Google бүртгэл үүсгэх заавар


Google-н бүх үйлчилгээ, app-ууд Google account буюу бүртгэлээр нэгдсэн цогц систем болж ажилладаг. Тэгвэл тэрхүү бүртгэлийг хэрхэн үүсгэхийг та дараах хичээлээс үзээрэй.

Youtube, Blogspot (Blogger), Drive, GMail, Android үйлдлийн систем (болон Play store), Google+, GSuite, Hangouts г.м. аль ч үйлчилгээг та ганцхан бүртгэлийн тусламжтайгаар ашиглах боломжтой.


Аль болох ойлгомжтойгоор, зураг болон жишээтэйгээр тайлбарлаж заахыг хичээе.

1. Бүртгэлийн хуудасруу хандах
А. Google-ийн үйлчилгээ, вебээр дамжуулан нэвтрэх цонхруу шилжих
Ингэхийн тулд эхлээд Google-н дурын вебрүү зочлох хэрэгтэй. Youtube, Blogspot, Google г.м. аль нь ч болно. Тэндээсээ нэвтрэх холбоос/товч дээр дарж дараагийн алхамд шилжинэ. Жишээ болгон доорх зурагт Youtube, Google веб сайтууд дээрх холбоосыг/товчыг харуулав.

Б. Google бүртгэлийн хуудасруу холбоосоор шууд хандах
accounts.google.com хаягаар зочилох үед нэвтрэх цонх гарч ирэх болно. Жич: Хэрэв хэдийн ямар 1 өөр Google account-руу тухайн хөтчөөр нэвтэрсэн, бүртгэлээ салгаагүй байгаа тохиолдолд тухайн бүртгэлрүү шууд орчихдог шүү. Энэ тохиолдолд хэрэв тухайн нэвтэрсэн байгаа бүртгэл нь өөрийнх чинь биш бол log out хийгээд, өөрийн бүртгэлийг үүсгэх алхамаа цааш үргэлжлүүлээрэй.
Бүртгэлийн цонх нь НЭВТРЭХ хуудсыг шууд харуулдаг. Гэвч бид бүртгэл ШИНЭЭР ҮҮСГЭХ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цонхонд ямар 1 мэдээлэл оруулах шаардлагагүй. Харин нэгэнт бүртгэлтэй болсон хойноо энэхүү талбарт харгалзах мэдээллийг оруулж, бүртгэлрүүгээ нэвтэрнэ.

2. Бүртгэл үүсгэх цонхруу шилжих
Өмнөх зурагт үзүүлсэн БУСАД СОНГОЛТУУД холбоосыг дарж бүртгэл ҮҮСГЭХ холбоосыг гаргана.

Нэмэлт мэдээлэл: Монгол хэл дээр ашиглах
Google нь Google translate орчуулгын сангынхаа болон сайн дурын орчуулагчдын багийнхаа тусламжтайгаар бүх үйлчилгээ, веб, апп-уудаа олон орны хэл дээр ашиглах боломжыг бүрдүүлж, өдрөөс өдөрт сайжруулж байдаг бөгөөд Монгол хэл уг санд нь багтсан байдаг нь сайхан хэрэг. Хэрэв та Англи хэл дээр ойлгохгүй ч ямар 1 зааваргүйгээр өөрөө бүртгэлээ үүсгээд, хөгжүүлээд, удирдаад явмаар байна гэвэл хэлээ МОНГОЛ болгож тохируулахад л хангалттай, хэрхэн тэгэхийг доор харуулав.
А. Дээрх зургуудад тэмдэглэсэн ХЭЛ СОЛИХ сонголтыг хийнэ
Б. Өөрчилж тохируулах хэлээ хайж олно.
Эх хэл дээрээ хэн ч ойлгочих учраас бид хичээлээ цааш Англи хэл дээрх жишээгээр үргэлжлүүлье.

3. Бүртгэлийн мэдээллээ оруулах
Дээрх "Бүртгэл үүсгэх цонх/форм"-ыг бөглөх шаардлагатай.

Талбаруудад харгалзах мэдээллийг оруулаад Дараагийн алхамд шилжээрэй.

Тайлбар
1. ID оруулах талбарт заавал @gmail.com гэж бүрэн хаяг бичих шаардлагагүй.
2. +976 бол зөвхөн Монгол улсыг тодорхойлж буй утасны дугаарлалт. Хэрэв та Монголоос өөр улсын дугаар барьдаг бөгөөд тухайн улсынхаа утасны дугаарлалтыг мэдэхгүй бол бүртгэл үүсгэх талбарын доод хэсэгт байрлах УЛС талбарт улсаа өөрчилөхөд л хангалттай. Гэвч таны интернэтийн IP хаягаар шууд байршил тодорхойлчихдог тул бараг авто-р зөв тохируулагдсан байх нь түгээмэл байдаг.
3. Өөр бусад E-Mail хаяг, ЗААВАЛ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ. Байхгүй эсвэл байгаа ч холбохыг хүсэхгүй байгаа бол уг талбарыг хоосон орхиж болно.

Нэмэлт мэдээлэл
Google хэрэглэгчийнхээ байршлыг бүсчлэлийн код (zip) болон шуудангийн хаяг (postal)-р лавлах, бүртгэх, асуух шаардлагагүй байдаг тул дээрх жишээнд ийм мэдээлэл ороогүй байгаа. Эдгээр кодууд нь +976 гэсэн утасны дугаарлалтаас тэс ондоо байдаг шүү. Өөр бусад веб-д бүртгэл үүсгэхэд (жишээ нь: Amazon, Ebay, г.м.) уг 2 төрлийн код 2-уулаа эсвэл аль 1 нь шаардагддаг учраас энэ талаар бяцхан тайлбар хийсэн болно.

4. Хэрэглэх нөхцөл + Тавтай морил
Next step сонголт хийсний дараа хэрэглэх нөхцлийг танилцуулах ба үүнийг уншиж танилцах шаардлагагүй гэж үзвэл шууд Accept/Agree дараад доорх цонхруу шилжинэ.
Энэхүү цонх нь бүртгэл амжилттай үүссэнийг мэдэгдэхийн хажуугаар Google-н үйлчилгээнүүдийг авах эрх нээгдэж байгааг танилцуулж байгаа юм.

5. Бүртгэлийн тохиргоо
Continue буюу үргэлжлүүлэх дарснаар Бүртгэлтэй холбоотой тохиргоо, аюулгүй байдал - хамгаалалт (2FA, мэдэгдлийн зурвас, г.м.), уг account-д нэвтэрсэн байгаа төхөөрөмжүүдийг/апп-уудыг харах, эрхийг нь өөрчлөх, хайж олох (алдсан утсаа олоход хэрэглэдэг) хэлний болон төлбөр төлөх хэрэгслийн тохируулга, cloud үйлчилгээний эрх, үзүүлэлт г.м. маш олон тохиргоог эндээс өөрчлөх боломжтой.

Ингээд л болоо дөө, амархан байгаа биз?



Холбоотой бусад нийтлэлүүд
- Yahoo! хаяг нээх заавар : тайлбарлах бараг илүүц биз. Өөр E-Mail үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтэй бол энэхүү нийтлэлийг уншаарай.

- Хэрхэн бусдад тайлахад/тааварлахад бэрх, өөртөө тогтооход амархан нууц үг зохиох талаар: Нууц үгээ утасны дугаар, төрсөн огноо, нэр, 123, abc эдр гэж хийх нь өнөө цагт мунхаг хүний л хийж болох т*нэг үйлдэл шүү дээ. Өөрийгөө, өөрийнхөө найз нөхөд, гэр бүл, хамаатан садан, тэдний эд хөрөнгө, нэр хүндийг цахим гэмт хэргээс хамгаалах нь нэн тэргүүний асуудал болоод буй тул, та аюулгүй байдлаа баталгаажуулаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!