Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Эргэлтийн хэмжээгээ өөрчилдөг токенийг хувьсагч нөөцтэй гэж ангилдаг. Ханшийн савлалтгүй, rebase буюу тэнцүүлэлт хийгдэж, нийлүүлэлт нь өөрчлөгдөж байдаг энэ төрлийн крипто валютийн хувьд, үнэ цэн нь нэгжийн үнээр бус, тоо ширхгээр хэмжигдэнэ.

Жишээлбэл, өнөөдөр Таньд байсан 1 BTC, маргааш 2 болсон байх ч, нэгж Биткойны хувьд, худалдан авах чадвар, үнэ цэн нь өчигдрийнхөөс 2 дахин буурсан байх юм. DeFi-ийн үсрэнгүй хөгжлийн ачаар, Блокчэйнд суурилсан энэ мэтийн шинэ санаа, төслүүд ихээр үүсч, хурдтайгаар хөгжиж байна.

Ханшийн өөрчлөлтийг, эргэлтийн хэмжээтэй уялдуулан зохицуулж байдаг учраас, хувьсамтгай нөөцтэй токенууд зарим талаар, тогтвортой зоосуудтай төстэйд тооцогдож болох ч, ханшаа тогтвортой барих аргын хувьд тэс ондоо шийдлүүдийг ашигладгыг нь мартаж болохгүй. Ихэнх зоос, токенуудэргэлтийн хэмжээгээ тасралтгүй өөрчилж байдаг нь үнэн. Биткойн хүртэл 2024 оны хагаслалтыг хүртэл, шинээр үүссэн блок тутамд 6.25, түүнээс хойш, дараагийн хагаслалт хүртэл, 3.125 BTC-г шинээр хэвлэнэ. Гэхдээ, эдгээр тоо тогтмол учир, түүнд харгалзах хэмжээг урьдчилан тооцоолох боломжтой.

Тэгвэл, хувьсагч нөөц бүхий токен нь, тэс ондоо буюу ханшийн багахан өөрчлөлтөнд нийцсэн хариу урвалыг үзүүлдэг онцлогтой. Жишээлбэл, $1 USD-тай тэнцүү байна гээд заачихсан энэ төрлийн токен байгаа бол, ханш түүнээс өсмөгц нөөцөө нэмж, буурмагц хасч байдаг тусгай алгоритмыг ашигладаг. Ингэж өөрчлөх үед, хэрэглэгчийн хэтэвч дэх токений тоо ширхэгт өөрчлөлт орно. Дээрх жишээн дээрээ үргэлжлүүлэн тайлбарлая. Ханш өөрчлөгдөхөөс өмнө, Таны хэтэвчинд 100 АНУ доллартай тэнцэх хөрөнгө буюу 100 ширхэг токен байсан гэж төсөөлцгөөе. Ханш унаж, rebase хийгдсэний дараа, Таны дарж буй нийт хөрөнгийн хэмжээ 96 ширхэг болон буурах ч, тэдгээрийн нийт үнэлгээ $100 USD хэвээр байх буюу илүү үнэ цэнтэй болсон байх юм.

Энгийнээр бол, Таны хөрөнгийн үнэлгээ алдагдахгүйгээр зохицуулагдсан байх ба, тэнцүүлэлтээс өмнө нийт нөөцийн 1 хувийг эзэмшиж байсан бол, тэнцүүлэлтийн дараа ч 1 хувийг эзэмшсэн хэвээр байна гэсэн үг. Ханш хэр ч их өөрчлөгдсөн, хөрөнгө оруулалт тань найдвартай хадгалагдана гэдэг сонирхолтой бөгөөд өвөрмөц шийдэл биш гэж үү?

Тэнцүүлэлттэй зоосны жишээ

Ampleforth

AMPL хэмээх тусгай товчлол/тэмдэглэгээтэй уг токен нь, хувьсах нөөцийн зохион байгуулалттай анхны токен билээ. Цаанаа барьцаа хөрөнгө агуулаагүй хэрнээ 1 AMPL = $1 USD тогтмол ханшийг хадгалах энэ токений хувьд, тэнцүүлэх ажиллагаа 24 цаг тутамд 1 удаа гүйцэтгэгддэг.

Турхираа (Гейзер) хэмээн нэрлэгдсэн хөрвөх чадварыг өсгөх олборлолтын аяныг хүртэл, хэрэглэгчдийн анхаарлыг гойд татаж чадаагүй байсан уг төсөл, сонирхогчиддоо 10 жилийн турш токен тараах бодлогыг хэрэгжүүлж байгаа ба, Турхирааг DeFi төслүүдийг таниулах чухал гаргалгаанд тооцох болсон. Онолын хувьд Ampleforth нь, тогтвортой зоос хэдий ч, нөөцийн хэмжээ нь хэр их хэлбэлзэж байдгыг дараах граф гэрчилнэ.

Ханшийн граф нь нэгж AMPL-ийн үнэлгээг харуулж байдгаас гадна, тухайн графт нөөцийн хэмжээний өөрчлөлтийг огт тусгаагүйг анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна, Ampleforthэрсдэл, савлагаа хэт өндөртэйд тооцох нь зөв бөгөөд, юу хийж байгаагаа сайтар ухаарсан, туршлагатай арилжаачид л оролдвол зохих хөрөнгө юм. Зах зээлийн үнэлгээгээр нь, уг токений болон түүний сүлжээний өсөлтийг хэмжих нь илүү оновчтой байдаг.

Yam Finance

Багагүй амжилтыг олоод буй өөр 1 хувьсамтгай нөөцөт токен бол, YAM. Түүний журмын ерөнхий бүтэц нь, Ampleforth-н хувьсагч нөөц, Synthetix-ийн гадаслалын тогтолцоо, yearn.finance-н нээлтүүдийг хослуулсан онцлог шийдэлтэй бөгөөд, нэгж токен нь $1 USD ханштай дүйх үнэлгээг баримталдаг.

YAM-г сонирхогчдын нийгэм нь хөгжүүлж, залуурдах ба, хөрвөх чадварын олборлолтоор бүх токен нь нийлүүлэгдсэн, нийлүүлэгдсээр байгаа, цаашид ч нийлүүлэгдэх болно. Урьдчилсан олборлолт, үүсгэн байгуулагчдад хувь хүртээх зэрэг ойлголтууд огт тусгагдаагүй энэ токений хөрөнгөө өсгөх арга нь, бүх нийтэд адил тэгш байхаар тохируулагдсан. Цоо шинэ, танигдаагүй төсөл байсан боловч, нээлтээ хийснээс 2 хоногийн хугацаанд 600 сая АНУ долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, чадсан амжилтыг үзүүлжээ. Энэхүү амжилтынх нь нууц магадгүй, COMP, LEND, LINK, MKR, SNX, ETH, YFI, ETH-AMPL Uniswap LP токенуудыг эзэмшигчдэд чиглүүлэн хэрэгжүүлсэн бодлоготой нь холбоотой байсан ч байж болох юм.

Харамсалтай нь, тэнцүүлэгч аргынх нь алдаанаас шалтгаалан зорьсноос олон токен нийлүүлэгдэж, төсөл бүтэлгүйтэх шахсан. Гэвч, сонирхогчдын нийгэм нэгдэн, төслийг шинээр дахин эхлүүлж, шинэ токенийг хөжүүлэн гаргаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгон, төслөө хөндлөгийн шалгалтаар оруулснаар, мөхлөөс аварч чаджээ. Одоо цаашид хэрхэх нь, YAM эзэмшигчдээс л бүрэн хамаарна.

AMPL болон YAM-ийн талаарх бүхий л мэдээллийг, крипто орон зайн хамгийн том самбар болох CMC-ээс харахыг хүсвэл ЭНД эсвэл/болон ЭНД (v2) дарна уу.


Хувьсагч нөөцтэй токений эрсдлүүд

Хувьсамтгай нөөц бүхий токений төслүүд нь, хөрөнгө оруулахад туйлын эрсдэлтэй, аюултай төсөлд хамаардаг. Тэнцүүлэлт бүрийн дараа, дарж буй хөрөнгийн тань хэмжээ өөрчлөгдөх учир, ханшийн граф зэргийг ажиглахын ямар ч хэрэг байхгүй. Хэдийгээр ашигтай ажиллах үед, түүнийг тань сайтар өсгөх ч, алдагдал хүлээх үед, хохирлыг тань мөн адил ихэсгэхийг анхаарах хэрэгтэй. Ханш тасралтгүй унаж байгаа үед, үнэлгээ нь буурахаас гадна, эзэмшлийн токений тань тоо цөөрсөөр, замбараагүй их хохирол хүлээх боломжтой.

Ойлгоход бага зэрэг төвөгтэй зарчмаар ажилладгаас нь болоод, эдгээр төсөлд хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх нь түгээмэл байдаг тул, шинээр сонирхогч, анхлан суралцагчдад тохиромжгүй крипто валют гэж үзэх нь зүйтэй. Тиймээс, сайтар судалж, шинжилсний үндсэн дээр шийдвэр гаргаарай. Ингэхдээ, тухайн шийдвэрт тань, Таниас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг гүнээ ухамсарлаж, эрсдлийн зохицуулалтаа зохих түвшинд гүйцэтгэх хэрэгтэй шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Хувьсамтгай нөөцтэй токен гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad