Програм, тоглоомуудын хэрэглэгчид хүрэх эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх амьдралын мөчлөг
Та бүхэнд BETA буюу туршилтын, CLOSED, OPEN BETA, RELEASE хэмээх үгнүүд танил байна уу...? Манай БЛОГ гэлтгүй бүх сайт энэ үгийг тогтмол хэрэглэдэг. Эдгээрийн тайлбарыг та бүхэнд маш энгийнээр, товчхон хүргэж байнаа...
Таалагдсан бол СЭТГЭГДЭЛ үлдээж биднийг дэмжээрэй...
Ерөнхийдөө ALPHA - BETA - RELEASE байдаг. Эдгээр нь дотроо олон янз байх бөгөөд мөн цааш задрах боломжтой ойлголтууд юм.
Програм болон тоглоомууд хийгдэж эхлэснээс хойш эхний үе нь "PRE-ALPHA" юм. Нээлттэй эхийн хөгжүүлэлтийн үе бөгөөд олон үе шат, төрөл байдаг байна.
Шалгалт, Тестчлэл, Судалгаа, Техникийн шаардлага, Системийн болон Програм хангамжын хөгжүүлэлт, Загварчлал энэ шатанд хийгддэг.
Дараагийн үе бол "ALPHA" өөрсдийн болон бусад гадны шалгагчидад зориулан бүтээгдэхүүнээ гаргах шат, энэ үе бүхлээрээ шалгалтын үе бөгөөд олон арга барилаар, олон өөр хүмүүс, багууд янз бүрийн хугацаанд шалгаж, боловсруулж, бүтээдэг үе шат юм.
3-р үе шат: Бидний сайн мэдэх "BETA"...
Миний байнга хэрэглэдэг үг: "BETA буюу туршилтын хувилбар". ALPHA-ын шууд үргэлжлэл, гэхдээ шалгалт биш, туршилт болоод хөгжүүлэлтийн шат юм. Ерөнхий бүтэц загвар, хэв байдал, онцлогийг гаргасны дараа энэ шат эхэлдэг. Энэ үед програм болон тоглоом маань маш олон алдаа болоод чичтемд үзүүлэх хэт ачаалал, хурдны болоод ажиллагааны доголдолтой байх ба анх удаа зохион бүтээлээс гарч гадны болоод албан ёсны хөгжүүлэгчийн гар дээр ирдэг. Энд алдаа хянагдаж, засагдаж, шинэчлэгдэж, сайжруулагддаг байна. Энэ үед мэдээж гэрээний агуу хувилбар гадагш олон нийтэд түгэлгүйгээр, зөвхөн тусгай хүмүүсийн хүрээнд л ажллаж, ашиглагдана. Энэ үед шалгаж, ажиллаж байгаа хүмүүсийг "BETA TESTERS" буюу "ТУРШИЛТ ШАЛГАГЧИД" гэнэ.
"OPEN / CLOSED BETA" буюу "НЭЭЛТТЭЙ / ХААЛТТАЙ ТУРШИЛТ" гэж юу вэ? Энэ бол туршилт явуулах цар хүрээг илэрхийлэх ухагдахуун юм. OPEN бол хэн сонирхсон нь буюу хэн ч орж шалгаж, туршиж болох ТУРШИЛТ бол, харин CLOSED гэдэг нь зөвхөн 1 групп эсвэл бүлэг хүмүүсийн хүрээнд туршигдах хувилбар гэж ойлгоно.
"RELEASE CANDiDATE" буюу "ШИЛЭГДМЭЛ"
"Нэр дэвшигч зарлагдалт" эсвэл "Зарлагдсан нэр дэвшигч" гэж орчуулах нь утгагүй юм. Тиймээс ийхүү орчууллаа...
AKA, GAMMA, DELTA үе шатууд энд хамаарна. "RC" гэсэн тэмдэглэгээгээр нь та бүхэн сайн мэдэх байх аа... Эцсийн бүтээгдэхүүнд хүрэхэд сүүлийн алхам дутуу байгаа туршилтаар баталгаажиж гарсан бүтээгдэхүүний үе шат гэж болно. Энэ үед бүтээгдэхүүний бүх хэсэг шалгагдсан байдаг бөгөөд програмийн ажиллагаанд доголдол, гацалт зэрэг бүрэн арилсан байдаг байна. Энэ үед өмнөх алдаатай эх кодууд бүрэн засагдсан шинэ кодоор солигдох ба, шинэ кодны загвар болоод бусад хэсгүүдтэй уялдаатай ажиллах, програм болоод техник хангамжын уялдаа холбоо, зохицуулалттай холбоотой багахан алдаа дутагдлыг олж, засч залруулах ажил хийгддэг.
Үүний дараа "RTM" буюу "Үйлдвэрлэлд албан ёсоор" эсвэл "Албан ёсоор борлуулалт, худалдаа, зах зээлд" гэж ойлгож болох юм. "Release to manufacturing" болон "Release to marketing" гэсэн үгсийн товчлол... Энд install (суулгац) бэлтгэгдсэн CD, DVD материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сав баглаа боодол, сурталчилгаа, нийлүүлэлт, борлуулалтын үе шатууд хамаарна...
Дараагийн үе шат бол "GA" буюу "НИЙТЭД ТАНИГДСАН" хэмээх үе шат бий... Энд бүх зүйл мэдээж хэрэг бүрэн гүйцэт дууссан байх бөгөөд WEB, ON-LiNE болон дэлгүүрүүдээр зах зээлрүү буюу эцсиин хэрэглэгчидрүү илгээгдэж, лангуу дээр шинэхэн бүтээгдэхүүнүүд маань өрөгддөг. Мө PEGi (тоглоомны зэрэглэл, ангилал тогтоох үнэлгээ) зэрэг үзүүлэлтүүд албан ёсоор тавигдана, нээлтээ хийнэ гэсэн үг...
"ДЭМЖЛЭГ"
Цаг үеээ даган програмын шинэлэг хувилбар худалдаанд гарах, бүтэц ажиллагаа шинэчлэгдэх болоод програмтай холбоотой хэлэлцүүлэг, асуулт, зөвлөмж, зааварчилгааг шууд, нээлттэй авах боломжтой үе.
Програмын амтьдралын үе дуустал үргэлжилнэ... Хэрэглэгчид Service Pack гэдгээр нь илүү сайн мэднэ... Дараагийн, цоо шинэ хувилбар гарах хүртэл өмнөхөө сэргээн, өөрчил, сайжруулж байх үе юм...
"АМЬДРАЛЫН ТӨГСГӨЛ"
Програм дахиж зах зээлд нэвтэрхээ больсон, борлуулагдахгүй, шинэ хувилбар гарахгүй болсон үед тухайн програмын амьралыг дууслаа гэж үзнэ... Нэг үйлдлийн системийг дэмжихээ больж өөр нэгийг дэмжих, эсвэл албан ёсны эрх эзэмшигч нь олон нийтэд зориулж дахин үргэлжлүүлж бүтээгдэхүүн гаргахгүй байх, үйлдвэрлэгч компани дампуурсан бөгөөд өөр хэн нэгэн тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд шинэчлэн гаргах хүсэлгүй байх зэрэг шалтгаанууд энд хамаатай.
Join the conversation