэрэгжүүлэхгүй бол, төлсөн татаасаараа "шатахыг" анхаараарай.
  3. Strike Price буюу Нэрлэсэн ханш : Опшныг худалдаж авсан үнэ.
  4. Close Price буюу Хаалтын ханш : Опшныг хэрэгжүүлсэн үнэ. Энэ нэршлийг өөрөөр, Settlement Price буюу тогтсон ханш гэдэг.


1. Бэлтгэл

1.1. Байнансын аппыг татаж суулгах

  1. Татаж, суулгаж амжаагүй байгаа бол, ЭНД дараад татаарай.
  2. Бүртгэлтэй бол бүртгэлээрээ нэвтэрч орох, бүртгэлгүй бол ЭНД дараад (Referral ID: SF7QLIOA) бүртгүүлээрэй. Бүртгүүлэх болон бүртгэлээ баталгаажуулах зааврыг нийтлэлийн эхэнд тусгасан холбоосоор орж авч болно.
  3. Фьючерс данс нээ. Хэрхэн нээх зааврыг ЭНД-ээс харах боломжтой.


2. Арилжаа

Дэлгэцийн доод хэсэгт байрлах үндсэн цэсний Futures дээр дараад, дэлгэцийн дээд хэсгийн дэд цэсээс Options сонголтоор ор.

ЖИЧ: Аппын шинэ хувилбарт загварын өөрчлөлт хийгдээд, жишээ зургуудаас өөр харагддаг болсон байж болно.

Фьючерс дансандаа үлдэгдэлгүй тохиолдолд арилжаанд оролцох боломжгүй тул, Wallet буюу хэтэвч цэсний Transfer товчийг ашиглаж хөрөнгөө, данс хооронд шилжүүлж, цэнэглээрэй. Байнанс данс хоорондын гүйлгээнд шимтгэл авдаггүй давуу талтай байдаг. Хэтэвчийн цэсээр дамжихаас залхуурвал, дэлгэцийн дээд хэсэгт байрлах, арилжааны хослолын арын, 2 тийш заасан сум дээр дараад шилжүүлгийн цонхонд шууд хандаж болно. Жишээн дээр Биткойны, 1 цагийн хэлцлийг худалдаж авч үзүүлэх боловч, түүнийг өөрийнхөөрөө өөрчлөн тохируулах сонголт нь Таньд нээлттэй байгааг бүү мартаарай. Тэгээд, Qty(BTC) талбарыг дарж идэвхжүүлээд, хичнээн ширхгийг авахаа зааж өгнө. Өөр крипто валютийн хувьд Qty(ETH) зэргээр тэмдэглэгээ өөрчлөгдөнө шүү.

Түүний дараагаар, Buy Call дарж авах хүсэлтээ илгээнэ.

Ингэмэгц, захиалгаа хянах цонх нээгдэх ба, түүн дээрх мэдээллийг 1 бүрчлэн шалгаад, хүлээн зөвшөөрч байвал, Confirm дарж баталгаажуулна.

Дээрх жишээнд яг юу хийгээд, захиалга хянах цонх ямар мэдээлийг харуулж байгааг дэлгэрэнгүй тайлбарлая. Бид сая, $7'069.75 USDT ханшаар, 0.1 BTC-ыг авах 1 цагийн хэлцлийг худалдаж авах захиалга оруулжээ. Уг жишээнд, харилцагчийн Фьючерсийн хэтэвчээс $2.18 USDT-ийн Premium буюу татаасыг, Байнанс биржрүү суутгахаар байна. Мөн, ханш өсч $7'091.58 USD-т хүрвэл, орлого/зарлага тэнцэхийг харуулжээ.



2. Төлвөө манах болон хаах

Нээсэн байгаа төлвүүдээ, Positions цэсээр орж харж болох ба эндээс төлвүүдтэйгээ холбоотой бүхий л хэмжүүр, үзүүлэлтүүдийг олж болно.

Төлвөө хаахыг (хэлцлийг хэрэгжүүлэх) хүсвэл, тухайн төлөвт харгалзах Settle товчийг дарна.

Хаах хүсэлт, Confirm дарснаар баталгаажих бөгөөд, гүйцэтгэж байсан арилжаануудынхаа жагсаалтыг History цэсээс харах боломжтой байдаг.


САНАМЖ: Энэхүү нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ, харин тодорхой 1 бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээний заавар болохыг анхаарна уу. Аливаа арилжаачны гаргасан шийдвэрийн өмнө, тухайн арилжаачнаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүйг ухамсарлаж, судалгаа, шинжилгээ, эрсдлийн зохицуулалтаа дор бүрнээ чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Таны арилжаанд амжилт хүсье!


Байнанстай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!