Bitcoin Halving гэж юу вэ?
Bitcoin Halving буюу Биткойнын хагаслалт гэдэг нь шинээр үүсгэгдэх нэгжийн хэмжээг 2 дахин бууруулах ажиллагаа юм. Ингэснээр олборлогчдын авах Блок хаасны урамшуулал багасна гэсэн үг.
Хагаслах ямар хэрэгтэй вэ?
Крипто валютийн хувьд хагаслалт хийгдэх нь түүний нөөц шавхагдах хугацааг уртасгахаас гадна, зах зээлрүү нийлүүлэгдэж байгаа урсгалыг тогтворжуулах чухал ач холбогдолтой. Учир нь крипто нь Fiat валют шиг шавхагдашгүй биш, хязгаарлагдмал нөөцтэй хөрөнгө юм.
Хэрхэн хийгддэг вэ?
210'000 блок тутамд 1 удаа шинээр үүсэх блокын тоог хагасаар нь бууруулдаг ба Биткойнын цөм програмын кодоос энэ талаар дэлгэрэнгүй судлаж болно.
Өмнө нь хичнээн удаа хийгдсэн бэ?
#0
Хугацаа нь тодорхойгүй
Блокын өндөр: 0
Шагнал: 50 BTC
#1
2012-11-28
Блокын өндөр: 210'000
Шагнал: 25 BTC
#2
2016-07-09
Блокын өндөр: 420'000
Шагнал: 12.5 BTC
#3
2020-05-11
Блокын өндөр: 630'000
Шагнал: 6.25 BTC
Дараагийнх нь 2024 онд (840'000 блок, 3.125 BTC) хийгдэх ба яг нарийн харуулах тоолуурыг ЭНД дараад харж болно.
Дээрх тоолуур нь бусад тоолуурын адил, ойролцоогоор 10 минутанд 1 блок хаагдаж байгаа гэж тоолдоггүй, харин бодитоор хэдэн блок хаагдсан, цаана нь хэд үлдсэн байгааг шалгасны үндсэн дээр тооцооллоо гаргадаг тул илүү бодитой дүнг харуулдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation