Эхийн хайр

хүний амьдрал гэдэг сонин.... түүнээс суралцах зүйл их.... хүн амьдралынхаа бүхий л хугацааг амьдралаас суралцаж өнгөрөөдөг нь үнэн. гаргасан алдаа, оноо бүр сургамж, ухааралыг өгүүлж байдаг.  ухаантай хүн бүр үүнтэй санал нийлэх биз ээ..... тиймээс амьдралаас мэдэж, сурч, ухаарч авсан хүмүүсийн энгийн хэрнээ үнэн, сургамжтай тэр нэгэн явдлуудын нэгээхэн хэсгийг таньд хүргэж байна....

арван настай бяцхан хүү нэгэн орой гал тогооныхоо өрөөрүү ороод ээждээ урт жагсаалт бүхий цаас өглөө.... ээж нь хүүрүүгээ гайхан хараад өгсөн цаасыг нь нухацтай гэгч нь уншжээ.... тэр цаасан дээр:
  1. зүлэг арчилсаны хөлс: 5$
  2. өөрийнхөө өрөөг цэвэрлэсний хөлс: 1$
  3. хамт дэлгүүр хэссэний хөлс: 50 цент
  4. дэлгүүр явсаны дараа дүүгээ харсаны хөлс: 25 цент
  5. хог асгасны хөлс: 1$
  6. сурталчилгааны хуудас авчирсаны хөлс: 5$
  7. талбайгаа усалсны хөлс: 2$

нийт: 14.75$

гэж бичсэн байв. ээж нь уншиж дуусаад хүүгээ өхөөрдөн харснаа, харандааг нь аван цаасан дээр юм бичиж эхэллээ..... хүүдээ бичиж байгаа захиа нь түүний тухай бүхий л дурсамжыг эргүүлэн сануулах шиг болов.... тэгээд төд удалгүй хүүдээ захиа болгон нугалсан цаасыг өгчээ..... хүү ч ширээнд сууж, бяцхан хөлөө савлан уншиж эхэллээ....

хүүдээ бичсэн ээжийн захиа:
- 9 сарын турш гэдсэндээ чамайг өсгөсний хөлс:
- орой болгон чиний төлөө залбирч, өдөр бүр санаа тавьж байсны хөлс:
- энэ хэдэн жилийн хугацаанд чиний төлөө урсгасан хөлс, нулимсны үнэ:
- шөнө бүр хагас нойртой хонож, асарч байсны хөлс:
- хоол, хувцас, тоглоом авч өгсний хөлс:
- нусыг чинь арчиж, хувцсыг чинь угааж байсны хөлс:
энэ бүхний эцсийн төлбөр: үнэгүй

захиаг уншиж дуусаад нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн бяцхан хүү цаасан дээр ахин хэдэн үг нэмж бичлээ.... тэгээд ээжрүүгээ хайр гэрэлтсэн нүдээр харж зогсоод: "ээжээ, би таны надад ямар их хайртайг мэдлээ..." гээд гартаа барьсан цаасаа сарвайв... түүн дээр томоос том: "бүх төлбөр төлөгдсөн..." гэж бичсэн байлаа....

бид хэзээ ч ээж аавынхаа ачийг хариулж барахгүй.... учир нь тэдний хайр тийм л агуу их юм..... гэхдээ тэдэнд ч бас таны хайр маш их хэрэгтэй. тийм учираас мөнгө бус хайраар өрөө төлөөрэй....